Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Зөрчлийн торгуулиа төлөхгүй бол баривчилна

2017-4-26
0
ЖИРГЭХ

Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүй дотоод хэргийн яам 220 орчим хуулиас хариуцлагатай холбоотой заалтуудыг төрөлжүүлэн нэгтгэсэн байсныг 240 хууль болгож Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д оруулж ирсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн  хуулийн нэмэлт өөрчлөлтийг хамтад өргөн барьсан юм. Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна. Зөрчлийн тухай хуульд торгуулийн хэмжээг хэрхэн тусгасныг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Баримт 1. Зөрчлийн тухай хуульд 600 гаруй зөрчил байгаа аж. Үүний дийлэнх нь аж ахуй нэгжтэй холбоотой зөрчил байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон.

 

Баримт 2. Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдогийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна.

 

Баримт 3. Нэг нэгжийг хуульд 1000 төгрөгөөр тооцохоор төсөлд тусгажээ.

 

Баримт 4. Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно.

 

Баримт 5. Харин хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгох юм байна.

 

Баримт 6. Хот, суурин газарт биедээ хутга, эсвэл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж тухайн хүнийг 25 мянган төгрөгөөр торгох аж.

 

Баримт 7. Зөрчлийн хуульд олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсвэл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг 10 нэгж буюу 10 мянган төгрөгөөр торгоно.

 

Баримт 8. Жагсаал цуглаан зохион байгуулахдаа тэсэрч дэлбэрэх бодис, хүний биед аюул учруулах хорт бодис, аливаа зүйл, амьтан авч явсан бол баривчлахаар заасан заалт унаж, торгох заалт хэвээр үлдэв.

 

Баримт 9. Хуулийн төсөлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, эсвэл тоглосон бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Баримт 10. Харин хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульд заажээ.

 

Баримт 11. Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн бол 25 нэгжээр буюу 25 мянган төгрөгөөр торгоно.

 

Баримт 12. Зөрчлийн хуульд тусгаснаар мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсвэл ажиллуулсан бол хүнийг хоёр сая төгрөгөөр торгоно гэж заажээ.

 

Баримт 13. Тэгвэл хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгох юм байна.

 

Баримт 14. Өмнө нь хэвлэл мэдээлэл хэн нэгнийг гүтгэсний төлөө Эрүүгийн хуулиар ял эдэлдэг байсан бол энэ удаад зөрчлийн гэмт хэрэгт тооцож, улмаар 20 сая хүртэл төгрөгөөр сэтгүүлч болон редакцийг торгохоор оруулж иржээ.

 

Баримт 15. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 50 мянган төгрөгөөр торгох юм байна.

 

Баримт 16. Зөрчлийн тухай хуульд хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 30 мянган төгрөг торгоно.

 

Баримт 17. Харин хуулийн этгээдийг 300 мянган төгрөгөөр торгоно гэж тусгажээ.

 

Баримт 18. Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.

 

Баримт 19. Тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг 25 мянган төгрөгөөр торгох юм.

 

Баримт 20. Тэгвэл хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно.

 

Баримт 21. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зургийг авч бичлэг хийсэн бол торгох заалт мөн хуульд оржээ.

 

Баримт 22. Зөрчлийн хуульд торгох ял байгаагаас гадна баривчлах шийтгэл гэж нэмэгдэн орж ирсэн байна.

 

Баримт 23. Зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс баривчлах ял оногдуулна.

 

Баримт 24.  Ингэхдээ 7-30 хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулах аж. Энэ үедээ зөрчил үйлдсэн хүнийг албадан сургалтанд хамруулж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэсэн заалт ч орсон байна.

 

Б.Энхжин

 

image

Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль зүй дотоод хэргийн яам 220 орчим хуулиас хариуцлагатай холбоотой заалтуудыг төрөлжүүлэн нэгтгэсэн байсныг 240 хууль болгож Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д оруулж ирсэн билээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хамтад өргөн барьсан юм. Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна. Зөрчлийн тухай хуульд торгуулийн хэмжээг хэрхэн тусгасныг 24 баримтаар хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (66.181.179.171)
    Ard tumnees mungu tatahl neg arga
    2017 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    Дээр дурьдсан 24 баримтаас илүү ноцтой асуудлууд төрийнхөнд байгаа шүү дээ.Тэндийгээ илрүүлж шийтгэвэл таарна.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    Төрийн өндөр албан тушаалтнууд болон 76 гишүүд өөрсдөөсөө эхлэн манлайлах хэрэгтэй.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.141.207)
    Бусдын эд хөрөнгийг санаатай болон санаатай бус байдлаар бохирдуулахыг оруулах хэрэгтэй байна шд. Машин дээр сүү өргөх, хувцас руу юм цацах гэх мэтийг тэгээд зохицуулахгүй орхигдуулж байгаа юм уу.
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.9.40.2)
    Зарим нь зөв л юм гэхдээ манай оронд одоо маш хүнд нөхцөлтэй дампуурах гээд байгаа тул ард түмний бүсийг чангалаад элгээр нь хэвтүүлэх болох нь гээд байгаа биздээ. Гэтэл дээрээс нь 76 гишүүд маань хийх ажлаа олж ядаад яаж ард түмнийг зовоох, тарчлаах торгох, шоронд хийх вэ гэсэн шиг л юм хийж суух юм даа Ганц гэрэлтэй юм харагдахгүй юм Хойд Солонгосын амьдрал нэг иймэрхүү гэж сонсогдоод байгаа шүүдээ.
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • иргэн (103.26.194.84)
    Анархизм газар авсан энэ цаг үед ийм л арга хэмжээ авах нь зөв Төр төмөр нүүрээ харуулах цаг нь болчихоод байгааг бие сэтгэлээрээ мэдэрч байна шүү дээ
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Болд (27.123.214.122)
    Улсын хөрөнгө идэж, хахууль авдаг төрийн албан тушаалтангууд , сайд дарга нар эрхэм гишүүдэд хамаарах заалт байна уу. Тэднийг хамгаалаад жирийн иргэдийн халаас руу өнгийж, шийтгэх болж байх шив. Хууль ёс чинь тэдгээр авилгач нарт үйлчилдэг байх хэрэгтэй байна
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • ЗОЧЙН (112.72.11.113)
    ЭНЭ УЛС ОРОН ДАМПУУЧЭЭ АРД ЙРГЭДЭЭ ХОРЙХ ЛАГАРТ БУГДЙЙН ХОРЙХОН ДЭЭ МУУ ЛАЛАРУУД
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (178.238.175.197)
    3 han say irgend . hujaagiin 3 terbumiin huuli vilchileed ehel vee . .. huurhii . . deegvvree tansaglaad . ard tvmnees yamarch argaar . mungu bosgoh oor ulaircheee .
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • .вааа (122.201.22.186)
    холхоон очиж хуцаж улицгаа өмхий эрлийз хурлийзуудаа
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • лол (202.5.196.10)
    Өө хөөрхий ингээд фашист улс боловоо
    2017 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 14 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 10 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 17 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 32 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 38 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 41 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 51 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК