Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАНАН-гийнхан бүгдээрээ урвагч

2017-8-24
0
ЖИРГЭХ

Монголын улс төрийн талбай МАНАН-г хамгаалах, түүнийг унагах гэсэн хоёр эсрэг хүчний өрсөлдөөнөөр тодорхойлогдох болов. Нэг нь хуучинсаг, нөгөө нь шинэлэг учраас энэ бол шинэ хуучны тэмцэл юм. Гэтэл сүүлийн үед үйл явцын өрнөл олон салаат, олон утгат болов. Энэ тухай өгүүлсү…

 

 

“Суртал нэвтрүүлэг”



У.Хүрэлсүх “урвагч” болж гэнэ. Үүний баталгаа нь Херо Баатартай ярьсан яриа гэнэ. Тэр ярианд нь шинжилгээ хийж үзэхэд бие биенээсээ болгоомжилж, цэнэсэн хоёр хүн харилцаагаа эвтэй болгох гэсэн агуулга илт харагдана. Энэ яриаг “үндсэн фаакт” болгоод “урвалт” гээд нэрлэчихэж.


Хэрэв иймэрхүү яриаг “урвалт” гэх юм бол халаас нэгтэй, түрийвч нэгтэй, эрх ашиг нэгтэй АН, МАН-ынхны ярьсан яриа болгон урвалт, шарвалт болж таарна. Иймээс МАНАН-гийнхан бүгдээрээ урвагч. Харин урвагчид одоо болохоор Ерөнхий сайд, МАН-ын дарга болох хамгийн өндөр магадлалтай У.Хүрэлсүхийг “урвагчаар” нь цоллож байна.


Тэгвэл яах гэж У.Хүрэлсүхийг бүр 2014-2015 оны үеэс мөрдөж дагаж, хөл гарыг нь аалз мэт тасдана гэж ярьж төлөвлөсөн юм ?! Ийм хүнд байдалд орсон хүн түүнийг нь илчилж, дургүйцэж, эсэргүүцэх нь мэдээж хэрэг. Үүнийг “урвалт” хэмээн нэрлэж суртал нэвтрүүлэг хийх нь хуучинсаг МАНАН-гийн жирийн л нэг гүтгэлгээс өөр зүйл биш.


Үйл явдлын агуулга



Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар “МАНАН-г үүсгэн байгуулагч Н.Энхбаяр, түүний дараагийн С.Баяр, түүний дараагийн Сү.Батболд, түүний дараагийн Ц.Элбэгдорж, тэднийг халааг залгамжлан авахаар санаархсан М.Энхболд нар бүгдээрээ нэгэн зэрэг жагсаалаас гарсан ба энэ бол Монголын нэн шинэ түүхэнд гарч байгаагүй, зарчмын хувьд цоо шинэ үзэгдэл мөн” гэдгийг өмнөх өгүүлэлд тодорхой дурдсан. (“Ан цаваас цууралт хүртэл” 2017.08.04.)


Мөн МАНАН толгойгүй болсон бөгөөд одоо түүний удирдлагын төлөө дайн болно гэдгийг ч дурдсан. МАНАН-гийн эсрэг тулалдаан МАН дотор голлон өрнөх нь анхнаасаа тов тодорхой байсан. Онолын хувьд ч, практикийн хувьд ч ийм “таатай боломж” нэн ховор тохиодог. Нэг. Засгийн Газар руу, Хоёр. Нийслэлийн удирдлага руу, Гурав, УИХ, түүний дарга руу, Дөрөв. МАН-ын дарга болон удирдах байгууллага руу зэрэг дайрах, чингэхдээ тэр болгондоо хөдөлшгүй баттай үндэслэл гаргаж дэвшүүлэх өргөн боломж дандаа олддог “шар тос” биш…


Хамгийн гол нь олон түмэн, ялангуяа намын олон түмний дэмжлэг бэлэн байгаа юм. Ердөө л түүнийг ашиглах, өдөөх л үлдэж байна.


Чухам энд агуулга болон хэлбэр, үзэгдэл болон мөн чанарын ялгаа гарч ирдэг. Мөн чанартаа өнөөгийн тэмцэл өрсөлдөөний гол агуулга, мөн чанар бол МАНАН-гийн эсрэг тэмцэл юм. Харин Засгийн Газар, Нийслэл, УИХ, МАН-ын удирдлага руу хийх дайралт зэрэг нь МАНАН-гийн эсрэг тэмцэл амжилт олох эхлэл нөхцөл төдий юм. Гэвч олон хүн үүнийг дэндүү эндүү, огт урвуугаар ойлгож байгаа нь дэндүү харамсалтай.


МАН-ын нэлээд олон залуу “жаахан тэмцэж” байгаад МАН болон МАНАН-гийн толгойд гараад суучихна гэж дэндүү гэнэн сэтгэж байна. Гэтэл МАНАН-гийн “хуучин толгойнууд” энэ хандлагыг ашиглаад эрх мэдлээ хадгалан үлдэх далд санаа агуулж байгаа нь тодорхой байна. Гаднаасаа чиглэл нь адил, зорилго нь адил мэт харагдавч агуулга, мөн чанар нь огт өөр, эсрэг тэсрэг юм. Чухам үүнд л гол аюул оршдог. Дэлхийн болон манай түүхэнд ийм жишээ нэн олон, гэхдээ цаг ямагт шинэ, дэвшилтэт хүчнийг ялагдалд хүргэж, түүнийг гутаан бузарладаг юм.


Өнөөгийн тэмцлийн гол агуулга, мөн чанар нь МАНАН-г эвдэн устгах явдал болохоос түүнийг аль нэг хэлбэрээр дахин сэргээн тогтоох явдал огт биш. Үүнийг ойлгохгүй бол тэмцэхийн хэрэг байхгүй…


Эсэргүүцэл


 

“Ямар хөөрхөн залуус вэ ? Май, энэ намын болон төрийн эрх мэдэл. Та нарт бэлэглэж байна” гэж хэлдэг улс төрийн хүчин дэлхийд байгаагүй, цаашид ч гарахгүй. Ямар ч улс төрийн хүчин эрх мэдлийн төлөө, байр сууриа хэвээр хадгалахын төлөө үхэн хатан тэмцэхийн хамт зүсэн бүрийн хорон арга мэх хэрэглэдэг. Миний ойлгож байгаагаар МАН-ын залуучуудын алдаа эндэгдэл энд л буй, чухам энд л гарах магадлалтай. Зарим нь хялбархан ялалт мөрөөддөг байх. Үнэндээ бол нийгмийн практикт ийм гэнэн, тэнэг зүйл хэзээ ч байдаггүй.


Хуучин хүчинд эрх мэдлийн төлөө тэмцлийн хоёр арга буй. Нэгдэх нь бүхий л хүч, нөөцөө ашиглан шууд дайтах. Гэвч энэ аргыг өнөөгийнх шиг хүч сульдсан үедээ хэрэглэх боломж бага. Хоёр дахь нь шинэ хүчний бүхий л уриа лоозонг ашиглан шинэ дүрд хувилж, эрх мэдлийг далдуур булаан авах, эсвэл хуваалцах замаар түүнийг саармагжуулах, үндсэн зорилгоос холдуулах арга байдаг ба энэ нь манай нөхцөлд хамгийн бодитой бөгөөд аюултай. Иймээс чухамхүү энэ хоёр дахь аргыг МАН-ын хууччуул ашиглана, хэрэглэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэхүү хоёр дахь аргын мөн чанарыг мэдэж, хуучин хүчин шинэ дүрд орж, МАНАН-г дахин бэхжүүлж болохуйц бүхий л нүх сүвийг бөглөх нь шинэ хүчний хамгийн гол зорилт болно.


Хуучин толгойнууд бие хайхуй



МАНАН-гийн эсрэг тэмцэлд хамгийн гол аюул нь “хуучин толгойнууд” ахин сэргэх явдал болно. Нам төрийн “их биед” ойртох л юм бол тэд хар аяндаа өөрөө амилна. Үүн шиг аюул гэж үгүй…

 

Хэрэв Ц.Элбэгдорж өөрийнхөө АН-ыг задлан бутаргаагүй бол, бусад лидерүүдээ ээлж дараагаар устган сөнөөгөөгүй бол, залгамж залуу үеэ бэлтгэж байсан бол орь ганцаараа үлдэж муугаа үзэхгүй байхсан


Ухаандаа маш олон хүн Ц.Элбэгдоржийг ард түмэнд хэрэгтэй ажил хий гэж “загнаад”, “зүгээр суулгахгүй” байгаа бөгөөд үүний эхний шат нь АН-ын гишүүнчлэлээ сэргээх явдал гэнэ. Ц.Элбэгдорж АН-д ахин орвол юу болохыг, яаж үймүүлэхийг төсөөлөхөд бэрх. “Хэрэв Ц.Элбэгдорж өөрийнхөө АН-ыг задлан бутаргаагүй бол, бусад лидерүүдээ ээлж дараагаар устган сөнөөгөөгүй бол, залгамж залуу үеэ бэлтгэж байсан бол орь ганцаараа үлдэж муугаа үзэхгүй байхсан” (Монголын сүүлчийн “ардчилагч”. 2017.03.21.) АН эрхбиш Ц.Элбэгдоржийн хөнөөлт явдлыг ойлгож ухаарсан гэж санана.


С.Баярыг өргөдлөө өгч ирэх сургаар МАН-ын зарим нөхөд ухаан алдталаа айж байгаа нь инээд хүрэм. Хэрэв “дугаар хорооны иргэн”-ээс айж байгаа бол улс төрөөр оролдохын хэрэг юусан билээ ?! Хэрэв түүний “найруулах хор”-оос айж байгаа бол өөрсдөө шударга ёсоор, зарчмын дагуу ажиллаж сурах хэрэгтэй. Яг мөн чанартаа бол шударга ёсоор, зарчим ёсоор ажиллах л хүнд хэцүү байдаг болохоос “хор найруулах” шиг амархан юм гэж үгүй.


М.Энхболдын бүлгийн хүчирхэг хүчин саарч саармагжиж байгаа нь хэн бүхэнд илт.

 

М.Энхболдын бүлгийн хүчирхэг хүчин саарч саармагжиж байгаа нь хэн бүхэнд илт. Түүнд Засгийн Газар болон Нийслэлийн гэсэн хоёр тулгуур бий. Энэ хоёр тулгуур нуран унах нь цаг хугацааны л асуудал юм.


Дүгнэж хэлэхэд МАНАН-гийн халаагүй удирдагч С.Баяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд нар бүслэлтэд ороод байна. Энэ бүслэлт ухаантай тоглолт гэхээсээ илүүтэй аз завшааны хэрэг байсан. Тэднийг бүслэлтэд оруулахад монголын ард түмэн зүйрлэшгүй гавъяа байгуулсан.


Одоо нэгэнт бүслэлтэд орсон бүлэглэлийг буюу хэдхэн толгойлогчийг нь алдахгүй байж, “бүрэн устгах” нь МАН-ын шинэчлэгчдийн үүрэг мөн. Хэрэв үүнийг хийж чадахгүй алдвал улс төрөөс үүрд зайлах гэсэн ганцхан зам шинэчлэгчдийг хүлээж буй.


Ямар ч гэсэн С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрт бодит эрх мэдэл гэж байхгүй, М.Энхболдод хэлбэрийн төдий эрх мэдэл буй. Яахав эрх мэдэлд олон жил удаан суусан хүмүүст тодорхой хэмжээний нөөц, боломж байгаа л байх. Гэвч энэ нь шинээр түрэн гарч ирж буй шинэчлэгч хүчний дэргэд ялихгүй юм.


Удаашрал хийгээд саармагжилт



Гэтэл сүүлийн үед МАНАН-гийн эсрэг тэмцлийн эрч хүч, хурд саармагжив. Энэ нь хуучин хүчний эсэргүүцэл гэхээсээ шинэ хүчний замбараагүйдэлттэй холбоотой.


Нэг. Ц.Сандуй болон Нийслэлийн удирдлагыг ялах шиг амархан зүйл гэж үгүй. Улаанбаатар бол М.Энхболдын үүр уурхай, гол тулгуур учраас нийслэлд нэн хүчтэй байна гэдэг үндэслэл харьцангуй үнэн боловч явцгүй. Учир нь бүх төрлийн хөдөлшгүй үндэслэл шинэ хүчний мэдэлд байгаа. Оросоор “железобетонный” буюу монголоор “төмөр бетон” үндэслэл зөвхөн шинэ хүчинд л буй. Бүх ард түмэн мэддэг, чингэхдээ бүр үзэн ядаж буй энэ үндэслэлийг ашиглаж чадахгүй бол хохь нь болдог юм.


Түүнчлэн Нийслэлийн зарим төлөөлөгч гарын үсгээ зурахгүй зугтаж давхиад олдож өгөхгүй байна гэдэг бол өөрсдийнхөө арчаагүйг өмөөрөх гэсэн явиургүй тайлбар болно. Үнэний эсрэг, шударга ёсны эсрэг явж, угаасаа нуран унах тавилантай, явцгүй тэнэг зүйлийн төлөө өөрийгөө хорлох хүн тун цөөн. Тийм хүмүүс байлаа ч гэсэн ямар нэг барьцаанд байна гэсэн хэрэг.

 

Ер нь бол Ц.Сандуйг дийлэхгүй юм бол Засгийн Газар мазар гэж том том бүлтрэх хэрэггүй.


Хэрэв шинэ хүчнийхэн өөрсдөө зоригтой, эрч хүчтэй, шийдэмгий, хурдтай байвал ямар ч эргэлзсэн хүн тэднийг дэмжих нь лавтай. Огт болж өгөхгүй, гэдрэг уллан чангаагсад байх аваас тэднийг олон түмний өмнө ил гарган илчилж, тэдний улс төрийн каръерыг дуусгана гэдгээ шууд хэлэхэд л асуудлыг хялбархан шийдэх боломжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өргөн боломж шинэ хүчнийхэнд нээлттэй байгаа.


Ер нь бол Ц.Сандуйг дийлэхгүй юм бол Засгийн Газар мазар гэж том том бүлтрэх хэрэггүй. Ийм арчаагүй байдлыг хажуугаас нь харахаар уур хүрэх…


Хоёр. Миний мэдэж байгаагаар Засгийн Газрыг огцруулах асуудал нууц байдалдаа байгаа биш, харин эрч хүч, далайцдаа, олон утгат явцдаа, олон салаа зөрчилдөө байна. Одоо ард түмнээсээ нуугаад байх ямар ч шаардлага байхгүй. Нууц байх тусмаа элдэв төрлийн цуурхал тархаж байна. Энэ нь дайсанд л тус болохоос өөр шидгүй.


Засгийн Газрын эсрэг үндэслэл бас л дэндүү хангалттайгаас гадна хөдөлшгүй, бас гарцаагүй юм. Гэвч нэгдсэн үндэслэлийг одоо болтол хэн ч сонсоогүй байгаа. Яагаад гэвэл улс төрийн нэгдсэн дүгнэлт энэ хэр алга. Улс төрийн асуудлыг улс төрийн аргаар шийддэг ба үүний нэг бөгөөд хамгийн сонгодог арга нь улс төрийн үндэслэл юм.


Засгийн Газрыг огцруулах амархан асуудал, харин дараагийн Засгийн Газар байгуулж, ажил хийх хамгийн хүнд асуудал. Хэрэв би эндүүрээгүй бол шинэ хүчний дотоодод шинээр байгуулах Засгийн Газартай холбоотой далд зөрчилдөөн явагдаж буй нь үйл явдал удаашрах, далд явагдах нэгэн нөхцөл болж буйг дурдах нь шударга хэрэг болно.


У.Хүрэлсүх болон түүний баг гарцаагүй амжилт олох боломж, магадлал нэмэгдэх хэрээр шинэчлэгч нэртэй хуучинсагуудыг хэд хэдэн бүлгүүд үүсч, үйл явдлын өрнөлийн явцад “дундуур нь гүйж” амжилтыг нь булаан авах олох буюу амжилтаас нь хуваалцахыг санаархаж буйг би тодорхой харж байна. Ингэвэл МАНАН-г эвдэн халах үндсэн зорилт өөх ч биш, булчирхай ч биш болж, тун удахгүй саармагжин бүдэгрэнэ. Одоо У.Хүрэлсүхэд “дундуураа гүйлгэж” амжилтаа алдах ганц л аюул буй.


“Хуучин толгойнууд” чадвал өөрөө, чадахгүй бол угсаа залгамжлагч нараа шинэчлэл нэрээр гарган ирж, У.Хүрэлсүхийн чармайлтыг саармагжуулж, самууруулж эрх мэдлээ хадгалан үлдэх талаар бодохгүй байна гэж номонд хазгай.


Гурав. МАН-ын шинэ хүчнийхэн дадсан сурсан ёсоороо удирдагчдаа найдаж, түүнд бүх зүйлээ даатгаж байна. У.Хүрэлсүхэд бүх юмаа даатгаж болох нь болно, гэхдээ түүнд дэмжлэг хэрэгтэй.


У.Хүрэлсүх Удирдах Зөвлөлийн Хурал дээр зоригтой шүүмжлэл хэлж, Шадар сайдын албан тушаалаасаа огцрох өргөдөл өгөх зэргээр хувь хүний талаасаа боломжтой бүхнийг хийж байна. Гэвч түүнд бүлгийн дэмжлэг дутаад байна. Н.Багабанди дэмжлээ, Ц.Нямдорж дэмжлээ, үүнээс илүү юу хэрэгтэй юм ?! Үнэндээ бүлгийн дэмжлэг дутаад байна.


МАН-ын залуучуудад нэн аюултай нэг өвчин байдаг ба энэ нь өөрийгөө лут сэхээтэн гэж бодчихсон баагийнууд эцэс төгсгөлгүй ярьж, цэцэрхдэг явдал мөн. Үнэн хэрэгтээ бол энэ нь ямар ч хохирол үзэлгүй, ямар ч аюул байхгүй зам олж, дандаа давшсаар байгаад амжилтад хүрэх горьдлого тээсэн, амьдралд үл нийцэх далд айдсын өвөрмөц илэрхийлэл болно.


Энэ бол аюулыг үл харгалз гэсэн хэрэг огт биш, харин болоогүй, учраагүй аюулаас урьдчилан айх нь тэнэглэл гэдгийг л хэлж байна. Хориглолтын байдалд хэн байгаа юм ?, давшилтын байдалд хэн байгаа юм ? гэсэн ганц шалгуур тавихад л энэ бүхэн ойлгомжтой болно. Яаж ч тооцсон бүх давуу тал шинэ хүчинд байгаа.


Нөгөө талаас МАН-ын залуучууд бие даан сэтгэж, үйлдэж, шийдвэр гаргаж сураагүй учраас бие даан шийдвэр гаргахаас голдуу айдаг ба энэ нь үхээнц байдлыг нэмэгдүүлэхээс өөр шидгүй. Хувьсгалт буюу эргэлтийн үед шийдвэр гаргахад ардчилал, ялангуяа “зөвлөлдөх” ардчилал огт хэрэггүй.


Эдүгээ МАНАН-гийн эсрэг тэмцэл амжилт олохын өмнөхөн байгаа боловч хамгийн эмзэг, хамгийн аюултай үедээ ороод байна.


МАН-ын шинэчлэгчдийн үндсэн зорилт бол МАНАН-г халан устгах явдал мөн. Үүний анхдагч нөхцөл нь “хуучин толгойнууд”-ыг дахин амилуулахгүй, тэдний аль нэг хэлбэрээр угсаа залгамжлах боломжийг хааж, “дундуураа гүйлгэхгүй” байх явдал болно.


Энэ бүхнийг би сайн санааны үүднээс ил тод хэлж болох “дээд хязгаарт” тулган хэлж сануулж байна. Хэрэв үүнийг анхаарахгүй бол, харгалзахгүй бол шинэчлэгчдийн өмнө асар олон саад тотгор, бэрхшээл зовлон үүснэ гэдгийг баталгаатай хэлж чадна.
МАНАН-г ялах, халан устгах бол тийм ч амархан босон суун хийчихдэг ажил биш л дээ…

 

Судлаач Х.Д.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (66.181.186.185)
    Bvgdiig ni zailuulaach.yugii ni xairlad bailgad bga ym be.vgend ni xuurtaj mexlegdej xashiraxgvi bn uu.tsuuxun xeden mongolchuud aa.odo boson uursdiinxuu tuluu temtsex tsag ni 1-nt bolson baixaa.uxaaraach naad untaa noirnoosoo sertsgeegeecheeeeeeeee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2017 оны 09 сарын 20 | Хариулах
  • МАЙДАР (202.179.31.65)
    Тэр ерөнхийлөгчийн дэргэд яваа Пурэвсүрэнг чөлөөлөх болоогүй үү?
    2017 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    энэ хужаа дандаа дэмийрдэг солиот
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.187.44)
    Монгол улсыг МАК, MCS гэсэн 2-хон компани хаан, хатан шиг л захирч байна
    2017 оны 08 сарын 26 | Хариулах
  • толгойгоо цагаан даавуугаар ороогч (49.0.147.155)
    бүгдийг шинэчлэнэ хуучныг үлдээхгүй гэсээр 37 оныг хятадын соёлын хувьсгалыг бүтээдэг гэж байгаа
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
  • Soongo (103.26.195.119)
    Ганхуяг судлаач уг нь их зөв хэлж байна шүү, хэрвээ, хэрвээ үнэхээр л шинэчлэл хийх гэж байгаа бол хуучин толгойтнуудыг дахин амилуулахгүй байх хэрэгтэй гэдэг нь л их чухал, 90 оны нийгмийн өөрчлөлтийг жинхэнэ хүмүүс нь яг ийм маягаар хийх гэж байсан, хуучныг үгүй хийгээд бүгдээрээ нэг шугам дээрээс эхлэх гэж байсан, өөрөөр хэлбэл МАХН-ыг тэр чигт нь үгүй хийгээд бусад шинэ намуудтай адилхан шинээр байгуулагдах, гэтэл бат-үүл дурак бусаддаа хэлэхгүй ганцаараа шийд гаргаж, шийд ч гэж дээ, тохирсон, зөвхөн улс төрийн товчоог л огцорвол өлсгөлөн буулаа гэсэн, энэ л хамгийн том алдаа, түүнээс хойш нэг үзэл бодолтой хоёр талын хувалзнууд олон жил хүссэнээ хийлээ дээ гэж ойлгодогдоо, энэ алдааг давтвал тэгээд л дуусаа
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
    • Зочин
      цаг хугацаа үнэн худалыг шүүх юм даа зг хоид хаалгаар 10 нөхөдүүд ороод бид нар гудамжинд үлдсэн харин манангын цөөхөн хэдэн нөхөдүүд ардчилалын бялууг хахаж үхтэлээ идэж офшорт монгол улсын газар нутаг ёс суртахуунаа алдаталаа хөгжиж солиорлоо үндсэн хуулииг чимэд гончиг нямдорж мэтиин луиварчид ард түмэнд биш хэдэн ноходод зориулсан тунхаг болгосон нь
      2017 оны 08 сарын 25
  • Зочин (27.123.214.110)
    өмхий Элбэгдоржид ард түмэн ямар их итгэлээ 8 жил
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.115.44)
    хүзүүгүй тахал сул чөлөөтэй яваад байна. ахиж яаж самрах вэ гээд бөндөгнөөд гэтэж явна. бариач
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.187.237)
    Энэ ганхуяг ч бичнэ ч гэж цэцэглүүлэх юм аа
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • зочин (122.201.31.206)
    Сандуйг огцруулах хэрэгтэй ернь элбэгдож м.энхбллд. баяр нараас холдох хэрэгтэй эд нар ард түмнээ ядууралчихаад ичэхч гүй дахин юунд шунаад зууралдаад байдаг юм зайлуулаач зоригтой
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (223.104.30.69)
    Үнэхээр Монголын улс төрийг, МАНАН-г цэвэрлэх гэж байгаа бол БАДАМЖУНАЙГ л байх ёстой газар нь байлгаж төрөөс идсэн хэдэн тэрбумыг нь хураах хэрэгтэй дээ. Үүнээс л эхлэх ёстой. Жинхэнэ хумсаа нуусан алдартай хулгайч шүү дээ.
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • хуучин гавьяат (49.0.147.155)
    мань хүн сая гавьяат болсныхоо ачийг хариулж баөйна даа
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • зочин (112.72.11.121)
    Ц.Нямдорж Энхболдын духан дээр үнсээд бөгс рүү нь өшиглөв үү
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
    • иргэн
      яг л тийм юм болсон шүү
      2017 оны 08 сарын 24
  • Зочин (66.181.189.137)
    enhbayriig zailuulj baigaad manan vvsgej mongoliig tculmusniig l medeh yum bn .
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.189.137)
    hvzvvgvi pizdagiin muug vzeh yum san .
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Sar uul saihan (66.181.178.137)
    Topor ni Ochir , muur ni morin huur bolj turiin tseverleerei Mongol Saihan boloh um chutgurtoi hamaagui niil herevee Mongoliin huvi zayand muugaar tusah zuild burhan baisan ch hol yavaa
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • з (122.201.21.94)
    Ганхуяг хэмээх зөнөсөн төгцөг Шизо Ухна Тодорыг магтах гэж ядчих юмаа
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Rew (59.153.114.165)
    GANKHUYAG GUAI ENE JUNAI GEDEG HULGAICHIIN TALAAR YUM BICHEEDHEECH.TURUUS HAMGIIN IH MUNGU HUSSAN HULGAICH GEH YUM BILEE
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • D.ISHTAVKHAI (59.153.114.165)
    BADAMJUNAI GEJ ESTOI TOM HULGAICH BNAA
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • groningen (59.153.114.165)
    BADAMJUNAI MIYEGIIN TSAAD EZEN TERIIG L ESTOI ZUGEER ORHIJ BOLOHGUI HULGAICH SHUU.HERVEE SHINECHLEGCHID DUTUU YUM HIIH L YUM BOL UURSDUU ALUULNA.SHARHADSAN CHONO BUTSAJ NOTSDOGIIG HELUULEH YUN
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Ж. Сандаг (202.131.248.210)
    Энхболдын нүүр рүү харж байгаад, Эрдэнэбатын нүд рүү ширтэж байгаад, Сандуйн сандлын хөлийг өшиглөж байгаад, Оюунхоролын олзны шуналыг онилж байгаад хэлэх юм сан ичих нүүртэй байж Оффшорчидоо бууж өг
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • zochin. (202.131.248.210)
    Mongoloo gesen setgeltei hun bur MANANgiin gemt bulegleltei hatuu temtseh tsag bolson.Oor Songolt alga
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Hishge) (202.131.248.210)
    Манай засгийн газар, ерөнхий сайд ч гэждээ. Зөвхөн сайдуудынхаа болон бүлэглэлийн хэдэн компаниа ж нь МАК ххк тэжээдэг засгийн газар болж хувирчихсан.
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • Kilo) (202.131.248.210)
    МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛД (202.131.248.210)
    Lora
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
  • ada (202.131.248.210)
    АН МАН шинэчлэгдэж байж төрөөр тэжээлгэдэг том корпораци шимэгчдээс салж ард түмэн хожих ёстой. АН-ын залуучуудын хийж чадаагүй шинэчлэлийг МАН хийх ёстой. Бүлэглэл устах ёстой. Хүрэлсүхийг дэмжиж байна.
    2017 оны 08 сарын 24 | Хариулах
    • Иргэн
      Нэгэнт ялзарсан сүгнүүдииг булшилж байж шинэчлэгдэнэ иимд дээрээс нь доош нь цавчаад л байж дээ
      2017 оны 08 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 4 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 27 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 28 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК