Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Өглөг, буян” гэж....?

2017-4-24
0
ЖИРГЭХ

Олоон жилийн өмнө (1992 оны намар) Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний купед нэгэн эгчтэй суудал таарсан юм. 


Ах бид хоёроос гадна ахын танил бас нэг ах, тэгээд өнөөх тавь дөхөж яваа, яриа хөөрөөтэй, хэн хүнтэй эвлэг харьцдаг тэр эгч бид дөрвүүл. Тэр үед Орос руу тарваганы арьс гаргаж явсан хүмүүс мэднэ дээ. Улаанбаатараас галт тэрэг хөдлөнгүүт хил хүртэл шөнөжин купе дотроо бөндөгнөж, түжигнүүлчихнэ. Онгойлгож болох бүхнийг онгойлгож арьсаа нууна. Таазны адар эрэгдэж, хаалганы хавтас салгаж, шалны хулдаас хүртэл хуулж байсан санагдах юм. Өнөөх эгч өрөөнд байсан 4 гудсыг бүгдийг нь задалж, тарваганы арьсаа сайхан зулаад, цүнхнээсээ өнгө өнгийн утас зүү гаргаж, яг өмнөх оёоны утастай адил утсыг сонгоод шөнөжин оёж билээ. Би ээж, эгчийн хажууд утас зүү хатгаж байхыг нь харж өссөн учир өнөөх эгчид нэг гудсыг нь оёж өгсөн юмдаг.

Үүрээр хилд дөхөж ирлээ. Шөнөжин нойргүй хөдөлмөрлөсөн бид түр амсхийж, цай цүү, хоол унд болоход өнөөх эгч цүнхнээсээ баахан хоол, хиам, боов, цай гаргаж биднийг дайлав. Их үнэтэй архи ч гаргасан санагдана. Тэгээд "Одоо бүгдээрээ мушгина аа. Гаалийнхныг орж ирэхэд цоглог сэргэлэн сууцгаана шүү" гээд тэр үед их ховор байсан хулдаасан хөзөр гаргаж дэлгэв. 


"Гарын уртай мундаг хүү байна. Лав ээж, эгч нар чинь их уран хүн байсан байх. Эгчдээ их тус боллоо. Баярлалаа" хэмээн гудсыг нь оёлцож өгсөн намайг маш ихээр их магтаж, "Залуу хүн байна, сайн ид" хэмээн өгөрций, хиам хавчуулсан талх надад байн байн сарвайна. Эгчийн гуйснаар миний нарийн шилбийг элдсэн дөрвөн тарваганы арьсаар ороож, мяндсан утсаар бадайрч чинэртэл боож орхисон билээ. Тэгэхэд би тухайн үед залуусын өмсөх дуртай Пирамид гэдэг саран тэмээний зурган логотой өргөн хэлхэгэр жинсэн өмдтэй явав. Бас гэдэс гүзээгүй миний хэвэлд тав зургааг хийгээд, гадуур нь баадагнасан байсан юм. 


Монголынхоо гааль дээр зогсох үед цонхны цаана ой хүрч яваа болов уу гэмээр хүүхдээ тэвэрсэн бараг миний үеийн залуухан эх зогсоод, галт тэрэгний цонхнууд руу горьдлого тээсэн өлөн нүдээр харан зогсож байлаа. Өмссөн зүүсэн юм үгүй шахам, даарсандаа шөвгөр хөх эрүү нь чичигнэнэ.


Өнөөх эгч ч түүнийг харангуут цонхоо буулгаад, дуудаж идэж ууж явсан юмаа уутанд хамаж хийгээд өгөв. Өмнө нь надад хэсэг талх, хиам боож өгсөн байсан юм. Бас "Даарчихлаа, наад хүүхэд чинь..." гээд нөмөрч явсан сайхан ноосон шаль (одоо тийм юм үзэгдэхгүй болж, оросын том ноосон алчуур) -аа аваад өгч байна. 11 сар, тэр жил эрт хүйтэрсэн байсансан.


Тийм өгөөмөр, тусч сайхан сэтгэлтэй эгчид би л хувьдаа маш ихээр талархан баярлаж, тэр эгчид нэгэн шөнийн нойроо үргээн тусалсандаа сэтгэл ханаж суув. Бас бадайран чинэрч буй хөлийнхөө шилбэний өвчинг ч тэвчих тэвчээр маань нэмэгдэх шиг болж билээ. Ах үг хэлэх бүрдээ намайг шоолж, даажигнана. 


Эхний гаалийг аятай сайхан өнгөрөөд Оросын гааль дээр ёстой нэг сэгсрүүлсэн дээ. Гаалийн бүдүүн орос авгай орж ирээд өнөөх бидний шөнөжингийн хүч хөдөлмөрийг маань ганц сайхан нурааж, хамаг нуусан арьсыг хуу хамав. Яг л хүн заагаад өгчихсөн мэт дагуул цэргүүддээ одоо тэрийг, энийг онгойлго гээд л бүдүүн чийгийн улаан өт шиг хуруугаараа заана.


Ахын цүнхний давхар оёорт байсан болоод миний хэвлийг халуу шатуулж, шилбийг байж ядуулан буй хэдэн арьс үлдэв. Эгчийг харвал ёстой хий нь гарсан гүзээ шиг шалбайжээ. 100 орчим арьс хураалгасан санагдана. 


Оросын гааль өнгөрөөд би өнөөх хэдэн арьсыг нь хөл, хэвлээсээ тайлж өглөө. Эгч "Баярлалаа" гэж сулхан дуугарч байна. Эгчид тэр хэдээс өөр юм үлдсэнгүй. Миний хувьд түүнийг өрөвдөж байх гэж жигтэйхэн. Би өөрөө таван эгчтэй хүн. Мэнд авч гарсан хэдэн арьснаасаа хэдийг илүүчилчихдэггүй юм байх даа хэмээн ах руугаа сэм сэмхэн хялалзан суулаа. Ах маань харин бүр эсрэгээрээ, тэр эгчийн эмгэнэл харууслыг ер анзаарсан шинжгүй. Би ахыгаа ийм хүйтэн хүн гэдэгт итгэж ядан мэлрэн суув. Гэтэл бүр ихээр мэлрүүлсэн явдал болсон билээ.


"Түй чёрт. Муу өлөгчин. Адгийн муу гуйлгачин" гэсэн дуу гарах нь тэр. Цонхны дэргэд шанаа тулаад сууж байсан өнөөх эгч цааш нь "Тэгээд хүүхдээ тэврээд гуйлга гуйгаад үхэж хатсан царайлаад явж байхдаа таарсан амьтан" гэж байна.


Тэр эгч хэнийг, юунаас болоод тийнхүү адгийн муухайгаар хараагаад буйн учрыг би огт ойлгосонгүй. Гэтэл хэсэг сууснаа "Ядарсан муусайн юмнуудад өглөг өгөхөөр буян болдог гэдэг шал худлаа юм байна шүү дээ. Тэр хилийн зурвас гатлахын өмнө цонхны цаана зогсож байсан тэр муу өлөн нүдтэй жингэрт шал дэмий юм өглөө. Хүний хамаг буян хамаад авчих шиг болов" гэх нь тэр. Миний өнөөх сайн сайхнаар төсөөлж, өрөвдөж, хамаг арьсаа хураалгасанд нь өмнөөс нь эмтэрч суусан маань салхинд хийсэх мэт хормын зуурханд арилж, нүд бүрэлзэж, дотор харанхуйлах шиг болж билээ. Хүүхдээ тэвэрсэн тэрхүү гуйлгачин залуухан эхийн дүр төрх нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөв. Гэнэтхэн ширээний цаана суугаа тэр эгчээс чоно үзсэн хурга мэт айж жийрхэх сэрэхүй намайг нөмөрч байгааг мэдэрч, дотор муухайран бушуухан гарч 00 руу зүтгэж билээ. Улаан-Үдэд буунгуут хамгийн түрүүнд тэр эгчийн намайг магтан магтан, илж таалан байж боож өгсөн өнөөх хиам талхыг нь хэдий өлсөж байсан ч хогын савруу цэврүүхэн бариад шидсэн юмдаг. Ах намайг анзаараад "Иймэрхүү жүликүүд хаа сайгүй штээ. Юундаа эмзэглээв?" гэхэд нүүр минь ихэд улайж, ичиж билээ. (жүлик-ямар ч ёсзүйн баримтлах зарчим, үнэт зүйлгүй мунхаг дорд хүмүүс гэсэн утгаар ах маань энэ үгийг хэрэглэх шиг болсон) 


Тэр цагаас хойш өглөг буянд их анхааралтай, нэн сэжигтэй хандах болсонсон. 


Энэ хугацаанд миний анзаарснаар ӨГЛӨГ БУЯНЫГ хүмүүс гурван хэлбэрээр үйлдээд байх шиг.


- Дээрх эгчийнх шиг зөвхөн өөрийн тусын тулд л өглөг буян үйлддэг. Өөрөөр хэлбэл өөрт эргээд ашиг, хариу тус харж "өглөг буян" хийж байна. Энэ бол үнэн хэрэгтээ өглөг ч, буян ч биш юм. 


- Удаад нь хүн зөвхөн өөрийнхөө давуу байдлыг харуулах, ихэрхэх гэж өглөг, буян өгөх нь бас байна. Бүр өглөг өгч зөвхөн өөртөө л таашаал авдаг хүмүүс ч тааралддаг.


- Ерөөс өгөхийн тулд, буяны тулд өгч буй ӨГЛӨГ БУЯН байна. Чухам жинхэнэ өглөг буян гэдэг бол энэ. Цаад хүнийхээ тусын тулд л гэсэн нинж сэтгэл төрөөгүй бол яагаад ч өглөг буян болж чаддаггүй. Хичнээнийг өгсөн ч ялгалгүй. Чухам өглөгийг Өгөхийн тулд л өргөдөг. Буяныг Буяны тулд л үйлддэг, Сайн үйлийг зөвхөн Сайн үйлийн тулд нь бүтээдэг. Эс тэгвээс хэрхэн Өглөг, Буян, Сайн үйл болох билээ. 


Энэ мөн чанар бүр дээр таарсан тохиол явдлуудтай амьдралд учирч явав. Тэр бүхнийг хожмоо амжваас сийрүүлэн бичихийг хичээнэ ээ.


Б.Наминчимэд

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (49.0.218.86)
    odoo tsagt xvnd tuslana gej uy uariad bga butsaagaad tusalsnaasaa ilyy gai boldog hsde mongolcnuud xezee baitlaa tusaldag bailaa xaa uabsan gazraa bie biendee gai l bolj uabdag hsde xa xa
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Zochin (66.181.177.254)
    Xund tuslax estoi xereggui de,im zavan yum bichij bxa bolimor yum,er ni xunes yum goridoj,xuni yumar xudegnesen xumus dara ni avj bsana sanadagui tanixa bolidog yumda,xunig munxarulj xunes yum salgad sursan xumus l bichsen bololtoi
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.70.46.238)
    Хүнд туслахдаа чин сэтгэлээсээ туслах хэрэгтэй хариу харсан тусламж бол өөрт ч өгсөн хүндээ ч юм болохгүй гэж хувидаа боддог
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 4 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 27 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 28 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК