Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэгэн охторхон нуругуутай суут дарангуйлагчийн төгсгөл

2017-2-14
0
ЖИРГЭХ

Эшийг үзүүлсэн түүхэн сургамжийн тухай нийтлэл


 

Өмнө нь хаосын тухай ярьсан.Тэр бол ямар нэг хэмжээгээр хувьсгал. Монголын АРДЧИЛАЛ Ч хувьсгал бас ХАОС.  Гэхдээ хувьсгал болгон нийгэм эдийн засагт их хохирол авчрахгүй, гал мэс болохгүйгээр сэмхэн болдог түүх бас байна. Тэр бол Английн аж үйлдвэрийн хувьсгал. Тэр аажуу хувьслын замаар болсон. 


Харин хажууд нь байдаг Францид хамгийн дуулиантай, өндөр өртөгтэй, европыг тэр чигээр нь сэгсрэн, хөнтөрсөн хувьсгал болжээ. 


Үр дүнд нь европт ялзарч байсан монархизм, хаант засгууд, нуран унагаах гэж босоогоор нь өрсөн даалуу, хөзөр шиг ар араасаа биенээ даран сүйрч, БНУ-ууд бий болж, шалиг самуун, торгон шалбуур, паректай хаадаасаа салжээ. Үр дүнд нь хувьсгал явж явж өөрийн гэсэн дарангуйлагчаа бас төрүүлжээ.

 

Хувьсгал гарах ба түүнийг эсэргүүцсэн хүмүүсийн хооронд зөрчил бүрэлдэн бий болжээ,Түүнийг арилгахад бас нэг хүн тодорч, улмаар хүмүүсийн хүлээлттэй тохирч өөрийгөө диктатор болгуулаад авсан байдаг.

 

Францын хувьсгал галт уул мэт дэлбэрсэн. Галтын уулын дэлбэрэлт бол газрын хөрсөн дор удтал хувьсал, халуун хүйтний харшилдаан олон зуун жилийн турш явагдаж байгаад хэмжээндээ тулуут оргилон гардаг. Үлгэрлэвээс ус буцлахтай яг адил. Ус халан халсаар буцлах, цухалдах 100 гр цельс хүрмэгц оргилон буцлах адил.


Тэхлээр нийгэмд ч бухимдал,дургүйцэл, хуучин ба шинийг зөрчил, олон ургалч үзэл хязгаарын хэмжээнд очмогц дэлбэрэн оргилох цаг нөхцөл бүрддэг байна.


Эрх баригчид үүнийг хэдэн ухуулагчийн буруу гэж хавчин хяхаж мөрддөг байж.

 

Тэр ухуулагчид процесс, үйл хөдлөлийг ажиж, жам тенденцийг нь урьдчилан хэлээд байдагч, хувьсгалыг удирдагч ба нухчин дарагч, түүнийг ашиглан завшигч нь гэнэт цолгорон гарч ирдэг жамтай.

 

Оюун санааг нь эзэмдэгчид, ухуулагчид бол европт Монтеськю,Руссо,Вольтер нар байж, хувьсгалын удирдагчид нь Дантон, Ропеспьер,Марат нар, эсэргүүцэгчид нь Бурбоны угсааны хаад,ноёд,язгууртнууд байжээ.

 

Харин хувьсгалыг ЗАВШИГЧ нь охорхон нуругуутай алс холын Корсик арлаас ашиг завшаан хайж явсан, цэвэр франц цусны биш, гэвч ихээхэн авъяаслаг, цэцэн цэлмэг НАПОЛЕОН БОНАПАРТ байлаа.

 

Хувьсгал гарахын өмнө францын ард түмний нуруун дээр зайдалсан, баялгийг өөрсдөө бүтээсэн юм шиг ордны мунхарсан шалиг самуун, зугаа цэнгэл хөөцөлдөж, хөрөнгө үрэн таран хийсэн Бурбоны угсааны хаад, өндөр татвар төлбөрт ард түмэн хэрхэн ядуурч, тартагтаа тулсныг ойлгохгүй өөрсдийнхөө тансаглалыг урьдаа тавьсан үе байж. 


Өвөг эцгээсээ ширээ залгажилж 59 жил хаанчилсан XY Людовик “Надаас хойш галав юүлсэн ч яахав” гэсэн байдаг.  Ингээд франц асар их өлсгөлөн, гуйланчлалд автаж байхад түүний мулгуу ач XYI Людовик, Хабсбургийн тэнгэрээс зараалтай гэж үнэнээсээ боддог усан тэнэг гүнж Мария-Антуанетта хоёр сууж, хотоос гадна Версалийн хэт тансаг ордонг хэт их зардлаар өргөтгөж, өдөр бүр зугаацан францыг бүр дордуулан, францын хувьгалыг дэлбэлжээ.

 

Өр төлөөсийг нь хувьсгалт конвентийн шийдвэр дор,Гильтон эмчийн зохиосон сүхэн дор хэдэн зууны жилийн удамтай хааны угсааны цусаар угааж авчээ. Европын хаад чичрэн дагжиж, БНУ франц бий болжээ.

 

Гэвч төр удирдаж байгаагүй хувьсгалчид алдаа гаргаж бие биенээ, гэмгүй хүмүүсийг, Бурбоны угсааны тайж нарыг гильтондож гарснаар дургүйцэл үүсч томоохон бослого бурбоны талаас гарчээ. 


Гудманд хүмүүс гарч Бүгд найрамдахчууд хүч мөхсдсөн яг тэр үед италийн дайнд цэрэг удирдан авъяасаа тодруулан 24 настай генераль болсон ч нийгмийн давалгаанд хаягдаж, завшаан хайж явсан Наполеон бүгд найрамдахчдын нэгтэй таарч “Би энэ бослогыг нам дараад өгье гэжээ. Та хүн алах уу- гэвэл устгана гэжээ. Танд юу хэрэгтэй вэ гэвэл 5 их буу аль,түүнийг хаан байрлуулах цэгийг зааж өгнө ” гэжээ.

 

Наполеон математикт маш дуртай, механикийн баллистикийн онолыг айхавтар судалж, их бууны сумны даяаллын талаар ШУ-д өөрийн байр сууриа үлдээж чадсан байдаг. Тэр хожим их бууны эрдмээр европыг эзэлсэн юм.Тэгээд ч их бууг “дайны бурхан” гэж нэрлэсэн.

 

Ингээд Наполеон Парисын гудмыг босогчдын цусаар угааж, бослогыг нам дарснаар хүндтэй хүн болох замаа тавьжээ. Шинэ БНУ-д Наполеон шиг авъяастай жанжин хэрэгтэй байлаа.


Ингээд Бурбонууд, БН-чууд хэлэлцэн тохирч 3 консультай засаг тогтоож нэгээр нь Наполеон болжээ. Гэвч тэр эз дийлж, 10 жилийн дотор БНУ-ыг мөхөөж, өөрийгөө диктатор болгохоос өөр аргагүйд хүргэж чаджээ.

 

НАПОЛЕОН бол охторхон нуругуутай, цэргийн их авъяастай, хурдан ухаантай гэхдээ хэмжээлшгүй их шунал, албан тушаалын галзуурсан хэнээтэй, өрөвдөх өчүүхэн ч сэтгэлгүй, жирийн иргэдийн өмнөөс үрлэн сум илгээхдээ нүд хальтардаггүй, цэргүүдээ бүслэлтэнд хаяад өөрийг авч гарахдаа санаа нь зовдоггүй хүн байжээ.

 

Товчхондоо гал усан дундуур хамт явсан маршал Ньей, Мюрат нараа Вязьма галын эрэгт оросын армид, Египетэд хуурай замын цэргээ мамлюк, адмирал Нельсоны цэрэгт хаяаад өөрийгөө нууц замаар аваад тоохчгүй явж байсан байдаг.

 

Гэлээ ч Францын хувьсгал ба түүнийг завшигч диктатор Наполеон гүнзгий ул мөрөө үлдээж чадсан. Францын болон европын БНУ-ыг эргэлт буцалтгүй болгож, монархизмийн голыг гогодож, европын нэгдсэн улсын буюу өнөөгийн европын холбооны сүнсийг бий болгож, нэгдсэн системд оруулж, хэмжүүрийн СИ систем зохиожээ. Ганц дайсан Англи л гөжиж, фийт,фоунд,галлон гээд яваа болохоос.


Хүний эрхийн агуу их Хартиг хувьсгалт франц тунхаглаж, дэлхий өнөөдөр түүгээр амьгалсаар байна.

 

За энэ мөчөөс л хувьсгалд тус болсон, хэзээ ч хаан дарангуйлагч болохгүй, цэргийн хүн байна гэсэн Наполеон ЭВДЭРЧ,ЭРХ МЭДЛИЙН АСАР ИХ ШУНАЛДАА ХӨТЛӨГДӨЖ, ДАРАНГУЙЛАГЧ болох замдаа оржээ.

 

Хамгийн түрүүнд юм үзээгүй, давилиун, даврамтгай, өөрийгөө ихэд өндөрт тоодог энэ нөхөр монархист үзэлтэй европт харь хязгаарын жижиг арлын ”бага ястан” байж, язгууртны суудалд суух тухай гадаад яамны сайд Талейроны ятгалгад хэсэг түдгэлзэж байснаа зөвшөөрсөн байдаг.

 

Тэр үеийг европод ариун Ромын үзэл санааны гал арай ч унтарчаагүй,уугиж байсан үе тул поп ламаар титэм өмсгүүлж, хуримын ёслол үйлдэх нь хэвээр байжээ. Европыг хөлдөө сөгтгөсөн Наполеон хэт нэрэлхүү, ихэрхүү эр байсан тул Италийг эзэлсэн хүний хувьд попыг францид авчран, хааны ширээний дэргэд сөгтгөн, мөнхий амраг Жозепиннагийн толгойд хатан хаан титэм, өөрөө хаан титэм өмсгөж, түүнийгээ францын нэрт зураачаар асар томоор зуруулсныг Луврт очсон бүх хүн Мона Лизагийн дараа үздэг билээ.

 

Тэр давлиун эр Римийн попын өөрт нь титэм зүүх үүргийг доош чихэн, өөрт нь “Бурхан байдаг гэдэгт би итгэдэггүй. Агуу их Сократ,Платоныг шатаасан христийн шашныг би үзэн яддагч, шашин надад хэрэгтэй. Учир нь нийгэм тэгш бус байвал хөгжил урагшилна. Нийгмийн тэгш бус байдлыг шашин бий болгож өгнө” гэж байжээ.

 

Директорат болчоод европыг нэгтгэн захирхаар дайн хийж Английг блокт оруулж,оростой холбоог нь таслахын тулд Москваг шатаасан. Тэр хэт биедээ эрдсэн, армиа, хүнээ хайрладаггүй, зөвхөн алдар нэрээ цууриатуулах агуу ихийн өвчний ул мөр болон үлдсэн.

 

Нэг удаа Египетед довтолжээ. Тэр үеийн Египет Бат хааны эзэмшлээс очсон боол хөвгүүд цэргийн чадавхиараа цолгорон мамлюк цэрэг болж улмаар кипчак Кутуз султан болж манай Хулугутай байлдаж байсан үед тогтоосон заншлаар байлддаг байжээ.

 

Наполеон Нилийн хөндийд Мамлюкийн цэргийг тосвол Дамаскийн ган хуяг гялалзуулсан мамлюк-жанжин нь цэргүүд дотроос араб хар хөлөг унан гарч ирээд Наполеоныг ирүүл тулаанд дууджээ. Наполеон алчуур дохисноор жанжныг мушкет буутай цэргүүд сумаар хавжээ.

 

Тэр ихэд ихэрхүүгээр: “ Цэргүүдээ нэг мамлюк цэрэг 100 франц цэрэгтэй тэнцэнэ, 100 франц цэрэг 1000 мамлюк цэрэгтэй тэнцэнэ. Цэргүүдээ та нарыг 40 зуун энэ пирамидуудын орой дээрээс ширтэж байна ” гэсэн байдаг.

 

Суут директорат, хувьсгалаар төрсөн дарангуйлагчийн ТӨГСГӨЛ хувь заяаг нь юунд хөтлөв.


Охорхон нуруутай энэ авъяаслаг хүн, францийн ард түмний мөрөөдлийг ашиглан, эгэл хүмүүсийг, цэргүүдээ зөвхөн өөрийнхөө хүсэл зоргыг биелүүлэгч, нэр алдар, эрх мэдэлд хүргэх гүүр болгон ашиглаж, найз нөхөд, хамтран зүтгэгчдээ хайр найргүй зовлонд унагаасныхаа төлөө:

 

Эхлээд өөрт нь үнэнч зүтгээд галын фронтод хаягдсан маршалууд нь Ней, Мюрат нар Бурбоны талд орсон. 


Өөрийг нь хаан ширээнд санал болгосон гадаад хэргийн сайд Талейрон оросын хаантай сүлбэлдэж. Фуше англитай холбогдож, Бернадотт жанжин шууд тэмцэж эхэлсэн байдаг.


Мөнхийн хайртай хүүхэд гаргаагүй Жозеппинадаа хаягдсан. 


Өөрийнх нь хүүхэд гаргасан Австрийн гүнж ширээнээс буусны дараа шууд хаясан. 


Польшийн гүнж амиа хорлосон. 


Европыг гартаа атгасан Наполеон Оросын гүнжтэй гэрлье гэхэд 1 дүгээр Александр шуудхан “салаавч” өгсөн.

 

Орос дахь операци сүйрч, зөвхөн италид хоолгүй,хувцасгүй байхад нь цуглуулсан үнэн ч “хар хорин тавт” хэмээх гренадруудаа авч замдаа өлбөрсөөр францид буцаж, 300 мянган хүнтэй армиа оросд барьцаанд хаясан.


Дараа нь баривчлагдаж, европт “Корсикийн махчин” нэр зүүж Эльба аралд цөлөгдсөн.


Тэндээс оргож францид ирж 100 хоног хаанчилж амжсан ч Ватерлоогийн дэргэд холбоотны цэрэгт ялагдан дахин баригдаж, атлантын тэнгисийн гүнд Ариун Елана арал дээр амьдаараа авслагдсан.


Тэрээр англичүүдийн өдөр бүрийн доромжлол доор хүүтэйгээч ямар харилцаа захиагүй байсаар 1821 оны 5 сард өлбөрсөн, өвдсөн, хордуулсан гэх таамгийн доор нохой шиг үнэ цэнэгүй үхжээ. Түүний булшийг хүртэл англичууд доромжлон мэдэгдэхгүй болгожээ.

 

Хэмжээнээсээ хэтэрч, зорилгоосоо хазайсан,итгэл эвдэж, нөхдөөсөө урвасан, эрх мэдэлд улайрч, шуналаа дийлээгүй өмнө болон одоо байсаар байгаа ухваргүй олон дарангуйлагчийн хувь заяаг тэрээр хүртжээ.

 

Гэвч түүний сартваахь чанар нь:”Эрт орой хэзээ нэг цагт Европын холбоо заавал эргэж ирнэ.Түүний анхны алхмыг хийсэн миний систем бүтээгүй ч европ дахинд зохистой байдал тогтоох ганц зам бол европын Лигий наций байгуулах явдал” гэжээ. Мөн “Дайн бол улирч балрах зүйл, сэлэм жадгүйгээр ялах цаг ирнэ” гэж үхэхээс 185 жилийн дараа болох процессуудыг зөгнөсөн үг нь биеллээ олсон билээ.

 

Инженер Ц.Сосорбарам
2017 он 02.12

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (202.21.106.129)
    Оготор хүмүүс ч амбиц ихтэй байдаг болохоороо гонжгор урт хүмүүсээс илүү амжилтанд хүрдэг.
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.109.200)
    zov er hun
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    uuniig bichsen negen bicheech boloogui l baina, yamar ch nomyn hunii soyol medersengui, ingener yum bol injeneree l hii, chadahgui yumaaraa buu orold. Ene aguu hunii tuhai bichih tenhee, sachii chin hurehgui baina. yumand chin bas zereg zindaa gej bii. tuuhiig ooriin ohorhon oilgoltooroo buu gutaa. mun elbegdorj eronhiilogchtoi holboj unshaad baigaa uhernuud denduu jijig joomontsoruud baina, elbegdorj gedeg hun mongold zayasand bid bayarlah uchirtai, hojim tuunii helsen ug bolgon mongolchuudyn tolgoid tsohiod avsan yum shig orno, ter jinhene eh oronch. bid tuund talarhah uchirtai. er ni bol mongolchuud uneheeriin jijig bolson tsovuun tsag shuu dee
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • зочин (176.59.134.43)
    Ахархан биетэй аймшгийн хорчин Элбэгдоржийн намтартай адилхан юмаа. Энэ муу амьтныг дэлхий даахгүй болох вий дээ.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.33.231)
    хаанаас нь ч уншсан элбэгдорж л харагдаад байна хи хи хи
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.23.28)
    тойруу замаар товшиж битүүхэндээ Элбэгдоржийгоо л хэлээд байгаа ухаантай аан,
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.184.252)
    Хаанаас орчуулсан юм бол? Найруулга утга нь тааруухан юм.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (81.211.8.2)
    Наполеон муу ч хун байж болно, сайн ч хун байж болно. Гэхдээ нэг зуйл маргаангуй- наполеон авьяаслаг жанжин том удирдагч байсан. Элбэгдоржтой зуйрлэх утгагуй. Жоом заан 2 газраар явдаг учир адилхан гэх шиг. Манай элбэгдорж том хулгайч, том сэнтийд авираад тухалчихсан алиа салбадай.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • Зочин
      bitgii ataarh. chi elbegdorjiin neg jirheg usnii dainy une tsenetei amitan bish. elbegdorj chinii hajuud tom hun.
      2017 оны 02 сарын 14
  • Зочин (202.70.46.222)
    Manai ogtorhon nuruut hen bilee
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Гана (203.91.117.8)
    Напеолоныг их л үзэн яддаг хүн бололтой. Бодвол орос боловсролтой хүн болов уу
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Иргэн (103.212.116.247)
    Тэрээр англичүүдийн өдөр бүрийн доромжлол доор хүүтэйгээч ямар харилцаа захиагүй байсаар 1821 оны 5 сард өлбөрсөн, өвдсөн, хордуулсан гэх таамгийн доор нохой шиг үнэ цэнэгүй үхжээ. Түүний булшийг хүртэл англичууд доромжлон мэдэгдэхгүй болгожээ. Хэмжээнээсээ хэтэрч, зорилгоосоо хазайсан,итгэл эвдэж, нөхдөөсөө урвасан, эрх мэдэлд улайрч, шуналаа дийлээгүй өмнө болон одоо байсаар байгаа ухваргүй олон дарангуйлагчийн хувь заяаг тэрээр хүртжээ.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Гильотин
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шударга байя (111.220.94.70)
    МАХН-ын тойрон хурээлгчдийг болон эд херенге эрх мэдлийг 26 жилийн емне узэн ядаж еерийгее боох гээд байсан ахар нехер енеедер терел арилжижхсан МУ-ын еедтэй бухнийг хамсаатнцудтайгаа нийлээд хусчтхсан байх бегеед уунийгээ АРДЧЛАЛ гээд элийрээд байх юм
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • хэхэ
      хэхэ ардчилал үүнд буруугүй хулгайч хулгайчаараа төрдөг юм монголчууд бүгд хулгайч
      2017 оны 02 сарын 14
  • Зочин (202.70.44.38)
    Би Наполеоныг хүндэлдэг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн агуу удирдагч. Агуу хүмүүс үйлдэл хийдэгээрээ гайхамшигтай. Энийг бичсэн хүн маш атаархуу нэгэн юм.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.41.246)
    наполеон тийм ч намхан хүн биш гэдэг нь нотлогдсон 1м 70 байсан гэнэ лээ
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • Зочин
      At 5 ft 6 in 168 cm, he was not physically imposing but in one-on-one situations he typically had a hypnotic effect on people and seemingly bent the strongest leaders to his will…!!!
      2017 оны 02 сарын 14
  • зочин (202.21.117.42)
    манайд 1990 онд нэг ийм хувьсгал байнаа. Ард түмний итгэлийг үгүй хийсэн, хүн чанарыг үгүй хийсэн, ахмадаа хүндэтгэхийг үгүй хийсэн, ажил хөдөлмөр хийдэг хүн ад болж шоронд ордог болсон, төрийн албыг самарсан, чадваргүй нь ажилтай болохын тулд сэм нийлж нам болж төрд шургалан төрийг самардаг болсон хувьсгал. сайн тал нь гэвэл хүний эрх нэрээр хэнийг ч гүтгэж, хаана ч юу ч ярьж чаддаг болсон хувьсгал
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Тиймшүү
      2017 оны 02 сарын 14
  • Зочин (203.91.116.90)
    Найруулгаа жаахан анхаарах байж дээ.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    20 цаг 5 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    22 цаг 28 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК