Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

1:4:7 буюу N-3

2016-12-23
0
ЖИРГЭХ

01. Зарлал нэг: «Арлын орон японд сувилагчаар ажиллахад зуучлана. Тавигдах нөхцөл мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн байх шаардлагатай. Цалин өндөр: Жилдээ 300 мянган юаний цалин олгож, байр хоолны асуудлыг ажил олгогч тал хариуцна. Та дээрх шаардлагуудыг хангаад нааштай хариу сонссон тохиолдолд зуучлалын хөлсийг японы талаас хүүгүй зээл авч шийдэх боломжтой. Зарлал хоёр: Японд Ай Ти инженерээр ажиллахад зуучлана. Эхний нэг хоёр жилдээ сарын 2000 мянган долларын цалинтай ажиллаж байгаад яваандаа мэргэжлийн ур чадвар дээшлэхийг харгалзан цалингийн хэмжээ 5000 долларт хүрэх боломжтой. Тавигдах нөхцөл: Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн байх шаардлагатай.

 

02. Энэ бол сүүлийн үед хятадын ажил олголтын сайтууд дээр маш их гарах болсон зар юм. Дээрх заруудаас харахад Япон хэлний төвшин тогтоох шалгалтын N-3 зэрэг гэж чухал босго байгаа нь харагдаж байна. Уг нь учрыг нь олсон хүнд бол тийм ч давшгүй хүнд даваа биш л дээ. Хятад улс сүүлийн жилүүдэд жил болгон 12 000 мянган Ай Ти инженерүүдийг Япон улс руу гаргаж байгаа нь улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хэлний түргэвчилсэн курсуудэд маш том боломж олгож байгаа болохоор Шанхай, Бээжин, Далянь, Чэндү зэрэг томоохон хотуудад тийм чиглэлийн сургалтын төвүүд хэдэн арваараа байгуулагдаж бэлтгэсэн сайн хүмүүсээ японы талд зуучилж байгаа ажээ. 

 

03. Ай Ти инженерүүдийг хөгжингүй улс орнуудад нарийн мэргэжлийн, ердийн, анхан шатны төвшний хэмээн гурав хуваадаг нь 1:4:7 гэсэн тооны харьцаа оногдохоор байвал оновчтой төвшинд байна хэмээн үздэг ажээ. 

 

04. Энэ мэт улс орны хөгжил, ард түмний ахуй амьдралд дэмтэй байж мэдэх мэдээлэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар дүүрэн байдаг л даа. Манайхан ч гэсэн түүнээс санаа аваасай гэсэндээ өөрийн таньдаг сонины эрхлэгчид хандан: «Чи өөрийн сэтгүүлчдээс сонгож байгаад хятад хэл сургаач. Тэгвэл найз нь туслаж болно шүү.» гэтэл өөдөөс: «Манайхан хятад зүгийн мэдээ материал тавиад байвал намайг хятад цусны хүн гэж хардах байлгүй.» гэсэн марзан хариулт өгсөн тухай би дээхэн нэг бичлэгтээ дурдаж байсан. 

 

05. Саяхан нэг боломжийн өндөр тушаалтын төрийн түшээтэй уулзахдаа: «Японд сайн бэлтгэгдсэн сувилагч гаргавал жилдээ зуун сая төгрөгтэй тэнцэх хэмжээний цалин хөлстэй байж мэдэх юм байна лээ.» гээд ярьтал өөдөөс харин: «Япон шиг өндөр хэрэглээтэй нийгэмд зуун сая төгрөг гэдэг тийм их мөнгө биш.» гэдэг байгаа. Сая Японд байх хугацаандаа тэнд ч гэсэн зуун сая төгрөг асар их мөнгө байж мэдэхийг ойлгосон. Манайх уг нь японы талтай сувилагч гарах тохиролцоонд бараг л хүрээд байтал нэг хийрхүү төрийн түшээ: «Бид монгол бүсгүйчүүдээ гадаадын хөгшчүүлийн өтгөн шингэнтэй зууралдахыг бодлогын хувьд зөвшөөрөхгүй.» гэж айлдаад тас цохичихсон тухай дээхэн чих дэлсэж байсан нь бараг үнэний хувьтай буй за. Би өтгөн шингэн гэж арай зөөлрүүлэн хэлж байгаа юм шүү. 

 

06. Америкийн хамгийн ашиг орлого, нэр хүндтэй ажлаар сувилагчийн мэргэжил шалгарсан. Дараа нь Ай Ти инженерүүд орж байгаа тухай та бүхэн уншсан байлгүй дээ. Ер нь америкад сувилагч нарын байр суурь эмчийнхээс ялгаа байдаггүй тухай тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс гадарлаж л таарна. Гэтэл манай томчууд болохоор өтгөн шингэнтэй зууралдуулан бодсоор байдаг байх гэж. 

 

07. Ер нь Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцсэн тохиолдолд зөвхөн Ай Ти инженер, сувилагч төдийгүй японы нийгэмд дутагдалтай байгаа 100 шахам мэргэжлээр ажил хийх боломж байдгийг японтой харилцаа төдийлөн сайнгүй хятад улс овсгоотой ашиглаж хүмүүсээ тийш нь илгээсээр байна. Мөртлөө өөрийн хүмүүсээ маш сайн бэлтгэж ашиг орлого сайтай салбарыг нь онилж явуулаад байгаа нь бас л нэг атаархал төрүүлэм зүйл мөнөөс мөн л дөө. 

 

08. Бид хятадуудын муу санаатайг гайхах дуртай. Гэтэл нөгөө муу санаатай хятадууд маань бизнесийн энэ алтан боломжийг үндэстэн даяараа зарлаад бэлтгэгдсэн хүмүүсээ япон солонгос руу илгээгээд байдаг. Гэтэл манайд болохоор цөөн тооны хүмүүсийн хүрээнд энэ сайхан боломжийг мэдээд байгаа хэр нь хувийн бизнес болгочих юмсан гээд санааныхаа мухарт хав дараад байгааг бодоход учиргүй сайн хэрэг яавч биш байж таарна.

 

09. Би дээр солонгос гэдэг үгийг гар халтираад биччихсэн хэрэг биш юм шүү. 2030 он гэхэд нэг ажил хийж байгаа солонгос хүн 2,3 өндөр настанг тэжээнэ гэсэн хачирхалтай тоо баримт уншсан нь тэнд хүн амын хөгшрөлт хичнээн ноцтой байгааг илтгэж байна. Япон улс ч хүн амын хөгшрөлтөөрөө угаас зартай л даа. Гэтэл сая Тайваньд очихдоо хүн амын хөгшрөлт дээрх хоёр орноос ч ноцтой байдгийг олж мэдэв. 

 

10. Шинзо Абэ ерөнхий сайд энэ оны арван сараас эхлэн гадаадын мэргэжилтэй ажилчид авах тал дээр хоёр ч удаа ойр ойрхон мэдэгдэл хийсэн. 2024 он гэхэд японд зөвхөн сувилагчийн хэрэгцээ 400 мянгаар яригдаж байгаа ажээ. Ай Ти инженерийн хэрэгцээний хувьд тэр өндөр хөгжсөн нийгэм бараг л «Хар нүхнээс» өөрцгүй гэж хятадын хэвлэлд бичиж байна. 2020 оны Токиогийн олимпийн бүтээн байгуулалттай холбогдоод дахин наян мянган барилгын чиглэлийн гадаад ажилчин авах шаардлага японы засгийн газарт тулгараад байгаа юм л даа. Сая Тайвань руу нисэж байхад засгийн газар нь гадаадын өндөр чадвартай ажилтан авах талаар мэдэгдэл гаргасан тухай тэндхийн сонин дээр гарсан байна лээ. 

 

11. Манай Монгол улс дээрх улс орнууд руу хараар голдуу хар ажилчин гаргаад байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Одоо арай ондоо томоор сэтгэж оюунлаг ажиллах хүчийг тийшээ гаргавал улс орны маань хувьд Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй их хувь нэмэр оруулж болмоор санагдана. Энэ алтан боломжийг түрүүлэн олж харсан хүний хувьд миний бие эхнэрийгээ дагуулан газар дээр нь очиж судлахаар Япон, Тайвань руу хөлгийн жолоо залсан болохыг нуух юун. 

 

12. Газар дээр нь очсон хойно угаас зовхи нь босоо манай сэргэлэн залуус дээр дурдсан чиглэлээр ажилд орчихсон хөлөө олчихсон байхтай цөөнгүй тааралдаж байлаа. Миний санаж төсөөлж байснаас ч өргөн боломж байгаа нь тэдний ярианы зах зухаас ойлгогдож байв. 

 

13. Одоо төр засгийн зүгээс үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг ашигтай боломж гэдэг талаас нь олж хараад «чулуу болгоосой» гэж хэлмээр байна. Азийн өндөр хөгжилтэй улс гүрнүүд хүн амын хөгшрөлт хэмээх нийгмийн үзэгдэлд дайрагдаж, төрөлт эрс буурсан төдийгүй ид хөдөлмөрийн насны залуучууд ажил хийх дургүйн улмаас ажилгүйчүүдийн дунд эзлэх хувь хэмжээ чамгүй өндөр байдгийг тэнд байх цөөн хоногийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрээс уншиж байлаа. Гэтэл хүүхэд залуучуудын орон гэгддэг манай орны хувьд дээрх улс орнуудтай энэ чиглэлээр харилцан нөхвөрлөх өргөн боломж байгааг төр засгийн төвшинд ярьж шийдмээр санагдана. 

 

Бид тураалтай цэрэг, траншейний хүүхэд, өвгөнтийн архичин, биеэ үнэлэгч, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, агаарын бохирдол, хорих анги, ядуурал, замын түгжрэлийг дэндүү их ярьлаа. Одоо арай холыг харж хоёрыг сэтгэж амьдармаар байна шүү дээ. 

 

14. Мэдээжийн хэрэг гагц хэлж ярьж ярьснаар хамаг асуудал шийдэгдчихгүй л дээ. Хамгийн гол нь залуусаа энэ чиглэлд бодлоготой бэлдэх шаардлага урган гарч байна. Тэгж чадваас ард түмний аж амьдрал дээшлэхэд маш том түлхэц үзүүлэх, гадаадын шилдэг арга технологиос суралцах, тусгай мэргэжлийн сургуулиудын оюутны элсэлтийн асуудлыг шийдэх гээд дам дам олон эерэг үзүүлэлт илрэн гарах нь ч тодорхой. Тэр ч байтугай эмч сувилагч нарын нийгмийн үнэлэмжийг ойртуулж, япон солонгос руу ойролцоо тооны Ай Ти инженер, сувилагч нарыг хамт илгээхийг хүртэл давхар тооцох нь угтаа бол төрийн хар хайрцагны бодлогод хав дараастай байх учиртай зүйл баймаарсан. 

 

15. Энэ бичлэгийн гарчигт дурдагдсан Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N-3 зэрэгт тэнцүүлэхэд чиглэгдсэн сургалт шинэ он гараад манай Гэгээ сургалтын төв дээр эхлэх болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. Энэ нь эцсийн дүндээ чадварлаг залуусыгаа өндөр хөгжилтэй улс оронд ажиллаж амьдарч хөлөө олоход нь туслах гүүр болох зорилготой гэдгийг та бүхэн ойлгож байгаа биз дээ. Тийм болохоор Ай Ти, анагаах, барилга, инженер зэрэг чиглэлээр суралцаж төгссөн залуус манай «Гэгээ сургалтын төвийн» япон хэлний ангид элсэн суралцахыг урьж байна. 

 

16. Бид хоёр сар хятад хэл зааж сургаад түүнийхээ үндсэн дээр япон хэлийг үргэлжлүүлэн сургах тул анх суралцагсдын хувьд маш хүнд санагддаг япон хэлний ханз үсгийн бэрхшээлийг хялбар гэтлэн давах боломж олгох юм. Харин япон хэлний ярианы хэлний хувьд манай монгол хэлтэй дүрэм өгүүлбэрийн бүтэц нэлээд төстэй тул суралцахад төдийлөн төвөггүй. Заах арга зүй хийгээд сургалтын агуулгын талаарх нарийн мэдээллийг удахгүй та бүхэнд хүргэхээ амлаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    20 цаг 6 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    22 цаг 29 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК