Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

2026-7-06
0
ЖИРГЭХ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

ҮЙЛ ЯВДАЛ 1: Зээл хэрхэн үүссэн бэ?

Монголын парламент 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөрОюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнийтухай тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолоор УИХ-аасЗасгийн газарт тодорхой үүрэг чиглэлийг өгч, гэрээбайгуулах эрхийг нээж өгсөн байдаг. Үүнд, Хөрөнгөоруулалтын гэрээгээр Монголын талын эзэмшлийн хувьхэмжээг 34 хувиар тогтоохыг тусгаж өгсөн юм. 

УИХ-ын энэхүү 57 дугаар тогтоолын дагуу Засгийн газархөрөнгө оруулагч талтай эцсийн хэлэлцээрийг хийж, 2009 оны 10 дугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ийнхүү Оюутолгой төслийг 34%-ийг Монголын Засгийнгазар, 64%-ийг хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто/Туркойз Хилл  эзэмшсэн. Гэвч нэг асуудал үүссэн нь, Монгол Улсад өөрийн эзэмшлийн 34%-д ногдох хөрөнгөоруулалтыг хийх их хэмжээний хөрөнгө байгаагүй. Тиймээсхөрөнгө оруулагч талаас 34%-д шаардлагатай хөрөнгийгзээл хэлбэрээр гаргах, уурхай ашиглалтад орж, ашиг олжэхлэхээр ногдол ашгаасаа уг зээлийг хүүгийн хамтсуутгуулан төлөхөөр болсон. Энэхүү 34% өнгөрсөн 16 жилийн хэрүүл талцлын үндэс суурь болсон билээ.

Төслийн эхний шатны хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4-5 тэрбум ам.доллар байхаар тооцоолж, үйлдвэрлэлийг 2013 оноос өмнө эхлүүлэх үүрэг хүлээсэн.  Гэвч, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нэг том асуудал үүсэв.

ҮЙЛ ЯВДАЛ 2: Дубайн гэрээний цаадах гол асуудал юу байв?

2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Ц.Сэдванчиг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдад захидал бичиж, талуудын дунд үл ойлголцол үүссэнээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2 жилээр гацаж байлаа. Өөрөөр хэлбэл, 2013 онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил зардлын хэтрэлт болон талуудын үл ойлголцлоос болж 2 жилийн хугацаанд бүрэн зогсож, тус компани 2000 ажилчнаа халж байв. Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг гүний уурхайгаас олборлоно.

Иймээс үл ойлголцолд хүрсэн асуудлыг шийдвэрлэж, далдуурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зүгээс  2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр АНЭУ-ын Дубай хотод хөрөнгө оруулагчталтай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулж байв. 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт огцом саарч, валютын урсгал хумигдаж эхэлсэн тул уг гацааг гаргаж, гадаадын банкуудаас 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгох нь энэ төлөвлөгөөний гол зорилго байв. Дубайн төлөвлөгөөгөөр Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) зэрэг дэлхийн нэр хүндтэй 15 орчим банк, санхүүгийн байгууллагаас Оюутолгой төслийн нэр дээр зээл авсан. Улмаар Монголын Засгийн газар 34%-д ногдох ашгийг хүртэх хугацаа хойшлогдсон. Дубайн гэрээ нь далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Монгол Улсад урт хугацаандаа валют орж ирэх суурийг тавьсан сайн талтай ч, зардлын хэтрэлтийг нэмэгдүүлсэн гэж буруутгагддаг. Үүнээс болж, Монголын Засгийн газарт $2.3 тэрбумын өрүүссэн.

ҮЙЛ ЯВДАЛ 3: Гүний уурхай ашиглалтад оров

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын ашиг сонирхлыг хангуулах тухай тогтоолыг УИХ-аар батлуулж, тэр дагуу хөрөнгө оруулагчтай хэлэлцээр эхлүүлсэн байдаг.  

УИХ-аас Засгийн газарт дараах чиглэлээр Оюутолгойн гэрээнүүдийг сайжруулахыг үүрэг болгосон. Нэгдүгээрт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах. Хоёрдугаарт, 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-г Монгол Улсын ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх, шаардлагатай бол цуцлах. Гуравт, Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, Монголын тал ирээдүйд бодитоор ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх. Дөрөвт, Төслийн байгаль орчны нөлөөлөл, ус ашиглалт болон татварын ногдуулалтад улсын хяналтыг чангатгах.

2021 оны 12 дугаар сард Монголын талд ногдож байсан 34%-ийн өрийг албан ёсоор бүрмөсөн цуцлаж буйгаа РиоТинто компани мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газарт үүссэн $2.3 тэрбумын өрийг “Рио Тинто” 100% тэглэсэн түүхтэй.

Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн баялгийн 80 гаруй хувь орших гүний уурхай албан ёсоор ашиглалтад орж, дэлхийн 4 дэх том зэсийн уурхай  болох зам нээгдлээ.

ҮЙЛ ЯВДАЛ 4: Н.Учралын Засгийн газрын сюрприз ба дараагийн даалгавар

Хөрөнгө оруулалтын эхний гэрээнд зааснаар Монголын тал2023 оноос ногдол ашиг хүртэхээр байсан бол энэ хугацаа 2039 он хүртэл хойшилж, Монгол Улсын төслөөс хүртэхнийт үр өгөөжийн төсөөлөл 53 хувиас 35–39 хувь хүртэл буурсан.

Тиймээс Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Рио Тинтотой хоёр шатны хэлэлцээ эхлүүлсэн. Ингээд 2026 оны 6-р сарын 30-ны өдөр Рио Тинто групптэй хийсэн Оюутолгой төслийн хэлэлцээрийг эцэслэн, Монгол Улсад түүхэн ашигтай нөхцөлөөр харилцан тохиролцсон тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ. Хэлэлцээрийн хүрээнд зээлийн хүүг бууруулж, их хэмжээний зардал хэмнэв. Тодруулбал, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5%-аас 7.9% болгон, 2.6% бууруулж чадсан. Ингэснээр зээлийн хүүд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд орчим төгрөгийг шууд хэмнэх боломж бүрдэв. Монголын талын ирээдүйд хүртэхөгөөж үүний дүнд 8 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна.

Өмнөх гэрээнүүдээр тусгагдсан байсан Оюутолгой төслийн менежментийн зардлыг хувиар нь 50 хувь буюу хоёр дахин багасгаж, зардлын давхардлыг бүрэн арилгасан. Энэхүү тохиролцооны үр дүнд төлбөрийн зардал $2.2 тэрбумаар (₮8 их наядаар) буурч, Монгол Улсын хүртэх цэвэр өгөөж $1.5 тэрбумаар (₮5 орчим их наядаар) нэмэгдэхээр болсон юм.

Өмнөх санхүүгийн моделиор Монголын тал 2037 оноос ногдол ашиг авч эхлэх төлөвтэй байсан. Тэгвэл зардлуудыг бууруулж, хүүгийн дарамтыг багасгасны үр дүнд хугацааг 11 жилээр наашлуулж, 2026 онд багтаан Монгол Улс Оюутолгой төслөөс анхны ногдол ашгаа авахаар Рио Тинто групптэй эцэслэн тохиролцсон байна.

Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар  хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон бусад санхүүгийн нөхцөлийг өөрчлөх, дахин хэлэлцэх "цонх үе" 7 жилд нэг удаа нээгддэг байсан. Үүнийг өмнөх Засгийн газрууд ашиглаагүй байдаг. Энэ удаагийн хэлэлцээрээр энэхүү хугацааг цаашид 3 жил тутамд болгон богиносгож өөрчилсөн бөгөөд ингэснээр дэлхийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчинтой уялдуулан гэрээг үе шаттай сайжруулах уян хатан боломж бүрдлээ

Оюутолгойн бүлэг ордын үргэлжлэл болох "Онтре ресурс"-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай дээр Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан “...Байгалийн баялгийнөгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох" заалтын дагуу хэлэлцээрийг шинээр эхлүүлсэн. Санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг Ерөнхий сайдын зүгээс холбогдох яамдад өгсөн.

SOFR гэж юу вэ?!

SOFR (Secured Overnight Financing Rate) нь АНУ-ынЗасгийн газрын үнэт цаасаар баталгаажсан богино хугацааны санхүүжилтийн олон улсад хэрэглэгддэг суурьхүү юм. LIBOR системийг халсны дараа олон улсын зээл, санхүүжилтийн шинэ жишиг болсон бөгөөд Оюутолго йтөсөл 2023 оноос зээлийн суурь хүүгээ SOFR-д шилжүүлэн ашиглаж байна. 

Эх сурвалж: Mono.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 22 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    18 цаг 45 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 8 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 9 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    23 цаг 51 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК