Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ

2026-8-26
0
ЖИРГЭХ

“Засгийн газар огцрох гэнэ. Намрын улс төр идэвхжив. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан талынхан Өмнөговьд фракциа цуглуулж, кноп тоолсон байна. АН-ынхан 42-уулаа Н.Учралыг огцруулахаар шийдлээ. МАН-ын бүлгийн талцал, хуваагдал ихэслээ” гэх мэт улс төрийн олон таамаглал, чимээ сураг намрын хадлан тэжээл, хичээл сургууль, түгжрэл, тэр байтугай олон улсын томоохон хурлын мэдээллийг даван сошиал орчинд сэвэгдэж байна.

“Огцруулах юм биш үү, төр засаг унах нь ээ. Намрын зодооны дараа ажлаа ярьцгаах уу” гэх мэтээр төрийн мэдээлэлд арай ойрхон хэсэг нь ч хүлээлтэд шилжсэн байдалтай Төрийн ордон руу нүд, чих тавин чимээ сураг тавьж байгаа нь үнэн. “Чөлөөлье” үндэсний санаачилгаа чимээтэйхэн зарлаж гарч ирсэн Ерөнхий сайд Н.Учрал зургаан сараа гүйцээх үү, эс гүйцээх үү гэдэг мессежийг дэргэд нь сууж байгаа атлаа эс үйлдэхүйгээр “хутгалж” буй намынх нь нөхөд гаргав уу, эсвэл нэг танхимд сууж чадаагүйдээ Лодой гишүүний хэлдэг шиг чихэр нэхсэн хүүхдэд гаргаж долоолгодог зайрмаг шиг болтлоо хэврэгшсэн огцруулах бичигнээс өөр улстөржилтгүй АН-ынхан сэвэв үү гэдэг нь сонирхох ёстой сэдэв мөнөөсөө мөн юм.

Тэгвэл сошиал орчинд явж буй мэдээллээс ажвал “Их тэнгэр”-т нам дуугаар хуралдсан Ардын намынхан юутай ч гадаад талын хүйтэн дайны хажуугаар дотоодын дайнаа хойш тавьж, халаасандаа “салаавч”-тай ч хамтдаа Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл явцгаая гэж шийдсэн бололтой. Төрийн тогтвортой байдлын төлөөх 30, 38-ын бүлгийг эвлэрэлд хөтлөх ажлын хэсэг гэгчийг байгуулж, С.Амарсайханаар ахлуулан төрөө, намаа самрахгүйгээр түвшин сайхан явцгаая гэж санал нэгдээд тарсан гэх. Ерөнхий сайд Н.Учрал ч авч үзээгүй, сууж чадаагүй суудал биш учраас авбал аваарай. Надад айж, эмээх зүйл алга гэдгийг хэлжээ.

Тэгвэл Н.Учрал хэний уурыг тэгтлээ хүргэчихэв. Улайчихсан төсвөө тодотгоё, ирэх оны улсын төсвөө чамбайхан баталчихъя, том төслүүдээ хөдөлгөе, 1.4 их наядын алдагдлаа олоод цалин, тэтгэврээ нэмчихье гэж зүтгэж яваа Н.Учралд АН-ын зайрмаг шиг бичгээр захиа дайж, 30-ын бүлгийн “халаасны салаавч”-аар үг дайх том бүлэглэл, эрх ашиг хэнд байв гэдгийг хэрсүү монголчууд харин төвөггүйхэн олж орхижээ. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь “Рио Тинто” буюу ногдол ашгаа энэ онд өгөхгүй гэсэн Оюутолгой талынхан хийгээд түүнийг тойрон хүрээлж, магтан дуулагч улстөрчид байсныг өнөөдрөөс эхлэн хэвлэлүүд хөндөж эхлэх нь тэр.

Н.Учралын тухайд Оюутолгойн асуудлаар тунчиг зоригтой дуугарсан цөөхөн Ерөнхий сайдын нэг. Өмнө нь сөрөг хүчнээс Н.Алтанхуяг, эрх баригчдаас У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар жинтэйхэн дуугарч байсныг санацгаая. Гэвч тэдгээр улстөрчдийн хувь заяа ямар амархан зурагдсан гэж санана аа. У.Хүрэлсүх нэг л өглөө таавчигтай хөхүүл ээжээс болж огцорч байсан бол Ерөнхий сайд Г.Занданшатар бүлгийн хурал руугаа орж гарч ирээд л хоёр гараа өргөн бууж өгч байлаа. Харин түүний орыг залгаж гарч ирсэн Н.Учралын тухайд дотоодын хэдэн ААН-ээ дайсан гэж зарлах бус эсрэгээрээ тэднийг дэмжиж ажиллахаа ил тод илэрхийлж, “Чөлөөлье” үндэсний санаачилгынхаа хүрээнд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, араас нь хүч өгч, хамтраад бүтээе, өөрчилье гэж зүтгэж яваа. Тийм учраас үндэсний компаниуд лавтай Н.Учралыг тогтоон барих гэж зүтгэнэ үү гэхээс “тойрох”-ыг нь зураад хөөе гэж ярилцаагүй нь тодорхой. Н.Учрал харин “Рио Тинто”-г л өмнөө суулгаж байгаад “Монголын эрх ашгийг хангаж чадахгүй бол та бүхэнтэй хамтарч ажиллаж чадахгүй шүү. Энэ бол та нарын биш Монголын ард түмний баялаг. Усны төлбөр гэхэд л 14 тэрбум төгрөг байгаа шүү. Хуулийн хүрээнд ажлаа хийцгээе” гээд палхийтэл хэлчихсэн юм билээ. “Ногдол ашгаа өг, зээлийн хүүгээ бууруул, менежментийн төлбөрөө багасга, хүүг эргэж ярилцдаг жилээ багасга” гэсэн тов тодорхой, тунчиг ажил хэрэгч саналыг тавьсны дараа “Рио Тинто”-гоос “Бид шат дараатай шийдвэрүүд гаргаад явна аа. Ногдол ашгийг хэлэлцээрийн ширээний ард суугаад ярилцаж байгаад энэ ондоо багтааж өгөх талаар ярьцгаая” хэмээгээд гарч одсоноос хойш гутлынх нь улны шороо ч арилж амжаагүй байна. Гэтэл начир дээрээ найр тавьж, дүр эсгэн гарч одсон тэд нанчилдааны эх үндсийг тавьчихаад хөшигний ард “шүдээ чигчлэн” зодооныг хөндлөнгөөс ажиглаж суугаа нь тодорхой болжээ.

Тэрбумын сураг сонсчихвол төр улсаа байтугай төрсөн эхээ ч худалдаж мэдэх МАН, АН-ын хэдэн увайгүй улстөрчид түүнд нь харин хүч нэмэн уухайлж, Н.Учралыг л унагачихвал улсаараа цэнгэлийн манлайд хүрэх нь ээ хэмээн алгаа ташиж, гадна талд дэлхий амар амгалан байна, нефтийн бүтээгдэхүүний үйлдвэр огт дэлбэрээгүй шүү хэмээн “тормолзож” зогсох нь гаслантайяа. Сөрөг хүчин гэдэг сөрж л зогсохын нэр гэж ойлгосон сөрөг хүчний дарга нь хүртэл “Гадна талдаа дэлхий амгалан байна. Дотоодод л харин болохгүй байна. Н.Учрал л эдийн засгийг ийм болгочихлоо. Шатахуун аваачаад нуучихлаа” гэсэн гэнэн юм ярьж зогсох хүртэл нь Рио тэднийг сумлаж, цэнэглэжээ.

Мөнгөө төлчихвөл хөгжмөө захиалдаг улс төрийн зарчим ёсоор ногдол ашиг өгөхгүй, менежментийн төлбөрөө гацаах, ус ашигласны төлбөр, татварын бас бус маргаанаа цэгцлэхгүй, өнөөгийн нөхцөл байдлаа хэвээр хадгалах ашиг сонирхлоо төрөөр чинь тоглоно шүү, суудлаас чинь буулгана шүү гэсэн сүрдүүлгээр монголчууд хийгээд ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан Ерөнхий сайд Н.Учралд өгч байгаа мессежээ болголоо, тэд.  Оюутолгойн асуудлыг сөхсөн Засгийн газар бүхэн яагаад эсэргүүцэлтэй тулгардаг, чимээгүй өнгөрдөг вэ. Харин Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн аливаа оролдлогыг улс төрийн аргаар нурааж байдаг энэ бүх асуудлыг хууль хяналтынхан эцэслэн шалгаж, улсынхаа эрх ашгийг эсрэг зогсож буй улстөрчдөө ард түмэн нүдлэн цээжилж, улс төрийн хариуцлага ярьдаг болохсон. “Хэний нам бэ” гэдгээс илүү хэний эрх ашгийг хамгаалан дуугарч буйг ард түмэн анзаарах цаг хэдийнэ иржээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (102.210.152.35)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 01 | Хариулах

  • Anna ALvanica (151.240.56.80)
    HOW I GOT BACK MY HUSBAND FROM ANOTHER WOMAN WHO HAD A SPELL ON HIM. I want to appreciate Doctor Vusi +27765871390 for what he has done for me and my family. I was passing through terrible things. The problem started when my husband return back from work and I discovered that his character has changed and few months after he said he is no more interested again in the marriage and I love my husband so much, all my effort to bring my husband back was abortive. I have concluded that my husband will never come back to me again. But I saw people comments on the net about Dr.Vusi how he has helped them in various ways and then my hope of getting my husband back increased and I contacted Dr Vusi about my issue and he said it is a small thing, I should relax my mind that within 48hours my husband will by himself come back home. I never believe Doctor Vusi because I have be hearing about spiritual power but don’t believe that the power work. To my greatest surprise I saw my husband from the window and I rush-out to meet him and he was crying that he never knew what came over him after seeing a lady outside our marriage. I was very happy and I promise to tell people about great and powerful DOCTOR VUSI Spellcaster who has returned my joy back to me. Here is the great DOCTOR Contacts: Call/WhatsApp: +27765871390 Email: drvusispells@gmail.com Website: www.quickresultspells.com
    2026 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.168.34.249)
    zailaa ogtsor hulgaich bandi
    2026 оны 08 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.30.210)
    Улс төр бол улс төр л байх ёстой. Огцруулах хэрэгтэй 1996-2000 онд МАНгарууд Лодой шиг улс орноо бодоод ЗГ-г 4 удаа огцоруулаагүй л байлгүй дээ. Ер нь бол ЗГ-г энэ цаг үед огцоруулж байгаа мөн сайд томилж байгаа 1 л хүн Монголд байгаа даа
    2026 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.90.7)
    Мэдээж үгэнд ор,үгүй гэвэл шоронд ор гэж хэлдэг нэг л албан тушаалтан байдаг биз дээ.ЕРӨНХИЙЛӨГЧ манайд хэрэггүй, Хятадууд Монголд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН хамааралтай хүнтэй ойртсоор байна,тэгээд байж л ажил явдаг гэнэ гэх ухааны юм ярьдаг болчхож,ганц хүн улсаа зарчих хэмжээнд очиж ,түүний л уурыг хүргэсэн байгаа даа
    2026 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 35 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    16 цаг 58 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    19 цаг 21 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    21 цаг 22 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    22 цаг 4 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    22 цаг 16 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    22 цаг 17 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    22 цаг 29 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    22 цаг 36 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    22 цаг 50 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    23 цаг 42 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    23 цаг 53 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК