Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: АТГ-т ороогдоод буй М.Сономпил өмнө нь ч тус газраар ”шагайгаад” гарчээ

2017-10-09
0
ЖИРГЭХ

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн пүрэв гарагт М.Сономпилийн орон сууц, компанийн байранд үзлэг нэгжлэг хийсэн юм. М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа  аж. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байв. Харин нээлтийн үйл ажиллагаа 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм. М.Сономпилийг тус сатнцын санхүүжилтийн асуудалтай холбогдуулан ийн нэгжлэг хийж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл АТГ-т ороогдож эхлээд буй М.Сономпилийн тухай 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас яллагдагчаар татав. Түүнийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан ийнхүү шалгаж байгаа  аж.

Баримт 2. М.Сономпил нь 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн ч 14 настайгаасаа Дархан хотын уугуул иргэн болж, 1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ. 

Баримт 3. Багадаа волейболын спортоор хичээллэдэг байсан бөгөөд шаггүй сайн тамирчин байжээ. Тэрбээр Дарханы шигшээд багтсан, хот улсын чанартай тэмцээнүүд оролцдог байсан бөгөөд волейболын нэгдүгээр зэрэгтэй.

Баримт 4. Тэрбээр Махкомбинатад ачигч хийж байсан бөгөөд 1991 онд “Залуу Монгол”-ыг хэсэг нөхөдтэйгээ нийлж байгуулжээ.

Баримт 5. М.Сономпилийн энэхүү компанийн байранд АТГ-ынхан нэгжлэг хийж, хэрэгт холбоотой бичиг баримтыг хураасан гэх мэдээлэл байна. 

Баримт 6. Түүний гол хөрөнгө нь мэдээж “Залуу Монгол” групп. Эрхэм гишүүн “Залуу Монгол”ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэсэн. 

Баримт 7. Түүний гэргийг Д.Батгал гэдэг. Тэрбээр хүү, охинтой. Ууган хүү С.Даян-Очир Америк, Германд дээд боловсрол эзэмшсэн бол бага охин нь мөн л харьд боловсрол эзэмшижээ.  

Баримт 8. М.Сономпил нь цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгөөд Өмнөговь аймагт салаан захирагчаар ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. Улмаар офицер байхдаа халагдаж, бизнесийн салбарт хөл тавьжээ. Ахтайгаа хамтарч аялал жуулчлалын компани байгуулж, хойш нь, урагш нь хүмүүс явуулж эхэлсэн. Улмаар баар ажиллуулж, удалгүй гурилын үйлдвэр, гоймонгийн цех ажиллуулсан бас ч үгүй хөдөлмөрч нэгэн. 

Баримт 9. Тэрбээр 1988-1991 онд Ардын армийн ангид салааны захирагч, техникийн орлогч, 1991-1995 онд “Залуу Монгол” ХХК-д менежер, захирал, 1995-2004 онд “Залуу Монгол” Корпорацийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.

Баримт 10. Түүний "Залуу Монгол" корпораци нь "Чингис" шар айргаараа алдартай бөгөөд "Монте Карло", "Магна" зэрэг тамхинуудыг Монголд оруулж ирж байжээ. Энэ утгаараа тэрбээр пиво, тамхины бизнесээрээ олонд танигдсан. 

Баримт 11. М.Сономпилийг 2000 оны эхээр “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан”, “Глоб кредит” зэрэг Хадгаламж зээлийн хоршооноос их хэмжээний зээл аваад төлөлгvй зугтсан гэх мэдээлэл гарч байв. Харин тэрбээр энэ талаар тайлбар өгч, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаярын гарын үсэгтэй, “Сайд М.Сономпил УМБГ-т шалгагдаж байгаа “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны хэрэгт холбогдолгүй болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг үзүүлж нэрээ цэвэрлэж байсан юм. 

Баримт 12. Тэрбээр анх 2004 онд Дархан-Уул аймгаас АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болон сонгогдож, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан.

Баримт 13. Гэсэн ч М.Сономпил анх нэрийг дэвшүүлж байсан АН-аасаа урваж, шинэ нам байгуулж байсан нь тухайн үедээ олны дургүйцлийг төрүүлж байсан нь нууц биш.  

Баримт 14. М.Сономпил нь Батцэрэг, М.Энхсайхан нартай хамтран МҮАН-ыг байгуулж байсан нэгэн. Гэхдээ тэрбээр Батцэрэг, Энхсайхан хоёроос нэг л зүйлээрээ ялгаатай. Учир нь тэрбээр хамтран байгуулсан МҮАН-ынхаа даргыг албыг хашиж байгаагүй. 

Баримт 15. Түүний Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед яамны нэг онгоц сүйрсэн бөгөөд үүнийг түүнтэй холбон тайлбарладаг. Үүгээр зогсохгүй БХЯ-ны мэдэлд байдаг Барилгын 182, 022-р ангиудыг дур мэдэн зарж, мөнгөөр Дархан дахь хувийн компаниа санхүүжүүлсэн хэмээн шуугиж байсан нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ.  

Баримт 16. Тэрбээр машинд нугасгvй нэгэн. Мөн тэрбээр машины уралдаан сонирхдог бөгөөд өөрөө хүртэл биеэрээ оролцдог гэдэг. 

Баримт 17. Түүний бас нэгэн хобби бол казино. Энэ талаараа ч тэрбээр “хорхойгоо дарах гэж мөрийтэй тоглоом тоглодог минь үнэн тэгээд яах гээд байгаа юм” гэж хэвлэлээр зарлаж байсан удаатай. Тэрбээр Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан ОХУ-д очоод казино тоглон нэг орой л 850 доллар доллар салхинд хийсгэж хэмээн нэг хэсэг шуугиж байсан юм. 

Баримт 18. Түүнийг УДЕТ-ын жүжигчин Эрдэнэцэцэгтэй амрагийн холбоотой байсан гэж нэг хэсэг шуугисан. Дараа нь залуу дуучин охинтой “Эрхүүгийн амралтын төв”-д дуулж явах болсон тухай яриа ч бас үе үе гарч байсан. 

Баримт 19. Энэ талаар түүний гэргий нэгэн сонинд нь “Миний нөхөрт санаархдаг эмэгтэйчүүдийг мэднэ. Намайг тайван байлга” хэмээн ярилцлага өгч байжээ. 

Баримт 20. М.Сономпил төрийн хамгаалалтын хувцасыг солих нэрээр ойрын хүндээ тендерийг өгч чамгүй их мөнгө “унагаасан“ хэмээн бичигдэж байсан. Мөн Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүдэд олгогддог нормын хувцасаар бизнес хийсэн явдал юм. Тодруулбал, Иракт алба хаасан гэрээт цэргүүдэд олгогддог гутал хувцас хэрэглэл зэрэг нормын хоёр ээлжийн хувцасны нэг ээлжийнхийг нь сэмээрхэн Монгол руу гулгуулчихдаг байсныг Иракт алба хаагаад ирсэн цэргүүд бүгд хэлдэг гэсэн. 

Баримт 21. Түүнийг Дарханы Хонгорчуудын хордсон талаар шуугиан дэгдээсэн хэмээн үздэг. Тэрбээр тухайн үед нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Дарханаас сонгогдсон Их хурлын гишүүний хувьд Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Мэдээж Хонгор сум нэлээд анхаарал татсан асуудал болчихсон нь үнэн. Намайг очихоос өмнө Эрүүл мэндийн яамны эмч нар мөн манай Батлан хамгаалах яамны цэргийн төв эмнэлэгийн эмч нар Хонгор сумын бүх иргэдэд үзлэг шинжилгээ хийсэн. Шинжилгээг зөвхөн Монголдоо биш Хятад, Солонгосын лабораторид хийсэн. Шинжилгээгээр цианит натри, мөнгөн усны хордлого илрээгүй. Хонгорын ард иргэдийн нэг хэсэг нь бид ямар нэг хоронд хордоогүй гэсэн бодолтой байхад нэг хэсэг нь цианит натри, мөнгөн усанд хордчихсон байхад эрх мэдэлтнүүд нуун дарагдуулж байна гэсэн бодолтой байна лээ. Үнэндээ бол Хонгор даяараа хордсон юм байхгүй шүү дээ. Хонгор сумын нийт 2400 иргэд хордсон юм шиг улс төржүүлээд байгаа нь зохимжгүй. Өнөөдрийн байдлаар 5-6 хүнд хордлого илэрсэн. Тэд бол тухайн үйлдвэрт сүүлийн гурван жил ажилласан хүмүүс" хэмээн ярьжээ. 

Баримт 22. Түүнийг АТГ-аас улсын гарьд П.Цэрэнпунцаг, Төмөрчулуун нарын хамт шалгаж байжээ. Учир нь түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа төрийн мөнгө завшсан хэргээр ийнхүү шалгасан байна. 

Баримт 23. Тэрбээр БХЯ-ны сайд байхдаа бүх ажилчдын цалинг нэгэн нэр бүхий банкаар хүчээр авахуулах шийдвэр гаргаж, тус салбарт хэрэгжиж байгаа 10 орчим төсөл хөтөлбөрүүдийг өөрийн хувийн компани болох “Залуу Монгол” группын байранд түрээс төлж байрлахыг хүчээр тулган шаардаж байсан хэмээн бичигдэж байсан. 

Баримт 24. М.Сономпил 2012 онд Эрчим хүчний сайдаар томилогдож байсан юм. Тэрбээр энэ салбарт чамгүй ажил, бүтээн байгуулалт хийсэн гэдэг. 

24tsag.mn 

image

Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн пүрэв гарагт М.Сономпилийн орон сууц, компанийн байранд үзлэг нэгжлэг хийсэн юм. М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамд төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж байв. Харин нээлтийн үйл ажиллагаа 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм. М.Сономпилийг тус сатнцын санхүүжилтийн асуудалтай холбогдуулан ийн нэгжлэг хийж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл АТГ-т ороогдож эхлээд буй М.Сономпилийн тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • ЗОЧИН (202.179.11.10)
    УВС ТЭСИЙХ БОЛ ШААЛГҮЙ ЯАДГИЙН,ТЭСИЙНХЭН ЗАРИМ НЬ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ БОЛ НОИР НЬ ХҮРЭХГҮЙ АВГАЙНХАА БАНДГИЙГ ХУСЧИХААД НАМ УНТДАГ ЮМ ГЭСЭН
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.41.39)
    Энэ сайтад яасан боловсролгүй алиа юмнууд байдаг юм бэ дээ. Энэ мэдээлэл хэнд хэрэгтэй юм бэ. Шалгадаг газар нь шалгаад буруутай эсэхийг нь тогтооно л биз. Муу эр дайнд хөөрнө гэдгийн үлгэр болохийн маа
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.190.12)
    СОНОМПИЛ ДАХИЖ БИТГИЙ ГАРЧ ИРЭЭСЭЙ
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (95.128.43.164)
    Иракт алба хаасан гэрээт цэргүүдэд олгогддог гутал хувцас хэрэглэл зэрэг нормын хоёр ээлжийн хувцасны нэг ээлжийнхийг нь сэмээрхэн Монгол руу гулгуулчихдаг байсныг Иракт алба хаагаад ирсэн цэргүүд бүгд хэлдэг гэсэн. Нам нам дамжсан Б.Баярмагнай гээчийн л бизнес байна.
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Иргэн (182.160.36.209)
    Шийлэгдамба хөөрхий зальтай дийлдэхээ болисон сайн эрийн золиосонд явлаа,Ийм л үл бүтэх нөхөр өөрийгөө хонь шиг. Амьтан мэтээр хот хөдөөгүй сурталчилж биднийхээ толгойг эргүүлж байНа ,Болгоомжтой байцгаая
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • chingis beer (122.201.21.166)
    So.g shalgah tsag ni bson ih huraldaig bas shalgah heregtei tender avch ugsun mung.r bosson gdg yneni ortoo sh
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Мэдэгдэм ажиглагдаж байгаа шүү дээ! АН-н болон са (27.123.212.132)
    Сономыг ер нь Эр хүний нүнжигтэй хүн гэж хамт ажиллаж байсан ажилчид, найз нөхөд тэдний ар гэрийнхэн боддог хэлдэг. Тэхдээ юм өгсөн бодохоор нь бус, ерөнхий зан төлөв шинж чанараараа Эр Хүн шүү! гэдэг л юм даа. Бизнес хийж ядаж яваа хүнд бага сага юм байхыг яаж мэдэх вэ дээ, гэхдээ томчууд шиг идээгүй байхаа! АТГ-аа! Тулнуудаа бариач ээ! жараахай, линокоор л оролдох юм! гэж санужлая!
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Баянөлгий сошиал мэдээ эх сурвалж (85.203.7.35)
    Баян -өлгийд цагдаагийн хурган дарга нарын нэг нь согтуудаа албан хаагчаа зодсон гэх асуудал Баян өлгийчүүдийн анхаарлын төвд байна. Төвөөс ажлын хэсэг очсоныг бодвол байдал нилээд ноцтой байгаа бөгөөд аймгийн цагдаагийнхан болсон явдлыг ихэд нууцлаж байгаа сурагтхай. . Гэвч Өлгийчүүд энэ асуудлыг нүд цавчилгүй чих тавьж сууна гэнэ шүү. Асуудал хуулийн хүрээнд үнэн зөвөөр шударгаар шалгагдахгүй бол ард иргэд шинэ ерөнхийлөгчид хандах талаар шивэр авир ярилцана гэнэ.

  • Зочин (182.160.38.41)
    мөн ч их мөнгө идсэн дээ.
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • 90 тэрбумын гахайнуудын нэг (119.40.100.142)
    Энэ гахай шиг эр ардчилалаас төрсөн байдаг л нэг луйварчдын нэг. Хууль гэж байдаг бол одоо эдэнд хэн гэдгийг нь сануулж, формыг нь өмсүүлэх цаг болсон. Өөрсдөө ч илүү шударга ёсыг ихээр хүсээд байдаг болсон биздээ. Яг юу хийдэг бизнестэй болоод том том обьектууд барьж байгуулах хөрөнгө олоод байдаг нь гайхалтай. Амгалан станцын тендерийн шагналд 120 ийн дэргэдэх өндөр буудлаа хужаа нараар бариулсан гэлцдэг нь үнэн ч байж магадгүй. Төрд гийгүүлэх юмгүй хэр нь АН ялах үед үе үе гарч ирээд нэг сайдын суудал зулгаадаг, дараа нь хувьдаа нэг обьект сүндэрлүүлж чаддаг овсгоотой, жинхэнэ 90 тэрбум- ын эр гэж энийг л хэлнэ дээ. Хууль төмөр нүүрээ харуулах л хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • зочин (103.26.192.202)
    Эрчим хүчний сайдаар очоод энэ салбарыг өөд нь татсан уу гэхээс унагаагаагүй. Амгалан ДСТАНЦ ч тэр богино хугацаанд хийгдсэн том бүтээн байгуулалт болсон. Нийслэлчүүдэд хэрэгтэй үр ашигтай төсөл болсон. Битгий хүнийг харлуулж бай!
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Харуулах оролдлого (202.21.106.115)
    Сономпилыг харуулах гэсэн оролдлого байна. Тэр үнэнийг хэлэхэд сайн залуу шүү. Хүн чанар сайтай. Сайдаар очсон салбар болгоноо босгож, сайжруулж явсаныг мэдэх юм.
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • zochin (183.81.171.2)
    60 тэрбумын хэрэг ээ дарах гээд өөр юм оролдоод эхэллээ дээ м энколд агаа ккк 60 тэрбумын хэрэг унтрах юм бна доо олон хүн бүү хэлмэгдүүлээрэй дээ хө цагаандаа гарчээ
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Асуудалгүй гэмгүй хүнийг худлаа шалгахгүй байлгүй.
      2017 оны 10 сарын 09
  • Зочин (202.9.41.2)
    DUU NI GEED NIISLELIN TSAGDAAGIIIN DED DARGA OTGONJARGAL GEED TSAGAANDAA GARSAN LUIBARCHIN BII DE. DANDAA MINI TER AH TER DUU HEREGT ORCHIHLOO GEED BAITSAAGCH NAR DARAMTLAAD YAVJ BAIDAG OTGONJARGALAA ZAILUUL HUULI ZUIN SAIDAA
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    58 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 5 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 25 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 35 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    19 цаг 38 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК