Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног

2026-7-03
0
ЖИРГЭХ

Анхны 126 буюу Сандагийн Бямбацогтоор даргалуулсан парламентын чуулган 79 ажлын өдөр хуралдаж өнөөдөр хаалтаа хийлээ. Өнгөрсөн намар улстөржилт голдоо хүртэл улайсах үеэр УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш нэг сар гаруй УИХ-ын даргагүй байсны эцэст МАН-ын Их хурлаар Н.Учралыг томилсон. Үүнээс хойш дөрвөн сарын дараа Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох болсон тул УИХ-ын даргаас чөлөөлж, харин гуравхан хоногийн дараа С.Бямбацогтыг томилсон юм. Ийнхүү эрх баригч намын дотоод улстөржилтөөс шалтгаалан гурав дахь даргын нүүр үзээд байгаа болохоор улс төрийн хүрээнийхэн түүнийг “тогтворжуулагч” гэж хошигнох болсон байдаг.

90 хоногт бий болгосон “Парламентын шинэ дүр төрх”

Булгиулж ширвүүлчихгүй улс төрийг тогтворжуулж, тэнцвэржүүлэн, хариуцлагажуулж буй түүний даргалсан парламентаас цоо шинэ уур амьсгал мэдрэгдэх болсон. Тэрбээр юуны өмнө иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй ажилладаг, сонгогчидтой хамтран асуудлыг шийдвэрлэдэг, иргэдийн оролцоотой, хамгийн гол нь ажил хэрэгч, хариуцлагатай парламентын шинэ өнгө төрхийг өнгөрсөн 90 хоногийн хугацаанд бий болгож чадсан юм.

УИХ-ын дарга бол “УИХ-ын гишүүдийн дарга” бус чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж удирддаг ажил юм гэдгийг тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй С.Бямбацогтын арга барилаас анзаарч, богино хугацаанд хэрхэн үр дүнгаргаж болдгийг харууллаа. Шулуухан хэлэхэд ямархуу өнгө төрхтэй парламент байх нь “хурал удирдаач”-аас ихээхэн шалтгаалдаг бололтой. Хэрэв хэрүүл хийдэг зандарч загнадаг, аархуу хийрхүү даргатай бол хэрүүлтэй парламент гэж сонгогчид жигшин шүүмжилдэг. Улстөрчид цугласан, цуглаж суухдаа талцаж суусан тэр дугуй танхимын эв нэгдлийг хангажтэнцвэржүүлэх, төрийн хууль батлах чухал ажилдааулстөрийн талцал хуваагдлаас ангид хандах, цаг хугацаанд харам, тодорхой шийдэлтэй, ажил хэрэгч парламент болсон, өмнөхүүдээс тэс өөр өнгө төрхнэгэнт буй болжээ. Энэ нь дараах хэдхэн тоогоор илэрхийлэгдэж байна.

Өнөөдөр чуулган хаалтаа хийснээр бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа яг талдаа орж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ 341 хууль, тогтоомж баталсан бол энэ хаврын чуулганаар 275-ыгхэлэлцэн баталсан. Парламент 126 гишүүнтэй болсноос хойш түүхэндээ хамгийн олон буюу 73 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 41-ийг нь УИХ-ын гишүүд санаачилсан нь олзуурхууштай статистикийг түүхэнд үлдээлээ. 

Хаврын чуулганы хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2-ыг баталж, 188 хуульд нэмэлт,өөрчлөлт оруулж, УИХ-ын 58 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Энэ бол улс төрийн таван нам,эвслээс бүрдсэн парламентын төлөөлөл ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, ойлголцож чадсаны үрдүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Ил тод, нээлттэй байдал парламентыг “амьд” байлгаж чадлаа

Сүүлийн өдрүүдээс жишээ татахад, УИХ-ын дарга“Автомашины татварыг бууруулах өргөдлийн тоо 33 мянгын босго давсан” тул хэлэлцэхээр шийдвэрлэж Төсвийн байнгын хороонд хуваариллаа. Энэ талаар сонгогч, олон нийт тун ам сайтай байгаа бөгөөд “Бид чгэсэн шийдвэр гаргаж болдог юм байна” гэсэннайдлага төрж буй тухайгаа ярьж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ цаашид ийм байх эсэх нь УИХ-ын дарга хэн байх, асуудалд яаж хандахаас бас шалтгаална л даа.

Ямартай ч тэрбээр хуульд заасан ч хэрэгжих нь ховордоод байсан Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй төрийн бодлого, шийдвэрийн биелэлтээр мэтгэлцдэг “Асуулгын цаг”-ийг амь оруулж хууль хэрэгжүүлж жигдрүүллээ. Хуулийн хэрэгжилтээрерөнхий хяналтын сонсгол хийж шийдвэр гаргах ажлыг эхлүүлсний гарааны сэдэв нь Малчны тухай хуульбайсанд орон нутгийн сонгогчид талархаж буйгаа илэрхийлж байна. Товчхондоо “Нээлттэй парламент”бол нэр биш ажил, парламентын шинэчлэл нь зөвхөн дотоод зохион байгуулалтын ажил бус, иргэдийн оролцоотой, хяналттай, заавал хэрэгждэг байх зарчмыг хатуу баримталж ажиллалаа. Үр дүнд нь: Иргэд 30 жилийн хугацаанд парламентад хамгийн ойр байж,хууль батлалцахад оролцож үзлээ шүү дээ.

Парламентын гишүүд парламентыг хүндэтгэдэг болж, ажлаа таслахаас эмээж сурлаа

С.Бямбацогт “Байнгын ажиллагаатай парламентын унасан нэр хүндийг сэргээж, удааширсан үйлажиллагааг эрчимжүүлэх” талаар УИХ-д суудалтай намууд, гишүүдээс шаардаж, хамтын оролцоогоор “Бодит цагийн горим” гэгч хатуухан дүрэм журмыг өөрсдөө баталж, хүлээн зөвшөөрч, дагаж, мөрдөж эхэллээ. Үр дүнд нь гишүүдийн ирц болон идэвх оролцоо сайжирч, хайнга хандлага багассаныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх биз ээ.

Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганыг хааж хэлсэн үгэндээ: “Миний бие УИХ-ын даргаар сонгогдсоноос хойшхи өнөөдрийг хүртэлх 90 хоногийн турш энэ танхим дахь гишүүн бүрээс ирц оролцоо, идэвх, хариуцлагаа илүү сайжруулахыг нэхэж ажиллалаа” гэв. УИХ-д нэр дэвшихдээ “Гэрийг чинь цэвэрлэж өгье”, “Гэр бүлийн чинь гишүүн байна” гэхчлэн хуурай худал амлалт өгч сонгогдоод хуралдаа суудаг эсэх нь мэдэгдэхгүй, суусан бол юу ярьсан, хууль санаачилсан уу, баталсан уу, огт мэдэгдэхгүй хааяа нэг үзэгддэг байдлыг анх удаа халж чадлаа. 

Аль хуралд, хэдэн минут хоцров, томилолтоор гадаад, дотоодод явна уу, огт шалтгаангүйгээр хуралдаантаслав уу, хуралдаа оролцсон юм бол ямар санал хэлэв гээд бүгдийг сонгогчид гар утаснаасаа, хүссэн үедээ харж чаддаг боллоо. УИХ-ын гишүүдийг хянаад зогсохгүй, иргэд өөрсдөө “И-Монгол” цахим системээр“Нээлттэй парламент” цэсэд нэвтэрч, хуулийн төслийг нь уншаад саналаа бичээд өгчихдөг боллоо. Үүнийг л иргэддээ ойр, иргэдийн оролцоотой, ардчилсанпарламент гээд байсан юм шүү дээ. Иргэдийн энэ оролцоо нь амьдралд нийцэхгүй, хэрэгждэггүй,“амьгүй” хуулиудыг засдаг, хасдаг, “Төр төвтэй” бус, “Хүн төвтэй” хууль баталдаг байх нээлттэй парламентын үнэт зүйл юм.

Хаврын чуулганы олз

Энэ удаагийн хаврын чуулганаар “олз” гэхээс аргагүй онцлох хуулиудыг дурдахгүй өнгөрөх аргагүй. Үүнд юуны өмнө, өвдөж шаналсан иргэд нь цаг хором тоолон хүлээж байсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Эрхтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хууль, Цусны донорын тухай анхдагч хуулийг нэрлэх ёстой. 

Хүн төрөлхтөн бүхэлдээ нэгдээд ч яаж ч чадахгүйхүчин мөхөстсөн асуудал бол уур амьсгалын өөрчлөлт. Урьдчлан тааварлах аргагүй, урд хожид үзэгдээгүй гэнэтийн ган, зуд цөлжилт, усны хомсдол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. Энэ сорилтыг давах гарцаа хамтдаа чуулж олохын тулд дэлхийн 190 гаруй орны 10-аад мянган зочид Улаанбаатарт чуулах гэж байна. Монголын парламент энэ түүхэн арга хэмжээг угтаж хоёр парламент, гурван Засгийн газрын босгоор давж хэлэлцэгдсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан дэлхийн цөөхөн орны нэг боллоо. Энэ бол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон эдийн засаг, санхүүжилтийг буй болгох цоо шинэ гарцыг нээсэн, энэ том сорилтоос хөрөнгө оруулалт татах ирээдүйтэй маш сонирхолтой хууль юм. 

Чухал биш хууль гэж байдаггүй ч “олзуурхууштай”гэдэгт заавал дурдах хуулиудын нэг нь Монголынпарламент 27 жилийн дараа Гэр бүлийн тухай гэдэг “гээгдсэн” хуулиа засаж шинэчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, эхчүүдийн эрхийг хамгаалж, айл өрх, гэр бүл гэдэг үнэтзүйлээ дэмжсэн цогц бодлогыг хуульчилж чадсан явдал мөн.

Түүнчлэн улс орны эдийн засагт амин чухалшаардлагатай, нийгмийн захиалга болсон Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг, мөн төр, хувийн хэвшлийн “тэнцвэргүй харилцаа”-г цэгцэлж, өмчөө цэнэж, үрэлгэн байдлыг халсан Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлав. 

Ард иргэдийн хувьд амьдралын хэмнэл, амьжиргааны нөхцөлд нь хамгийн ойр бөгөөд өрх бүрийн хаалгаар орж нөлөөлдөг хуулиуд болохНийгмийн даатгалын багц хууль, Татварын багц хуулиудыг баталлаа.

Энэ шинэчлэлээр 1.3 сая иргэнийхээ жил бүр татварт төлдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, анхны орон сууцаа худалдан авч буй иргэдээ татвараас чөлөөлж, орон сууц худалдах бүрт нь 2 хувийн татвар хураагаад байсан алдааг засаж тэглэлээ. 

Ахмадууд хөдөлмөрлөсөн он жилүүдээ бодитой үнэлүүлэх болж, тэтгэврийн зөрүү тэнгэр газар шиг ялгаатай байхаа больж, ахмадууд, оюутнууд ажил олгогч болж жижиг бизнес эрхэлбэл гурав хүртэлх ажилтанг нь НДШ-ээс чөлөөлдөг болов.

Амьдралаас урган гарсан, амьжиргаатай нягт холбоотой эдгээр хуулиуд ард иргэдэд үйлчилж эхэлснээр дэлхий нийтэд нүүрлээд буй эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг үндэстнээрээ сөрөн тэсвэрлэж эв нэгдэлтэйгээр даван туулж чадна.

Хаврын чуулган завсарласнаар хөгжилд түлхэц өгч, хүн арддаа өгөөжөө өгсөн 79 хуулиа тэврээд 126 гишүүн сонгогчдодоо тайлангаа тавих болно. Чамлахааргүй амжилттай, чанга зорилттой, цоо шинэөнгө төрхтэй УИХ-ын ес дэх парламент ийнхүү хаврын чуулганаа хааж, дэлхий дахинаа сорилт болоод буйайсуй халуухан, хатуухан намар, өвөлд бэлтгэхээр түр завсарлалаа.

С.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER (129.222.187.51)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 08 | Хариулах

  • Top Crypto Recovery Company Do Not Ask Upfront Fees: Reach Out To Apexshield Recovery (169.197.83.34)
    For those who feel lost after their cryptocurrency has been stolen, reaching out to Apexshield Recovery could be a game-changer. Knowing that there are legitimate experts who can help recover lost funds offers a sense of relief and empowerment, restoring hope in a difficult situation. Home page: Apexshield Recovery Website: https://apexshield.online/ Email: Info@apexshield.online
    2026 оны 07 сарын 05 | Хариулах
  • Britton James (89.46.223.88)
    Waking up to find your crypto wallet empty is a total disaster and most people just freeze up. The blockchain is built to be permanent. This means there is no undo button or bank manager to call for help once things go wrong. Once those coins move, they usually stay gone. If you want any hope of getting your cash back, you have to find someone who actually knows how to hunt down digital thieves. Sylvester Bryant spends his days tracking lost funds across the web. He knows the ins and outs of how these transactions move. Plenty of people try to look up the data themselves and get lost, but Sylvester follows the trail right to the source. Blockchain records are public. Still, they look like gibberish to most people because of the long strings of code. He can read those codes and pinpoint exactly which wallets the scammers are using to hide your money. It really does not matter how the scam started. You might have clicked a bad link or put money into what looked like a fake investment. The way to get it back stays the same. Sylvester uses his own software to chase the funds through different accounts. He takes care of the hard technical work so you can stop worrying about it. If you got robbed, do not wait around for too long. Reach Sylvester Bryant at yt7cracker@gmail . com or on WhatsApp at +1 512 577 7957.
    2026 оны 07 сарын 04 | Хариулах
  • Joe Pesci (18.88.130.245)
    HOW TO RECOVER YOUR CRYPTO FUNDS FROM ANY SCAM SITE WITH LOST RECOVERY MASTERS You can Recover Your Funds from Illegal Online Investment Scams with the aid of scam recovery companies. I'll suggest Lost Recovery Masters -based group of hackers, who are experts in recovering lost cryptocurrency and cash. My life retirement assets were saved by them from an online fraudster. Contact Lost Recovery Masters if you're a victim looking for an ethical hacker to get your money back. Lost Recovery Masters can be reached at Website https://recoverymasters.wixsite.com/lostrecoverymasters Whatsapp +44(7537)-105921)
    2026 оны 07 сарын 04 | Хариулах
  • Kimberly Hebert (217.217.113.188)
    I invested in bitcoin trading After losing $78.4 USDT) linked to a romance fraud scam worth of cryptocurrency through an online investment platform and later discovered it was a scam. After extensive research for recovery options, I contacted CAPITAL CRYPTO RECOVER based on positive client reviews and recommendations. Their professional security team guided me through the recovery process using advanced technology, and I was able to recover my lost cryptocurrency successfully. I am truly grateful for their support and assistance during such a difficult experience. I will advise you to contact CAPITAL CRYPTO RECOVER helped me recover my funds. For anyone facing similar issues, Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text Number: +1 (336) 390-6684
    2026 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 20 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 43 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    22 цаг 6 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК