Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Д.Сумъяагийн барилдааныг дэлхий даяараа онцолж байна

2017-9-01
0
ЖИРГЭХ

“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч дэлхийд данстай тамирчин гэдгээ дахин нотоллоо. Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга, Олимп, дэлхийн хос медальтан Д.Сумъяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.

 

 

Д.Сумъяа монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга боллоо

 

Баримт 1. Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга, Олимп, дэлхийн хос медальтан Доржсүрэнгийн Сумъяа 1991 оны 3-р сарын 11-ний даваа гаригт Увс аймгийн Баруунтуруун суманд мэндэлжээ.

 

 

Баримт 2. Түүнийг төрсөн гаригийнх нь нэрээр Сумъяа хэмээн нэрлэсэн байна. Утгыг нь хөөвөл Саран лугаа гэсэн үг аж.

 

Баримт 3. Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч дэлхийн аварга боллоо.

 

Баримт 4. Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медаль авсан түүхтэй. Харин Д.Сумъяа өнгөрсөн жил Риогийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд мөнгөн медалийн эзэн болж, 25 дахь медальтан тамирчин болж байв. Харин энэ удаа дэлхийн аварга болж, Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга боллоо.

 

 

Баримт 5. Д.Сумъяа таван дүүтэй бөгөөд тэдний дөрөв нь эрэгтэй. Дүү нартайгаа тоглож, ноцолдож өссөн учраас түүнд бөх болох хүсэл бүр эртнээс төрсөн гэдэг.

 

Баримт 6. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр шаггүй барилддаг нэгэн байжээ.

 

Баримт 7. Бөхөд хайртай аав нь түүнийг дагуулж, “Монгол охид” клубт оруулж анх жүдо бөхийн ертөнцөд хөл тавиулж байв.

 

Д.Сумъяа 2015 онд жиндээ “дархан” гэдгээ дахин баталсан

 

Баримт 8.  Д.Сумъяад самбо, жүдогийн “А” үсгийг н.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нар зааж өгч байсан байна.

 

Баримт 9. Олон улс, тив, дэлхийн дэвжээнд эмэгтэйчүүдийн 57 кг-д эх орныхоо нэрийг мандуулж явсан Х.Эрдэнэт-Одыг зодог тайлсны дараа түүний халааг Д.Сумъяаг залгамжилна хэмээн олон хүн итгэж байсан. Тиймээс ч Х.Эрдэнэт-Од багш түүнийг сүүлийн 10 жил тасралтгүй дасгалжуулж байгаа юм.

 

Баримт 10. Д.Сумъяа Х.Эрдэнэт-Од багшийнхаа жинд барилддаг. Багшийнхаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээс хойш 10 жилийн дараа амжилтыг нь давтаж хүрэл медаль энгэртээ зүүсэн.

 

Баримт 11. Д.Сумъяа 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомоос мөнгөн медаль зүүж, ОУ-ын тэмцээний анхны амжилтаа гаргаж байв.

 

Баримт 12. Жиндээ биеэр жижигдэггүй Д.Сумъяа бяраар хэнээс ч дутахгүй гэдгийг багш нар нь хэлдэг. Манай бөхчүүд хэвтээ  барилдаанд тааруу хэмээн шүүмжлүүлэх нь олон. Тэгвэл Д.Сумъяа хэвтээгээс тун сайн барилддаг. 2012 оны УАШТ-д түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө дарах мэхээр цэвэр ялсан нь үүнийг нотлоно.

 

Баримт 13. Д.Сумъяа 2013 онд Мастерс тэмцээнд зодоглож, Оросын И.Заблудина, Бразилийн Р.Сильва, Японы А.Ямамото, Францын А.Павиа гэсэн бөхчүүдийг дараалан нурааж, Мастерсын аварга жүдочдын тоог нэгээр нэмж байв.

 

Баримт 14. Д.Сумъяа 2015 онд жиндээ “дархан” гэдгээ дахин баталсан бөгөөд олимпийн жилийн улсын аваргад мөн л түүнийг барах жүдоч гараагүй.

 

Баримт 15. Самбо бөхийн 2012-2014 оны ДАШТ-д хэнд ч ялагдаагүй босоо аварга  бол Д.Сумъяа. Тэрбээр 2012 онд дэлхийн аваргад анх удаа түрүүлэхдээ шилдэг хүчтэнүүдийг сөхрүүлсээр финалд Болгарийн Калина Стефановаг өвдөг шороодуулан алтан медаль хүртсэн юм.

 

Баримт 16. Харин дараа жил нь мөн л Болгар бүсгүйг хожиж дэлхийн хошой аварга болжээ. 2014 онд Японы Нарита хотод болсон самбо бөхийн ДАШТ-д манайхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алтан медальтай ирсний нэг нь Сумъяагийнх байлаа. Тэрбээр аваргын төлөө Татьяна Зенченког орхиж, дэлхийн аваргад гурав дахь удаагаа түрүүлсэн юм.

 

Баримт 17. Д.Сумъяагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр засаг үнэлж, шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан.

 

Баримт 18. Чансаагаараа жин тус бүрт эхний 16-д шалгарсан шилдэг жүдочид урилгаар оролцдогоороо онцлог “Мастерс” тэмцээнд Д.Сумъяа хоёр удаа түрүүлсэн нь түүнийг ямар хэмжээний бөх гэдгийг бэлхэн тодорхойлно.

 

Д.Сумъяа: Намайг дэмждэг, хайрлаж хүндэлж явдаг нийт монголчууддаа маш их баярлалаа

 

 

Баримт 19. Д.Сумъяа өөрийн гэсэн кимоногүй хоёр жилийн турш хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог байжээ. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.

 

Баримт 20.  Дэлхийн оюутны спортын наадам Универсиадаас алтан медаль хүртсэн амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагнасан.

 

Баримт 21.  "Infostrada" цахим хуудас "Рио-2016" Олимпийн чансааг гаргахдаа Д.Сумъяаг жиндээ алтан медаль хүртэнэ гэж байв.

 

Баримт 22.  Д.Сумъяа Дэлхийн аварга болсныхоо дараа баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Намайг дэмждэг, хайрлаж хүндэлж явдаг нийт монголчууддаа маш их баярлалаа" хэмээн талархал илэрхийлсэн. 

 

Баримт 23. Д.Сумъяагийн алтан медалийн төлөөх барилдааны талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд алтан медаль авах гэж ирсэн. -48 кг жинд алт авахаар төлөвлөж байсан ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа. Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Жүдо бөх Монгол улсад номер нэг спортын төрөл болж байгаа. Гэхдээ жүдо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл. Жүдочид бид бүгд өөр хоорондоо мэхийн ёсолдог. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна” гэсэн байна.

 

Баримт 24. Дэлхийн аварга Д.Сумъяатай дэлхийн аваргийн тэмцээнд алтан медалийн төлөө барилдсан Цукаса Ёошида түүний талаар өгүүлэхэдээ "Миний эцэс төгсгөлгүй зорилго дэлхийн аварга болох. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд миний өрсөлдөгч өнөөдөр надаас хавь илүү байлаа. Мөнгөн медаль хүртсэндээ би сэтгэл дундуур байна. Гэхдээ Олимпийн наадам болтол их хугацаа байна. Энэ удаагийн барилдаан надад тун ч хэрэгтэй, ашигтай туршлага боллоо. Финалын барилдаан удаан үргэлжилсэн, хүндхэн барилдаан болсон боловч миний өрсөлдөгч нөхцөл байдлыг овжин ашиглалаа” гэсэн байна.

 

image

“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч дэлхийд данстай тамирчин гэдгээ дахин нотоллоо. Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аварга, Олимп, дэлхийн хос медальтан Д.Сумъяагийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • зочин (202.179.24.43)
    Гоё зураг байнаа.
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.111.7)
    gaihamshig
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    Энэ тэнцүү хоёр бөх барилдаж хүчтэй нь ялсан. Тийм болохоор монголчууд бид Сумъяагаар бахархах ёстой шүү
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Хүч тэнцүү хоёр хүн барилдах оноо авах тийм амархан биш Хэн илүү бэлтгэл сайтай өөртөөн итгэлтэй бяртай ухаантай эцийн мөчөд ядралт багатай байгаа нь ялна Барилдаан болгондоо дүгнэлт хийж бэлтгэлээ хийх хэрэгтэй Энэ удаа сайхан барилдаан үзүүллээ Бэлтгэлээ эрхтэй сайн бөхчүүдтэй хийж үзэх хэрэгтэй юм тэднээс их зүүл сурна исрэг их хүчний өмнөөс барилдах эвтэй болно бяр сууна
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.217)
    БАТТУЛГА УДАХГҮЙ ДЭЛХИЙ ДАЯАР ОНИГООНЫ ЭЗЭН БОЛНО ХАРЖ Л БАЙГААРАЙ ТА НАР. ПУТИН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЯРЬЖ БАЙГААГ НЬ ЭЭ ҮНЭХЭЭР ЖУЛ ОНИГОО2.АРГАГҮЙ Л БОЛОВСРОЛГҮЙ НЬ МЭДЭГДЭХИЙМАА ГӨЛӨГ ГЭЖ...
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.217)
    АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДААН НЬ ҮНЭХЭЭР СУЛБАГАР БАЙСАН ШҮҮ. ҮНЭН ЗҮЙЛИЙГ ҮНЭНЭЭР НЬ ЯРЬЖ ХҮЛЭЭН АВЧ СУР ЗАРИМ НЭГ ХҮМҮҮС.АЗ ТААРЧ Л ЯЛСАН.ХАРИН ЯЛЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОНД НЬ БАЯР ХҮРГЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ.ЦААШИД ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ.ЧАНАРТАЙ ТЭСРЭЛТТЭЙ ИЛҮҮРХЭЖ ЯЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ.
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • Battulga lalar (103.229.121.217)
    Sumyad bayr hurgie.Battulga lalariig uls heseed zugaalaad yav gej songoogui l bh shuu.Putin shig ulsaa hugjuulchiheed daraa n enetergeer hes bandi min.Hudlaa daldagnaad temtseen uzchihsen shaaj yavah sda chin.
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • иргэн (103.212.118.127)
    Энгийн иргэн - Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд сайнаар дуурсгаж байгаа бүсгүйд атаархаж жөтөөрхөж элдвийн гажиг юм бичсэн усан тэнэгүүд далд орог Улсын наадамд байтугай аймаг сумын ойд түрүүлсэн бөхдөө монголчууд хайр хишгээ харамладаггүй юм шүү Морь бөх хоёр угаасаа Монголын хийморь лүндаа юм даа Тэгээд ч Дэлхийн хэмжээнд Монголынхоо алдрыг дуурсгаж Алтан соёмбот далбаагаараа Монголынхоо сүр сүлдийг олны мэлмийд толилуулж Монгол төрийнхөө дууллаар ертөнцийн сонорыг мялаасан Орхон Сумьяа болон медаль хүртсэн бусад бахчүүддээ Монголчууд гар татах ёсгүй шүү Ард түмэн ядуу зүдүү байхад гэх мэтийн арчаагүй царайлсан атгаг юм бичиж байгаа голоо цохисон мунхагууд амаа татвал таарна Харин тив дэлхийн болон олимпийн зиндаанд аварга болж медаль хүртэгсдээс бусад түвшний их бага тэмцээнд амжилт гаргаж байгаа тамирчдад шагнал урамшил хавтгайруулаад байх хэрэггүй байж магадгүй шүү Үүүнгийг бодууштай Дэлхийд данстай монгол бөхчүүддээ баяр хүргэж цаашдын их амжилт ерөөцгөөе
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.217)
    ЯАСАН ГЭЖ ДЭЛХИЙ ДАЯАРАА ГАЙХШИРДАГ ЮМ БЭ.УДААН БАРИЛДЛАА ГЭЖ ҮҮ ОЛИГТОЙ ШИЙДЭМГИЙ МЭХ Ч ХИИГЭЭГҮЙ УРАН САЙХАН МЭХ Ч ХИИСЭН БИШ.АМИА ТАВИХ ГЭЖ БАЙЖ Л АРАЙ ЧҮҮ ЮМ ОНОО АВСАН ДАГ.ГАЙХААД ГАЙХШРУУЛААД БАЙХ БАРИЛДААН ХИЙСЭН БОЛ ГАЙХШИРАХСАН.ХУДЛАА БИТГИЙ ИНГЭЖ ПЯЛДАГАДАЖ БАЙ ЛАЛРУУДАА
    2017 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (67.111.249.98)
    Баттулга боловсролыг бохоор л ойлогдог хун дээ оор боловсрол байх биш дээд боловсрол хэрэггуй зуйл гэдэг хун арга ч гуй биз Харин Сумья бол Баатар нь унэн шуу
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
  • Асаа (139.5.218.35)
    Сумъяадаа баяр хүргэе. Тухайн үед өөрт бодогдсоноо хуваалцъя. Өөр улсын шүүгч, эсвэл япон, америк дэвжээн дээр байсан бол манай Сумъяад ялалт ирэхээргүй байсан. Ёшида олон мэх хийж тэр нь үнэлгээ авахаар харагдсан. Барилдааны дараа Ёшидагийн хэлсэн үг нь сүрхий. Иймд бид сая мөнгөн медаль л авсан, олимпд алтыг нь авнаа л гэж бэлтгэх хэрэгтэй. Залуу хүүхдийг хөөргөж болохгүй, бага зэрэг ташуурдаж байхад зүгээр. Сумъяа Ёшидаг бодвол хялайлт ядралт гайгүй байсан.
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Асаатай Санал нэг байна. Сумьяа юу юугуй л торгууль авчих гээд байсан шуу
      2017 оны 09 сарын 01
    • Зочин
      жудо монголын татами дээр болоогүй, чи дут. гадаадын өчнөөн тэрбум хүн харж дүгнэсэн болохоос өөр шиг чинь жудогийн тухай ойлголтгүй хүн бол яршиг цаашаа. үнэн хүчээ гаргаад тулалдсаныг чиний ухаан мэдлэг хүрэхгүй.
      2017 оны 09 сарын 01
    • Зочин
      жудо монголын татами дээр болоогүй, чи дут. гадаадын өчнөөн тэрбум хүн харж дүгнэсэн болохоос өөр шиг чинь жудогийн тухай ойлголтгүй хүн бол яршиг цаашаа. үнэн хүчээ гаргаад тулалдсаныг чиний ухаан мэдлэг хүрэхгүй.
      2017 оны 09 сарын 01
  • Зочин (103.26.192.157)
    энэ хамгийн сүүлийн зураг шилдэг зураг байна шүү. үнэхээр торгон агшин энэ зургаа сумъя угаалгаж гэртээ томоор зал. бас спортын сургуулиудын хананд өлгөхөөр гоё зураг байна даа.
    2017 оны 09 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 51 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 57 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 0 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК