Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 ишлэл: Х.Баттулга “Ц.Нямдорж гуай та шударга ёсыг их ярьдаг, хатуу бодлоготой байгаарай

2017-10-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзсан.  Тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарт хандаж юу гэж хэлснийг “24 ишлэл”-ээр онцолж байна.

 

 

Ц.Нямдорж

 

Ишлэл 1. Ц.Нямдорж  гуай 7 дахь удаагаа УИХ-д сонгогдсон. Хамгийн олон сонгогдсон гишүүн. Шударга ёсыг та их ярьдаг. Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай.

 

Ишлэл 2. 13 настай хүүхдийн амийг зочид буудалд хөнөөсөн. Хоёр сар өнгөрөөд байна. Тэр хүн өөрөө наранд явж байна гэж байна. Яагаад түүнийг барьж хорьдоггүй юм.

 

Ишлэл 3. Тэр 5 настай хүүхдийн асуудал байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч 10 мянган төгрөг байхгүй учраас 5 настай хүүхдэд үзлэг хийхэд асуудалтай байна гэсэн байна. Ийм сэтгэлгүй хүнийг шууд ажлаас нь халах хэрэгтэй.

 

Ц.Цогзолмаа

 

Ишлэл 4. БСШУСЯ нэг жил 3 сарын хугацаанд 3 удаа сайдаа сольсон. Боловсрол бол асар их асуудалтай байгаа салбар. Дэд сайд нь элчингээр томилогдсон байна. Төрийн нарийн бичгийн даргыг хольж сольсон байна.

 

Ж.Бат-Эрдэнэ

 

Ишлэл 5. Намайг Зам тээвэр, хот байгуулалтын сайд байхад Ж.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. 2010 онд УИХ-аар батлагдсан төмөр замын бодлогыг явуулна гэж ойлгож байна. Ж.Бат-Эрдэнэ энэ ажилд өөрөө гардаж оролцож байсан. Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг.

 

Х.Баделхан

 

Ишлэл 6. Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддаггүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан.

 

Д.Сумъяабазар

 

Ишлэл 7. Уул уурхай дээр Д.Сумъяабазар очиж байна. Уул уурхайг өнөөдөр үнэхээр өөрчлөхгүй бол болохоо байсан. Энэ салбартай орооцолдсон хүмүүсийг Засгийн газарт оруулж ажиллуулмааргүй байгаа юм. Тэд орж ирээд нийгмийг авлигатай болгодог. Асуудалтай болгодог.

 

Д.Цогтбаатар

 

Ишлэл 8. Сая Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны яаманд очоод Ц.Мөнх-Оргилын гадаад бодлого явсан шүү. Гадаад яамны бодлого гэж байх ёсгүй. Монгол Улсын гадаад бодлого гэж байх ёстой. Тэр тусмаа сайдын гадаад бодлого гэж байх ёсгүй.

 

Ишлэл 9. Панамын асуудал өөр дээр чинь гардаг. Үүнийхээ үнэн худлыг дараа нь тайлбарлах хэрэгтэй.

 

Ч.Хүрэлбаатар

 

Ишлэл 10. Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна.

 

Г.Занданшатар

 

Ишлэл 11. Г.Занданшатарын хувьд туршлагатай. Дахиад хэлье. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхийлөгч байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Ерөнхий сайд байна. Монгол Улсаар овоглогдож байгаа Засгийн газар байна шүү.

 

Засгийн газрын талаар

 

Ишлэл 12. Би давхар дээл гэж ярих дургүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байна гэдэг нь УИХ дээр асуудал үүсдэг тал бий. УИХ дээр батлагдаад маргааш нь огцрох асуудал яригдана. Бид улс төрд олон жил явсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Засгийн газрын гишүүний хариуцсан яамных нь асуудал УИХ-д ороход сайд нь байхгүй байвал гишүүд асар их дургүйцдэг. Үүнээс болж огцрох асуудал яригддаг.

 

Ишлэл 13. Давхар дээл гэдгээр гуравдугаар ээлжийнхэн орж ирэх асуудлыг хөндөх учраас дахин анхааруулахад сайд болсон гишүүд УИХ-даа суух ёстой шүү.

 

Ишлэл 14. Дэд сайдууд байгаа учраас өөрсдөө УИХ дээр байх ёстой. Тэгэхгүй бол огцруулах асуудал хөндөгддөг сэдэв болдог зовлон бий.

 

Ишлэл 15. Унасан улс орныг босгоно гэсэн ирмүүн хүсэл бүгдэд нь байгаа. Улстөржмөөргүй байна. Хангалттай улстөржлөө. 3 сая хүнтэй улс оронд улстөржөөд юу болдгийг 27 жилд хангалттай харлаа. Байгаа байдлаа эргэж нэг хармаар байна.

 

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж

 

Ишлэл 16. Манай Засгийн газрын танхим хуульд захирагдаж, улс орноо эрхэмлэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлаас гаргахын тулд бүх боломж бололцоогоо дайчилж ажиллах болно.

 

Ишлэл 17. Бидэнд улс төр хэрэггүй. Зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө, хүндрэл бэрхшээлээс гарахын төлөө ажиллана.

 

Ишлэл 18. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой гэдэгтэй санал нэгтэй байна. Шударга ёсыг сэргээх нь чухал.

 

Ишлэл 19. Хууль хяналтын байгууллага улс төрийн гар хөл болж, улс төрд ордгийг таслан зогсооно.

 

Ишлэл 20. Давхар дээл гэдгийг олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Энэ удаа би кабинетаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байна. Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайд Засгийн газрын танхимынхаа 50 хувьтай тэнцдэг гэдэг.

 

Ишлэл 21. Ерөнхий сайд парламентын гаднаас томилогдсон учраас танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн.

 

Ишлэл 22. Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг юм байна. Европт ИБУИНВУ, ХБНГУ, Азиас Япон, Сингапур, Малайз, Австрали, Шинэ Зеланд байна. Мөн Канад байна.

 

Ишлэл 23. Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлж, Засгийн газар нь тогтвортой байдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж авч гардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй юм.

 

Ишлэл 24. Монгол хүн айх аюулгүй амьдрах ёстой. Хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоож, эдийн засгийг сэргээх чиглэлд ажиллана.

 

24tsag.mn

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзсан. Тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга сайд нарт хандаж юу гэж хэлснийг “24 ишлэл”-ээр онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (49.0.219.1)
    Үнэндээ хууль мэдэхгүй хүн хууль завруулна.Тийм ээ хууль мэдэхгүй түүнийг уншаад ч ойлгохгүй мэдлэг боловсрол сул гишүүнд нийт 60 хувь нь их хурлын гишүүд байна. Ийм мэдлэг боловсролгүй гишүүд бидийг удирдана гээд бодоод үз дээ. Үнэндээ тэдний өмнөөс бөгөс улааж байна.Тэд үгүй гэх байх тэднийг нэг бүрчлэн телевизийн мэдлэгийн түвшин шалгасан асуулт харуултанд оруулаж хэн нь хэн гэдгийг ард түмэндээ таниулаж өгөө ч. Тэгээд мэдлэг боловсоргүй чадваргүй гишүүдийг мэдлэг боловсортой чадвартай нэгээр солих хэрэгтэй. Л.Түдэв хэлсэн байдаг Одоо цагт тэнэг хүнийг танихад хүнд болжээ, тэд их ухаантай үг цээжилдэг болжээ. Их хурал гэдэг чинь биднийг болон улс орноо залах хүмүүс биз дээ. Тэгхэд тэр гишүүдийн 60 хувь нь монголоор юм уншаад уншсан зүйлээ ойлгохгүй нэрээ ч зөв бичиж чадахгүй гишүүд байна. Тэд яаж улс орноо удирдаж чадах юм бэ. тэдний өмнөөс бөгөс улаах юм.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (202.179.25.218)
    Chamaas iluu bolovsroltoi bolchihood erunhiilugch bolchihson huntei yu yariad bgaa yum be Doorhi zochin turiin terguunee hundelj yav za
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.242.47.38)
    БАТТУЛГА БОЛЬ ЧИНИЙ БОЛОВСРОЛ ДУТНА ХҮН БИТГТЙ ЮМ ЗАА
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Хууль хүчний байгуулагын чин шудраг хуулийн хүрээнд ажлах хүмүүсээр бүрдүүлэж Шүүхийг хуулийн байгуулагыг улс төрөөс хараат бус болгож байж саяа шудраг ёс тогтоно Дээд шүүхийн шүүхч нарыг ба Үндсэн хуулийн цэц АТГ ийг нам бус хүмүүсээр ард түмэний шууд сонгуулаар сонгож байх ба орон нутагын шуухч нарыг орон нутагын иргэдийн сонгуулаар шууд сонгож байх
    2017 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.115.135)
    Хууль хүчний байгууллагад том халаа сэлгээ хийх цаг нь болсон нам дамнасан олигарх бүлэглэлийн гар хөл болсон удирдлагуудыг нь бүгдийг нь толгой дараалан халж оронд нь шинэ бохирдоогүй хүмүүс тавь. Тэр Саакишвили яаж авилгалаас Гүржийг салгасан туршлагыг youtube дээр үзмээр юм одоогийх ерөнхийлөгч нь хүртэл хүлээн зөвшөөрсөн байна лээ. Хамгийн түрүүн хүний өөрийн гэлтгүй авилгалаар баяжсан нөхдүүдийг барьж хориод хөрөнгөө улсдаа авчир гэсэн үүрэг өгөөд тэмцээд эхлэсэн тэгээд цагдааг бүрэн шинэчлэж урд нь цагдаад ажиллаж байгаагүй шинэ хүмүүсийг сонгон шалгаруулж оросын биш барууны сургалтанд хамруулж ажилд авч цагдаа нарт төрөөс хөнгөлөлт өгч авилгалын олон нийтийн хяналтыг тогтоож шинэчлэсэн одоо оросууд хүртэл гайхаж магтаж байна лээ дээ тийм шинэчлэл хийх зоригтой аавын хүү ажилмаар юмаа
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.135)
    Дэд сайдгүй засгийн газраа байгуулаачээ яамны ажлыг төрийн нарийн бичгийн дарга аваад л явдаг шүү дээ тэрнээс дэд сайд нэртэй мануухайнууд хэнд ч хэрэггүй харин яамны ажлыг унагаж хор найруулж тендер цохиж байгууллагуудыг шантаажлаж хүн бараа шахдаг амьтад байдаг нэг нам дангаараа засаг барьж байгаа үед ямарч хэрэггүй орон тоо
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.31.17)
    ЗАРИМ ХҮН ЯМАР Ч ХҮН САЙД БОЛСОН ЯМАР НЭГ ӨӨ ХАЙЖ МУУЛНА .бараг хобби нь ч юм уу .Бид чинь цөөхүүлээ .Цөмөөрөөл танил тал ах дүү байдаг.Хүн нь өөрөө зөв хүн сэтгэлээсээ ажилдаа хариуцлагатай л хандах.....
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • ard tumen (124.158.93.67)
    uuriiguu jaahan buruu uneleed bna shudarga yum yaridag dur uzuulj yariad l baihaas hiisen dorvitoi zuil neg ch baidaggui odoo bur zasgaa ogtsruulaad said bolj setgel hangaluun ineegeed yavj bna turiin sentiigeer ch togloh shig boloh yum daa nyamdorj guai bi l gesen shig uls turiin noyon nuruu gargaj namiin ner hund zasgiin togtvortoi baidald setgel gargah setgeltei hun ali ch namd alga yum bna barag suuliin bolomj gej bgaa yum shig ulairan dairlaa sh dee ard tumen uhaantai shuu ta ard tumnii umnuus ih yaridag gehdee arai uur bodoltoi bgaa shuu alban tushaaliin dontonguud hurdan zailaasai
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (124.158.93.67)
    nyamdorj guai ug n ingeh hereggui bsan yum uuriiguu ard tumen meddeggui gej bodood yavdag yum heleheeree ug bolgohiig itgeed ard tumen huurtaad yavna gej anduuraad bgaa yum saya zasgaa unagasan buh gishuud daraagiin songuulid dungee avna ard tumen massaaraa helj chadahgui bgaa bolohoos songuuliar l dungee tavidag naymka mini dee enduurch l yavna daa gej ta yu ch hiihgui buruu zunuud duuslaa
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • иргэн (27.123.212.132)
    БАТТУЛГА АА .ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД НӨЛӨӨЛӨХ гэж оролдож байгаа чинь хэрээс хэтэрлээ . ШУДРАГА ЁСЫГ шаардаж байгаа юм шиг харагдахгүй байна .
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • иргэн (27.123.212.132)
    БАТТУЛГА АА .ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД НӨЛӨӨЛӨХ гэж оролдож байгаа чинь хэрээс хэтэрлээ . ШУДРАГА ЁСЫГ шаардаж байгаа юм шиг харагдахгүй байна .
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • иргэн (27.123.212.132)
    БАТТУЛГА АА .ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД НӨЛӨӨЛӨХ гэж оролдож байгаа чинь хэрээс хэтэрлээ . ШУДРАГА ЁСЫГ шаардаж байгаа юм шиг харагдахгүй байна .
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.212.132)
    ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД ШУДРАГА ХАНД АНА гэж Ъ
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Lam (66.181.188.118)
    Luuvar arai sender bna ajil hiilgej mongo ogohgv boss zondoo bnaa huuli bgui
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • иргэн (203.91.117.8)
    баттулгын зөв .нямдорж сайд байхдаа гишүүн байхдаа юу хийлээ.одоо сайд болоод ч юм хийхгүй.иргэн бид чинь цагдаа шүүхдээ итгэж найдаж биш тэднээс айж амьдарч байна шүү дээ
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • иргэн (203.91.117.8)
    баттулгын зөв .нямдорж сайд байхдаа гишүүн байхдаа юу хийлээ.одоо сайд болоод ч юм хийхгүй.иргэн бид чинь цагдаа шүүхдээ итгэж найдаж биш тэднээс айж амьдарч байна шүү дээ
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Чам шиг хүмүүс цагдаа хүчний байгууллагаас айж амьдрах хэрэгтэй .Итгэнэ найдана гэдэг чинь хоёр талтай .
      2017 оны 10 сарын 19
  • иргэн (203.91.117.8)
    баттулгын зөв .нямдорж сайд байхдаа гишүүн байхдаа юу хийлээ.одоо сайд болоод ч юм хийхгүй.иргэн бид чинь цагдаа шүүхдээ итгэж найдаж биш тэднээс айж амьдарч байна шүү дээ
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • зочин (66.181.186.171)
    Баттулгаа Нямдорж бол жинхэнэ шудрага хүн та Нямдорж гуай шудрага ёс их ярьдаг хүн гэж хэлжээ.Баалаад тавлаад байгаа юм уу хаашаа юм.Ерөнхийлөгч хүн үгээ бодож цэгцтэй яримаар
    2017 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.24.5)
    ДАРГА САИД БОЛОХГҮИ БОЛ ҮХЭХ ГЭЭД БАИГАА НОХОДУУД
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ДАРГА БОЛСОН ГЭЖ ДЭД ХУРАНДАА ЦОЛЫГ АЛГАСАН ОЛГОСОН ХУРАНДАА ЦОЛЫГ БҮГДИЙГ ХУРААН АВАХ ХЭРЭГТЭЙ. ЦАГДААГИЙН АМАД АЖИЛТАНУУД ДУНД АЛБАН ТУШААЛЫН ХУРАНДАА ЦОЛ АВСАН ГЭЭД ХУРАНДАА ЦОЛТОЙГОО ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН ОЛОН ЗАЛУУС БАЙНА ЦОЛЫГ ХУРААН АВ. ЦЭРГИЙН ЦОЛЫГ ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ОЛГО ГЭСЭН ЗАРЛИГТАЙ ЗАРЛИГ ХҮЧИНГҮЙ БОЛООГҮЙ ХАРИНЧ ЗАРЛИГАА ХЭРЭГЖҮҮЛЭН ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙХДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛООД ЦОЛ ОЛГОДООГҮЙ ХОЦОРСОН АХМАД АЖИЛТАНУУДАД ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОХ ЮМЫГ ДАРААЛАЛД ГЬ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ҮНДСЭН ХУУЛЬЛД ХҮНИЙГ ЭРХЭЛЭСН АЖИЛ АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ ҮЛ БОЛОХ ЗААЛТТАЙ ГЭТЭЛ НЭГ ХЭСГИЙГ ДАРГА БОЛСОН ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛООГҮЙ БАЙХАД ХУРАНДАА ЦОЛ ОЛГООД НӨГӨӨ ХЭСГИЙГ ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛООД БАЙХАД ДАРГА БОЛООГҮЙ ГЭЭД ЦОЛЫГ ОЛГОХГҮЙ ХОХИРООГООД БАЙГАА АСУУДАЛАА ЗОГСООЖАЖИЛЛАЖ БАЙХДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛСОНЧ ЦОЛ ОЛГОДООГҮЙ АХМАД АЖИЛТАН БОЛСОН ХҮМҮҮСТ ЦОЛЫГ НӨХӨН ОЛОГХ АЖЛЫГ ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ХУУЛИЙН САЙД ХИЙ ЭНЭ БОЛ НЭГД ХУУЛЬ ЗӨВ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭНИЙ ЭХЛЭЛ
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЭЛБЭГДДОРЖ САХАЛ БИЛЭГТ, ТЭМҮҮЖИН ГЭДЭГ ХОЁР ХҮНЭЭР БҮРЭН САМАРУУЛСАН ШҮҮ? ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА 25-30 ЖИЛ БЭЛТГЭСЭН БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙГ 25 ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ГЭЭД ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ХОМОРОГЛОН БҮГДИЙГ АЖИЛААС ЧӨЛӨӨЛСӨН. 25 ЖИЛ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН АЛБА ХААГЧ ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОН АВАХ ЭРХТЭЙ ГЭЖ ХУУЛЬД ЗААСАН БОЛХООС АЖИЛААС ЧӨЛӨӨЛ ГЭСЭН ЗААЛТ ХУУЛЬЛД БАЙХГҮЙГ ХУУЛЬ ЗҮЙН САЙДАД ЭНР ДЭВШИГЧ МЭДЭЖ БАЙГАА БАЙХ. ИЙМ ХУУЛЬ ЗӨРЧИН 25 ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ГЭЖ АЛБАН АЖИЛААС ЧӨЛӨӨЛСӨН 25-30 ЖИЛ БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧНҮҮҮДЭЭ ОЛЖ ЦАГДААД АВАХ АЖЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.ХУУЛЬД БАХЙГҮЙ ЗААЛТААР ЧӨЛӨӨЛСӨН БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙН ОРОНД АХМАД ХШУУЧ ЦОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОЖ ДАРГА БОЛВОЛ ХУРАНДАА ЦОЛ ОЛГОНО ГЭДЭГ ХУУЛИЙГ ТЭМҮҮЖИН ИХ ХУРЛААР БАТЛУУЛЖ НЭГ ЖИЛД ЗУУН ХҮНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЖ ТЭДНИЙГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАН ХУУЛЬ БУС АЖИЛДАА ТАТАН ОРОЛЦУУЛЖ ЭХЭЛСЭНИЙГ ТА ХАРСАН. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГААС ХАЛАГДСАН УЛСУУДЫГ ХҮРТЭЛ ЦАГДААД АВЧ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (90.196.54.46)
    Ямар сэжиг хүрмээр худлаа хошгируулж байнаа. Дотроо шал өөр юм бодчихсон байж. Хаширдаггүй тэнэг ард түмнийг естой нэг тохуурхаж байнаа.
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Zochin (202.131.245.226)
    yostoi unen, Battulga erunhiilugchuus shudarga hun
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    nyamdorj xvneer zaalgaad baidag xvn bishee
    2017 оны 10 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Yum oilgoxgui atlaa comment bichix sanaatai.
      2017 оны 10 сарын 18
    • gulug
      gulug nymdorj dahiad zorigiin heregiig ilrvvlne gej chalchij ehelle uuriig ni . hvvr bolgood . hvvreer ni showudj uhaj tunhuj nymdorjiin allagiig bi ilrvvlne gej . undur sentii baraadah heregtei yum bn shvv
      2017 оны 10 сарын 18
    • gulug
      gulug nymdorj dahiad zorigiin heregiig ilrvvlne gej chalchij ehelle uuriig ni . hvvr bolgood . hvvreer ni showudj uhaj tunhuj nymdorjiin allagiig bi ilrvvlne gej . undur sentii baraadah heregtei yum bn shvv
      2017 оны 10 сарын 18
    • gulug
      gulug nymdorj dahiad zorigiin heregiig ilrvvlne gej chalchij ehelle uuriig ni . hvvr bolgood . hvvreer ni showudj uhaj tunhuj nymdorjiin allagiig bi ilrvvlne gej . undur sentii baraadah heregtei yum bn shvv
      2017 оны 10 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    58 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 5 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 20 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 25 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 35 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    19 цаг 38 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК