Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Д.Отгондалай ”Сэтгэлзүйгээр би хэнд ч ялагдахгүй” гэж хэлэх дуртай

2017-9-16
0
ЖИРГЭХ

ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж олимп, ДАШТ-ий хос медальтан болсон билээ. Тив дэлхийн давцанд эх орныхоо нэрийг дуурсгаж буй ширэн бээлийт Д.Отгондалайн тухай 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1. Тэрбээр 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. Энэ жил 28 настай.

 

Баримт 2. Түүний хувьд 2014 оны  Инчоны Азийн наадмаас алт, Олон Улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байр, 2015 оны Тайландын нийслэл Бангкок хотод зохиогдсон боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгө, 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус, тус хүртэж байсан туршлагатай тамирчин билээ.

 

Баримт 3.  Олимпийн наадамд анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байна.

 

Баримт 4. Д.Отгондалай Монголын боксын түүхэнд олимпоос долоо дахь медалийг эх орондоо авчирсан юм. Үүнээс өмнө Сөүлийн олимпод Н.Энхбат хүрэл, Барселонад Н.Баярсайхан хүрэл, Бээжинд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, Лондонд Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авсан түүхтэй.

 

Баримт 5. Тэрбээр 15 настай байхдаа буюу 2003 онд ангийнхаа долоон хүүхдийн хамт МУГД Ё.Төмөрбатаагийн боксын секцэд элсчээ. Гэхдээ энэ тухайгаа гэрийнхнээсээ нууцалж байж.

 

Баримт 6. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтэй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад “Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ.

 

Баримт 7. Д.Отгондалай боксоор хичээллэж эхэлсэн тэр жилээ “Олимпийн гараа” хэмээх хүүхдийн тэмцээнд амжилттай оролцжээ.

 

Баримт 8. Түүнийг найз нөхөд нь Оки гэж дууддаг.

 

Баримт 9. Тэрбээр 2005 оноос хойш өнөөг хүртэл 60 кг жинд тоглож байгаа. Цаашид ч энэ жиндээ тоглох бодолтой гэнэ.

 

Баримт 10. Д.Отгондалай Зохиомж дээд сургуулийг Гадаад худалдаа болон гаалийн удирдлага мэргэжлээр төгсчээ.

 

Баримт 11. 2008 оноос Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангид ажиллах болсон байна. Дэслэгч цолтой.

 

Баримт 12. Түүний эхнэрийг Г.Хулан гэдэг бөгөөд инженер мэргэжилтэй, ШУТИС-д Геодезийн багшаар ажилладаг байна.

 

Баримт 13. Дорнод аймагт төрж өссөн тэрбээр Окитой айл хөршүүд байжээ. Харин оюутан цагаасаа үерхэж эхэлсэн аж.

 

Баримт 14. Хосууд нэг охинтой.

 

Баримт 15. Түүний мөрөн дээрх шивээсийг зарим хүн могой юм уу гэж асуух нь бий. Энэ шивээсийг 2008 онд боксын Ж.Отгонбаяртай хамт  ижилхэн шивээс хийлгэе гэж ярилцаад каталоги харж байгаад Уйгаржин монгол бичгээр бокс гэдэг үгийг бээлийний хэлбэртэйгээр шивүүлж байжээ.

 

Баримт 16. Тэрбээр “Сэтгэлзүйгээр би хэнд ч ялагдахгүй” хэмээн хэлдэг.

 

Баримт 17. Д.Отгондалай Азийн наадмын аварга, Ази тивийн аварга дэлхийн чансаанд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Баримт 18. Тэрбээр Рио 2016 олимпийн наадмын эхний тойрогтоо хийлсэн. Улмаар хоёрдугаар тойрогт Нидерландын тамирчин Энрико Ла Крузыг 2:1 харьцаагаар буулган авч шигшээ наймд үлдсэн юм. Харин шөвгийн дөрөвт үлдэх, хүрэл медалийн төлөөх тулаанаа Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж 3-0-ээр буулгаж авсан  билээ.

 

Баримт 19. Харин мөнгөн медалийн төлөөх тулаанаа Францын боксчинтой хийж шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээлээ.

 

Баримт 20. Тэрбээр олимпийн наадамд амжилт гаргаж байрны лизингийн мөнгөө төлөх зорилготойгоо хэлж байсан. Манай улс олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчиндаа нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог байна.

 

Баримт 21. Тэрээр Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Бадар-Ууганы тоглолтыг маш их үздэг бөгөөд ижилхэн тоглохыг хичээдэг аж.

 

Баримт 22. Монгол боксчидоос тэрбээр анх удаа Азийн аварга болсон гавъяатай хүн.

 

Баримт 23. Өөрийн хэлсэн үг: Би боксын спортоор тууштай хичээллэсэндээ баярладаг. Надад автобусны мөнгөгүй болчихоод алхах үе бишгүй байв. Тийм хэцүү үед бэлтгэл сургуулилтаа тасалж байгаагүй. Тэр үед би оюутан, шигшээ багт багтсан тамирчин байлаа. Хүн өөрийнхөө зорилго тавьсан зүйлд мөнгөгүй ч байсан зориод ирдэг. Бэлтгэлээ тарчихаад эхнэртэйгээ Офицерт байдаг гэр рүү алхаад харина. Тэр үеэ эргээд дурсахад сайхан байна. Хүнд хэцүү санагддаг байсан тэр бүхэн амьдралд минь сайхан дурсамж үлдээжээ. Бид хааяа “Спортын төлөө хоолтой, хоолгүй хоносон өдөр цөөнгүй. Одоо тэр бүх бэрхшээл ард хоцорчээ” гэж ярьдаг юм.

 

Баримт 24. Олон улсын хэмжээний мастер цолтой түүнийг төр засаг нь ямар шагнал, цол хэргэмээр шагнах нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.

 

24tsag.mn

image

ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж олимп, ДАШТ-ий хос медальтан болсон билээ. Тив дэлхийн давцанд эх орныхоо нэрийг дуурсгаж буй ширэн бээлийт Д.Отгондалайн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.191.108)
    Цол өгөөч ээ. Олигтойхон урамшуулал шагнал өгөөч ээ юугаа хүлээгээд вэ хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй хэн дуртай нь ийм амжилт гаргаж чадахгүй.
    2017 оны 09 сарын 17 | Хариулах
  • Zzzzz (139.5.217.44)
    MIYEGIIN DUU OVOO DOO
    2017 оны 09 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Bitgii huts!! Uyn Mie ve?!!
      2017 оны 09 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    23 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    1 цаг 19 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 26 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 41 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 47 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 50 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 57 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    20 цаг 0 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК