Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романы тухай 24 баримт

2017-5-22
0
ЖИРГЭХ

Өрнө дорнын түүхэнд цуутай Хотулун гүнжийн тухай “Хотол цагаан гүнж” романы тухай 24 баримтыг уншигч нараа хүргэж байна.

 

 

Баримт 1. Өрнө дорнын түүхэнд хамгийн том ул мөрөө үлдээсэн Хотол цагаан Ажуруг гүнжийн тухай бие даасан анхны роман.

 

Баримт 2. Хотол цагаан гүнж нь Италийн суу билэгт хөгжмийн зохиолч Пуччиний “Турандот” дуурийн баатар юм.

 

Баримт 3. “Шүүдэр” продакшны хэрэгжүүлж байгаа “Хотулун гүнж” кино зохиолоосоо сэдэвлэн роман нь бичигдсэн.

 

Баримт 4. Ид шид, үлгэр домгийн дүрслэлийг бодит түүхтэй сүлэлдүүлэн бичсэнээрээ онцлог. “...Шибкан хатнаас үхтлээ айдаг Борголж шивэгчний хэд хэдэн удаа харснаар наран мандахын өмнөх үүрийн гэгээнээр нярайг боосон улаан алаг ямааны арьсан бөөдийгөөс ухаа шаргал гэрэл цацарч байжээ...”

 

Баримт 5. “Хотол цагаан гүнж” романы хавтасны зургийг монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг зураач Л.Хонгорзул зуржээ. Романы хавтасны зураг дээр  Хотулун гүнжийг, кино төсөлд зориулан хийсэн тулааны дээлтэй нь зуржээ.

 

Баримт 6. Хотулун гүнж нь Диснейн гүнж нарын багт орох боломжтой үндэстний 10 гүнжийн нэгд тооцогддог.

 

Баримт 7. Америкийн Netflix компанийн бүтээл “Марко Поло” цувралын нэг гол дүр нь Kuthulun Princess юм. Энэ энэ дүрд Солонгосын модель, жүжигчин Клаудиа Ким тогложээ. Гэвч америкчууд алтан ургийн Хотулун гүнжийг Марко Полотой гадаа үүлэн борооны ажил үйлдэж буйгаар үзүүлсэн байна.

 

Баримт 8. Хотол цагаан гүнж нь бодит түүхэндээ өөрийнхөө сонгосон хүнтэй ураглах соёрхлыг эцгээсээ хүртсэн анхны гүнж юм. Энэ тухай Персийн түүхч Рашид Ад дин тэмдэглэн үлдээжээ.

 

Баримт 9. Марко Пологийн тэмдэглэлд Хотулун гүнжийн тухай “...Хотол цагаан гүнж нь дайсан өөд морьтой довтлон ороод ямар ч баатрыг олзлон авчирдаг байсан. Тэдний агт морьд сургуультай, аль жолоо залсан зүгт алавхийн давхина...” гэж бичжээ.

 

Баримт 10. Өрнийн түүхчдээс анх 18-р зуунд Францын эрдэмтэн Франсуа дө Ла Круа Чингис хааны түүхийг судалж байх ялдамд Хотулун гүнжийн тухай баримт олж, түүнээс сэдэвлэн үлгэр бичиж хэвлүүлсэн байна. Тэгэхдээ Хятад дахь Монголын Алтан хааны гүнж Турандоттой  гэрлэх эрчүүд таахад бэрх гурван оньсогын хариуг хэлэх сорилгод ордог. Тааж чадаагүй эр цаазлуулдаг гэсэн зохиомжоор  бичжээ.

 

Баримт 11. Энэ үлгэрээс сэдэвлэн Италийн зохиолч Карло Гоцци драмын жүжиг бичиж, жүжгийг Германы Веймар хотод тоглуулж байжээ.

 

Баримт 12. Хожим 1926 онд энэ жүжгээс сэдэвлэн Италийн суут хөгжмийн зохиолч Пуччини “Турандот” дууриа бичиж сонгодог урлагийн алтан сан хөмрөгт орсон билээ.

 

Баримт 13. Оросын нэгэн судлаачийн бичсэнээр, Пуччинийн азийн сэдвээр бичсэн хоёр дуурийн нэг нь Япон бүсгүй, нөгөө нь Монгол бүсгүйн тухай. Япон бүсгүй Чио Чио  сан амраг эрдээ хаягдан хохирсон бүсгүй бол Монгол бүсгүй Турандот эрчүүдийг эрхшээлдээ оруулж, цаазаар авдаг эрэлхэг баатар байдаг.

 

Баримт 14. “Хотол цагаан гүнж” романд Хубилайн үр хүүхэд хатад, Зүчийн үр хүүхэд хатад, Цагадайнхны үр садыг бодит түүхээр нь нэрлэн баримт, уран сайхан, үлгэр домгийг хослуулан бичжээ.

 

Баримт 15. Энэ романд Хотулун гүнжийн эмэг эх буюу Хайду хааны эх Шибкан хатныг өвөрмөцөөр дүрслэн бичжээ. Түүхэн эх сурвалжид Хотулун гүнжийн эхийнх нь нэр ч дурьдагдаагүй бол Хайду хааны ээж Шибкан хатны тухай тодорхой бичиж үлдээсэн байдаг.

 

Баримт 16. Романд зүүд зөн, ид шидэт дүрслэл олон ашигласны ихэнх нь Шибкан хатантай холбоотой. “...Тэгтэл бүсгүйн аягатай усанд нэгэн танил дотно дүрс тодрон ирсэн нь хайрт эмэг эх нь аж. “Эмгээ...” гэж бүсгүйг аяархан шивнэхэд сэржигнэх салхинд ус нэг цалгилснаа эмгээгийнх нь дүрс алга болчихов...” гм.

 

Баримт 17. Романд өгүүлэх олон сонирхолтой үйл явдлын нэг нь Хотулуны эгч, Хайду хааны их охин Жинжий хүүхдээрээ хөгшрөх прогери эмгэгээс болж насан эцэслэдэг.

 

Баримт 18. Юан гүрний үеийн алтан ургийнхны хагарал зөрчил, эгэл жирийн нүүдэлчин монголчуудын зовлон зүдүүрийг тодорхой дүрслэн бичсэн. Тухайлбал, Аригбөх, Хубилайн дайн, Бэлгүдэйн угсааны  Наян ван, Хайду ба Хубилайн хүү Номхон, ач хүү Гамала нарын тулаан, Цагадайн угсааны Борог, Хайду хоёрын тулаан. Түүнчлэн монголчууд уугуул нутгаа орхин нүүж явахдаа хөндлөнгийн этгээдэд талуулж буй, шархдан тулааны газарт хоцорсон Хадны өвгөн Зургаадай, Мангудай гөрөөч зэрэг сонирхолтой хувь заяатай баатрууд дүрслэгджээ.

 

Баримт 19. “Хотулун гүнж” кино төслийн гол дүрд Дэлхийн миссийн шилдэг 11-д шалгарсан загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг шалгарчээ.

 

Баримт 20. Харин Хайду хааны дүрд урьдчилсан байдлаар МУГЖ Б.Жаргалсайханыг сонгосон байна.

 

Баримт 21. Дэлхийн мисст зориулсан танилцуулга видеонд мисс А.Баярцэцэг, “Хотулун гүнж” кинонд зориулан урласан Хотулунбөх гүнжийн дээл, хуягийг өмсч, “Марко Поло”-2 кинонд ажилласан орлон тоглогчдын багийн хамт оролцсон нь олон улсад хандалтаараа тэргүүлж, шилдэг танилцуулгын шагнал хүртсэн билээ.

 

Баримт 22. “Хотол цагаан гүнж” роман 472 хуудастай.

 

Баримт 23. Хатдын түүх эмгэнэлтэйгээр төгсдөг бол Хотулун гүнжийн роман гэгээлгээр жаргадаг.

 

Баримт 24. “Хотол цагаан гүнж” роман хатуу, зөөлөн хоёр янзын хавтастайгаар хэвлэгдсэн байна.

 

24tsag.mn

 

 

image

Өрнө дорнын түүхэнд цуутай Хотулун гүнжийн тухай “Хотол цагаан гүнж” романы тухай 24 баримт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ц.цэнд-аюуш (202.70.46.229)
    Үнэхээр гоё роман байна би энэ номыг уншаад гоё сэтгэл төрлөө
    2017 оны 11 сарын 11 | Хариулах
  • Булган (98.200.117.20)
    Шуудэрцэцэг бол сайн зохиолч бас сайхан эмэгтэй. Насандаа ямар ч оворгуй, жаахан охин шиг. Олзийтогс бол нэг загалтсан хар хуухэн л байдаг ш дээ.
    2017 оны 05 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Шүүдэрцэцэгийн нас намба, овор байдал нь хэнд хамаатайн бэ! Миссийн тэмцээн үү? Авьяасгүй нь үнэн шүү дээ. Ану хатан гээд роман байна. Тэнгэр өршөөг! Жаахан охид л уншдаг байх даа ...
      2017 оны 05 сарын 25
  • Зочин (108.245.176.16)
    Өлзийтөгс бол зохиолч. Шүүдэрцэг бол зүгээр л нус. Өөрийгөө рекламдаад хэдэн юм биччихжээ. Үнэн авьяасгүй бичээч. Өлзийтөгсийг доош нь хийх гээд ядчихжээ чааваас
    2017 оны 05 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.18.208)
    Охин чинь уранхай трико сэгсийсэн үстэй,бөөн хөөхөлсөн гүзээгээ гаргаад зургаа тавичихдаг зургаа ээж нь өөрийгөө зохиолч гээд гайхуулаад солонгост ч явж л байдаг болимоор юм
    2017 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (74.64.98.67)
    Нэг их том гое сэдэв аваад харамсмаар сул юм хийчихдэг. Огт авьяасгуй, сул гэдгээ ингэж халхлах гэдэг юм бхда. Эсрэг шуу дээ, том баатрууд авьас голдог бхгуйюу. Унэхээр бех зурхтэй шуу, орчин уеийн монголын залуучууд дийлэнхи нь боловсролгуй урлагийн мэдрэмж муутайг далимдуулж еерийгее зохиолч гээд ергемжелчихсэн
    2017 оны 05 сарын 22 | Хариулах
    • Шуудэрцэцэг
      Зочин таны нэрийг зохиолч Аюурзанын эхнэр Олзийтогс гэдэг уу? Их л танил сонсогдож байна Олзийтогс оо нэрээ тавиад бичиж бай хо, шударга байя л даа.
      2017 оны 05 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 16 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 12 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 34 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 43 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 49 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 52 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК