Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Фүжи хайрханыг харсан минь

2012-5-31
0
ЖИРГЭХ
Олон жилийн тэртээ Японд анх очиж билээ. Бүхнээс түрүүнд Фүжи хайрханыг олж харах хүсэлд автаж байлаа.
Төлөвлөсөн ажил ихтэйн дээр завгүй япон хүнийг олон хоног дагаж шогшино гэдэг монгол хүний хувьд хэцүү “ажил” аж. Гэвч би тэсэж, шогшоод л байлаа.
(Аяллын тэмдэглэл)

Олон жилийн тэртээ Японд анх очиж билээ. Бүхнээс түрүүнд Фүжи хайрханыг олж харах хүсэлд автаж байлаа.
Төлөвлөсөн ажил ихтэйн дээр завгүй япон хүнийг олон хоног дагаж шогшино гэдэг монгол хүний хувьд хэцүү “ажил” аж. Гэвч би тэсэж, шогшоод л байлаа. Миний хувьд Япон хүний яв цав зохион байгуулалт, цаг завгүй хөдөлмөрлөх чадварыг бахдахын зэрэгцээ ямагт илжиг мэт зүтгэх нь заримдаа өрөвдөл төрүүлж байв. Тоокиогийн чимээ шуугианыг түр орхиж, Нагояа хот руу бид аялах болсон нь олон хоногийн “шогшоо”-ны дараах хамгийн тааламжтай мэдээ болов.

Надад эндэхийн олон зүйл шинэ сонин байсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа сэхээ сэвгүй бөхөлзөх япон донж нь ажаад баймаар олон янз хэдий ч нэг янзаар сурмаг. Шинкансэнд анх удаа сууж үзэв. Ердийн галт тэрэгтэй адилавтар боловч  дэлхийд хамгийн хурдан “суман галт тэрэг” гэж бодохоор нилээд өөр сэтгэгдэл төрүүлнэ. Монголд очсоны хойно энэ бол миний ярих сонин сэдэвийн нэг болно.

Намайг дагуулж явсан Оцука сан галт тэрэгний гэгээвчний дэргэд суудал авч дөнгөжээ. Анзаарвал баруунтаах суудалууд эхлээд дүүрч байна. Хэсэг хугацааны дараа би нэгэн гайхам зүйл олж харсан нь жирэлзэн өнгөрөх байшингуудын тэртээх цаст сүмбэр оргил байв. Хүмүүс бүгд тийш зүтгэлнэ. Фүжи хайрханы төрхийг би харуутаа  танилаа. Ёсоно Башё-гийн шүлгүүд, Хокусайн уран зурагаас мэдэрсэн байгалийн  ”пирамид” дүрээрээ мөн байлаа. Хар багын оргилсон мэдрэмж минь эргэн дүүрээд ирэв. Сэтгэл хөдөлж, ядарсанаа умартжээ... Японууд тэр уулын зүг “хайяа хайяа” гэлцэн шүүрс алдах, бас бөхөлзөн тонголзох аж.

Энэ бол ер бусын завшаан байлаа. Буцахдаа ч би бас л манан дундах оргилыг бахдан харсаар байв. Энэ удаа хүссэн ёсоор галт тэрэгний зүүнтээх суудалд тухлав. Үзэсгэлэнт Фужи уулыг харах гэж тэр. Ажихад, япон зорчигчид Фүжи хайрханы өнгөрөх талын суудлыг илүүтэйд үзэх ажээ. Фүжи сан, Фүжи сан гээд “суман” тэрэгийг налтал уулын бараа руу хуйлрах юм. “Фүжи гуай, Фүжи авгай” гэж зөөлөн дуу алдаад л бөхөг тонгог болцгоох юм.

“Фүжи уул нь тэгш хэмт сүмбэр (cone) хэлбэртэй эртний галт уул, япон үндэстний гоо сайханы бэлгэдэл” гэдгийг би багадаа “шүлс гоожуулан” уншдаг байлаа. 2000 жилийн тэртээ энд Японы эртний оршин суугчид болох Айну нар тэнд сууж Фүжи уулыг тахин шүтэж байжээ. Хожим суурьшсан Япончууд ч мөн л үзэсгэлэнт уулыг шүтэж, “Фүжи” буюу “мөнхийн амь”, “бурханы гал”, “бурханы орон” гэсэн утгатай нэрийг хайрлажээ. Уламаар Айну хүн элэгдэн цөөрсөөр, одоо Хоккай аралд (умард нутаг) цөөхөн “индиан” үлджээ.

Энэ ариун уул 300 000 жилийн тэртээ анх үүсчээ гэнэм. Фүжи уулын дотор эртний хоёр галт уул далдлагдсан байдаг гэнэ. Анх Коми-таки хэмээх уул үүсэж, хожим түүнээс 240 000 жилээр дүү “Өвгөн Фүжи” гэдэг  галт уул дэлбэрэлтээс бий болжээ. Харин мөнөөх хоёр уулыг дээгүүр бүрхэж Фүжи уул хожим сүндэрлэн тогтжээ. Хэвлийдээ хоёр уул агуулсан, Номхон далайн мөнгөн сац!. Далайгаас ил орших гэж дээш зүтгэлэх япон мөрөөдлийн бэлгэ тэмдэг. Фүжи хайрханы бүх мэдээллүүд надад ямар нэгэн шидэт домог үргэлжилэх мэт санагддаг байж билээ. Дэлхий дээрх “Төгслөг ариун оргил” гэж Рубэрт Маттэусийн “Байгалийн гайхамшигууд” номонд бичжээ. 

Харанхуйд Фүжид сүмийх
                                 дэнлүү нь ээ
Хачин алмай ширтэв шүү...
Үзэсгэлэнт сэтгэлий минь даллах
Өнөөх жаахан цэнгэл айсав шүү...
                                      (Г. Бадамсамбуу. 1998 он)

Яруу найрагч болох гэн шатаж явах залуудаа ийм нэг “юм” буулгасан билээ. Шүлэг гэх үү, таслаг сэрэл-мэдрэмж гэх үү, барим тавим, ойлгомжгүй. “Шүлэгч нар” шоолох иймэрхүү “юм”-нууд миний сэтгэлд Фүжи-тэй хамт үе үесхэн сэрдэг байж билээ.

Монголдоо буцаж ирүүтээ би дотно хүмүүсээ цуглуулж Фүжи хайрханы тухай эхэлж ярилаа. Суман галт тэрэгний цонхоор бараа тасран тасартал нь нүд салгаагүй тухайгаа, багын хүсэл маань хэрхэн биелсэн тухай ярив. Бас “нус” идсэн тухайгаа нэмж сонирхуулав. Японы уулын нэгэн тосгон (одоо нэрийг нь мартжээ) цагаан будааны зутан шөлөөр алдартай аж. Олон цаг давхиж байж уулын тэр тосгонд очоод япон хоолоор дайлуулсаны эцэст хүлээж хүлээж мөнөөх зутантай золгосон  билээ. Япон хоол нь байгалийн цэвэр амт давамгайлсан, эхэндээ сулбагар мэт, дасаад ирэхээр суурь амт нь салах аргагүй мэдрэгддэгээрээ онцгой. Ийм дасалаар хүлээж байсан Ганболд бид хоёрыг мөнөөх зутан цочирдуулав. Хумбан аягатай зутангаас шунаглан халбагадсан бид хоёул нэгэн зэрэг гацаж орхисон билээ. Нус цэр залгичих шиг санагдав. Ямар ч амтгүй, бэлбэгэнэсэн гулсамтгай шингэн, яг л нусаа уух шиг хачин мэдрэмж. Ханиад хүрч үзсэн хүн бүр нус цэр ямар байдгийг мэдэх хойно доо. Японоос энэ амтыг би ойлголгүй үлдэж билээ.

Азтай нь надад дахин Фүжи хайрханыг харах завшаан тохиов. Үүрээр Фүжи уулын оргилд нарны эхний туяа тусах гайхалтай агшин миний гэрэл зурагийн хальсанд бууж үлдсэн юм. Тэгэхэд би Фужияма хотоос өглөөний цай уунгаа гайхамшигт оргилийг удаан гэгч ажиглаж байлаа. Фүжи уулыг Кавагучи нуурын мандалд тусах гоо сайхнаар нь харах гэдэг өгүүлшгүй гоё болохыг, энэ нь хүмүүнд хичнээн гайхалтай мэдрэмж төрүүлдэгийг эртнээс сударт тэмдэглэн үлдээсэн гэнэ. Япончуудын нарийн мэдрэмтгий чанар, гоо сайханы уламжлалын торгон нууцсыг энэ уулаас олж болох мэт санагдана. Хаконе халуун рашааны уур лавсах өндөрлөгийг алсаас харахад Фүжи гуайн өлмийг одоо ч дэлхийн дотор халуун төөнөсөөр байдгийг таньд хэлж өгнө.  

Хэрвээ хожим надад долоо дахь удаагаа Японд зорчих завшаан тохиолдвол Фүжи уулын 3770 метр өндөр оргилд гарахсан. Манан лавсах 200 метр гүн аварга тогооны амсар дээр зогсож, сайн сайханы тухай бодохсон.
Ариун уулын оргилоос өглөөний нарыг харахын тулд би ямх төдий завгүй япон хүнийг дагаж, дахиад хичнээн ч хамаагүй тамирдатлаа шогшиход бэлэн байна.

Мөрөөдлийн Фүжи гуайг анх надад үзүүлж, суман галт тэрэгний аятай суудал тухлуулж, бас “нус идүүлсэн” Оцука сандаа баярлалаа...
          
 2005 он.
0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • hi (58.18.168.125)
    uls turuus uur zuil unshsan chini saihan bnaa . ter uuliinhaa zurgiig tavisan bol bur goy bhgui yu. ih goy nevtruuleg hiideg bsan altai gej teneg yum dunduur no orood uurgevchtei aylal gej tenegteed idsen uusnaa yariad yadargaatai
    2012 оны 06 сарын 25 | Хариулах
  • hi (122.135.150.38)
    ene saihan yyliin tyhai buchsend bayarlaa
    2012 оны 06 сарын 25 | Хариулах
  • bayasaa (122.135.150.38)
    hi bu ter saihan yyliig ne gergedees ne harlaa daanch shvleg buchej chadahgvi yumdaa yamar saihan medremj tersen geech argagvi l saihan yyl yumaa vvl ne garahaara haragdyylahgvi yum bna lee tegeheer nartai eder uh goe doo
    2012 оны 06 сарын 25 | Хариулах
  • (80.237.226.74)
    за даа, суваг солих мөчид зарим нэг нэвтрүүлгийн харсийм байна, уйтгартай, дэндүү нуршуу байдаг. Өөрөө гайхсан юмаа бусдыг бас гайхна гэж боддийм шиг байгаам, энэ Фүжи нь мөн адил, олон нийтэд биш өөртөө л зориулсан байхлдаа, лойдор чинь хэхэ
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • Гангаа (103.9.90.132)
    Чи уг нь сайхан нэвтрүүлэг хийдэг одоо сайхан зүйл бичижээ даан ч үе үехэн хийх юм даа
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • малчин (202.179.20.205)
    Хэний мөнгөөр хүүхнүүд дагуулаад зугаалаад бнаа.
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • эрка (202.179.13.184)
    үзэх юмсан гэж бодогдтол бичсэн байна шүү
    2012 оны 06 сарын 13 | Хариулах
  • kun chanar 2012 (202.179.19.133)
    bolovsroliin said bolgooch, ene kuniig... namiin darga nar aa, neereen shuu... urin ajilluulj bolno shu de, ugtaa.
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • JIMS (202.179.19.133)
    zub zuulen kun... mash ik uhaan sekee nuugdaj, tuuniigee albaar uur zuileer darj yavaa kun shig sanagddag... zub kun l ek ornii gol zangilaand keregtei bna gedghiig ...
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • nus juraas mendchilye (202.179.19.133)
    badamsambuu gej ene kun manai nen shine tsagiin utga zokioliin noyon orgil mun. medekgui kumuus utga zokioliin tuukee l medekguin balag... medekgui murtluu bagshlah keneetnuudeer mongol duursen ni gutamshig... ene uran buteelch kund ulam ik uuliin orgilig bishren sutekiig kusiye...
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • NUSGAI JURAAS (202.179.19.133)
    goy gegeetei zuil tavigdsand talarhay... mur muruuruu uur uuriin duug duulaad l ingej, zulgen deer ... amidrah ni l zub. gevch zamd said bus sadaa nar olon uchir ard tumend daramt uusdeg, uls turch moodond ordog bolov uu. thanks
    2012 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.18.159)
    ta harhiraa uuliin tuhai bicheech.bi ubsad ochih burtee ter uuliig ni uneheer bishren harah durtai san.
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • saruul (49.0.193.137)
    saihan bichjee
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.30.31)
    ямар сайхан юм бэ. бүр сэтгэл хөдөлгөө хаячлаа. гэр бүлээрээ очиж харах юмсан.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • төгс (122.201.18.130)
    Уг нь аятайхан л замын тэмдэглэл болжээ. Гэхдээ тэр нус чинь Фужи хайрханаа гутаачихлаа. Түүний оронд Фужи хайрханы мөс, чулуунаас нь хүлхсэн гэвэл өөр болох байсан байхаа.Иймэрхүү гэгээлэг зүйл Монголынхоо шүтээн хайрхануудын талаар олон бичиж баймаар байна. Цаашид орон нутаг судлалын талаар асуудал дэвшүүлсэн зүйл бичих хэрэгтэй байна. Хойч үе төрж өссөн нутаг орноо мэдэхгүй болсон шүү.
    2012 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.91.143)
    Hehe,Fuji san gedeg chin Fuji guai gesen ug bisheeeee,SAN gedeg chin UUL gesen ug shuudee Badamsambuu san, duudlaga ijil utga ondoo ug gej medeh uu,yu gej uulaa guai avgai gehiin be hediii shutdeg ch gesen,Ta ingej gene aldah gejdeeeee
    2012 оны 06 сарын 04 | Хариулах
    • badamsambuu
      уучлаарай, алдаагаа засая. Их баярлалаа
      2012 оны 06 сарын 04
  • Шинэ (202.179.20.225)
    Улс төрөөс гадуур юм бодож явдаг гэрэл гэгээтэй хүн бас байдаг байна
    2012 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (71.228.25.100)
    Badamsambuu .. Ta shuu gej baival yaah uu
    2012 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (166.147.96.4)
    Saikhan bichjee. Manaid yadaj gants ch bolov tani shig Hun baigaa ni bas ch gej it gel toruulj Hana daa ..
    2012 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    5 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    21 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    23 цаг 24 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК