Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Домог мэт түүхийн эзэн алдарт шарга азаргын тухай 24 баримт

2017-7-10
0
ЖИРГЭХ

Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай 24 баримтыг хүргэж байна. 



Баримт 1.    Төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан энэ хурдан хүлгийг хараад монгол хүн бүрийн самсаа шархирдаг билээ. 



Баримт 2.    Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны шарга азарга нь энэ цаг үеийн босоо хурдан хүлэг юм. Шарга азарга нь Морин тойруулгын Тогоруу халтар азарганы үр болох халтар азарганы төл бөгөөд эх нь Хэнтий аймгаас гаралтай цагаан гүү байсан гэдэг.



Баримт 3.    Тод манлай уяач Э.Эрдэнэчулуунд ах дүү хос шарга морь байсан гэдэг. Хожим хоёр хурдан шаргын ах нь уралдаж яваад эрсдсэн юм.   Тиймээс  ч шарга азаргын тухай “Ахин төрсөн дүү шарга Ахын захиасыг даасан шаргаа” гэж дуунд өгүүлдэг билээ. 

 

Баримт 4.    Хожим 2000 оны эхээр алдар шарга азаргыг “Мон уран” компанийн захирал Б.Наранхүү үнэ цохиж худалдаж авсан гэдэг. 



шарга азарга 4Баримт 5.    Ингээд Монгол наадмын түүхэнд улсад хамгийн олон удаа түрүүлээд буй энэ хурдан ажнай 2003 оноос “Мон-Уран” компанийн Б.Наранхүүгийн нэр дээр уралддаг болсон юм. Гэсэн ч уяа сойлгыг нь алдарт уяач Э.Эрдэнэчулуун тохируулдаг билээ.



Баримт 6.    Шарга азарга нь энэ жил 17 нас хүрч байна. 



Баримт 7.    2011 оны улсын их баяр наадмаар түмэн олондоо хүндэтгэл үзүүлээд зодог тайлсан билээ. 

 

Баримт 8.    Дундговь аймгийн 70 жилийн ойн баяраар УИХ-ын гишүүн Б.Наранхүү санаачлан ажнай шарга азаргын хөшөөг босгожээ. Мандалговь хотод сүндэрлэн боссон  тус хөшөө нь наран ургах зүг янцгаан давхиж яваа шарга азаргыг дүрслэх аж. Хөшөөний нээлтэд зориулан 600 лам хувраг  ном айлдаж 600 уртын дууч, морин хуурч ая дуугаа өргөж байсан юм. 



Баримт 9.    "Малын зах бараадаж амьдардаг малчин залуугийн эхнэр элэгний хүнд өвчин тусч, цагаан гүүний саам уулгахаар шарга унагаа дагуулсан гүүг адуунаасаа барьдаг. Зуны халуун наранд нялх унага нь хатчихна гэж өрөвдсөн бүсгүй гүүний сүүг өөрөө ууж чадалгүй унаганд нь өгсөөр эцэст нь өөрөө нас эцэслэдэг тухай, дараа нь эхийнхээ сүүг бүтэн хөхсөн шарга унага зартай хурдан хүлэг болж, наадамд түрүүлж байгаа" тухай нэгэн баримтат киног япончууд хийж, цацсан гэдэг. Домог мэт хурдан хүлэг хийгээд түүний эзэн тод манлай уяач Э.Эрдэнэчулууныхны энэ түүх сэтгэл хөдлөм уярам, үнэн бодит гэдгийг хүлгийн унаган эзэн Эрдэнэчулуун найз нөхдөдөө нэг биш удаа ярьж, тэр нь явсаар кино болсон түүхтэй аж. 



Баримт 10.    2010 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу сар шинийн битүүний өдөр “Шарга азарга”-нд  Монголын морин спорт уячдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр “Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгосон юм. 



сонгууль цахиаБаримт 11. “Мон-Уран”-ын эзэн Б.Наранхүү парламент дахь хамгийн олон хурдан удмын адуутай гишүүн билээ. Түүнд 109 хурдан удмын адуу байдгаас хамгийн үнэ хүндтэй нь шарга азарга юм. Тэрээр шарга азаргынхаа хөлийг Герман улсад эмчлүүлж байсан түүх ч бий. 


Баримт 12.   Яруу найрагч Д.Агваан үгийг нь зохиож, Н.Баасандорж аяыг хийж, дуулсан  “Хос шарга” нь монгол түмний сонсох дуртай хамгийн сайхан дуунуудын нэг болжээ. Мөн яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар ч шарга азарганд зориулж дууны шүлэг зохиож байв. 



Баримт 13.   2010 оны наадмаар шарга азарга гэмтэл авсан учраас уралдаагүй гэсэн чимээ сонсогдсон ч наадмын дараа огт өөр яриа олны дунд тархсан юм.  Энэ нь "Мон-Уран"-ы Х.Наранхүү алдарт шарга азаргыг банкны барьцаанд тавьсан учраас энэ жилийн наадамд тоосоо өргөх боломжгүйд хүрсэн гэх яриа байсан юм. Тухайн үед энэ нь хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэж байсан ч үнэн худлыг одоо ч батлаагүй байна. 



Баримт 14.    Улс даяар алдартай шарга азаргыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж унаж сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсаа хийлгэсэн. 


Баримт 15. Тэрээр мөн шарга азаргыг унасан зурагтай марк хийлгэжээ. 



Баримт 16.  Ц.Элбэгдорж өмнөх наадмуудын үеэр ч шарга азаргыг эргэж тойрч очдог байв. Ер нь бүх улстөрчид эргэж очих дуртай байлаа.


шарга азарагаааБаримт 17. Шарга азарга 909 гэсэн номертой уралддаг байлаа. 

 

Баримт 18.  Б.Наранхүү шарга азаргаа өөрийнхөө нэр дээр биш ард түмнийхээ нэр дээр байлгана  гэж мэдэгдээд байгаа. 



Баримт 19.  Наадмаар уяачид дээл өмсөж байхад УИХ-ын гишүүн Б.Наранхүү ганц эрээн цамцыг дангаар нь өмссөн харагддаг. Энэ талаар нь сэтгүүлч түүнээс тодруулахад “Энэ цамцыг өмссөн наадам бүрт шарга маань түрүүлсэн. Наадам өндөрлөлөө маргааш нь эрээн цамцаа наадмын тоостой нь хамт эвхээд авдрандаа хийчихдэг юм. Угааж барьдаг ч үгүй. Дараа жилийн наадам дөхөж морь малын ажил эхлэхээр гаргаж ирээд өмсчихнө. Ийм учиртай цамц байгаа юм даа” гэжээ.



Баримт 20.    Одоо улс бүсийн чанартай уралдаанд шарга азаргын төлүүд амжилттай сайн хурдлаж байна.  


 

шарга 8


 

Баримт 21.    Д.Цээбаримад зэрэг олон зураач шарга азаргын хөргийг зурж байжээ.  Шарга азарганы энэ зургийг хурдан морины түүхэн ном бүтээж буй П.Дашдэмбэрэл зуржээ.


Баримт 22. Төв гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц наамдын өмнө шарга азаргад хийморийн сан тавьдаг байжээ. 



Баримт 23.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнд шарга азаргын хамгийн олон зураг, баримал байдаг аж. 

 

Баримт 24.  Шарга азаргыг зун Төв аймагт, өвөл Дорнод зүгт сүрэгтэй нь байлгаж сургажээ. 

 

 

 

шарга 8

шарга азарга 4

төлөө зүтгэе

 
24tsag.mn 
image

Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.194)
    Монголын хайран хийморь Эба г мордуулах ч гэж дээ
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
  • Монгол (88.255.10.6)
    Сайхан шаах юмаа. Наранхуу авсанч гэх шиг. Турээслэх маягтай хэдэн жил явсаныг нь мэдэх юм байна. Эрдэнэчулууных гэдгээрээ л байсан шд
    2017 оны 07 сарын 12 | Хариулах
  • галшарын унагыг одооч гүйцэхгүй (66.181.177.115)
    эд дандаа галшарын удам төлүүд.сүүлийн үед галшарынх гэхээ нууж манай унаган адуу гм ярьдаг. галшарын хурдан улсын наадамд 4 түрүүг аваад одоо болно олны хэл ам гэж түрүүлж бсан морио татуулж араар 2 морио араар орууллуулж бсан түүхтэй юм шүү.галшарын үүлдэр гэдэг одооч хурдан бгаа
    2017 оны 07 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    48 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 43 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 51 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 5 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 11 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    20 цаг 15 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    20 цаг 21 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 24 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК