Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Галд өртсөн “Говь” ХК-ийн хувьцааны үнэ 15 хувиар уналаа

2017-6-15
0
ЖИРГЭХ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн барилга өчигдөр шөнө шатав. Галын шалтгаан болон хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус барилгын дээврийн засварын ажил хийж байсан хүмүүс гал алдсан байхыг үгүйсгэхгүй аж. Түүнчлэн  “Говь” үйлдвэрийн ажилчид болоод онцгойгийн албан хаагчид дээврээсээ эхэлж шатсан барилга доторх бүтээгдэхүүн, материалууд болон зарим нэгэн төнөг төхөөрөмжийг гадагш зөөж гаргаж амжсан гэдгийг мэдээлсэн юм. Үндэсний томоохон үйлдвэрлэгч "Говь" ХК-ийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1. Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 оны 09 сарын 05-ны өдөр Япон улсын хөрөнгө оруулалттайгаар анх байгуулагджээ.

 

Баримт 2. “Говь” ХК нь 36 жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.

 

Баримт 3.  Монгол Улсын Засгийн газрын Өмч Хувьчлалын Комиссын тогтоолоор 1993 онд “Говь” УҮГ-ыг “Говь” ХК болгожээ.

 

Баримт 4. Улмаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэн, нийт дүрмийн сангийн 25.1 хувь буюу 1,919,061 ширхэг хувьцаа нь хөрөнгийн биржээр арилжаалагдсан байна.

 

Баримт 5. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авч байжээ.

 

Баримт 6. Эл цагаас хойш “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

 

Баримт 7. “Говь” ХК-ийн ТУЗ-ийн дарга нь Д.Гэрэлмаа бол гүйцэтгэл захирал нь Ц.Баатарсайхан юм.

 

Баримт 8. Тус компанийн 34 хувийг “HIDE INTER” ХХК, 28.59 хувийг ЭФ-СИ-АЙ ХХК, 15.90 хувийг Таван Богд Трейд ХХК, 5.63 хувийг Үлэмж их ХХК, харин үлдсэн 15.90 хувийг бусад аж ахуй нэгж, хувь хүн эзэмшдэг аж.    

 

Баримт 9. “Говь” ХК-ны нийт хувьцааны тоо 7,801,125.

 

Баримт 10. “Говь” ХК нь монгол ямааны 100 хувь ноолуур болон тэмээний ноосыг ашиглан дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг юм.

 

Баримт 11. Тус компани өнгөрсөн онд 88.7 тэрбум төгрөгийн орлого олсон бол үүний 36.2 тэрбум төгрөг нь компанийн ашиг аж.

 

Баримт 12. Харин компанийн нийт хөрөнгө нь 131 тэрбум төгрөг.

 

Баримт 13. “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог байна.

 

Баримт 14. “Говь” ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур, 30 тн бөмбөгөн ноос, ноолуур, 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай.

 

Баримт 15. Түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100 хувь Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

 

Баримт 16.  “Говь” ХК нь нийт 1500 гаруй ажилтантай бөгөөд  анхан шат, сүлжмэл, нэхмэл, оёмолын 4 үйлдвэрээс гадна чанар, стандарт баталгаажуулалтын хэлтэстэй.

 

Баримт 17. “Говь” ХК жилд 30,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ноолууран болон ноосон нэхмэл даавуу, драпаар бүх төрлийн оёмол бүтээгдэхүүнийг урлан, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байна.

 

Баримт 18. 2014 оноос пальто, пиджакны үлгэр суулт, оёдлын болон материалын чанарыг цоо шинэ технологийн дэвшилд хүргэх зорилгоор Японы №1 эмэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэгч Lapine компанитай хамтран  хамтран ажиллах болжээ.

 

Баримт 19. Говь ХК нь 53 тэрбумаар үнэлэгдэх үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй.

 

Баримт 20. 2021 он гэхэд ноолууран пальтоны үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.

 

Баримт 21. Говь ХК-ны хувьцааны үнэ өнөөдрийн байдлаар 15 хувиар унаад байна.

 

Баримт 22. “Говь” ХК-ны үйлдвэрийн барилгын дээвэр шатсан талаарх дуудлага өчигдөр ОБЕГ-т 20 цаг 46 минутад иржээ.

 

Баримт 23. Онцгой байдлын 13 ангийн 150 гаруй албан хаагч шуурхай ажилласны дүнд үүрээр 05.00 цагийн орчим галын тархалтыг бүрэн зогсоосон байна.

 

Баримт 24. Галын шалтгаан болон хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм.

 

Б.Энхжин

image

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн барилга өчигдөр шөнө шатав. Галын шалтгаан болон хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус барилгын дээврийн засварын ажил хийж байсан хүмүүс гал алдсан байхыг үгүйсгэхгүй аж. Түүнчлэн “Говь” үйлдвэрийн ажилчид болоод онцгойгийн албан хаагчид дээврээсээ эхэлж шатсан барилга доторх бүтээгдэхүүн, материалууд болон зарим нэгэн төнөг төхөөрөмжийг гадагш зөөж гаргаж амжсан гэдгийг мэдээлсэн юм. Үндэсний томоохон үйлдвэрлэгч ”Говь” ХК-ийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (27.123.214.125)
    sain bn yagab be gewel malchbas noluur himb awbag yum ba
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (216.169.137.138)
    Харамсалтай юм болжээ. Бизнесийн байгууллага хөрөнгө өө даатгасан байх аа. Эзэд нь сүрхий хүмүүс байдаг тооцоогоо сайн хийгээ байлгүй. Нилээд ч өндөр ашигтай ажилладаг газар. Их ашигтай ажиллаа гээд бүтээгдэхүүнээ та бид нарт зүгээр өгдөггүй л биз дээ. Өөрсдийгөө яая гэж байж бусдын бизнес-д санаа зовж байхаар 60 тэрбум, авилга гэх Монголыг доройтуулж байгаа нийгмийн хорт үзэгдлийн эсрэг санаачилга гаргаж нэгдэцгээвэл дээргүй юу?
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (95.208.248.163)
    Mash ih haramsaj bna. Mongoliin mini urdaa baridag gants baharhaj chaddag uildver mini yumsan... Gadna, dotnii zochidiin nuuriig Gobi-ooroo l bardam tagladagsan... Undiilguhud ni buh talaaraa tuslaj demjitsgeeie. MONGOLCHUUD TSUUHUULEE CH BULTAARAI HUCHTEI BAITSGAAYA!!!
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Ц.Болормаа (66.181.180.72)
    Монголын нэр нүүр болсон Говь компанйин бүтээгдэхүүнээс худалдан авалт хийцгээе
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
    • Зочин
      зөв
      2017 оны 06 сарын 15
  • zochin (203.91.119.102)
    Даан ч дээ, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр юун дээвэр засах.
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 16 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 12 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 34 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 43 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 49 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 52 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК