Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Наминчимэд: Их дээдсийн минь үе бол ”Аугаа эрин” байсан юм шүү

2017-4-03
0
ЖИРГЭХ

Зохиолч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдтэй ярилцлаа. 
TV ZONE сэтгүүл: Та сайхан хаваржиж байна уу? 
 
- Сайн байна уу? Танай сэтгүүлийн мянга мянган уншигчдад урин сайхан хаврын мэнд хүргэе.
 
TV ZONE сэтгүүл: Хүүхэд залуус маань үүх түүхээ судалж мэдэх бас нэгэн түүхэн сэдэвт роман уншигчдын гар дээр очиж байгаад Монгол хүнийхээ хувьд баяртай байна. Ном бичиглэх болсон ил хийгээд далд шалтгаан юу байсан бол?
 
- Баярлалаа. Ил далд шалтгаан юу байх вэ. Их дээдсийнхээ суу алдрыг бахдаж, билэг ухаанд нь биширч явдаг нэгний хувьд Монголын их гүрний үеийн түүхийг бүрэн дүүрэн багтаасан нэг сайхан бүтээл туурвил гараасай л гэж бодож мөрөөдөж явав. Тэгээд хүлээж тэсэлгүй, өөрийгөө гололгүй нэг цуврал эхлүүллээ. “Аугаа эрин” нэрийн дор гарч буй энэ цувралын маань эхний боть нь “Хөх илдний очис”. Сүбээдэй баатар төрдөг 1175 оны үйл явдал голлоно. 
 
Ер хүн төрөлхтний түүхэнд болсон их үйл явдал бүхний өмнө байгал дэлхий, тэнгэрийн од эрхэс ямар нэгэн шинж тэмдэг өгч, ер бусын үйл явдал болж байсан байдаг. Монголын Их гүрэн үүсэхэд ч, түүнийг бүтээлцсэн их хүмүүсийг төрөхөд ч мөн жир өнгөрсөнгүй. Орооцолдсон, арга зүйгээр тайлахад нэн бэрх учир битүүлэг олон үйл явдал өрнөсөн хэрэг. Түүнийг л энэ ботийн эхний бүлэгт илэрхийлэхийг хичээв. Удаах бүлэгт нь Их гүрэн зардах шинж тэмдэг үзэгдэж эхэлсэн 1260 оны үйл явдалыг өгүүлэв. Харахад үйл явдлууд бүр зуугаад жилээр үсэрчихсэн мэт ч энэ хоёр үйл явдлын шугам нь явсаар холбогдож таарна.
 
Ер нь бол өнчин өрөөсөн, өмөг түшиггүй Тэмүчин хэрхэн Дэлхийн Их гүрнийг босгож чадав бэ, ямар зарчим, үзэл санаагаар бусдыг араасаа дагуулж байсан бэ? гэдгийг л илүү тод гаргахыг зорьж байна. Тэр хүчирхэг үзэл санаа, эрхэм дээд зарчим нь өнөөгийн Монголчуудад магад ус агаар мэт хэрэгтэй ч байх. Манайхан ч, гадныхан ч ихэнхдээ айдас, тооны олон, зэр зэвсэг, хүч чадлаар дэлхийг эзэлсэн гэдэг. Энэ бол том төөрөгдөл. Их үзэл санаа, зарчимгүйгээр дэлхийн эзэнт гүрнийг байгуулдаггүй. Мөн олз ашгийн төлөө хийсэн дээрмийн дайн ч биш. Өөр учир шалтгаан бий. Ер зөвхөн бие баялдрын төдий биш оюун санаа, ёс суртхууны асар давуу байж л тэр бүхнийг хийнэ. Тэр бүхнийг л харуулахыг зорьж байна. Мөн Их гүрэн яагаад бутран унав гэдэг шалтгааныг ч бид сайтар анхаарах ёстой. 
 
TV ZONE сэтгүүл: Таны арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гэсэн...?
 
- Ер нь бол насан туршдаа л цуглуулсан амьдралын маань элдэв туршлага, бичин туурвих дадлага, хурааж хуримтлуулсан мэдлэгийн маань л үр дүн тайлан юм. Анхны санаа хаанаас үүдэв гэхээр 2004 оны намар “Хубилайн сүйдсэн флот буюу Шулмын салхи” нэртэй нэг түүхэн найруулал бичсэн. Гэтэл АНУ-ын Сан Францискод байдаг нэг танил маань түүгээр Холливүүдэд кино хийвэл сайхан болох нь, чи зохиолыг нь бичээч гэсэн санал тавьсан. Юм мэдэхгүй хүн тэнэг зоригтой байдаг юм гэнэ билээ. Түүн лүгээ адил кино хийнэ гэж хөөрөөд, Холливүүдийн киноны заавар болох “Кино библи”-ийг өөд уруугүй уншиж, төлөвлөгөө, ноорог ч гаргаж үзсэн. “Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь” нэртэй нэг бүлэг хүртэл бичив. Гэтэл нэг л болж өгдөггүй. Саваагүй нохой саранд хуцаж буй мэт, хэт холын мөрөөдөл мэт санагдаад хойш нь тавьчихсан. Гэвч энэ арав гаруй жилийн хугацаанд огтхон ч мартагдсангүй, сэтгэлийн мухарт цогшиж явсаар, баримт, материал, элдвийн юм үзэж харсаар л байсан. Тэгээд ер тэр санаагаа бичиж дуусгая гэж зүрхлэн, өнгөрөгч оны 10 сарын сүүлчээр суугаад шинэ оны нэг сарын сүүлээр эхний ботийг нь дуусгав. Бичихдээ жаахан яаруу түргэн байсанд учир дутагдалтай зүйлс мэр сэр харагдана. Гэсэн ч өнөөх Их гүрний Их түүхээр жинхэнэ Монгол амьсгалтай кино хийхсэн гэсэн мөрөөдөл минь хэвээр яваа. 
 
TV ZONE сэтгүүл: “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн бичин лугаа” гэдэг. Тэгэхээр та бичгийн хүний хувьд түүхийн ном судар их эргүүлнэ биз? 
 
- Монголчууд бид өөрсдөө түүхээ мэдэхгүй бол бидний өмнөөс хэн нэгэн харь хүмүүс түүхийг маань зохиож өгнө шүү дээ. Зохиож ч байсан, зохиосноо бидэнд тулган хүлээлгэж ч явсан нь нэг бус. Өнөө үргэлжилж л байгаа. Уг нь Монголчууд бид бусдаар түүхээ зохиолгох хэмжээнд хүртлээ ядарсан ард түмэн биш, тийм сул жижиг түүхтэй ч биш. Бид түүхээ зөвхөн судлаад мэдээд зогсохгүй, түүнээ баялаг өв болгох, үндэстнийхээ оюун санааны дахин сэргэлтийн нэг уриа дуудлага болгох учиртай гэж би бодож явдаг. Загалмайтны аян дайны тухай гэхэд хэдэн зуугаар тогтохгүй зохиол бүтээл байдаг юм гэсэн. Гэтэл бидний их түүхийн тухай бидний өөрсдийн бичсэн түүхэн зохиол гэхэд гар хөлийн хорин хуруунд хүрэхгүй шахам байна. Уг нь хэдэн зуун роман бичсэн ч барагдахгүй их түүх бий. Тэр их түүхээрээ дэлхийг дэлдийлгэсэн баатарлаг түүхэн туульсын ч, өв соёлын ч, гүн ухааны ч кино хийгээд хүргэж чадваас мөн ч их хэрэгтэй юмсан. Их түүхтэй Их Монгол үндэстний нэгэн молхи толхи бичгийн хүмүүн болсны хувьд энэ мэтийн зүйлс бодож, чадал хэмжээгээрээ л түүх судар эргүүлэх юм даа.
 
TV ZONE сэтгүүл: Уран сайхан гэдэг нэрийн дор Эх түүхийг илтэд гуйвуулсан кино, ном зохиол ч цөөнгүй бий шүү дээ? 
 
- Аль болох түүхэн үйл явдлынхаа гольдрил дотор нь уран сайханжуулж чадвал сайн юм. Гэхдээ түүхэн баримтуудыг л яс барина гээд байх аваас хэрхэн уран зохиол болж чадах билээ. Түүх бичлэг, их сайндаа түүхэн найруулал л болно. Гол нь түүхэн үйл явдлынхаа шинж чанарыг тод гаргах явдал. Үлгэр жишээ болох сайн түүхэн зохиолууд бишгүй олон. Нобелийн шагналт Х.Синкевичийн “Кью Вадис” байна. Ром хэрхэн мөхөж буй тухай барим тавим бичсэн. Бас Спартакийн бослогын тухай нүдэнд харагдтал бичсэн Жованолийн “Спартак” роман байна. Польшийн Прусс хэмээх зохиолч бол түүхэн уран зохиолын үлгэр загварыг бүтээсэн хүн. Түүний эртний Египедийн түүхийг өгүүлсэн “Фарион” роман нь зөвхөн түүхэн уран зохиол төдийгүй түүх, өв уламжлал, зан үйл, угсаатны зүй, шашин, домог зүйн сэтгэлгээ гэх мэт тэр цаг үеийн бүхий л талын нөр их судалгааны үр дүн байдаг. Тиймээс хэдэн мянганы өмнөх Мисир оронд очоод ирэх мэт сэтгэгдэл төрдөг. Үнэ цэнэ нь түүндээ байна.
 
Б.Наминчимэд:  Манайд ч сайн зохиолууд бий. Ш.Нацагдоржийн “Мандухай сэцэн хатан”, Ж.Пүрэв гуайн түүхэн романууд байна. Ж.Пүрэв гуай бол түүхэн судалгааг маш сайн хийсэн байдаг. Харамсалтай нь монголын түүхийн талаар сүүлийн жилүүдэд гарч буй гадаадын бүтээлүүд, тэр дундаа уран сайхны кинонуудаас бид өөрсдийнхөө түүхийг биш, монгол нэртэй харь хүмүүсийн адал явдлыг л харах болов. Хэдий сайн судалгаа хийх ч гадаадынхан маань Монгол хүний, нүүдэлч иргэншлийн дотоод ертөнцийг хэрхэн гүйцэд харах билээ. Түүхийг гуйвуулах нь их аюултай. Ялангуяа санаатай гуйвуулж, Монголын түүхийг аль нэгэн үндэстний хавсрага, эсвэл аль нэг үндэстний түүхийн гол багана болгох хандлага ч анзаарагдах болсон. Энэ бол хийрхэл солиорол төдий биш, аюул юм. 
 
TV ZONE сэтгүүл: “Аугаа эрин” нэрний учир? 
 
- Хүн төрөлхтний дунд дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулсан үндэстэн ер нь хоёрхон л юм. Монголчууд болон Англичууд. Эрт цагт Ромын эзэнт гүрэн байлаа. Ромтой тэрсэлдэнэ гэдэг бурхантай тэрсэлдэх мэт төсөөлөгдөж байсан үе бий. Мөн Хүннү, Түрэгийн Оттоман, Их Могул, хожуу үеийн ЗХУ гэх мэт нь томоохон гүрэн улсууд хэдий ч аль аль нь ч Монголын болон Английн эзэнт гүрэнтэй адил дэлхийн энгээр байж чадаагүй. Тухайн цаг үедээ нээгдээд байсан газар нутаг, нөхцөл байдалтай нь харьцуулбаас Монголын эзэнт гүрэн хувь илүү байдаг. Судлаачид XIII-XIV зууныг Монголын эрин үе гэдэг. Үнэхээр ч тийм байв. Хүн төрөлхтний түүхийг бичихэд Монголын түүхгүйгээр бичих боломж огт үгүй. Тийм хүчирхэг нөлөөтэй явжээ, бидний дээдэс. Ямар сайн даа “Ази, Европ, Ойрхи Дорнодод Монголчуудаас зөвшөөрөл аваагүй бол нохой ч хуцаж зүрхэлдэггүй байсан” гэсэн хэл яриа гарч байхав. Нэг бус хоёр гурван зуунаар Монголчууд дэлхийн түүхийг тодорхойлж, хүн төрөлхтний хувь заяаг мэдэн захирч явсан. 
 
Түркийн “Аугаа зуун” нэртэй зуу гаруй ангитай кино манай нэг Тв-ээр нэлээд гарах шиг болсон. Хөрөнгө хүч хаяж сайн ч хийсэн байна билээ. Үнэхээр ч Түркийн Оттомоны эзэнт гүрний үе бол аугаа зуун байсан. Харин бидний дээдсийн эрин үе бол аугаа зуун төдий биш, харин АУГАА ЭРИН байсан юм шүү. Тэр их эрин үеийн суу алдрыг өчүүхэн ч болов энэ цаг үед, залуу хойчистоо хүргэхсэн гэдэг санаа байна. Тиймээс энэ цуврал романаа АУГАА ЭРИН гэж нэрлэсэн.
 
TV ZONE сэтгүүл: “Хөх илдний эрчис” бол тэргүүн дэвтэр шүү дээ. Тэгэхээр хэдэн боть байх бол? 
 
 - Монголын эзэнт гүрэн бий болох урдач нөхцөл бүрдэж байсан 1170-аад он буюу “Монголын Нууц Товчоо”-нд дурдсанчлан 
“Одтой тэнгэр орчиж, 
 
Орчлон дэлхий хямарч...” асан цаг үеэс эзэн гүрэн хагарч, задрах үйл явц хяналтгүй болсон 1280-аад он хүртлэх 108 орчим жилийн үйл явдлыг энэ цувралдаа багтаах санаа бий. Эхний “Хөх илдний очис” ботид уг нь 20 орчим жилийн үйл явдлыг дүрсэлнэ гэж санаж байсан ч бичих явцад сунасаар 4-хөн жилийн явдал багтав. Гэтэл цаана нь дахиад 100 гаруй жилийн түүх үлдэж байна. Энэ эрин үеийн түүх гэдэг нь зөвхөн Монголын газар нутаг дээр болсон үйл явдал төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Японоос Мисир буюу Египед, хойшлоод Австри, бүр цаашилбал Испани хүртэл, урагшаа Вьетнам, Ява Сумарта хүртэлх уудам газар нутагт болж буй 100 гаруй жилийн үйл явдал хамрагдах учир олон шашин соёл, улс үндэстний түүх ч бас хавчуулагдаж таарах нь. Учир нь тэр цагийн Монголчуудын түүх бол яах аргагүй дэлхий дахины түүх. Тэгэхээр их сунаж мэдэхээр. Юутай ч дараагийн үйл явдлуудыг нэлээд шахаж бичээд 3-4 ботид багтаана даа. Гэвч бүтээлийн явц, үйл явдлууд, дүр гэдэг заримдаа зохиолчийн санаа, хүсэл бодолд захирагдахгүйгээр өөрийн жам зүйгээр явчихдаг тал ч бий. Тэгэхээр яг төдөн боть болно гэж өнөө хэлэхэд бэрх. 
 
TV ZONE сэтгүүл: Эхний ботид хэд хэдэн улс орны их олон дүр гарсан байсан. Дараагийн ботиудад ч мөн адил үргэлжлэх үү?
 
- Тэгнэ. Энэ ботид нийдээ 200 гаруй хүний нэр орсоноос 130 гаруй нь ямар нэгэн үг хэлж, үйлдэл хийж байгаа. 60 орчим нь түүхэн хүмүүс. Эзэн Чингис хаанаас эхлээд Тоорил хан, Жамух, Таргудай, мөн алс Мисирийн Султан Кутуз, Байбарс, Английн хаан I Эдуард, Армяны хаан Хэтум, Трифолийн хаан Бохимэнд гэх мэт 20 орчим хаан, дээдэс ч гарсан. Цаашдын ботиудад үйл явдал Тэмүчин хийгээд Сүбээдэй баатар нарын шугамаар өрнөхөөс гадна Их гүрнийг босгоход хүчин зүтгэсэн Боорчи, Мухулай нарын олон өрлөгүүд, бодит түүхэн хүмүүс, бас Зүрчидийн Алтан улс, Хятадын Сүн улс, Хар Тангуд, Сартуул, Дорнод Европын үйл явдлууд ч гарах учир тэр зүгийн улс орны олон түүхт хүмүүс ч гарч таарах байх.
 
TV ZONE сэтгүүл: Түүхэн дүрүүдээ тодотгон бичихэд тухайн цаг үеийн өөрийн биеэр мэдрэх мэт тэр догдлол, өөр нэгэн ертөнцөд ороод явчих мэт болдог уу?
 
- Бичиж буй үйл явдал, дүрдээ хичнээн гүн орж, тод мэдэрч бичнэ тэр хэмжээгээр л зохиолын дүрүүд амьд, үйл явдал нь үнэмшилтэй болдог. Зарим хэсэгт нь баярлан бахдаж, хөөрөн доглож, бас зарим хэсэгт нь харуусан гасалж, уйлж, дуулж байж л бичвээс сайн. Гөлийж байгаад бичсэн зохиол гөлгөр л болно. Судалгаа шинжилгээний ажил шиг болчихвол хэрхэн уран зохиол болох билээ. Жүжигчид дүрдээ ордогтой адил юм. 
 
TV ZONE сэтгүүл: Ярилцлагаа өндөрлүүлж уншигчдад хандаж сайхан уриалга хэлэхгүй юу? 
 
- “Түүх гэгч өнгөрсөн рүү харсан зөнч” гэсэн нэг мэргэн үг байдаг. Бид нэгэн цагт сэргэн мандаж байсан аваас дахиад ч сэргэн мандах л болно. Гагцхүү бид тэр сэргэн мандаж асан цаг үеэ сайтар мэдэж, өөрсдийгөө хэн болохоо мэдрэх л чухал. Өчүүхэн дорд боол мэт зөвхөн идэж, хэрэглэх олз ашгийн төлөө үхэлдэн явах аваас бид бүгдээрээ л мөхнө. Харин хүмүүн оршихуйн мөн чанарын төлөө явбаас бид сэргэн мандах болно гэдгийг бидний их дээдсийн түүх нотолдог юм шүү л гэж хэлмээр байна. 
 
TV ZONE сэтгүүл: Ухаан тань мэргэн, Үзэг тань хурц байж, Олон сайхан бүтээл туурвилаа уншигчдынхаа ухааны мэлмийд хүргэх ий үйл тань мөнх байг ээ! 
 
 Тэр амьдралд, хүмүүст дэндүү ойрхон зохиолч байсан даа... Харин түүний сүүл үеийн бүтээлүүдээс нэлээд цөхөрсөн, жинхэнэ хүмүүс үнэнхээсээ мөхөж байгаа, яг л эртний их баатрууд мөхсөн шиг, эртний их домгийн шидтэнүүд нэг л мэдэхэд зөвхөн домог үлдээгээд л чимээгүй алга болчихсон шиг тэр жинхэнэ хүмүүс алга болж байгаад эмгэнэж, цөхөрсөн өнгө аяс мэдрэгддэг болчихсон байна билээ..
 
Ярилцсан сэтгүүлч М.Хонгорзул
0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.229.120.130)
    Б.Наминчимэдэд хүсэхэд,дэлхийд нэр нь дуурсагдах агуу цэргийн удирдагч Субээдэй баатрын тухай тусад нь нэг бичмэр байна.Юань ши-д байгаа намтрыг үндэслээд,бас түүний хүү Урианхайдай гийн тухай ч гэсэн бичиж болно.Ер нь манай цэргийн түүхчид уг нь бас бичмээр л байгаа юм даа.Сүбээдэй ббатрыг Македоны Александр,Наполеон,Суворов гэх мэт нэртэй хүмүүстэй харьцуулж болно...
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.120.130)
    Их гүрний үеийн түүхийг бид өөрсдөө сайн гаргаж сураталчлахгүй бол тэр үед түүний нөлөөнд байсан улс үндэстэн ястангууд одоо маш их үгүйсгэх хандлагатай болж байна.Орос,дундад азийн орнууд тэр үеийн гүрнийг байнга үгүйсгэж, өөрсдийн түүхээ дахин шинээр бичиж байна.Үүнд л бид хариу барих ёстой.Б.Наминчимэд зөв зүйл хийж байна гэж бодно.Ганцхан энэ бүхнийг зөвхөн монголдоо биш,гадагш нь гаргаж сурталчилмаар байна...
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.121.106)
    Yamar kharj ch yumu khamt ch yumuu baij baisan bish vnen esekhiig ni khen medlee .Tegeed ch ene met odoo sonin bish kharin ch ulig bolson .Bas tegeed jinkhene khvmvvs ch gekh shig yu yariad baigaa yum!!!. Ungursun balarsan yumiig ikhebchilen suragaar zokhiomjilj l sergeekh biz .
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • хэхэ (202.9.40.143)
    ихэс дээдсийн эрин аугаа эрин байсныг бүгдээрээ л мэднэ шүү дээ, байсан юм шүү гэж заах ямар хэрэг байна даа
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 38 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 1 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 24 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 25 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК