Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын сэтгүүлчид Эрүүгийн хуулиар шийтгэгддэггүй боллоо

2017-5-03
0
ЖИРГЭХ

        Өнөөдөр дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр. Сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрийг тэмдэглээд 24 жил болжээ. Бид хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан ахмад сэтгүүлч одоо ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилчиддаа баярын мэнд хүргэе.

24tsag.mn эл өдрийн талаар эргэн тойрон дахь мэдээллийг 24 баримтаар онцолж байна.

 

Дэлхийн улсууд уг өдөрт хэрхэн ач холбогдол өгдөг вэ?

 

Баримт 1. Анх 1986 онд сониныхоо байранд халдлагад өртөж, амиа алдсан Колумбын сэтгүүлч Гильермо Каногийн дурсгалд зориулж энэ өдрийг тэмдэглэх болсон.

 

Баримт 2. ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн энэ өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан юм. Тиймээс тус байгууллаас жил бүр энэ өдөрт зориулан олон янзын арга хэмжээг зохион байгуулж, шилдэг сэтгүүлчдийг урамшуулдаг.

 

Баримт 3. Энэ жил ЮНЕСКО-гийн нэрэмжит шагналыг Азарбейжаны сэтгүүлч Хаджа Исмаялова хүртэхээр болжээ.

 

Баримт 4. Тэрбээр өндөр албан тушаалтнуудын татвараас зайлсхийсэн хэрэг, эрх мэдлээ урвуулан ашигласантай холбоотой материал бичсэнийхээ төлөө баригдаж, хоригдож байсан нэгэн юм.

 

Баримт 5. Алдарт сэтгүүлч Гильермо Каногийн нэрэмжит чөлөөт хэвлэлийн үйл хэрэгт хувь нэмэр оруулсны төлөө ЮНЕСКО-гийн дэлхийн шагнал гаргуудах ёслол нь энэ өдрийн гол арга хэмжээ байдаг. Шагналыг 25 мянган ам. доллар дагалддаг юм.

 

Баримт 6. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Мэдээлэлтэй байх мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. Харин их чуулган Финландад болж байгаа юм. Жил бүрийн чуулганаас тунхаг бичиг гаргадаг байна.

 

Баримт 7. 1991 онд Африкийн нэ­гэн жижиг улс Намибид тус тивд оршдог орнуудын сэтгүүлчид чуулж хэвлэл мэ­дээл­лийн эрх чөлөө хий­гээд олон ургальч үзлийг дээдэлдэг хараат бус бие даасан хэвлэлийн тухай хэлэлцээд, улмаар тусгай тунхаг бичиг гаргажээ. Хо­жим Виндхукийн тунхаг хэмээн алдаршсан тэрхүү бичиг батлагдсан өдөр болох тавдугаар сарын 3-ныг хэв­­­лэлийн эрх чөлөөний өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар шийд­вэрлэсэн байдаг.

 

Баримт 8. 2011 онд АНУ-д анх "21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, шинэ саад бэрхшээл" сэдвийн хүрээнд өргөн тэмдэглэсэн.

 

Баримт 9. Хэвлэлийн эрх чөлөө, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь Хүний эрхийн бүх нийтийн тунхаглалд бататгасан үндсэн эрх гэдгийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр олон улсын хамтын нийгэмлэгт жил бүр сануулж байдаг юм. Энэ эрх нь дэлхийн хүн ардын амьдралд бодитой нөлөөлж, ардчиллын үндэс болж байдаг учир, бид  энэ эрхийг хамгаалах ёстой.

 

Баримт 10. Энэ өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж  яваад амь үрэгдсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх боломжийг олон улсын хамтын нийгэмлэгт энэ өдөр олгодог юм.

 

Баримт 11. Энэ өдрийг тохиолдуулж НҮБ-аас орон, орны төр засаг, олон нийтэд хандаж илгээлт явуулахдаа ард­чилал, хүний эрхийн тул­гуур зарчим, гол шал­гуур, үндсэн үзүүлэлт болох хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлж, үзэл бод­лоо илэр­хийлэх эрх ямар бай­далтай байгаа болон цаашид яах ёстойг тодор­хойлж томъёолдог.

 

Эрүүгийн хуулиар шийтгэгддэггүй боллоо

 

Баримт 12. Манай улсад мэдээллийн эрх чөлөөг баталгаатай болгоход 1989 онд Улсын хэвлэлийг хянах газрыг татан буулгаж, 1992 онд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах” Засгийн газрын журмыг шинэчлэн баталсан явдал чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

Баримт 13. 1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” Монгол Улсын хууль хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргахыг, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад цензур тавихыг хориглосноор олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн юм” хэмээн Чөлөөт нэвтэрхий толь “Википедиа” томъёолжээ.

 

Баримт 14. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь олон нийтийн мэдэх эрх, мэдээлэл хүртэх эрх, мэдээлэл олж авах эрх, мэдээллийг нээлттэй болгох, мэдээллийг ил болгох зэрэг асуудал багтдаг. Ийнхүү мэдээллийг олж авч, түгээх эрх хэвлэлийн эрх чөлөө гэсэн ойлголтод багтдаг ч энэхүү эрхийг хэтрүүлж хэрэглэхгүй байх ойлголт ч бас багтана. Сүүлийн үеийн сэтгүүлчид энэ үүргээ ухамсарладаггүй гээснээс сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүнд унасаар байна.

 

Баримт 15. Олон улсын (Press Emblem Campaign) байгууллагын судалгаагаар 2015 онд хамгийн олон буюу 110 хэвлэл, мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Манайд ч сэтгүүлчдийн амь нас хохирсон ,эмэгтэй сэтгүүлч баривчлагдсан,хэд хэдэн хэвлэл, мэдээллийн байгууллага, ажилтнууд торгууль хүлээснийг хэлэх ёстой.

 

Баримт 16. Энэ өдөр дөрөв дэх засаглалынхан редакцийн бие даасан байдал болон мэргэжлийн ёсзүйн асуудлаа хэлэлцэхийн сацуу иргэд олон нийтэд хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хааж боогдуулсан талаарх мэдээллийг хүргэхээс гадна төр засагт хэвлэлийн эрх чөлөөг хангах үүрэгтэйг сануулах нь 5-р сарын 3-ны өдрийг тэмдэглэхийн утга учир юм.

 

Баримт 17. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө бол хүмүүс, нийгэм өөрсдийн бодит байдлыг харах толь юм. Үүнд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнэ оршино.

 

Баримт 18. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс дэлхийн 180 орноос 54-т явна. Эхний тавд Скандинавын орнууд оржээ. Туркменистан, Хойд Солонгос, Эритрей улсууд сүүл мушгиж байна. 2013 онд Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 80 дугаар байрт жагсаж байсныг бодвол байр ахисан нь энэ юм.

 

Баримт 19. Төр, засгийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөг боомилох, хэвлэлийг зохицуулах аливаа байгууллага байгуулах, сэтгүүлчдийг барьж хорих, торгох, санхүүгээр боож хаах зэрэг үндсэн үзүүлэлтээр дээрх индексийг тогтоодог.

 

Баримт 20. Өнгөрч буй дөрвөн жилд Монголын парламент энэ чиглэлд нэг дэвшилттэй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулиас гүтгэхтэй холбоотой заалтыг хасч хэвлэлтэй холбоотой асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулдаг болоод байна.

 

Баримт 21. Сэтгүүлч бусдыг гүтгэсэн бол Эрүүгийн хуулиар таван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэх хуулийн хатуу заалттай байв. Үүнийг Зөрчлийн тухай хуулинд оруулж өгснөөр ардчилсан, эрх чөлөөт оронд сэтгүүлчээ цагдан хорьдог харгис заалт үгүй болж, Зөрчлийн тухай хуулиар хоёр сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль хүлээхээр болсон дэвшилттэй бид энэ жилийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж байна.

 

Баримт 22. Энэ жил Монголын “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ээс хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Нийгэмд тустай сайн мэдээ” аяныг найман сарын хугацаанд зохион байгуулах гэж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өөр, өөрсдийн сувгаар сайн мэдээг түгээж уралдана гэсэн үг.

 

Баримт 23. 2012 онд дэлхийн хэмжээнд мэргэжлийн ажил үүргээ биелүүлж байгаад 119 сэтгүүлч амиа алдсан байна. Энэ тоо баримтыг International Press Institute мэдээллэсэн юм.

 

Баримт 24. Хэвлэлийн эрх чөлөө бол юуны өмнө бодит байдлыг мэргэжлийн ёс зүйн үүднээс үнэнээр нь мэдээлэх үүрэгтэй сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа чөлөөтэй явуулах эрх чөлөө юм гэж УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлжээ.

 

24tsag.mn

image

Өнөөдөр дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр. Сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрийг тэмдэглээд 23 жил болжээ. Бид хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан ахмад сэтгүүлч одоо ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилчиддаа баярын мэнд хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.229.121.54)
    zahialagiin setguulchid olshiroh ni ni deerees
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Тэгвэл одоо хүн гүтгэх нь хэрээс хэтрэхвий дээ.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • ХУУЛЬЧ (202.9.41.51)
    АХ ДҮҮТЭЙ, ДЭЭЛ ЗАХТАЙ ГЭДЭСЭН??? ХҮН ГҮТГЭСЭН, ДОРМЖИЛСОН СЭТГҮҮЛЧ ШОРОНД ОРОХГҮЙ харин сэтгүүлчийг болон бусдыг гүтгэсэн ,доромжилсон иргэд шоронд ордог зэвүүн цаг ирж байгаа юм байна даа???? НӨГӨӨ ХУУЛЬ БҮГДЭД ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЗАРЧИМ ЯАСАН БЭ??? ?
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.215.222)
    одоо эд нарын хүн гүтгэх , худлаа ярих , өөрөө дүгнэлт хийж бичих асуудал нь хэтэрнээ , хуультай байхад худлаа бичээд хүний амьдарлаар тоглоод байдаг хуудльгүй болчихоор цалингаа нэмүүлэх гээд солиоруулнаа яанаа
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    Зарим сэтгүүлч нар захиалагаар хүний нэр хүндийг гутаах, гүтгэх зэрэг асуудлыг гэмт хэрэг биш болгоод, харин хүний төлөө амь насыг нь аврах гэж яваад алдсан, өвчний өмнө аргагүйдсэн эмч нарыг эрүүгийн хуулиар шийтгэх нь шударга явдал мөн үү.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 15 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 11 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 33 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 38 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 42 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 51 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК