Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг юу болов

2017-8-11
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчиллаа. Мөн энэ хэргийг илчлэхэд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд болох А, Ж нарыг баривчилаад байна. Ингээд энэ хэргийн талаарх мэдээллийн “24 баримт” булангаараа онцоллоо.

 

 

 

Баримт 1: 2017.08.03- Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудал цахимд шуугиж эхлэв.

 

Баримт 2:  2017.08.04-Улмаар Шадар сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А Үйлстөгөлдөр нар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан асуудлыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандсан талаараа шуурхай мэдээлэл хийв.  

 

Баримт 3: Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Шадар сайдыг тагнан чагнаж байсан талаарх материал тэдэнд бичгээр болон CD хувилбараар иржээ.

 

Баримт 4: Шадар сайд холбогдох хуулийн байгууллагаар нь шалгуулах хэрэгтэй гэж үзэн  2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ТЕГ болон АТГ-т бичиг илгээсэн байна.

 

Баримт 5: ТЕГ болон АТГ-т бичиг илгээснээс хойш 1 сар өнгөрөхөд тус газруудаас бидэнд ямар нэг хариу мэдээлэл өгөөгүй байгаа тухай Шадар сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А Үйлстөгөлдөр мэдэгдэв.

 

Баримт 6: 2017.07.31- Шадар сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт хүсэлт хүргүүлжээ.

 

Баримт 7: 2017.08.07- УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно" хэмээн мэдэгдэв.

 

Баримт 8: 2017.08.08- Энэ хугацаанд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнах, чагнах захиалгыг УИХ-ын дарга М.Энхболд өгсөн хэмээн цахимаар цуурсан. Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны цахим хаягаар дамжуулан "Сүүлийн өдрүүдэд Dorgio.mn сайтад намайг гүтгэсэн мэдээ гаргаж, түүнийгээ сошиал орчинд зохион байгуулалттай тарааж эхэллээ. Би төрийн албанд зүтгэхдээ хүнийг дагах, мөрдөх үүргийг хэнд ч, хэзээ ч өгч байгаагүй, надад ийм зан чанар огт байхгүйг хүмүүс мэднэ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна" хэмээн мэдэгдэв.

 

Баримт 9: У.Хүрэлсүхийг тагнах, чагнах захиалгыг УИХ-ын дарга М.Энхболд өгсөн хэмээн хардах болсон шалтгаан нь Шадар сайдыг тагнаж, чагнасан З.Золбаярын аав М.Энхболдын хамгаалалтын албыг хариуцдаг байсан гэх мэдээлэл юм.

 

Баримт 10: 2017.08.09- Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан асуудлаар Шадар сайдын ажлын албанаас дахин мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар мэдэгдэв. Мөн хэд, хэдэн ноцтой мэдээллийг өгөв.

 

Баримт 11: Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж,  чагнасан хэрэг өнгөрсөн таваас сараас эхэлжээ.

 

Баримт 12: Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө хүртэл МАН-ын удирдлагуудад энэ талаар дуулгасан байна.

 

Баримт 13: Шадар сайдын өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг таван гэмт хэргийн шинжтэй гэж үзэв.

 

Баримт 14: Түүнчлэн 10 гаруй холбогдогчтой, эдгээрээс хоёр нь хэргээ хүлээчихээд байхад хууль хүчнийхэн хөдлөхгүй байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байна хэмээн хардах сэдэл төрүүлж байна хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдэв.

 

Баримт 15: Мөн тэрбээр гэрч Ч.Батболд Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх гэж очсон боловч байцаагч нь өөрчлөгдөж, зугтааж байгаа тул холбогдох байгууллагад өгч шалгуулна гэв.

 

Баримт 16: 2017.08.09- Хуулийн байгууллага гэрч, хохирогчийн хамгаалалтад авах үүргээ биелүүлэхгүй бол энэ хэргийн цорын ганц гэрч болох Ч.Батболдыг хамгаалалтгүй байв.

 

Баримт 17: 2017.08.10- Цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг баривчлав.

 

Баримт 18: Ч.Батболдоос гадна А болон Ж гэх цагдаагийн хоёр албан хаагчийг саатуулжээ.

 

Баримт 19: Өмгөөлөгч Ц.Баасандорж баривчилгааны талаар “Бидний авсан мэдээллээр байцаалт авч байгаа алба хаагч нар нь Ерөнхий сайдыг гүтгэлээ, доромжиллоо гэдэг илт нэг талыг барьсан агуулгаар, айлган сүрдүүлж байна гэсэн мэдээлэл байна” гэв.

 

Баримт 20: Ч.Батболдыг эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ.

 

Баримт 21:  Тусгайгийнхан Ч.Батболдын гэрт байсан бүх утсыг авчээ. Тэр бүү хэл манай хүүхдийн ажилдаггүй “Nokia” утсыг аваад явсан тухай эхнэр Л.Байгаль хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

Баримт 22: Гэрч Ч.Батболд Цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллажээ.

 

Баримт 23: Ч.Батболдыг эхнэр “Сүүлийн хоёр өдөр манай гадуур хүмүүс эргэлдээд байсан. Өчигдөр намайг утсаар ярихад танай гадаа бэлэн байж бай гээд хүмүүс байгаад байна гэж ярьсан” гэв.

 

Баримт 24: Мөн Сайнжаргал гэгч мөрдөгч “Бидэнд мэдээлэл ирсэн. Гэрт чинь диск байгаа юу” гээд байсан талаар мэдээлэв.

 

24tsag.mn

image

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчиллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • vanga (66.181.176.31)
    taamag baij
    2017 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Одоо бол МАНийг Хүрэлсүх шиг хүн удирдаж байж зөв замад нь оруулна Цаг үедээ яаг тохирсон хүн мөн Ц Нямдорож өөдтэй өөрчлөлт хийж чадахгүй
    2017 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.177.95)
    Их л овилгогуй , бодлого чадвар муутай л хун юм ? Хииж буй ажил уйлдэл нь их хоцрогдсон тархины багтаамж нь муу юм шиг ?
    2017 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.186.124)
    Энэ хүрэлсүх чинь зүүний хүчингийн холбоог удирддаг гэсэн үнэн үү яагаав нөгөө их хурлын гишүүн бандааш гантулгын хуурай ах нь байхаа
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Zochin (203.91.115.42)
    Im baidalaaraa mongol orond vnen yum gej bhgvi bolno. Ene Dolir Enhbold Bas baz heed bga Sohor Erdenebat nariig TURuus zailuylah heregtei. TURIIN alba chin ULS turjuud bna.
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (185.170.42.18)
    Ухнын хүүхэд жүжиг л тоглоод байх шиг
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (223.104.15.213)
    HURLEE CHIN ZARIMDAA URLEE BOLDOG SHUU
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.26.87)
    Dorj zodovig AN yaj anhaaraldaa avlaa Hurel suh tuun shigl baildaa UUruus ni bolj uchnuun hun hohirood barivchlagdaad bhad duugail yavaad bh yum Ene MAN-inhan gej sonin ulsuud baih yum Ingehii ni medsen bol ene humuus hereggui heljildee UUriiguul umguulugchuur hamgaaluulaadl yariltslaga uguuleed baih bolohoos Hurel suhd hun chanarin helterhii ch alga
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.24.33)
    Хүрэлсүх Яагаад өөрт нь тус хүргэж мэдээлэл өгсөн хүмүүс нь баривчлагдаад байхад үгээ хэлэхгүй таг дуугүй байнаа ,
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Margad (103.229.120.10)
    Hurelsuh darga amjilt husie
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.177.138)
    Үзэл бодолдоо үнэнч байж Намынхаа төлөө үхэн хатан зүтгэж явсан цөөхөн хүмүүсийн нэг нь энэ У.Хүрэлсүх ! Тэр жил хэдэн синдромууд намын тугийг шатаахад У.Хүрэлсүх л Намайг доромжилж болно харин намыг маань доромжлохыг зөвшөөрөхгүй гээд зогсож байсан Тэр үед энэ Ер. сайд Ж.Эрдэнэбат энэ тэр чухам хаа байсан юм бол доо Намыг аврах хэрэгтэй Ямарч үнээр , ямар ч аргаар хамаагүй
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • P (103.229.120.10)
    Arai l Bna zasag ni hudalch erunhii saidtai Bna
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Azaa* (139.59.225.84)
    shudarga bus baina. Erdenebat engesen geed gerchilj baigaa xvmvvsiig ysan gej bariwchilj bgan bol. Erdenebat alban tushaalaa ashiglaj busdiin erx medeld xaldsaar l baix uu
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    ДА ГӨ буюу ТОМ АХ ажиллагаа л яваад байх шиг байна даа. Үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа юм биз дээ.
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (27.123.214.84)
    Хүэлсүх минь сүхдээд өг наадуулаа
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • иргэн. (202.131.248.210)
    оффшорчидод мөнгө байгаа гэвч үнэн бидний талд байна. Баримт нотолгой ард түмэнд бүгд мэдэж байнаа мөрдүүлэх дарамтлуулах ямар байдаггыг
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • ggg (112.72.8.250)
    baasan dorj shalig baagi yu chadna be mal tsarailchad vnen hudalig ylgaj medehgvi haana mongo tend tenegted shunad yvj bdag
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • ₮:. (182.160.1.104)
    Өмгөөлөгч Баацандорж үргэлж иймэрхүү хогын хэргийг хамгаалж гүйх юм.
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.248.210)
    yalzarsan tomstei shuudain dotor hichneen shine toms hiih tei adilhan zuil bolood bn. tomsoo shineer ni udaan sain hadgalii gevel shuudainaas yalzarsaniig ni negiig ch uldeelgui tuuj hayh heregtei. NEGIIG CH ULDEELGUI
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.248.210)
    iim barimtuud bgd bhd arai hudlaaa gehgui blgude
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • нямка (202.131.248.210)
    Намын даргад санаархаад ганц ард түмний хүү Хүрэлсүхийг оролдож эхэлж байна ТӨРд нэмэртэй хүнээ хөөж явуулах гээд байнаа даа
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • зочин. (202.131.248.210)
    Мөрдүүлсэн ч Мөр нь зөв байгаа болохоор Хүрэлсүхийг яач чадахгүй байхаа ард түмний сонголт чухал биз дээ
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.79)
    Хооронд чинь хагаралдуулж хүчийг сулруулах арга юм шиг санагдах юм. хэн мэдлээ
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.142.79)
    МАН ыхаан та нарын дунд яс хаяад байгаа юм биш үү.
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Uka) (202.131.248.210)
    Uunees iluu barimttai medeelel gj yu baihawdee,Erdenebat namiin darga boloh gj ulairch bnda. Er hun shg oligtoihon ursulduuch!!!
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Bultuush) (202.131.248.210)
    Нэг нэгнийхээ мууг үзэх гэж, үйлдэл бүрийг нь алдалгүй ажиглаад байгаа шалтгаан нь У.Хүрэлсүх МАН-ын дарга болвол энэ Эрдэнэбат, Номтойбаяр, Сандуй, Оюунхорол, Энхболд гээд бүх луйварчдыг зайлуулах юм гэсэн. Тэгээд үхтэлээ айж байгаа нь энэ...
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Tsolmon* (192.162.242.170)
    Ysan gej ingej bgan bol tsagdaa nar ni xvrtel Erdenebatiin tald orchixsonuu. Araichdee. xarin Erdenebatig bariwchlax yostoi baimaar yum
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Tungaa* (85.203.18.254)
    Turiin xamgaalagchid shudarga vnenii tuluu ywax yostoi atal mungunii tuluu, xen negnii bool, bolj durtai xvn bolgonoo ochij deerelxej bariwchildag bolchixson gej vv.
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • МАН - ЫН ГИШҮҮН (66.181.191.50)
    МАН - ЫН УДИРДАХ ШАТАНД ШУРГАЛСАН ТӨРӨӨС ТӨРСӨН ОЛИГАРХИ БҮЛЭГЛЭЛ , ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУУЛЬ ХҮЧИНИЙ ЗАРИМ ЭТГЭЭДҮҮДИЙН ҮЙЛДЭЛ ЯАХААС БУЦАХГҮЙ ЦАГААНДАА ГАРСАНЫ ТОД ИЛРЭЛ !!! 60 - Н ТЭРБУМЫН СХЕМИЙГ ЗӨВХӨН ХОТООС ЗОХИОН БАЙГУУЛСАН М.ЭНХБОЛД , Ц.САНДУЙ , Ж.МӨНХБАТ , Д.АМАРБАЯСГАЛАН С.БЯМБАЦОГТ НАРТАЙ НАМЫН ТӨДИЙГҮЙ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ!!! ЭДГЭЭР ЛУЙВАРЧИД ҮНЭН , ШҮҮХИЙН ӨМНӨ ОЧИХОО МЭДРЭЭД ЯАХААС Ч БУЦАХГҮЙ АЯГЛАЖ БАЙНА!!!
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
    • коммунист
      МАН-гишүүдээ эвтэй чинь юу болж байнам вэ 2-р ээлж нь хоолондоо ЛУЙВАР орох гэж байгаа юм уу 14 тэрбум идсэн Хүрэлсүх ,60тэрбум идсэн хүмүүс чинь 2-р хоолондоо орох гэж алалцаад жүжиг тавиад л хоол нь 20 он гэхэд хор болчих юм биш биз дээ ,,,,,эээээээээээээ
      2017 оны 08 сарын 11
  • Зочин (66.181.177.95)
    Монгол ториин эмнэгнэл гэж уунииг хэлнэ ? Еронхиилогчиин яриаг цэнхэр дэлгэцээр узээд гутав ? Монгол улс доройтов ? Чингэсиин монгол гэж ярих нь доромжлол мэт сонгодоноо . Дайчин монгол мохож . 12 - зуундаа л дууссаныг ойлгов
    2017 оны 08 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 51 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 57 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 0 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК