Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: 1 сая ам доллараас татгалзсан Г.Доржзодовын эргэн тойронд юу болов

2017-6-16
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа бичлэг цацагдсан билээ. Тус бичлэгийг Г.Доржзодов гэх залуу нийтэд ил болгосон юм.  Түүнийг өчигдөр цагдаагийн байгууллага өөрийн хамгаалалтадаа авсан. Гэхдээ тэрбээр үүнийг хамгаалалт гэж үзэхгүй байгаа бөгөөд “Эрх баригчид дарамталж байгаа. Бичлэгийг эвлүүлэг байсан гээд гарын үсэг зурчихвал 1 сая ам доллар өгье гэсэн” хэмээн мэдэгдсэн  Ингээд 60 тэрбум төгрөгийн талаар бичлэг хийсэн Г.Доржзодов гэж хэн бэ, түүний эргэн тойронд чухам юу болсон талаарх “24 баримт”-ыг хүргэж байна.

 

 

Г.Доржзодов гэж хэн бэ?


Баримт 1:  Түүнийг Ганболдын Доржзодов гэдэг.


Баримт 2: Эхнэр нэг хүүхэдтэй. Өөрийг нь шалгаж, тагнаж буй асуудлаас болж гэр бүлээ Улаанбаатараас явуулсан.


Баримт 3: Түүний эцэг эх Дархан-Уул аймагт амьдардаг. Тагнуулын байгууллагынхан түүний эцэг, эхийн гэрийн ойр тойрноор ч эргэлдэж байгааг тэрбээр мэдэгдэв.


Баримт 4: Түүнийг “Тагнуулд Баяраа, Лекторд Болд, 60 тэрбумд Доржзодов” хэмээн нэрнийх нь талаар олон янзийн мэдээлэл гарсан.  


Баримт 5: “Херо”-гийн Б.Баатар түүний иргэний үнэмлэхийг дэлгэв.

 


Баримт 6: Г.Доржзодов нь ОХУ-ын нэгэн Их сургуулийн Улс төр судлаачийн ангийг дүүргэсэн


Баримт 7: Төгсөж ирээд Стратегийн судалгааны хүрээлэнд мэргэжилтнээр ажилласан.


Баримт 8: Үүний дараа нэгэн хувийн компанид багагүй хугацаанд ажилласан. Цахимд тавигдсан мэдээллээр бол “Нова стандарт” компанид ажилладаг байж.


Баримт 9: Тэрбээр Төрийн албанаас 60 тэрбум төгрөг босгох талаарх бичлэгийг өөрийн албан ёсны @drop­mires гэсэн цахим хаягаараа дамжуулан тараасан юм.


Баримт 10: Түүнийг Монголын Сноуден, Жулиан Ассанж хэмээн нэрийдэж эхлэв.

 

“60 тэрбум” хэрхэн задрав

 

 

Баримт 11: Тэрбээр 2016 оны 6 дугаар сарын 17-нд 90 минутын бичлэгээс гурван хэсгийг нь тасдан авч www.soundcloud.com сайтад нээлттэй байршуулжээ.


Баримт 12: Тухайн үед МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан хэвлэлийн бага хурал хийж, нийтэд бичлэгийг дүрсжүүлэн тараасан.


Баримт 13: Мөн АН хэвлэлийн хурал хийж, УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн.


Баримт 14: Түүнчлэн Ц.Сандуй МАН-ын төв байрны үүдэнд яаравчлан мэдэгдэл хийсэн ч үүний дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал зарлаж, Ц.Сандуйн хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэсэн.

 

Хэрэг хэрэгсэхгүй болсон түүхүүд

 


Баримт 15: Хууль хяналтын байгууллага дээрх асуудлыг шалгаж эхэлсэн ч Г.Доржзодовыг наймдугаар сарын 2-нд нийслэлийн Прокурорын газар дээрх саналын дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 208 дугаар тогтоол гаргасан.


Баримт 16: Ингээд Г.Доржзодовыг саатуулж, улмаар сар гаруйн дараа буюу 9 дүгээр сарын 28-нд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсгийнхэн баривчилж байжээ.


Баримт 17:  Харин 2 дахь удаад нь “Ариг” банкаар үйлчлүүлж байхад нь А.Ганбаатарын гаргасан гомдлын дагуу ТЕГ-ын долоон ажилтан саатуулсан байна.


Баримт 18: Г.Доржзодов Ц.Сандуй руу 2017 оны гуравдугаар сарын сарын 15-нд “Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэгэн муу зүйл тохиолдвол бичлэг, ррт, эксель, зураг бүгдийг нь олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ” гэсэн мессэж илгээсэн байна.


Баримт 19: Эхнэр, хүүхдээ Улаанбаатар хотоос явуулж, Нийслэлийн прокурорын газарт орон байр, гэр бүлээ хамгаалалтад өгөөч гэж хүсчээ. Нийслэлийн прокурорын газраас “Энэ хүсэлтийг ТЕГ-т шилжүүл” гэсэн хариу өгсөн байна.

 

Хамгаалалтын талаар хэн, юу хэлэв

 


Баримт 20: Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр  энэ талаар "Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан байна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно" хэмээн жиргэсэн.

 

Баримт 21: ЦЕГ-ын тэргүүн дэд дарга П.Батбаатар “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсанаас хойш Г.Доржзодов нь хоёр хоног "Иргэний хөдөлгөөний тэргүүн" Г.Баасангийн гэрт байрлаж, тэндээсээ янз бүрийн мэдээлэл нийтэлж ард иргэдийн төөрөгдүүлсэн. Сүүлийн дөрөв хоногт нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байрлаж, худал мэдээ мэдээлэл зохион байгуулалттай цацсан нь тогтоогдоод байна. Г.Доржзодовыг ийм үйл ажиллагаа зохион байгуулах ажиллагааг явуулж байгаа хүмүүсийн зүгээс эсвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхээс эсэргүүцэж байгаа хүмүүсийн зүгээс амь бие эрүүл мэндэд нь халдах байдал тогтоогдож болзошгүй гэх мэдээ мэдээлэл бодитойгоор авагдсан болохоор цагдаагийн байгууллага хамгаалалт нь авах нь зөв гэж үзсэн. Цагдаагийн байгууллага хуулиараа ЭБША-ны оролцогчдыг хамгаалалт авах үүрэгтэй. Энэ дагуу хамгаалалт авахаар өөрт нь мэдэгдэж, хамгаалалт авч байгаа. Түүнээс биш энэ хүнийг баривчлах ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй" гэв

 

Баримт 22: МАН-ын сонгуулийн штаб “60 тэрбум төгрөгийн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө УИХ дахь АН-ын бүлгийн хэвлэлийн хурлаар мэдээлж, эвлүүлэг, бичлэг үзүүлсэн байдаг. Энэ үеэрээ “Хэрвээ Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алвал ч алчихна даа” гэж С.Ганбаатар хэлсэн гэдэг яриаг гаргаж эхэлсэн. Түүний дараагаар иргэн Г.Доржзодов өөрийн хуудсаараа дамжуулаад миний амь насанд аюул учирлаа гэдэг мессэжийг олон нийтэд хүргэхээр зохион байгуулалттай явуулсан байгаа.  Мөн үүний дараахан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдын найз гэх, АНУ-д амьдардаг, Дэлхийн банкны төсөл дээр ажилладаг залуу “Хэрвээ иргэн Доржзодовын амь насанд аюул учирсан тохиолдолд энэ хариуцлагыг “Энхболд, Ганбаатар, Сандуй, МАН хариуцах ёстой” гэсэн зүйлийг олон нийтэд мэдээлсэн.

 

Үүнтэй холбоотой манай намын ахмад зүтгэлтэнгүүд бидэнд “Гадаадын улс оронд болдог сонгуулийн технологитой ижил хэлбэрээр, өөрсдийнх нь зохиосон сонгуулийн хар пиарын ажил явагдаж байна. МАН болон МАН-аас нэр дэвшигч үүнд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй"  гэж сануулж, болгоомжлуулсан юм. Тиймээс бид иргэн Доржзодовыг монголын төр, төрийн өмнө үүрэг хүлээсэн байгууллага хамгаалалтдаа авах зайлшгүй шаардлага учирч байгаа учир анхаарал хандуулсан. Тиймээс бид хуулийн байгууллагад хандан иргн Г.Доржзодовыг хамгаалалтад авахыг хүссэн. Хэн нэг жүдогийн тамирчин иргэн Доржзодовыг цохисон байлаа гэхэд өрсөлдөгч хүчний зүгээс "МАН зохион байгууллаа" гэх үндэслэлтэй. Тэр ч үүднээс ЦЕГ, ТЕГ-т манай намын төв штабаас хүсэлт хүргүүлсэн” гэв.


Баримт 23: АН-ын дарга С.Эрдэнэ “60 тэрбумын тухай ярьж буй 90 минутын бичлэгийг ил болгосон эх оронч залуугийн эрх чөлөөнд халдах, түүнийг баривчлах үйлдэл хийж байгаа цагдаа, хүчний байгууллагын удирдлагуудад эгдүүцэж, харамсч байна. Хуулийн байгууллагынхан энэ залууг баривчлах биш хамгаалалтад авах ёстой. Төрийн тогтворгүй байдлыг бий болгосон, Монголын төрийг худалдсан гэмт бүлэглэлийг баривчилж шалгахын оронд гэмт үйлдлийг илчилсэн эх оронч аавын хүүг дарамталж байгаад үнэхээр харамсч байна. Энэ хүүг баривчлах, ял оноох битгий хэл Монгол Улсын баатар цол өгсөн ч багадахаар гавьяа байгуулсан гэж би хувьдаа үзэж байгаа. Манай АН-ын удирдлагууд ч ингэж үзэж байна” гэв.

 

Баримт 24: Г.Доржзодовыг гэртээ байлгаж байгаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Өнөөдөр өглөө манай нөхөр над руу утасдаад, гэрийн гадаа олон цагдаа ирчихсэн байна, юу болж байгаа юм бол гэж асуусан. Би 60 тэрбумын хэргийн гэрч болсон, хэргийг илчилсэн Г.Доржзодов гэдэг залууг гэртээ байлгаж байсан. Нөхрөө утсаар ярихаар нь Доржзодовтой ярья гээд, ярьсан. Гэтэл Доржзодов “Өглөөний 04:00 цагаас эхлээд танай гадаа цагдаа нар бөөгнөрч эхэлсэн. Зураг нь энэ байна” гээд над руу явуулсан. Зургийг нь үзэхэд, манай гэрийн хашааг ар талаас нь давж орж ирээд, дотуур бүслэлт хийсэн байсан. Мөн хашааны гадна талаар бүслэлт хийсэн. Хотхоныг тэр чигээр нь бүсэлсэн байсныг зургаас харсан. 

 

Тэр даруй би Доржзодовын өмгөөлөгчтэй ярьсан. Тэгэхэд дотогшоо орж чадахгүй байна. Хэнийг ч оруулахгүй байна гэсэн. Харин сүүлд нь сэтгүүлч Мөнхбаясгалан шууд дамжуулалт хийгээд, юу болж байгааг хүмүүст үзүүлсэн. Гэтэл Доржзодовыг хамгаалах гэж цагдаа явуулсан гэсэн мэдээллийг МАН-ын зүгээс хийж эхэлсэн. Гэрчийг ингэж хамгаалдагүй юм. Эхлээд тэр хүнийг гэрчээр татах ёстой. Одоохондоо тэр залууг хэн ч гэрчээр татаагүй байгаа. Яагаад гэвэл хэрэг хийсэн хүмүүст хавтаст хэрэг үүсгэж байж Доржзодов гэрч болж, гэрчийн хамгаалалтад орох ёстой. Яг одоогийн байдлаар 60 тэрбумын хэргийн буруутнуудад хэрэг үүсгээгүй учраас Доржзодов гэрчийн хамгаалалтад орж чадахгүй. Харин одоо түүнийг сэжигтнээр татаж, байцаалт авахыг оролдож байна. ТЕГ, ЭЦГ сэжигтнээр татаж, хэрэг үүсгэчихсэн. Сэжигтнээр татна гэдэг өөрийг нь хэрэгтэн болгох гэж оролдож байгааг харуулж байгаа юм. Гэрчийг хамгаалалтад авахад прокуророос зөвшөөрөл авах ёстой. Гэтэл ямар ч прокурорын зөвшөөрөл байхгүй байна. Тиймдээ ч гэрчийг хамгаалах хуулийн дагуу хамгаалалтад орох боломжгүй байсан, тэр залуу. Тиймээс л би хөдөө явахынхаа өмнө хэнд ч хэлэлгүйгээр Доржзодовыг гэртээ үлдээгээд ирсэн.  Нөхөртөө манай хамаатны хүн гэж хэлчихээд гарсан.  Энэ хүнийг ингэж л хамгаалж байна” гэв.

 

24tsag.mn

image

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа бичлэг цацагдсан билээ. Тус бичлэгийг Г.Доржзодов гэх залуу нийтэд ил болгосон юм. Түүнийг өчигдөр цагдаагийн байгууллага өөрийн хамгаалалтадаа авсан. Гэхдээ тэрбээр үүнийг хамгаалалт гэж үзэхгүй байгаа бөгөөд “Эрх баригчид дарамталж байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (102)

  • 90 мин бичлэгийг узэх тун (98.169.180.19)
    60 тэр бумын бичлэгийг дуустал нь узлээ АНыхан ямар хогийн новшнууд вэ гэж бодогдсон шууд МАНд санал огхоор шийдсэн учир нь 60 тэр бумын схемийг АН 2012 хийсэн ба хэрэглэж ирсэн гэж Доржзодов хэлж байна лээ. АНы бузарууд 1 цаг 32 минутын бичлэгийг уздэг тэвчээртэй хун гарахгуй гэж бодсон бололтой. Монголчууд минь бугдээрэй узэцгээ АН гэж ямар адгийн шаарууд вэ гэдгийг ойлгох болно
    2017 оны 06 сарын 18 | Хариулах
    • зочин
      Оюунгэрэлтэй нийлээд америк өвөөгийн бандааш дотор шургачихдаг овоо гар байна ш дээ . Монголын цагдаа гэмтэй , гэмгүй бүх иргэнээ хамгаалдаг юм . Үүнд бүх монголчууд чамаас бусад нь итгэдэг юм .
      2017 оны 06 сарын 18
  • 90 мин бичлэгийг узэх тун (98.169.180.19)
    60 тэр бумын бичлэгийг дуустал нь узлээ АНыхан ямар хогийн новшнууд вэ гэж бодогдсон шууд МАНд санал огхоор шийдсэн учир нь 60 тэр бумын схемийг АН 2012 хийсэн ба хэрэглэж ирсэн гэж Доржзодов хэлж байна лээ. АНы бузарууд 1 цаг 32 минутын бичлэгийг уздэг тэвчээртэй хун гарахгуй гэж бодсон бололтой. Монголчууд минь бугдээрэй узэцгээ АН гэж ямар адгийн шаарууд вэ гэдгийг ойлгох болно
    2017 оны 06 сарын 18 | Хариулах
  • 90 мин бичлэгийг узэх тун (98.169.180.19)
    60 тэр бумын бичлэгийг дуустал нь узлээ АНыхан ямар хогийн новшнууд вэ гэж бодогдсон шууд МАНд санал огхоор шийдсэн учир нь 60 тэр бумын схемийг АН 2012 хийсэн ба хэрэглэж ирсэн гэж Доржзодов хэлж байна лээ. АНы бузарууд 1 цаг 32 минутын бичлэгийг уздэг тэвчээртэй хун гарахгуй гэж бодсон бололтой. Монголчууд минь бугдээрэй узэцгээ АН гэж ямар адгийн шаарууд вэ гэдгийг ойлгох болно
    2017 оны 06 сарын 18 | Хариулах
  • mgl (59.153.85.103)
    hamgiin gol ni tsagdaa taghuuliihand bn oor orond bsan bol ali hediin ni bariad hortson bga.bid ardchilsan oron ene ter gej hutsaad bdag zugeer l hoid solongosoos dor bn
    2017 оны 06 сарын 18 | Хариулах
  • иргэн (27.123.214.120)
    Монгол улсыг хариуцлага хүлээдэг , эрх мэдэлтэй ерөнхийлөгчийн засаглалтай болгох хэрэгтэй . Тэгээд намуудын гишүүдийн тоонд дээд хязгаар тогтоож өгөх хэрэгтэй . Бас улс төр. , бизнес хоёрыг хатуу зааглаж өгөх шаардлагатай .
    2017 оны 06 сарын 18 | Хариулах
    • хуульч
      загтанасан газар майжлаа ??? МОНГОЛ УЛСАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ ТОГТСОНООР ЭНЭ ЗАМБАРААГҮЙ ЯВДАЛ ЗОГСОЖ намуудпын засаглал багасаж, бизнес хийдэг хүмүүс төртэй хутгалдахаа болих болов уу???
      2017 оны 06 сарын 18
  • Зочин (59.153.114.73)
    Ene tegeed nuutsaar bichleg hiisen um bn. Zorilgo n u baisan be ? Oligtoi ch hun bish bn da
    2017 оны 06 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Нууцаар хийсэн бичлэг биш шүү дээ.
      2017 оны 06 сарын 18
  • иргэн (27.123.214.120)
    АН өрсөлдөх эрхийг нам дотороо өндөр үнээр зарж , хоорондоо наймаалдагаас. бусад эх орныхоо төлөө гэсэн намуудыг ийм байдал руу түлхэж байгаа юм . Яагаад гэвэл АН - н гэнэт баяжсан хүмүүст энэ нь нэг ёсондоо тоглоом , зугаа цэнгэл болсон байна . Эдний дахар иргэншилтэй болох хоёр нутагтан хүүхдүүд эх орноо Коста Рика. шиг болгох санал асуулга зохион байгуулна даа
    2017 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.42.71)
    энхболдын жүжиг дуусах болуу? уйдсан надад зүгээр юм харин ганбаатар гараад энэ жүжигийг эцэс болгоорой,,МАНын муу,муухай зүйлч газар авч бна,мөнхбат гэдэг залууг харахаар үнэхээр өрөвдөх өших 2зэрэгцэх юмдаа? худалаа ярихдаа гарамгай сүүлйн хулгайч юм,,,,,,
    2017 оны 06 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Ер нь цагдааг доривтой цэвэрлгээ хийх цаг нь болсон хийх хийхдээ орон шоронд хорьж ял огч цэвэрлэж бусдад нь сануулга огохгуй бол хэн дуртайн дарга намд долдигноод дагаж савсагнаад албан тушаал аваад бусдыг барьдаг хорьдог худал гужир гутгэлгийг тв сайт сониноор яариад суудаг энэ ямар хов яарих даалгвартай дарга хамгаалах байгуулга биш шуу андуураад ба батбаатар гэж нохор
      2017 оны 06 сарын 17
  • Бат (202.9.42.52)
    Одоо ажилд ороход зүгээр л авчидаг газар хаана байна харина хувь хүнд биш намд авах гэсэн зөв санаа байсан шүү дээ
    2017 оны 06 сарын 17 | Хариулах
  • М ЭНХБОЛД ХОТЫН ФРАКЦ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ (103.229.121.193)
    60 ТЭРБУМЫН ХАМСААТАН САНДУЙ ӨӨРӨӨ ОЛОН ТВ ИЙН ӨМНӨ БИЧЛЭГ АЛДАГДСАН ҮНЭН АМ АЛДСАН ШҮҮ ДЭЭ САНДУЙГААС БОЛЖ МАН НОКАУНТАНД ОРСОН ИЙМ ЭНГИЙН БАТАЛГААГ МАН НУУСАН ХЭРГИЙГ ДОРЖЗОДОВ АРД ТҮМЭНДЭЭ ДЭЛГЭСЭН ТОМ ГАВЬЯА ....2Р ДУГААРТ ЦАГДААГИЙН БАЙГУУЛАГА АЛИВАА ХҮЧНИЙ БАЙГУУЛГА УЛСТӨРЖИХ ЁСГҮЙ ХУУЛИА ЗӨРЧИЖ ТУШААЛ БИЕЛҮҮЛЖ БАЙНА 71 НЫ ТАЙВАН ЖАГСААЛЫГ ЦАГДАА НАР МАН ЫН ТУШААЛААР ӨДӨЖ ТУРХИРЧ ҮЙМЭЭНД ХҮРГЭСЭН ТҮҮХЭН СУРГАМЖАА МАРТСАН БАЙНА
    2017 оны 06 сарын 17 | Хариулах
  • сонгогч (66.181.177.113)
    сонгууль болох үер ийм заваарсан юм явуулж байхаа больж үз . монголчууд 14 р зууны үеэс эрх мэдэл хаан ширээний төлөө тэмцэлдэн их монгол улс аа тарааж эхэлсэн байдаг .
    2017 оны 06 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.31.101)
    одоо Доржийг зодохоо болиооо. Монголчуудаа та нарын зодох ёстой хүмүүс чинь Энхбол, Сандуй, Ганбаатар, бас нэг Х хүн байна. Уул нь ард түмнээр зодуулахаасаа өмнө нэрээ татаа гэж л цааш цааш нь дамжуулж өгөө
    2017 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (176.153.0.94)
    oorsdoo nuhchihna daa yandaa
    2017 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 16 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 12 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 34 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 39 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 43 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 49 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 52 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК