Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: АНУ-тай ”дайн” зарлаад буй Хойд Солонгосын армийн хүчин чадал

2017-8-14
0
ЖИРГЭХ

АНУ болон Хойд Солонгосын харилцаа хурцадмал байдалд байгаа билээ. Тус улсын төрийн тэргүүнүүд бие бие рүүгээ цохилт өгөхөө мэдэгдэж, дэлхийн улс орнууд ч өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан эдийн засгийн шинэ хоригийг санаачлагч АНУ-аас өшөөгөө авахын тулд тухай Хойд Солонгосын 3.5 сая залуу ба ахмад үеийнхэн армид алба хаах хүсэлтээ гаргасан тухай мэдээлэл цацагдаад буй.

 

 

Өнгөрсөн долдугаар сард хоёр удаа баллистик пуужин туршсан Пёньяны эсрэг авах эдийн засгийн шинэ хоригийн тогтоолыг наймдугаар сарын 5-нд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн орнууд санал нэгтэйгээр дэмжсэн юм.

 

Шийдвэрийн дараа Хойд Солонгос даяар ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөжээ. Өнгөрсөн лхагва гарагт 100 мянга орчим хүн оролцсон жагсаал болсон бол бусад муж, хотуудад бага хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна. Ингээд эдийн засгийн хориг тавьсан АНУ-тай дайн зарлаад буй Хойд Солонгосын армийн хүчин чадлын талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Баримт 1: Хойд Солонгос цэргийн хүчин чадлаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг.

 

 

Баримт 2: Умард Солонгосын армийн эгнээг сэлбэхэд бэлэн хүмүүсийн тоо африкийн Сенегал улсын хүн амын тоотой (2010 оны зургаадугаар сарын байдлаар 14,1 сая) барагцаалвал адил ажээ. БНАСАУ-ын зэвсэгт хүчинд 6,515 сая эрэгтэй, 6,418 сая эмэгтэй алба хааж болох аж.

 

Баримт 3: Эмэгтэйчүүдийг цэрэгт татдаг.

 

Баримт 4: Насанд хүрсэн бүх эрчүүд нь цэргийн боловсрол эзэмшдэг. БНАСАУ 24.8 сая хүн амтайгаас 10 сая нь цэргийн насны эрчүүд.

 

Баримт 5: Хойд Солонгосын цэрэг уг албыг таван жилээр хашдаг.  Тэнгисийн флот, агаарын хүчинд 3-4 жил албаа гүйцэтгэдэг. 

 

Баримт 6:  НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан эдийн засгийн шинэ хоригийг санаачлагч АНУ-аас өшөөгөө авахын тулд 3.5 сая залуу ба ахмад үеийнхэн армид алба хаах хүсэлтээ гаргасан гэх мэдээлэл цацагдаад буй.

 

 

Баримт 7: Тус улс 4.5 сая цэрэг бүхий байнгын армитай. Гэхдээ зарим мэдээлэлд 1.02 сая  цэрэг нь армид, 60 мянган нь тэнгисийн цэргийн флотод, 110 мянга нь агаарын хүчинд байдаг. Мөн 189 мянган хагас цэргэжсэн бие бүрэлдэхүүнтэй, 600 мянган бэлтгэл цэрэгтэй гэж дурджээ.

 

Баримт 8: Хуурай газрын зэвсэгт хүчин нь 4200 танк, 4100 хуягттай.

 

Баримт 9: Мөн 2250 өөрөө явагч автомат буутай, 4300танк эсэргүүцэгчтэй.

 

Баримт 10: Агаарын зэвсэгт хүчин нь нийт 940 онгоцтой.

 

Баримт 11: Тулаанд зэвсэгжсэн 458, сөнөөгч 516, ачаа тээврийн 99, сургалтын 165, нисдэг тэрэг 202, бүрэн зэвсэгжсэн 20 нисдэг тэрэгтэй.

 

 

Баримт 12: Тэнгисийн цэргийн флот нь 1061 хөлөг онгоцтой.

 

Баримт 13: Байлдааны том хөлөг онгоц 4, байлдааны үед агаарын хүчнийг дэмжих том хөлөг онгоц 2, тэнгисийн шумбагч онгоц 70, байлдааны сөнөөгч усан онгоц 23, тэнгисийн эргүүлийн 375 жижиг хөлөг онгоцтой.

 

Баримт 14: Хойд Солонгос пуужингийн хөтөлбөрөө 1970 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1984 оны дөрөвдүгээр сард “Scud-B” алсын тусгалтат пуужинг туршжээ. Тус улс 500 км-ийн тусгалтат “Scud-C”, 800 км-ийн тусгалтат “Scud-D”, 1300 км-ийн тусгалтат “Нодонг” пуужинг үйлдвэрлэсэн байна.

 

Баримт 15: Тус улсыг 2013 оны байдлаар 600-750 пуужинтай гэж үзсэн.  Мөн Бирм, Нигери, Египт, Иран, Ливи, Пакистан, Сири, Йемен зэрэг улсад пуужин нийлүүлсэн нь батлагдсан.

 

Баримт 16: Тус улсын Батлан хамгаалахын төсөв нь 7,500,000,0000 ам.доллар /2013 оны байдлаар/ гэдэг.

 

 

Баримт 17: Гаднаас авсан тусламж нь 3,000,000,000.

 

Баримт 18: Зэсвэг техник худалдан авах  чадвар нь 40,000,000,000-аар үнэлэгддэг гэх.

 

Баримт 19: Хойд Солонгос нь жилдээ 200 мянган буу, 3000 их буу, 200 танк, 400 хуягт машин үйлдвэрлэж чаддаг.

 

Баримт 20: Шумбагч онгоц, бүх төрлийн байлдааны усан онгоцыг өөрсдөө төвөггүй үйлдвэрлэчихдэг. Зөвхөн батлан хамгаалах салбарт зориулан ажилладаг 90 гаруй үйлдвэр ажилладаг.

 

 

Баримт 21: Зэр зэвсэг үйлдвэрлэдэг 120 мянган ажилтантай.

 

Баримт 22: Японы мэргэжилтнүүдийн дүгнэснээр Хойд Солонгосын пуужингийн тусгал 10 мянган км-т хүрсэн.

 

Баримт 23: Хойд зүгийн солонгосчуудыг төрсөн цагаас нь эхлэн Америкийн империалистууд, тэдний гар хөл болсон өмнөдийн эсрэг мэдээллээр “бөмбөгдөж” байдаг. Тиймээс үнэнч байдлаараа Хойд Солонгосын армийн байлдагч лалын хэт явцуу үзэлтнүүдийн бэлддэг амиа золиослогч нараас дутахгүй гэж зарим мэргэжилтэн дүгнэдэг.

 

Баримт 24: Сүүлийн жилүүдэд түүний мэндэлсэн өдрөөр Хойд Солонгосчууд дэлхий дахинд өөрсдийн цэрэг, зэвсгийн хүчин чадлыг үзүүлдэг уламжлал тогтоод байгаа. Энэ жилийн хувьд сүрлэг цэргийн парад явагдсанаас гадна шинээр тив алгасагч баллистик пуужинг олон улсад анх удаа үзүүлсэн.

 

 

24tsag.mn

image

АНУ болон Хойд Солонгосын харилцаа хурцадмал байдалд байгаа билээ. Тус улсын төрийн тэргүүнүүд бие бие рүүгээ цохилт өгөхөө мэдэгдэж, дэлхийн улс орнууд ч өөр өөрсдийн байр сууриа илэрхийлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан эдийн засгийн шинэ хоригийг санаачлагч

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Буруу Цоломон (103.10.23.111)
    Мөрөөрөө байгаа улсын элдэвээр оролдоод ийм юм хий тийм юм болхгүй гээд байхаар энэ улс чиньтэгээд бидэн шиг дөрлүүлээд байдгаа алдаад байх уу Эх орноо Тусгайр тогтонлоо хамаалах харийн түрэмгийлийг зогсоох хамгийн найдвартай арга бол зэвсэглэх Эрх чөлөө гэдэг зэвсгэлсэн эрчүүдийн нэгдэл зэвсэггүй эв нэгдэргүй эрх чөлөө гэдэг бол хөөсөн үг гэдэгийг Монголчууд одоо өөрсөдийн биеээр мэдэрч байна Бид эрх чөлөөгөө хадгалаж байхын тулд цусан төрөлөөр нэгдэж овогын зохион байгуулалтанд өөрсөдөө орох хэрэгтэй байна
    2017 оны 08 сарын 19 | Хариулах
  • mn (202.21.117.34)
    Хойд Солонгос ер нь дэлхий дахинд ямар гай тарьсан юм. Бөөн хориг, шахалт дарамтанд доор батлан хамгаалах салбараа чадах чинээгээрээ л хэнээс тусламж авахгүйгээр хөгжүүлэх гэж үзэж байна.АНУ -ын бий болгосон лалын алан хядагч нар шиг бусад улс оронд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоод байна уу? Харин АНУ л өөрсдөө дэлхий цагдаа хийх санаархалтай, өөрсдөд нь таалагдаж далайсан газар ньдалд орж, далласан газар нь ил гарч өгөхгүй байгаа улс орнуудыг шахан гадуурхаж НҮБ хэмээх олон улсын нэр усыг өмнөө барьсан утсан хүүхэлдэйгээр хориг тавиулж өөрсдийгөө их юманд бодчихсон улс байна. Хойд Солонгос бол өмнө нь дээрэлхэж байсан Ирак, Сири Ливийн хажууд бол хатуу самар учир АНУ хий сүржигнэхээс цаашгүй. Бас Оросыг яаж ч чадахгүй байж хориг тавьж сүржигнэнэ. Нөгөө тавьсан хориг нь Оросыг сөхрүүлэх биш улам хүчирхэгжин хөгжих боломж олгосон
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.70.37.34)
    дайн болуул зэс төмрийн хүдэр, нүүрсний үнэ ханш өснө. манайд ашигтай
    2017 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (31.173.240.94)
    Хүзүүгүй лалар очиход Ким пацаан даанч тоож уулзаагүй хэрэв ээ уулзсан бол юу ярьж балайрч байгаад буудуулах байсан болоо ха ха ха
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (31.173.240.94)
    Хүзүүгүй лалар очиход Ким пацаан даанч тоож уулзаагүй хэрэв ээ уулзсан бол юу ярьж балайрч байгаад буудуулах байсан болоо ха ха ха
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Хүзүүгүй лалар очиход Ким пацаан даанч тоож уулза (31.173.240.94)
    Коби
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.142.8)
    америк солонгос хоёрын дайны асуудал үхрүүдэд ямар хамаа байнаа. зүгээр л хэвж хэвт
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • Ким (202.131.235.198)
    2015 онд 24-т бичигдэж байснаа шууд 4-т аайн...Бичихээсээ өмнө нэг гүүгэлдчиж байгаач
    2017 оны 08 сарын 17 | Хариулах
  • jak (182.160.4.131)
    teneguudee gej yu yrij baigaagaa medehuu
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • зочин (103.9.91.40)
    америкийг хашраах хэрэгтэй дээ дандаа хүний гараар муу юм хийлгэнэ өөрсдөө дангаараа чадахгүй шүү солонгос бол эх орноо гэсэн ард түмэнтэй улс болохоор ану дийлэхгүй шүү
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • МGL (203.91.118.180)
    Манайх хойд Солонгост үхэр өгсөн, ерөнхийлөгч маань очиж хөлбөмбөг тоглосон юм чинь манайд муу санадаггүй байлгүй дээ бүдүүн бацаан.
    2017 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.195.218)
    Монголчуудаа муу хүн дайнд хөөрөн гэж нэг үг бий шүү дээ. дайн болоогүй байхад бүү сагсан аж бай цэргийн алба хааж ганц окоп ухаж үзээгүй байж бүү чалчиж бай.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • zochin (202.70.46.237)
    dain boloosoi
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
    • цэрэг
      дайн болоход хамгийн түрүүнд чи л үхэх байхдаа нетээ ухаж байгаад.
      2017 оны 08 сарын 15
    • тагтаа
      битгий тэнэгт
      2017 оны 08 сарын 15
  • Зочин (66.181.191.31)
    Хаана АНУ очно, тэнд дайн, түрэмгийлэл, улсын дотоодын хагарал нүүрлэж, хүмүүсийн алтан амь үрэгддэг
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Дунгаамаа.Хөтөл (202.21.106.102)
    Дэлхийд дайн хэрэггүй шүү дээ лаларуудаа хошногоо зөв арчаад сурчихаад дараа нь цэцэрхэл дээ .Өнөө үед байлдана гэж байхгүй шүү дээ лаларуудаа .Бүгд хайлаад л урсаж алга болно шүү дээ Хүн ертөнцөд нэг л удаа амьдарна шүү дээ Дэлхий мөхөх болохоороо өөрөө дайнтай дайнгүй л мөхнө.Хойд солонгосын Панбагар залуу битгий мөрөөд ,битгий РЕКЛАМД
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.191.243)
    энэ памбагар залуу дэндүү юмаа галаар наадах нь муухай гэдгийг дэлхийн түүх гэрчилдэг шүү дээ .эцэг эхгүй өнчин өрөөсөн тогой томтой хүүхэдэд эрх мэдэл үгүүд ийм байдалд орчих гэж дээ яанаа.монголд ч сайн зүйл авчирахгүй монголын маш олон иргэд өмнөд солонгост амьдарьч бга.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.18.18)
    Энд бичээд бгаа нөхдүүд яагаад бнаа? Америк, Солонгос хүмүүс шиг л хоорондоо үг шидэлцээд.. хаха. Зарим нь бүүр Монголын армийг чяцга л гэнэ шүү.
    2017 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.218)
    Иракийн армитай я аж Солонгосын армийг зүйрлэх вэ дээ.өдөр шөнө шиг ялгаатай шүү агаар пуужингийн байлдаан их сүйрэл авч ирнэ.Иракт Америкийн явган цэрэг танкаар хэдхэн цагийн дотор эзэлсэн Солонгос аюул .....
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • УЛС ТӨР СУДЛААЧ (103.57.94.123)
    МУУСАЙН НОХОЙНЫ ЗААР ХАНХЛУУЛСАН ГӨЛӨГНҮҮДЭЭ ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ХУЦАЛДАХАА БОЛЬ.ХОЙД СОЛОНГОСЫН АРМИ НАЙТААХАД МОНГОЛЫН АРМИ ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ЗЭРЭГ ГООЖУУЛЖ БАЙГАА ЮМ.ЭНЭ БОЛ БОДИТ ҮНЭН.ХОЙД СОЛОНГОСЫН ГАНЦХААН ЦЭРЭГ МАНАЙ ЭЛИТ БАТОЛЬОН НЭРТЭЙ НУСГАЙНУУДЫГ ЧАДРУУЛНА.ҮГЭЭ ОЛЖ ХУЦААРАЙ.ГӨЛӨГНҮҮДЭЭ ЦАЙНЫ ГАЗРЫН ҮҮДЭНД ОЧИЖ ШАВХРУУ ОЛЖ ДОЛОО
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
    • Zochin
      Vhsen nohoin otsgor chi uuriguu yu gj bodoow Chi uuruu tsaini gasrin shiree doloo kkkkk
      2017 оны 08 сарын 14
    • me
      End neg nohoi hutsaad bnu da. Arkittai gulug chn.
      2017 оны 08 сарын 14
    • uls tor sudlaach-D zoriulav
      Yun nohoi hutsaad bnaa
      2017 оны 08 сарын 14
    • Uls tor sudaldaggui gar
      Chi ooriigoo yu gej bodoov gichiinii huuhed chin
      2017 оны 08 сарын 14
  • zochin (203.91.117.8)
    evgyi nuhdyyd bna shyy bas l
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.117.230)
    Хойд солонгосын сагсуу залуу далчигнаж байгаад дэглэмээ нураачив даа. Тэгвэл өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгчийн үлгэр болно доо. Яг нарийн яривал Хойд Солонгосын армийн бэлтгэл Садам Хусейны армийн хажууд юуч биш байх шүү. Тэгээд юу боллоо.
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Хаха. Тэгээд чиний АНУ хойд Солонгос руу яагаад дайрч чадахгүй гөлөг царайлаад худлаа том баагаад бнаа. Иракийн арми гэнэ шүү . Юу ч мэдэхгүй орк байж зүгээр л уншаад сууж бай л даа.
      2017 оны 08 сарын 14
  • Зочин (202.179.27.112)
    USA --СО -г барах уу
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Барахгүй болоод дайрч чадахгүй амаараа томроод холбоотнуудаа хань татаж хориг энээ тэр гээд байна. Гучин ширхэг цөмийн пуужин Америкт унавал тэр чигтээ л шатах байхдаа.
      2017 оны 08 сарын 14
    • хэхэ
      хэхэ чамайг ярьдаг хошного гэхэд ихдэх үү багадах уу
      2017 оны 08 сарын 14
  • зочин (202.179.24.182)
    манайхаас хол очиж байлд. Тэгээд энэ дайнд нь орос, хятад, өмнөд солонгос, япон оролцоно. Манайхаас бас тийм ч хол газар биш шүү хойд солонгос
    2017 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 50 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 57 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 0 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК