Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэнж хотойлгох монгол бөхийн тухай 24 баримт

2017-7-08
0
ЖИРГЭХ

   Айргийн үнэр, гийнгоон дуу, дагуулсан Улсын баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Зөвхөн Монголд л байдг эрийн гурван наадмын бэлтгэл хангагдаж, үзүүр, түрүүгийн таамаг ч эхэлж байна. 24tsag.mn дэнж хотойлгох монгол бөхийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.


   Айргийн үнэр, гийнгоон дуу, дагуулсан Улсын баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Зөвхөн Монголд л байдаг эрийн гурван наадмын бэлтгэл хангагдаж, үзүүр, түрүүгийн таамаг ч эхэлж байна. 24tsag.mn дэнж хотойлгох монгол бөхийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

3a716500ed0e97f0big1. Дундговь аймгийн Өлзийт сумын  Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөхийн уг гарвал  байсан гэсэн үг аж.

 


2. Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд гурван янзын наадам болдог байсан. Үүнд,  монголчуудын бух барилдаан,  халх бөхийн барилдаан,  Өвөрмонголын барилдаан орно.  Эдгээрт монгол бөхийн элемент орсон байдаг ч хоорондоо дүрэм, өмсгөлийн хувьд бага зэрэг ялгаатай байдаг.

 


3. Бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний "Б" нь "М" болон хувирсан үг мөн гэж таамагласан байна. Энэ нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага янз бүрийн цол болгодог байсан бололтой. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэж явсаар 11 -13 зууны үед бөх, XX зууны үед орчин үеийн монголчууд барилддаг бөх болжээ.

 


4. Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг байна.

 


5. Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар  1600-гаад жилийн түүхтэй аж. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

 


6. 2005 онд батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл  Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон.

 


7. Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

 


8. Монгол бөхийн өмсгөл нь Монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм. Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай. Монгол бөхийн өмсгөлд,  дөрвөн талт жанжин малгай, зодог шуудаг,  нөмрөг, ээтэн хоншоортой монгол гутал орно.

 


9. “Малгай” -Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчитнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ.

 


3a716500ed0e97f0big10. “Залаа”-Үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн “шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.

 


11. “Зодог” -  “Саран” ба “Уутан” хэлбэрийн гэсэн 2 янзын эсгүүртэй. Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан гэдэг.

 


12. “Нөмрөг”- Бөх барилдахаар гарч ирж буй зүүн баруун талын том цолтой магнай бөхчүүд нөмрөг нөмөрнө. Зүүн талын магнай бөх цэнхэр, баруун талын магнай бөх улаан нөмрөгтэй байх бөгөөд нөмрөг нь улаан, ягаан, хөх, цэнхэр, нимгэн, торгомсог эдээр хийгдсэн өргөн нарийн эмжээр бүхий хошмогтой, дугуй тойрог захтай, урд тал нь задгай, ханцуйгүй, элэг бүс нь мяндас, хадаг болон бусад зөөлөн эдийн аль нэгээр хуруунаас нарийнгүйгээр бөөрөнхийлэн хийгдэнэ.

 


13. “Гутал” -ээтэн хоншоортой монгол гутал нь бөх бат , эдэлгээ сайтай, алив юманд тээглэж бүдрэхгүй, монгол бөхийн мэх хийхэд нэн тохиромжтой, барилдах явцад холхин сугарахаас болгоомжлон гутлын түрий оймс 2-ын завсар хулс буюу уян модоор хавчаар хийж халтирч гулсах, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлж улам бат суурьтай болгох үүднээс хүлэг боолтыг хэрэглэнэ. Гутлын түрийнээс дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааг сарьсаар хээ угалз хатган гоёж урлана.

 


14. 1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх болсонтой холбоотой гэж тайлбарладаг.

 


3a716500ed0e97f0big15. 1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Б. Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ.

 


16. Дархан аварга  Х. Баянмөнх 10 түрүү, Б.Түвдэндорж 7 түрүү, Ж. Мөнхбат 6 түрүү, Д. Дамдин 5 түрүү, Д Цэрэнтогтох, Г.Өсөхбаяр нар 4 түрүү авсан алдар суутай бөхчүүд юм.

 


17. Үндэсний бөхийн барилдааны гараа, дэвээ, шаваа, эдэлж хэрэглэж буй хувцас өмсгөлүүд, цол олгох болон, цоллох журам, ам угтуул авах, тахим авах, тахим өгөх ёс, бөхийн засуул, хөлийн цэц гэх зэрэг үйлдлүүд нь тус бүр онцгой утгатай байдаг.

 


18. Үндэсний бөхийн барилдаан нь өөрийн гэсэн өвөрмөц зохион байгуулалттай бөгөөд барилдаан эхлээд дуусах хүртлээ дараах гурван үед хуваагдана. Үүнд: Эхэн буюу гаралтын үе, үндсэн буюу барилдааны үе,  төгсгөл буюу оролтын үе юм.

 


19. Оноолт хийх, ам авах, бөх тавих, тахим авах ба өгөх зэрэг өвөрмөц ойлголтууд байдаг . Барилдах бөхчүүдийг нэг хоёрын даваанд оноолтоор, 3 даваанаас хойш цолтой бөхчүүдийн цолны болон амжилтын эрэмбээр ам авалтаар явуулахыг оноолт гэнэ. Ахлах цолтой бөхчүүд гарын даа нар дээр ирж бөхчүүдийн нэрсийг дуудуулан дуртай бөхөө нэр заан авч барилдахыг ам авах.  Бөхчүүд барилдахаар тэмүүлэн өвдгөө тулж эсвэл засуулчын мөрөн дээр гараа тавин зогсоо тэр агшинд засуулчид бөхийн малгайг магнайн тус газраас нь хүндэтгэлтэйгээр аван “Тэр бөх  хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн алдар нэр цолыг уянгалуулан дуудахыг бөх тавих гэнэ.

 


20. Бөхийн гараа нарийн учиртэй.  Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм. Харин шаваа нь бөхчүүд дэвэлтийнхээ төгсгөлд нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн өөрийн сурсан шавалтыг хийнэ. Шавалт нь нисэж ирсэн шувуу буухдаа далавчаа хумьж байгааг дүрслэн гуяны дотор гадна тус нэгэнтээ алгадан учираа бөхийнхөө зүг эргэнэ.
3a716500ed0e97f0big

 

21. Монгол бөхийн үүсэл гарал нь цэрэг дайны үйл хэрэгтэй салшгүй нягт холбоотой юм. Эртний монгол овог аймаг бүр эрэмгий зориг, эр чадал, авхаалж самбаатай эрсээр өөрийн цэргийг байгуулж, түүнийгээ "Турхаг", "Хэвтүүл", "Баатрууд" гэх зэрэг онцлог шинжээр нь ангилан нэрлэдэг байв. Овог аймгийн толгойлогчид нь тэдний хүч, бяр, хөдөлгөөнийг барилдаанаар, нүдний хурц, гарын баримжааг жад шидэлт сур харвалтаар, эцэж цуцахгүйг эмнэг хангал сургалт, морин уралдаанаар сургаж, тэднийг нийтийн өмнө шалгаруулж сонгож авдаг байжээ. Мөн аян дайнд мордох буюу их тулалдаанаас эргэн ирээд сур харвуулах, агт морь уралдуулах, хүчит бөх барилдуулан одоогийнхоор бол наадам хийдэг байжээ.

 


22. Чингис хааны 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн наадам тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ наадамд монгол бөхийн барилдаан зарим талаар олон улсын шинжтэй болж Кипчак, Хятад, Перс, Ираны бөхчүүд, барилдаж байсан тухай сонирхолтой баримт бий.

 


23. Монгол туургатны үндсэн төлөөлөл болсон зургаан үндэстний бөх байдаг. Үүнд, Өвөр монгол, Үзэмчин бөх, Ойрад Ордос бөх, Ойрад /Шиньжаны/ бөх, баруун монголын бус ноолдоон бөх, Монгол /халх/ бөх багтана.

 


24. Монгол бөхийн зодог нь битүү байсан бөгөөд дээр үед эмэгтэй хүн барилдсанаас болоод энгэр задгай болсон гэдэг домогтой.

24tsag.mn
image

Айргийн үнэр, гийнгоон дуу, дагуулсан Улсын баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Зөвхөн Монголд л байдг эрийн гурван наадмын бэлтгэл хангагдаж, үзүүр, түрүүгийн таамаг ч эхэлж байна. 24tsag.mn дэнж хотойлгох монгол бөхийн тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Mongol undesten (217.30.69.38)
    Suuliin ued mongol bukhchuud ih zantai, naria, mungu gesen humuus bolj. Ard tumnii khundleliig buruugaar oilgoj turiin tsagdaa, engiin humuust byar chadlaa gargasan judaggui khumuus boljee. Er ni bukhiin kholboo ni khurtel uchiraa olohgui erkh bulaatsaldsan kheden bukhchuud...uchiraa olj judagtai bolokh khurtel ni ene bukhiig eriin gurvan naadmaas khasval zugeer ch yumuu...
    2017 оны 07 сарын 10 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.38)
    Баяр наадмын тухай хуульд 9 ба түүнээс дээш давсан бөхөд арслан цол олгоно гэж байдаг юм бол Санжаадамба, Мөнхбат хоёр чинь аврага биш болж байна уу?
    2017 оны 07 сарын 09 | Хариулах
  • БЫс (66.181.165.246)
    УБ ЯАГААД 4 УУЛЫН ДУНД, ХОНХОРТ БАЙДАГ ЮМ БОЛ ГЭЖ БОДООД БАЙСАН. БӨХЧҮҮД БАРИЛДСААР БАЙЖ , ДЭНЖ БАЙСАН ГАЗРЫГ ХОТОЙЛГООД ХАЯЧИХСАН ЮМ БАЙЖ.
    2017 оны 07 сарын 09 | Хариулах
  • 123 (202.55.183.226)
    өвөр монгол бөх гэдэггүй үзэмчин барилдаан уутан биш уйтан далбаа гэдэг байхаа
    2017 оны 07 сарын 08 | Хариулах
  • энхмандах (202.179.7.106)
    гайгүйл юм байна
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
    • сооко
      тийм байна
      2014 оны 01 сарын 15
  • алтангэрэл (202.126.89.182)
    гоё бна
    2013 оны 09 сарын 18 | Хариулах
  • i (202.126.91.159)
    goy yum bna uu
    2013 оны 05 сарын 19 | Хариулах
  • батка (202.9.47.131)
    зүгээр юм байна монгол туурагтаны бөхчүүдийн онцлогийг бичмээр юм байна
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (182.160.15.28)
    buhiin nairaa gej neg lut ym bna daa joohon tom tsoltoi buhiin utas hanginaad suulgahgui bna shuu dee bi sumiin zaan nadad odoo er uher ugie sumiin nachin bolgood uguuch gej guigaad baih ym yaj shuu neg ym unemshiltei hevtdeg ym...
    2012 оны 07 сарын 08 | Хариулах
  • bond (103.9.88.52)
    suhbat
    2012 оны 07 сарын 08 | Хариулах
  • bi (122.201.18.140)
    Naadmiin avtomashinii A zuvshuurul zarna .99626408
    2012 оны 07 сарын 07 | Хариулах
    • sonin
      naad zaraa uur gazar uguuchee
      2012 оны 07 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    47 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 42 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 50 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 4 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 10 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 14 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 20 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 23 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК