Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-8-03
0
ЖИРГЭХ

Хонь

Энэ долоо хоногт ажилдаа зөв хэмнэл нэвтрүүлэхэд тохиромжтой. Харилцаанд өөрчлөлт илэрнэ. Хуучин хайрын харилцаа танд ирээдүйдээ итгэлгүй байдал авчирч байгаа бол түүнийг таслахаас бүү ай. Гэр бүлтэй хүмүүс тааламжтай, тайван харилцаатай байхыг хичээ. Ганц бие хүмүүс гэр бүл зохиох талаар бодохыг зөвлөж байна. Өөрийгөө танин мэдэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох хүсэл төрнө. Танаас хамаарахгүй бэрхшээл саад гарч бага зэрэг сэтгэлээр унах бололтой. Зарим үед бүхнийг зүгээр л хойш тавихад гэмгүй. Гэхдээ хэт зөнд нь хаялгүй өөр сонирхолтой зүйлээр оролдоод үзэхэд гэмгүй. Өөрийн дуртай зүйлд хүч чармайлтаа зориулахад таатай байх болно. Уран бүтээлч хүмүүс амжилттай байж чадна. Тогтвортой сууж анхааралтай ажиллахгүй бол сэтгэл санаа тогтохгүй бололтой. Боломжтой бол чухал шийдвэр гаргалгүй хойшлуул. Буруу шийдвэр гаргавал цаашид ажлын байранд таагүй хандлага гарна.

Үхэр

Энэ долоо хоногт эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад хойрго хандаж болохгүй. Буруу зуршлаа хаяж, эрүүл амьдрах хэв маягийг мөрдвөл өвдөхөөс сэргийлж чадна. Гэр бүлийн маргаан асуудал санаснаас төвөгтэй байж магадгүй. Гэхдээ танд өөрийн гаргасан алдаагаа засах боломж олдоно. Дуусгалгүй орхисон ажлуудаа гүйцээж хийхийг хичээ. Харин ямар нэгэн шинэ ажил, төсөл эхлүүлэхээсээ татгалз. Ажил хэрэгт санал зөрснөөс болж нэлээд төвөг учирна. Мэргэжлийн чиглэлээр шийдвэр гаргахдаа сонор сэрэмжтэй бай. Амжилт олох боломжгүй гэж тооцож байсан ажлаа барьж авахаас татгалз. Учирч болзошгүй аюулын тухай ямар шинж тэмдэг урьдчилан мэдэгдэнэ. Анхаарал болгоомжтой бай. Алдаа гаргах магадлалтай. Долоо хоногийн дунд үдээс хойш уран бүтээлтэй холбоотой ямар ч үйл ажиллагаанд таатай байна. Мөн худалдаа наймааны ажил ч амжилттай сайн байх магадлалтай. Од эрхсийн нөлөөгөөр таны санхүүгийн асуудал таатай байх болно.

Ихэр

Энэ долоо хоногт ур чадвараа мэдрүүлэх боломж болон ажил мэргэжлийн амжилт нь албан тушаал дэвших асуудалд таатай нөлөөлнө. Гэхдээ санал зөрөлдөөн ч үүсэх магадлалтай. Та ямар нэгэн худал амлалт, хууран мэхлэгчдийн нөлөөнд автаж болзошгүй. Бага зэрэг сүсэг бишрэл илүүдэхгүй. Хэцүү байсан ч урсгалаар нь бүгдийг оромдож цаг нөхцөөж болохгүй. Тэгвэл олдсон боломжоо алдана. Олон хүнтэй харьцах ажилтай хүнд шинэ төсөл төлөвлөгөө нь сэтгэлд нийцнэ. Бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч хүмүүс зөв мэдээллийг дагавал амжилттай байна. Амьдралын бүхий л хүчин зүйлийг хяналтдаа авч чадна гэж өөрийгөө хэт өндөр үнэлэх хэрэггүй. Тохиолдлын хүмүүс болон ажлын түнштэй сөргөлдөөн үүсэж болзошгүй. Хүнд сурталтай тэмцэхэд хэцүү байна. Зарим албан тушаалтнуудын зүгээс танд дарамт үзүүлнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд амжилт олох болно.

Мэлхий

Энэ долоо хоногт холбоо харилцаандаа шударга хандах хэрэгтэй болно. Шинэ төсөл боловсруулах бол мэргэжлийн хүний зөвлөгөөг авах нь тохиромжтой. Төлөвлөгөө хэрэгжихийн тулд өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй. Хий хоосон хүсэл мөрөөдлөө хэт их бодохоос зайлсхий. Аливаад өөрийн үзэл бодлоор хандах гээд дутагдлаа ил гаргаж харуулж магадгүй. Ажил хэрэгт үнэт цаг, сайхан боломжийг дэмий бүү алд. Архаг хууч өвчин хөдлөх, амьсгалын замын эрхтэн өвчилж болзошгүй байна. Ажлын ачаалал хэтрэхээс болж эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Аж ахуйн асуудлаа шийдэж чадна. Бизнес амжилттай байна. Үр бүтээл гаргахад тохиромжтой цаг. Байр суурь өсөн нэмэгдэж алдар нэрийг олно. Ирж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа тодорхойл. Гэрээ хэлэлцээрүүд маш амжилттай болно.

Арслан

Энэ долоо хоногт ихэнх хүмүүсийн хайр сэтгэлийн романтик харьцаа өөрчлөгдөж магадгүй. Харилцаа гүнзгийрч дотносохын тулд илүү уян хатан байх хэрэгтэй. Хосууд хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх ямар нэг арга санаачил. Эрүүл мэндээ анхаар. Янз бүрийн эрүүлжүүлэх арга хэмжээг авч, өөртөө анхаарал тавь. Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Мөн танд ирж байгаа мэдрэмж дохио бүрийг сайн сонс. Саад бэрхшээл санаснаас их гарч мэднэ. Биелэхгүй байх магадлалтай ажлыг хийх гэж төлөвлөсний хэрэггүй. Төлөвлөгдөөгүй зардал гарах магадлалтай байна. Олон нийтийн үйл ажиллагаа эргэн тойронд өрнөнө. Бусдаас ялгарах хүсэл тэмүүлэл бий болох магадлалтай. Гэхдээ өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлэх цаг үе. Бусдын эрх ашгийг хөндөх байдал нэлээд гарна. Дотоод бодол санаагаа хүн бүрд ил гаргахаас зайлсхий.

Охин

Энэ долоо хоногт оюун ухааны түвшин, дур татам байдал өндөр байна. Эргэн тойрныхоо хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ. Зөв хүсэл тэмүүлэл нь ажил хэрэг болон хайрын харилцаанд амжилт авч ирнэ. Танилын болон хамтын ажиллагааны хүрээллээ бэхжүүл. Найз нөхдийн харилцаанд асуудал гарна. Бүрэн дүүрэн ойлголцож чадахгүй байх. Энэ үед хэрвээ өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Ажил дээр гарсан өөрчлөлт шинэ боломж нээснээр цаашид урт хугацааны туршид таны байр суурь өсөх боломжтой. Бүтээлч идэвх, шинийг сэдэх ур чадвар нэмэгдэх болно. Санхүүгийн бүх асуудалд гаргасан төлөвлөгөөнөөсөө хазайж болохгүй. Хайнга зан эсвэл сэтгэл хөдлөл зэргээ оюун ухаанаараа залах хэрэгтэй байж мэднэ. Таны итгэлтэй хүн санаа бодлыг тань сонсолгүй, өөрийнхөөрөө зүтгэж мэднэ. Таалагдахгүй үзэл бодлоо тулгаснаар үл ойлголцол үүсэж магадгүй. Хэн нэгэн хүний явуулга хорон санаа үүнд нөлөөлж байж болно.

Жинлүүр

Энэ долоо хоногт таны ажил хэрэг болоод хувийн хэрэгцээнд ихээхэн зардал шаардана. Амгалан тайван байхгүй бол гэнэтийн хямрал эрүүл мэндийг муутгах магадлалтай. Хэрвээ халдварт өвчин тусвал яаран шийдвэр гаргалгүй, сайн судалж зөв эмчилснээр аажмаар эдгэнэ. Зарим таагүй явдал таны ажилд огт хамаагүй болохоор харьцангуй тайван байж болно. Та шинэ нээлт хийх чадвартай байна. Өөрийн бүтээн туурвих ур чадвараа нээнэ. Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүл. Түүнд хүрэх зам тийм ч хялбар биш гэдгийг мартаж болохгүй. Шаардлагатай бол төлөвлөгөөгөө өөрчил. Энэ нь танд ачаалал нэмэх ч ирээдүйд амжилт авчирна. Олны анхааралд өртөх зарим нэг үйл явдал болж магадгүй. Бусад хүмүүс таны авьяас чадварыг шагшин гайхна. Гэхдээ сайшаал магтаалд хамаагүй хөөрч болохгүй. Бичиг баримт цэгцлэх, гарын үсэг зурах ажилтай холбоотой хүмүүс үйл ажиллагааныхаа утга учир, үр дүнг сайн тооцоол.

Хилэнц

Энэ долоо хоногт олсон орлогоо урсгал зардалдаа л зарцуулах бололтой. Өр зээлээ төлөх шаардлага гарч мэднэ. Санамсаргүй үйл ажиллагаанд өртвөл таны ажилд төвөг л удна. Ажил хэргээ урьдын төлөвлөснөөр явуулахыг хичээ. Хамт олны дундаас зарим нэг үйл ойлгогдох байдал илрэх боловч та бусдад итгэж болно. Гэхдээ бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Эргэн тойрныхондоо шударга хандаж, асуудлыг бүү бөөрөнхийл. Яриа хэлэлцээр болон хийх гэж буй зүйлдээ нь анхаарлаа сайн хандуул. Олон хүмүүстэй харилцаа холбоо тогтоох магадлалтай. Эерэг уур амьсгал эргэн тойрны хүмүүст хэзээ ч мартахгүй дурсамж үлдээх бололтой. Энэ үед таны эрүүл мэнд өөрийн тань гарт бүрэн байна. Тайван байх хэрэгтэй. Хэтэрхий ачаалалтай ажил бүү хий. Залуу хүмүүс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх тул гэнэтийн хайр дурлалтай учирч мэднэ. Долоо хоногийн сүүл рүү санамсаргүй эсвэл удаан уулзаагүй зочин ирвэл гайхах хэрэггүй.

Нум

Энэ долоо хоногт зарим нөхцөл байдлыг харгалзан үзэж чухал арга хэмжээнүүдийг хойшлуул. Уян хатан бай. Бусдын хандлагаас болгоомжил. Өөрийн сул талыг сайн хянавал хувийн амьдралд хүндрэл гарахгүй. Муу хүмүүсийн арга мэхэнд автахаас болгоомжил. Аз турших арилжаа наймаа бүү хий. Уран бүтээлийн хувьд азтай байх болно. Зарим нөхцөл байдалд жинхэнэ ёсоор үлгэрийн мэт байж ч магадгүй юм. Гэхдээ та өөрийн үүргийг амжилттай гүйцээсэн тохиолдолд л энэ бүхэн утга учиртай байх юм. Гэр бүлийн харьцаанд харилцан итгэлгүй байдал муу үр дагавар авч ирнэ. Хуучин харилцаанаас болж үл ойлголцох гарахаас болгоомжил. Гэрээ хэлэлцээр байгуулах болон харилцаа холбоо тогтооход тааламжтай мөч тохионо. Дарга удирдлагуудтайгаа хэл амаа олж чадна. Удахгүй албан тушаал ахих боломжтой. Долоо хоногийн сүүлээр өөрийгөө бусдад мэдрүүлэх гэж буй бол энэ үеийг ашигла.

Матар

Энэ долоо хоногт таны амьдралд маш том байр суурь эзлэх хүнтэй учирч болзошгүй. Янаг амрагийн харилцаа илүү найдвартай бөгөөд тогтвортой байж чадна. Хэрэв та амьдралын нөхцөлөө сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж амжаагүй байгаа бол одоо үүнийг хийхэд таатай цаг нь болжээ. Орлого мөнгө олох шинэ санаа олно. Гарах эрсдэл, олох ашгийг талаар сайн судалгаа хийж, зөв сонголт хийвэл амжилт олох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе. Итгэлтэй найз нөхдийнхөө тус дэмийг ашигла. Ажил амьдралаа өөр өнцгөөс харахыг хичээ. Сайхан мөрөөдөл ихэнхдээ хий хоосон байх ч заримдаа тулгамдсан асуудлынхаа шийдвэрийг олоход тусална. Бусдад зориулж байсан халуун сэтгэлийнхээ үр шимийг үзнэ. Таны ур чадвар сайн байсан ч илүү анхааралтай байхыг од эрхэс сануулж байна.

Хумх

Энэ долоо хоногт ажил хэргийн талбарт шийдэмгий үйлдэл хийхийг шаардана. Харин эрх мэдэлтэй хүмүүстэй харьцах бол болгоомжтой бай. Нөлөө бүхий хүнтэй харьцах харилцаа таны хувьд чухал байна. Элдэв будилаан, ов зальтай тулгарах боловч од эрхсийн нөлөөгөөр байдал эргээд хэвэндээ удахгүй орох байх. Алсын хараатай байж, амьдралын асуудлаа зөв зохицуул. Тооцоотой бай. Өөрт байгаа мэдээллээ эмхэлж цэгцлэн системчил. Хийхэд хэцүү байсан зүйлүүдийг дахин судалж үз. Санаа зовоосон асуудлууд, шалтгаангүй айдас түгшүүр таныг тайван амьдрахад саад болно. Өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийн эрүүл мэндийг хамгаал. Элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийл. Өөрийнхөө мөрөөдөлд хэт автан дотнын хүмүүсээсээ биелүүлж чадахгүй зүйлийг нь бүү шаард. Хайртай хүнээсээ хайр сэтгэлийг хүсэмжлэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Долоо хоногийн сүүл рүү хянуур тооцоотой, тодорхой хэмжээнд хямралтай эвлэрч зохицох хэрэгтэйг цаг үргэлж сана.

Загас

Энэ долоо хоногт од эрхэс ихэнх хандлагыг бүрхэг байлгах бололтой. Албан тушаалын байдал өөрчлөгдөх магадлалтай. Энэ нь танд таалагдахгүй байж болзошгүй. Үүнээс болж хамт олон болон дарга удирдлагатайгаа сөргөлдөнө. Өөрийн байр сууриа шийдвэртэй хамгаал. Төр захиргааны байгууллагад хандахад амжилттай бус. Тэр тусмаа бичиг баримттай холбоотой асуудлуудад хөндлөнгөөс тусламж авч чадахгүй. Шинэ ажил бүү эхэл. Чухал шийдвэр бүү гарга. Гэрээ хэлэлцээр байгуулахаас өмнө бичиг баримтаа сайн цэгцэл. Алхам алхмаар аар саар ажлуудыг нугал. Төлөвлөж байсан зүйлээ л худалдан ав. Гэр бүлийн асуудалд хүндрэл үүсэж, хайртай хосууд муудалцаж магадгүй. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх зүйлийг хугацаанд нь хийх хэрэгтэй. Азтай мөч тохиовол тэр ховор боломжийг бүү алд. Та аль болох тогтвортой, найдвартай харилцааг сонго. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлч хүмүүст алдар хүнд ирэх бололтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Anna ALvanica (151.240.56.80)
    HOW I GOT BACK MY HUSBAND FROM ANOTHER WOMAN WHO HAD A SPELL ON HIM. I want to appreciate Doctor Vusi +27765871390 for what he has done for me and my family. I was passing through terrible things. The problem started when my husband return back from work and I discovered that his character has changed and few months after he said he is no more interested again in the marriage and I love my husband so much, all my effort to bring my husband back was abortive. I have concluded that my husband will never come back to me again. But I saw people comments on the net about Dr.Vusi how he has helped them in various ways and then my hope of getting my husband back increased and I contacted Dr Vusi about my issue and he said it is a small thing, I should relax my mind that within 48hours my husband will by himself come back home. I never believe Doctor Vusi because I have be hearing about spiritual power but don’t believe that the power work. To my greatest surprise I saw my husband from the window and I rush-out to meet him and he was crying that he never knew what came over him after seeing a lady outside our marriage. I was very happy and I promise to tell people about great and powerful DOCTOR VUSI Spellcaster who has returned my joy back to me. Here is the great DOCTOR Contacts: Call/WhatsApp: +27765871390 Email: drvusispells@gmail.com Website: www.quickresultspells.com
    2026 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 22 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    18 цаг 45 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 9 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 9 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    23 цаг 51 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК