Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Төрийн наадмыг шинэ Ерөнхийлөгч нээхгүй

2017-7-03
0
ЖИРГЭХ

Өнөөдрөөс яг долоо хоногийн дараа Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байна. Жил жилийн наадмыг Ерөнхийлөгч нээдэг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмыг шинэ Ерөнхийлөгч нээнэ гэсэн хүлээлттэй байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдахаар болсон нь төлөвлөсөн олон ажлыг өөрчлөхөд хүргэж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  наадмыг шинэ Ерөнхийлөгчөөр нээлгэхгүй байхаар болсон бол дахин санал хураалтын өдөртэй давхцаж байгаа хэд хэдэн аймгийн наадмын товыг өөрчилллөө. Ингээд энэ жилийн наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1: Шадар сайд У.Хүрэлсүх “Төрийн наадмыг шинэ Ерөнхийлөгч нээж чадахгүй боллоо. Наадмын комисс бэлтгэлээ ханга” хэмээн мэдэгдлээ. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирц хүрэхгүй байх, баяр наадмын өмнө дахин санал хураалт зохион байгуулагдах магадлалтай ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээхээр болж байна.

 

Баримт 2: УДЭТ-ын Ерөнхий найруулагч,Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллахаар болжээ. Харин наадмын ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажиллаж байна.

 

Баримт 3: Наадмын нээлтэд 4000 гаруй хүн оролцоно хэмээн урлаг соёлын салбар зөвлөлийн дарга БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр мэдээлэв.

 

Баримт 4: Энэ жилийн нээлтийн нэг онцлог шигтгээ нь Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг анхны хувилбараар нь наадамчин олонд сонордуулна.

 

Баримт 5: “Монголын сайхан орон” киноны аяыг 1961 онд БНАГУ-ын Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн бөгөөд анхны хувилбар нь тус үйлдвэрийн архивт хадгалагдаж байжээ.

 

Баримт 6: Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг” хэмээн мэдэгдэв.

 

Баримт 7: Түүнчлэн У.Хүрэлсүх “Бид Монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан Монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой” хэмээн Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхааруулсан.

 

Баримт 8: Эрлийз морьдын уралдаан уламжлал ёсоороо энэ жил тусдаа зохион байгуулагдах бөгөөд уяачид уг уралдаанд холимог  болон эрлийз төрлийн морио сойх боломжтой.


Баримт 9:  Улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар”-ыг Монгол наадам цогцолборт тав, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 12-ыг байрлуулахаас гадна дагуух замуудад нийт 164 тэмдэгт заалт байрлуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
 

Баримт 10: Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Улсын баяр наадамтай хамтатган долоодугаар сарын 21-22-нд,

 

Баримт 11: Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай  байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд болохоор болов.

 

Баримт 12: Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулна.

 

Баримт 13: Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийн ажил шинээр хийв.

 

Баримт 14: Энэ жил Шагайн харвааны асарт их засвар хийж байгаа бол сурын талбайн хэмжээг томсгож, үзэгчдийн суудлыг нэмж байна.

 

Баримт 15: Шагайн харвааны талбайн дээврийн 152 сая төгрөг төлөвлөсөн.

 

Баримт 16: Сурын талбайн засварт нийтдээ 140-ээд мянган сая төгрөг засварт зарцуулсан. 55 сая төгрөгөөр наадам олон үзэгчдэд зориулж дотоодын компанид 360 хүний суудалтай 20 ком сандал хийлгэсэн.

 

Баримт 17: Газрын гарц энэ хэвээр тааруу байх аваас хурдан морины уралдааны зайг богиносгох талаар яригдсан.

 

Баримт 18: Энэ жил 2.7 тэрбум төгрөгөөр наадамлана.


Баримт 19: Энэ нь энэ  жилийн наадмын бэлтгэл ажлын төсөв 300 сая төгрөгөөр танагдсан гэсэн үг.


Баримт 20: Хүй долоон худагт ирээдүйд нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг цогцлоон барьж байгуулна.


Баримт 21: Баяр наадмын шууд дамжуулалтаар Монгол ТВ, ТВ9, МҮОНТ хүсэлт өгсөн бол бусад 14 телевиз нь блок болж ажиллах юм байна.


Баримт 22: “Нээлт, хаалтын арга хэмжээг агуулгын хувьд их онцлогтой байхаар найруулж байна. Монголчууд бид ардын сайхан аман зохиол, үлгэр домогтой ард түмэн. Тэгэхээр энэ жилийн наадам домгийн, бэлгэдлийн шинжийг агуулна гэж ойлгож болно” хэмээн найруулагч Н.Наранбаатар мэдэгдэв.


Баримт 23: СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Хүй долоо худагт соёл, урлагийн болон Монголын уламжлалт, зан заншлыг харуулсан ямар онцлогтой тоглолт, үзүүлбэрүүд болно” гэв.


Баримт 24: НЗДТГ-аас хүй долоо худагт наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр ЛЕД дэлгэцийг суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлэхээр бэлтгэж байна.

 

24tsag.mn

image

Өнөөдрөөс яг долоо хоногийн дараа Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байна. Жил жилийн наадмыг Ерөнхийлөгч нээдэг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмыг шинэ Ерөнхийлөгч нээнэ гэсэн хүлээлттэй байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдахаар болсон нь төлөвлөсөн олон ажлыг өөрчлөхөд хүргэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (49.0.218.190)
    eo eo ene xyzyygyi tarbagaas zalxaj bna naadam gutaasan onigoonii ezen
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • irgen (180.149.93.14)
    elbegdorj nudnii bulai. bitgii l devej shavaasai
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.87.199)
    Элбэгдорж дахиаад л наадмыг маань бузарлаж гутаахнээ. Нээлтийг нь узэхгуй байхаас
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Энхэ (185.38.14.215)
    Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.
    2017 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.160.48)
    Энэ мэдээллийг уншиж ойлгох аргагүй байна үг үсгийн алдаа ч хэрээс хэтрэх юм
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • ИРГЭН (27.123.214.125)
    ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТААС СОНГОДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ . ИНГЭЖ СОНГУУЛЬ ГЭЖ ШОУДСААР БАЙТАЛ ДАМПУУРЧ. ДУУСАХ НЬ. БНА .
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.219.145)
    Naadmiin neelt gej neg novshiin ymar ch shineleg yum baihgui heden huduunii uzver uzuuldeg bolsoon . Mongold oligtoi nairuulagch baihgui. Tegeed uneteigii ni yanaa.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.179.31.54)
    Ene Elbegdorj bidnees salj uhehguindee.
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    naranbaatar gej yum uzeegui, bolovsrolgui, haranhui neg nairuulagch bainaa. Zaluu hun baij yamar ch shine sorgog, ontsgoi goyo, hurts, uvormuts, shineleg yum baihgui teneg yum hiij baihiin. Turiin shagnaltai biz dee? Esvel Bold shig yum uu? Ter mundag shagnal ntr avsiim bol ajlaa hiigeechee, hudlaa hudlaa tom tom shaagaa l, oorsdoo hiij buteed biagaa yum yu ch baihgui, buur iljirsen. odoo bur hugshin hunees doloon dor setgedeg bolson baina le, hotsrogdol gej chi dureeree shuu
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.160.28)
    Шинэ Ерөнхийлөгч 10-р сард л тодрох байх!!!
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • хуульч (202.9.43.182)
    хүн мөрөөдөх сайхан наадмыг хэн нээх нь чухал биш ХЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ХЭДИЙД ТАНГАРАГ ӨРГӨХ НЬ ГОЛ БАЙХАА ???
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • зочин (202.179.26.113)
    энэ жилийн Наадамын нээлт Улиг болсон хэдэн морьтой баатар, үндэсний бүжиг, шүхэр ингээд л болно биз дээ, Жил жилийн Наадамаар баатарууд, бүжигчидынхээ хувцас, хөдөлгөөныг өөрчлөж наана цааана оруулаад нээлтийг найруулсан нэр зүүж Наадамчид бид нь хэдэн гарздаж нээлт үзсэн болоол
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.32.72)
    элбэгдорж энхболд хоёр албан тушаалтай зууралдсаар л байна
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.220)
    Цагаан сонгууль хийж энэ улайрсан нөхөдөөс салцгаая. Биднийг залхааж байна Дахин сонгууль шинэ нэр дэвшигчдийг ард түмэн хүсэж байна. Одоо болёо. Яг өнөөдрийнхөөрөө Энхболд УИХ-ын даргаа хийгээд Элбэгдорж ерөнхийлөгчөө хийгээд байж л байга Намраас болно биз
    2017 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    48 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 44 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 51 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 6 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 11 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 15 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 21 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 24 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК