Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 ишлэл: С.Амарсайхан ”Ц.Сандуй ажлаа өгсөн ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байна”

2017-10-10
0
ЖИРГЭХ

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нууц санал хураалтаар шинэ даргаа тодруулсан. Хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчөөс С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, Д.Баярсайхан 19 буюу 46.2 хувийн санал авсанаар С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилох тогтоолын төслийг баталсан. Өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан багагүй зүйлийг туулсан. Өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагандаа дарамт шахалт ирж, нэрээ татахыг тулгаж байгаа талаараа дуулгаад авсан. Гэвч тэрбээр хотод бугшаад байгаа гэх М.Энхболдын бүлэглэлийнхэнтэй амжилттай тэмцэж, НИТХ-ын даргын суудлыг өөрийн болгож чадав.  Уг нь НИТХ дахь МАН удирдлагуудынхаа даалгавараар төлөөлөгч Д.Баярсайханыг “ногоон гэрлээр” зүтгүүлсэн.  Харамсалтай нь С.Амарсайхан гэх өрсөлдөгчийг тооцоолоогүй тэд хоёр долоо хоногийн турш төлөвлөгөөгөө биелүүлэх гэж улайрсан ч эцэст нь ийн бууж өгсөн юм. С.Амарсайхан НИТХ-ын даргаар томилогдохоосоо өмнө Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох “24 ишлэл”- ийг хүргэж байна. С.Амарсайхан НИТХ-ын даргаар томилогдохоосоо өмнө юу ярив.

 

  

Ишлэл 1. Өнөөдрийг хүртэл сайн, муу бүхий л аргаар миний нэрийг татуулах оролдлого, дайралтыг нэр бүхий хүмүүс хийсээр ирлээ.

 

Ишлэл 2. Нийслэлчүүдийн нийтлэг эрх ашиг болон шударга үнэний төлөө хийсэн бидний үйл хэргийн эсрэг давшилж байгаа явуургүй бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж хурал сунжирсан.

 

Ишлэл 3. Би Д.Баярсайхан төлөөлөгчийг улс төрийн хатуу ширүүнийг өдий хүртэл туулж яваа эх хүн, нэг танхимд суугаа хамгийн ахмад, туршлагатай улс төрч эмэгтэйнх нь хувьд хүндэлдэг.

 

Ишлэл 4. Миний хувьд Д.Баярсайхан гуайг үгүйсгэх, буруутгах асуудал огтхон ч байхгүй. Байх ч ёсгүй гэж үздэг. Харин дэмжиж байгаа гэх хамтрагчид нь нүүрийг нь харж инээж, нурууг нь харахаараа жинхэнэ хор хутгаж, хувь хүний халдашгүй дархан орон зай, гэр бүл, удам угсаа, хань ижлийг нь гүтгэн доромжилж, миний эсрэг турхирч байгаад нь үнэхээр харамсдаг.

 

Ишлэл 5. Нэг хүн, түүний ард байдаг бүлэглэл Нийслэлийн ажлыг яаж гацааж, хууль журмыг яаж гажуудуулж чаддагийг та бид харж байна. Сүүлийн үед л зах зухаас нь нийтэд ил болж байгаа болохоос биш өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн, мөн намын ажил яг ийм дүр зурагтай л явж ирсэн.

 

Ишлэл 6. Ц.Сандуй ажлаа өгсөн гэж байгаа ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байна.

 

Ишлэл 7. Өнөөдрийг хүртэл бүлгийн дарга нэртэй хүнийг Ц.Сандуй шууд удирдсаар байгаа учраас ямар ч үндэслэлгүй шалтгаанаар олон хоног завсарлага авсан. Тэд бүлгийн хурлыг бүлгэмийн цуглаан, будлианы үүр болгосон.

 

Ишлэл 8. Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна. Завсарлага авах нь бүлгийн албан ёсны байр суурь биш байсан. Чоно борооноор гэдэг шиг Ц.Сандуйгийн захиалгаар гэнэт дахин завсарлага авсанд бүлгийн гишүүд бүгд дургүйцсэн.

 

Ишлэл 9. Шинээр нэр дэвшигч оруулж ирсэн бол жинхэнэ хууль зөрчсөн, нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчидоо басамжилсан үйлдэл болох байлаа.

 

Ишлэл 10. Даравч далдайж, булавч бултайгаад байгаа юмыг нуух гээд яахав дээ. НИТХ дахь АН-ын бүлгээс МАН хурлаа ч хийж чадахаа байлаа гэж байгаа нь бодитой шүүмжлэл.

 

Ишлэл 11. НИТХ-ын үйл ажиллагаа олон сар зогсонги байдалд явж ирсэн. Хурлыг бид гацаанаас гаргаж үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүрэгтэй. Тийм ч учраас хариуцлагын асуудал яригдсан.

 

Ишлэл 12. Би есөн хүүхэдтэй, эгэл амьдралтай уурхайчны гэр бүлд найм дахь хүү нь болон мэндэлсэн. Аав ээж маань биднийг элэг бүтэн, гэдэс цатгалан өсгөсөн хэдий ч би долоон наснаасаа эхэлж зуны амралтаараа ах нартайгаа хамт аавыгаа дагаад сургууль, цэцэрлэгийн засвар, будаг шунх хийж хичээлийн хэрэгсэл, формоо авдаг байлаа.

 

Ишлэл 13. Бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна. Фракц бүлэглэл хаана ч байдаг. Гэхдээ эрх ашиг, туйлын зорилго нь юу вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг байх. Аль нэг фракц бүлэглэлд харьяалагдах гэхээсээ илүүтэй санаа зөв, зорилго сэтгэл нэгтэй олон нөхөдтэйгээ зөв зүйлийн төлөө хамтраад л зүтгэдэг.

 

Ишлэл 14. Хүний ажил амьдралын амжилт, бүтээл хэлбэр төдий уриа лоозон, хүч түрсэн зохион байгуулалтаас илүүтэй хүмүүс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, үнэт зүйл дээр л тогтдог. би болзолгүй нөхөрлөдөг олон сайхан нөхөдтэй. Тэдний минь итгэл үнэмшил, дэмжлэг, туслалцаа надтай үргэлж хамт байдгаар бахархдаг юм.

 

Ишлэл 15. Энэ хэрээр улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд ч багагүй хувь нэмрийг оруулж ирсэндээ бахдам байдаг. Би л болж байвал бусад нь хамаагүй гэж дуугүй явах, эсвэл болохгүй байна гэж зовлон тоочиж суух нь хувь хүнийг ч, нийгмийг ч үгүй хийдэг гэж ойлгодог.

 

Ишлэл 16. Нийслэлийн засаглалын чадавхыг бэхжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг дотоодын нөөц бололцоо, давуу болон сул талууд, эерэг сөрөг нөхцөл байдлууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, ирээдүйд хүрэх зорилттойгоо уялдуулан тооцсон, цогц шийдэл гаргах замаар урт хугацааны тогтвортой хөгжлийн сууриа тавих нь юу юунаас чухал байна.

 

Ишлэл 17. Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж оновчтой зохион байгуулах,бүх шатанд эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, боловсон хүчний ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлж, урьд өмнөхөөсөө ч илүү хурдтай, эрс шийдвэртэй, зоригтой, зорилготой ажиллах цаг үе бидний өмнө байна.

 

Ишлэл 18. Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг халж, олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн шинэ шийдэл бүхий хотын нэгдсэн стандартыг нийслэлд нэвтрүүлэх шаардлагатай.

 

Ишлэл 19. Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулах хөтөлбөрийн шийдлийг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх, утаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, зам дэд бүтэц, нийтийн тээврийн томоохон төслүүдийг урагшлуулж, замын ачааллыг бууруулах зэрэг ажлууд хүлээгдэж байна.

 

Ишлэл 20. Амьдралын наад захын ахуйн хэрэгцээ шаардлагын асуудлаа бүрэн шийдэхгүйгээр хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн өрсөлдөх тухай ярих ямар ч боломж байхгүй.

 

Ишлэл 21. Ухаалаг хотыг зөвхөн интернетийн сүлжээ бий болгох төдийхнөөр төсөөлөх нь өрөөсгөл.

 

Ишлэл 22. Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангадаг төдийгүй хот, нийтийн өмчийг ч эрсдэлгүй, зөв удирдаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ухаалаг хотын цогц шийдлийн тухай юм.

 

Ишлэл 23. Монгол Улсын хүн амын дийлэнх нь энэ хотод амьдарч байна. Утаандаа угаартаж, хогондоо дарагдаж, хоол хүнсэндээ хордож, улс төрөөс залхаж, ирээдүйдээ итгэл алдарсан хүмүүс дүүрэн газар бид бүгд амьдарч байна.

 

Ишлэл 24. Ирээдүйд хичнээн мөнгө зараад, юу ч хийгээд нөхөж барахгүй гарз хохирол та бидний эрүүл мэнд, удам угсаанд учирчихаад байгааг ихэнх нь мэдрэх сөхөөгүй бас мэдсэн ч шийдэх мэдэлгүй байна. Харин мэддэг, шийддэг хүмүүс нь сэтгэлгүй, санаачилгагүй байгаад сэтгэл их зовнидог.

.

24tsag.mn

image

Өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан багагүй зүйлийг туулсан. Өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагандаа дарамт шахалт ирж, нэрээ татахыг тулгаж байгаа талаараа дуулгаад авсан. Гэвч тэрбээр хотод бугшаад байгаа гэх М.Энхболдын бүлэглэлийнхэнтэй амжилттай тэмцэж, НИТХ-ын даргын суудлыг өөрийн болгож чадав. Уг нь НИТХ дахь МАН удирдлагуудынхаа даалгавараар төлөөлөгч Д.Баярсайханыг “ногоон гэрлээр” зүтгүүлсэн. Харамсалтай нь С.Амарсайхан гэх өрсөлдөгчийг тооцоолоогүй тэд хоёр долоо хоногийн турш төлөвлөгөөгөө биелүүлэх гэж улайрсан ч эцэст нь ийн бууж өгсөн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.70.46.18)
    ЦӨӨНГҮЙ ЖИЛ ЗӨВ ЗҮЙЛИЙГ ЯРЬЖ БАЙСАН ЭНЭ ЗАЛУУ ОДОО ЯРЬСАН ХЭЛСЭНЭЭ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ЦАГ ҮЕДЭЭ ИРЛЭЭВГЭВЧ ТҮҮНД БАГАГҮЙ СААД БЭРХШЭЭЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА НЬ ХЭЛСЭН ЯРЬСАН ҮГНЭЭС НЬ МЭДРЭГДЭЖ БАЙНА. ТҮҮНИЙ ГОЛ ДАЙСАН СӨРӨГ ХҮЧИН НЬ ӨӨРИЙН НАМЫН НӨХӨД ГЭДЭГ НЬ НЭГЭНТ ТОДОРХОЙ БАЙНА.ОДОО ХАМГИЙН ГОЛ СААД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА МИ.ЭНХБОЛДЫН БУУНЫ НОХОЙ ЮМ
    2017 оны 10 сарын 13 | Хариулах
  • Zochin (66.181.179.186)
    Tuuhen deh hamgiin chadvargui tuluulugchtei hural. Apparat ni buur avah uymgui.
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.31.34)
    Jon jon hiisen gomo garuu gu yu haha
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Гомонууд нэг нэгнийгээ андахгүй. Ккк
      2017 оны 10 сарын 12
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш сайхан амлалт, гоё үг, шудрага дүр төрхөнд бялуурч гүйцлээ. Үнэн бол шудрага имижтэй баг шат, шатандаа бүрдээд л байх шиг харах л үлдлээ битгий л хуурчихсан, хошгоруулчихсан байгаасай.
    2017 оны 10 сарын 12 | Хариулах
  • Kidman (66.181.160.125)
    Utaanaas salahad oron suuts heregtei bolohoos utaagvi gegddeg utaatai zuuh hereggvi e
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • Zeee (122.201.24.77)
    saixan xeljee.Ajil xereg bolgoxod amjilt xysye!
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (66.181.177.241)
    Батболдыг зайлуулах хэрэгтэй
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • Сараа (66.181.184.46)
    Нэг намын нөхөд байж утгагүй гоншигноод байдаг энэ удаан тогтох хүн биш дээ
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • zochin (122.201.31.51)
    Ajlaa absan bol ajlaa xiimeer yum. Demii yanz buriin gomdol tabij olon niitiig uimuuleed xereggui shuu dee. Ajlaa xiij medexguigees bolj ingej gonginoj baigaa bol ertxen bolison deer shuu.
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • zochin (202.179.26.8)
    ajil hiij chadahgui mungutei hunii bugs dolooson sundui buzrig uter turgen turuus zailuulah heregtei
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (203.91.112.214)
    ene yu hiij shaliv gej dee tuluulugch baikhdaa hiihgui yu hiij baisiin alban tushaaliin tuluu yahaas ch butsahgui nuhdiin uruusun duguinii neg
    2017 оны 10 сарын 11 | Хариулах
  • сана (202.179.27.80)
    сундуйг шоронд нь хийхгүй яагаад байгаа АТГазар вэ
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    Sandui zailaachee odoo
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (202.21.113.110)
    одоо хотын даргааа солих юмсан 60 тэрбум хол хүнтэй болох юмсан
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (59.153.112.193)
    эрхэм баян минь ээ?иргэнээ чинээлэг болгоорой?өөр юу гэхэв.таны дотоод сэтгэлийг яаж мэдэх билээ.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.36.160)
    өөр намтай нийлж албан тушаалд гарч ирж байгаа хүмүүс эрх мэдэл сандал суудлын төлөө сайн ч бай муу ч бай хамт яваа нэг намын нөхдөө араас нь хутгалж хүн чанараа харуулж байж гарч ирж байгаа юм.Ийм хүмүүс яг ард түмний төлөө явж харагдаач хүн муутай хүмүүс өөрийнхөө л төлөө явдагийн.ирэх хэдэн жил юу хийж гялайлгахийн харах үлдлээ.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Бурханы нэр барьж бузарлагчдын цаг дууссан. Улсын төлөө чөтгөртэй нийлсэн ч яадаг юм.
      2017 оны 10 сарын 10
  • Зочин (182.160.36.160)
    Хэн ч гарсан ялгаагүй бизнесээ өргөжүүлж ашигын хойноос яьна яг ард түмний эрх ашигийг хамгаалж харагдаач мэдэхгүй л юм байна
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • zochin (202.179.24.92)
    shivertei oims amruugaa chihuulj baij tomoojih geed bgaa yum bolovuu MI HYALARIN yavuulga ih yavj bgaa Ene turiig muuhai haragduuldag buhan ulaan nudiig yayadaa
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.6.46)
    Амараад амжилт хүсье
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Батаа (202.9.40.202)
    Монгол төрийн муухай байгаа нь эрх мэдэлтнүүдийн шунал хар амиа бодолт хэрээс хэтэрсэнийх. Дэлхийн сүйрлийн шалтгаан ч хүний шунал. Даяаршлын хамгийн муу муухай нь манайд хүчээ аваад сүйрүүлж байна. Ухаангүй мулгууд эрхийг нь хэт эдлүүлээд байхаар үүргээ таг мартаад ийм болдог байна. Шүүх, прокуророос их цэвэрлэгээгээ сайтар эхлэх хэрэгтэй байна шүү. Тэд арай хэтэрч байна. Зарим шүүгч, зарим прокурорт цаазын ял ч багадна. Хамгийн бохир албад тэд гэдгийг биеэрээ мэдэрсэн хохирсон нэгэн л сайн мэдэрч байна..Амжилт хүсье
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.24.123)
    чи өөрийн эр сайндаа нихт даргаар сонгогдоогүй шүү дээ АН-ын төлөөлөгчидийн дэмжилэг буюу ахынхаа намын буянаар гарч ирсэн шүү.Ер нь МАН, АН хоёр гэр бүлээрээ 2 намын гишүүн болж тоглолт хийж явдаг хүмүүсийг нэг талдан гаргавал таарах юм даа.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Irgen (202.131.249.138)
    Jenco-giin hud urag Amarsaihan odoo hotod MAN-iin toloo ajillalaa yu. Ugui l baihgui yu. Odoo ireh songuulid MAN bol hotod shongui shuu dee. Amarsaihan chin AN-iin toloo l ajilladag hun.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.26.249)
    МАН-н хотын ноён болох санаатай нөхөр.Бас л МАН-гаа АН-д худалдаж гарч ирсэн арчаагүй урвагч.Хол явахгүй иймэрхүү урвагч нар.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.25.182)
    Шарга морьт зусланд байрлал сайтай Бяцхан Төгөл хотхонд эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 5-6 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас 99118457
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    МАН-н ахмад гишүүд энэ томилогоонуудад үнэхээр сэтгэл дундуур байна лээ.Манай намын үе үеийн дарга гишүүд ЗГ-г огцруулж байгаа нөхдүүд шиг жудаггүй ухаангүй хүн чанаргүй байгаагүй шүү.ямар цаг ирж байна даа.Намаа Ан-р устгуулахгүй байлгах юмсан.Энэ намаа худалдаж байгаа Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүдэд үнэхээр гомдож байна.Намын нэр нүүрээр улстөрд орж олонд танигдчихаад одоо өөрсдийнхөө мундагаар олнд нэр төртэй болсон юм шиг уйваагүй авирлаж байгаад нь үнэхээр хармсаж харуусаж байна даа гэж шшүрс алдан ярьж байна лээ дээ.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Ам ажлын нэгдэл байдаггүй гэдгээ зүүний хүчнийхэн олон зүйлд харуулсан.Гол нь эрх мэдэл албан туушаал авах намдаа нөлөөтэй байх зарчим эд нарт чухал.Үнэхээр ард иргэдээ төрөө гэсэн сэтгэлтэй байсан бол энэ жил заавал дарга болохоороо хийх гэж хүлээх биш одоогийн хэлээд байгаа ажлынхаа төлөө явахгүй яасан юм.Ингэж эрх мэдэл авахаараа сайхан амлаж ярьдаг чинь байдаг зүйл байсаар ирсэн.Харинч энэ үг хэллэг чинь улам муухай хуурамч долдой палдик харагдуулж байна.Хүрэлсүхийн л үг хэллэг байна.Зүүний хүчнийхэний тактик төлөвлөгөө юм байлгүй дээ.
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.122.129)
    Нийслэлийн төлөвлөлт зургийг нэн даруй шинэчлэх хэрэгтэй. Тэр зурагт хамгийн гол нь авто зам ус халаалалт цахилгааны шугам бүрэн хангалттай суусан байх шаардлагатай. Иргэдийн амрах ногоон цэцэрлэг талбайг дүүрэг дүүргээр нь оруулж тодорхой болгох бас шаардлагатай. Шинээр барих Цэцэрлэг сургуулийн байршлыг хатуу тогтоосны дараа л үлдсэн талбайд нь орон сууц үйлчилгээ барих газрыг гаргаж өгөх ёстой. Уг нь нээх сүртэй ажил биш шдээ. Сэтгэл зүтгэлийг л асууда л. . За даа наад батболд барам чинь юу ч хийхгүй хийлгахгүй биз дээ
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.122.129)
    Нийслэлийн төлөвлөлт зургийг нэн даруй шинэчлэх хэрэгтэй. Тэр зурагт хамгийн гол нь авто зам ус халаалалт цахилгааны шугам бүрэн хангалттай суусан байх шаардлагатай. Иргэдийн амрах ногоон цэцэрлэг талбайг дүүрэг дүүргээр нь оруулж тодорхой болгох бас шаардлагатай. Шинээр барих Цэцэрлэг сургуулийн байршлыг хатуу тогтоосны дараа л үлдсэн талбайд нь орон сууц үйлчилгээ барих газрыг гаргаж өгөх ёстой. Уг нь нээх сүртэй ажил биш шдээ. Сэтгэл зүтгэлийг л асууда л. . За даа наад батболд барам чинь юу ч хийхгүй хийлгахгүй биз дээ
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.142.118)
    Zaluu huni zamin huzuu urt mash sain ajillah heregtei uhaantai yos zuitei baih heregtei undur bolovsroltoi bolomjin zaluu bna gej harj bna saya l buren taniltsah bolomj olgogdloo huulia deedlej ajillah heregtei bna shuu hotin niislelin bohiriig arilgan tsever hot bolgohin tuluu
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
  • зочин (202.21.106.135)
    Дажгүй юу энэ хүн чин сэтгэлээсээ ярьж байгаа бол бид хулхидуулсаар байгаад хүний үгэнд итгэж чадахаа больжээ .
    2017 оны 10 сарын 10 | Хариулах
    • Зочин
      unen yum shuu uls turchid hudalch hulgaich bolson shdee
      2017 оны 10 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    57 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 19 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 24 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 28 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 34 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    19 цаг 38 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК