Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа С.Батцэцэг 27 насандаа Хөдөлмөрийн баатар боллоо

2017-8-03
0
ЖИРГЭХ

Чөлөөт бөхийн тамирчин Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотгож байсан юм. Тэгвэл 30 гаруй жил тасарсан олимпийн медаль, дэлхийн аваргын цолыг эх орондоо авч ирж, 27-хон насандаа Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм шагналыг хүртээд буй С.Батцэцэгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1. Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар монголчуудын бахархал болсон тамирчин Соронзонболдын Батцэцэг энэ жил 27 настай.

 

Баримт 2. Тэрбээр 1990 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн.

 

Баримт 3. С.Батцэцэг таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Түүний аавыг М.Соронзонболд, ээжийг Д.Оюун-Эрдэнэ гэдэг.

 

Баримт 4.  Архангай аймгийн Хашаат сумын Хөтөл ус гэдэг газрын унаган хүүхэд.

 

Баримт 5. Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн төрсөн гэр, төрүүлж өсгөсөн аав, ээж, эмээ, өвөө нь эгэл жирийн л монгол айл. Одоо ч түүний гэр бүлийнхэн “Хөтөл ус”-д малаа маллан амьдардаг.

 

Баримт 6. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг ээжтэйгээ дэндүү адилхан гэж хүмүүс ярьдаг. 

 

Баримт 7. Мал маллаж хөдөө өссөн тэрбээр багадаа тун эршүүд хүүхэд байжээ.

 

Баримт 8. Хөдөлмөрийн баатарыг анх бөхийн спортод хөл тавихад нь гэрийнхэн нь тийм ч ингэл төгс байгаагүй гэдэг. Энэ талаар ч түүний ах С.Батсуурь “Дүү бид хоёр багадаа гүүн зэлэн зээр барилдаж өссөн ч дүүгээ анх бөхийн спортоор хичээллэнэ гэхэд эмэгтэй хүн барилдаж чадах болов уу гээд их гайхаж л байсан. Сүүлдээ аймаг, улсын аварга болох үед нь дүүгээ дэмжиж эхэлсэн” хэмээн ярьсан байдаг.

 

Баримт 9. Тэрбээр арван жилд байхын хөдөлгөөнтэй сахилгагүй, болох бүтэхгүй зүйл сэдэж, сэтгэдэг сурагч байжээ. Бас тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг.

 

Баримт 10. С.Батцэцэг бөхийн удамтай. Түүний нагац ах нь сумын заан н.Нарангэрэл гэж хүн байдаг бол авга ах нь улсын начин П.Ганхүү юм. Ер нь ээжийнх нь талд аймаг, сумын цолтой бөхчүүд нэлээд олон байдаг. Харин аавынх нь талд боксын хүмүүс байдаг гэдэг.

 

Баримт 11. С.Батцэцэгийг анх чөлөөт бөхөд хөл тавиулсан хүн бол дунд сургуулийн биеийн тамирынх нь багш Дэмбэрэлийн Дондог. Харин дэлхийн давцанд гарах бөхийн эрдмийг З.Дүвчин багш нь заажээ.

 

Баримт 12.  Тэрбээр 2005 оноос хойш чөлөөт бөхөөр хичээллэсэн нэгэн. 

 

Баримт 13. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг МУБИС-ийн япон хэлний ангид сурч байсан ч бөхийн спортоосоо холдож чадахгүй явсаар тус сургуулиасаа гарсан байна.

 

Баримт 14. 2008 оноос “Замчин” клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Харин одоо “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.

 

Баримт 15.  2010 онд тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, чөлөөт бөхийн барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медалийг авч ирсэн түүхтэй.

 

Баримт 16. Дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, Хилийн цэргийн удирдах газраас С.Батцэцэгийг хоёр өрөө байраар шагнасан бол Архангай аймгийн Хашаат сумын нутгийн зөвлөлөөс түүнд суудлын автомашин бэлэглэж байв. Мөн “Макс” группээс түүнд 5 сая төгрөг бэлэглэж байлаа.

 

Баримт 17. 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас 63 кг жинд хүрэл медаль хүртэв. Чөлөөт бөхийн тамирчид Олимпоос медаль авалгүй 32 жил болсныг тэрбээр ийнхүү залгуулж өгсөн юм.

 

Баримт 18. С.Батцэцэг 2009 онд анх шигшээ багт орж байсан ч тэрбээр энэ жил шигшээ багаас гарч буйгаа дуулгасан. Тэрбээр энэ талаараа “Би шигшээ багт байхдаа цалин авч бэлтгэл сургуулилт болон өөртөө зарцуулахад их гоё мэдрэмж төрж байсан. Тэр үед миний авч байсан мэдрэмжийг дүү нар маань мэдэрч, чөлөөт бөхийн хөгжил, сайхан түүхийг бүтээхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, амжилт гаргаасай гэж хүссэн. Ингээд би шигшээ багийн цалингаасаа татгалзсан” хэмээн тайлбарлаж байсан юм. Харин одоо тэрбээр албан бусаар шигшээ багт байдаг аж.

 

Баримт 19. С.Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д орсон, 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны олимпод хүрэл медаль хүртсэн. 2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон.

 

Баримт 20. Түүний спортын түүхэнд гаргасан амжилтыг үнэлж 2008 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол, 2010 онд Гавьяат тамирчин, 2017 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.

 

Баримт 21. Багаасаа эрэгтэй хүүхдүүтэй нөхөрлөж, зодолдож өссөн болохоор одоо ч тэр илүү эрэгтэй хүмүүстэй найзалдаг. Түүнийг нөхөрсөг, сайхан сэтгэлтэй гэж ойр тойрныхон нь хэлдэг юм.

 

Баримт 22. Түүнийг Азийн наадамд барилдаж үзээгүй гэхэд тэр бүр хүмүүс итгэдэггүй юм.

 

Баримт 23.  С.Батцэцэгийг нууц авъяас бол дуулах. Тэр маш сайхан дуулдаг

 

Баримт 24.  Тэрбээр хүнтэй гэрлээд нэлээд олон жил болж буй. Тиймээс ч зодог тайлж хүүхэдтэй болох тухай ярьж байсан. Тэгвэл одоо төр түмнийхээ хүртээсэн гавьяа шагналыг амжилтаараа хариулахын тулд гэр бүлийн асуудлаа хойш тавьж, 2020 оны олимпод амжилт гаргахын төлөө зүтгэнэ гэдгээ Хөдөлмөрийн баатарын шагналаа авах үеэрээ мэдэгдсэн юм.

 

24tsag.mn

image

Чөлөөт бөхийн тамирчин Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотгож байсан юм. Тэгвэл 30 гаруй жил тасарсан олимпийн медаль, дэлхийн аваргын цолыг эх орондоо авч ирж, 27-хон насандаа Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм шагналыг хүртээд буй С.Батцэцэгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (223.237.165.152)
    chi zugeer zail
    2017 оны 08 сарын 03 | Хариулах
  • zoo mongol (27.123.214.125)
    Battsetsegiin ue ongorson.zaluu tamirchin beldej yavuulah heregtei
    2017 оны 08 сарын 03 | Хариулах
  • Б.зочин (124.158.95.187)
    Амжилт хүсье
    2017 оны 08 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 51 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 57 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 0 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК