Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: 1990 оны хувьсгал, Ардчиллын тухай хэн юу хэлэв

2017-11-15
0
ЖИРГЭХ

Монгол Улс ардчилсан хувьсгал руу шилжээд 30 шахам жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Ардчиллын замналыг зөвтгөх хүн байхад буруутгах нэгэн ч бас байсан билээ. Тэгвэл 1990 оны Ардчилсан хувьсгалын талаар “VTV” телевиз “Гажуулсан ардчилал” нэврүүлгийг бэлтгэжээ. Тус нэвтрүүлэгт Ардчиллын талаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

1990 оны  хувьсгалын тухай тэд...

 

        УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:


Баримт 1. Сүүлийн 25 жил монголчууд бие даан өөрийнхөөрөө амьдрах гэж оролдсон 30 шахам жилийн түүх харагдаад байгаа юм.


Баримт 2. Монголын төр бохирдох үндэс суурь 1990 оны тавдугаар сарын 16-нд анх тавигдсан. Энэ өдөр улс төрийн намуудын хууль батлагдсан. Энэ хуульд улс төрийн намуудын санхүүжилтыг нам өөрөө хариуцна гээд заачихсан. Үүний ид шид төр бохирдох хэлбэрээр гарч ирж байгаа хэрэг.


Баримт 3. Тэр үеийн АИХД-ууд чинь хөрөнгөтний нийгэм гэж юу байдгийг ер төсөөлж байгаагүй. Сургаар Үндсэн хууль баталсан улс.


        Судлаач, эдийн засагч Х.Болорболд:


Баримт 4. Аливаа улс үндэстэн өнөөдрийгөө ойлгохын тулд заавал өнгөрснийгөө зөв дүгнэж ойлгосон байх ёстой. Би 1990 оны хувьсгалыг хувьсгал гэж дүгнэхгүй. Энэ бол зориудаар хийгдсэн төрийн эргэлт байсан.


Баримт 5. Тухайн үед улс төрийн товчоо гэж байсан. Тэд яагаад талбай дээр цугласан хэдэн залуучуудад юу дуртайгаа хий гээд орхиод явсан юм. Яагаад тэд эргэж улс төрд орж ирээгүй юм бэ.


Баримт 6. 1989 онд ЗХУ-ын коммнист намын дарга манайд айлчилсан. Үүний дараа л энэ үйл явц идэвхжсэн.


Баримт 7. Монголын эдийн засгийг маш гүнзгий колончилж байсан. Дотооддоо үйлдвэрлэлгүй болсон, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоогүй болсон. Манай боловсон хүчнийг “самарсан”.


        Судлаач Д.Ганхуяг


Баримт 8. Стив Ман гэж АНУ төрийн депуртаментын ажилтан. Энэ хүн физикийн онолыг нийгэмд хэрэгжүүлснээрээ алдартай. Энэ хүн Гүржид очсон бослого гарсан, Киргизэд очсон, өнгөт хувьсгал гарсан. Югславт очсон, дайн болсон. Сүүлдээ улс орнууд энэ хүнээс айдаг болсон. Тэгвэл энэ хүн манайд 1989-90 онд АНУ-ын элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.


        Доктор Д.Нэргүй


Баримт 9. Өөрчлөн байгуулалтыг бид эхлээгүй. ЗХУ-ын комнист намаас МАХН-ын төв хороонд та нар өөрчлөн байгуулалтаа эхлүүл. Бидний заасан замаар та нар яв гэсэн. Ингээд Намын төв хорооны дарга Намсрай өөрчлөн байгуулалтыг удирдсан. Би 1990 онд арьдчилсан хувьсгалыг эхлүүлсэн.


Баримт 10. Өөрчлөн байгуулалт, ардчилсан хувьсгал зогсоход С.Бямбасүрэн зах зээлийн шилжилтийг эхлүүлсэн.


Баримт 11. Бат-Үүлийн цаана С.Бямбасүрэн
С.Зоригийн цаана доктор Зардхан
М.Энхсайханы цаана Очирбат байсан.


Баримт 12. 1989 оноос эдийн засгийн нууц дайн эхэлсэн. Бид өөрчлөн байгуулалт, ардчилсан хувьсгалыг эхлүүлээгүй байхад оросууд эдийн засгийн нууц дайныг эхлүүлсэн.


Баримт 13. 1991 онд Бямбасүрэн зах зээлийн эдийн засаг руу шилжүүлэхэд ОХУ импортоо тав дахин буулгасан. Манай эдийн засаг доошоо навс гээд л унасан. Баян ядуугийн ялгаа эрс нэмэгдсэн


Баримт 14. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжээгүй. ЗХУ-ын далд колонд байсан улс одоо гадны гурван давхар далд колонд орсон.


        Н.Алтанхуяг


Баримт 15. 1989-90 онд үнэхээр том хөдөлгөөн өрнөсөн. Тэр үеэс эхлэн өнөөг хүртэл 26 жил гутлынхаа улыг зулгартал явсан миний найз одоо Долоон буудалд байж байна. Яг л 90-д оныхоо үлдсэн. Үүнд нь буруутай бид нар шүү дээ. Дарга болсон хүмүүс буруутай. Үүн дотор цөөхөн хүний эрх ашигт үйлчилсэн хүмүүс бүр их буруутай.

 
Ардчиллын тухай ...

 


        Ц.Нямдорж


Баримт 16. Гол асуудал нь хулгайч нар хажууд орж ирчихээд хөнжилөө зэрэгцүүлж хэвтээд байгаад байна. Ийм хүмүүсийг нэр дэвшүүлдэг, сайд, дарга болгодог. Нөгөөдүүл нь дахиад өөрийгөө тойруулсан  хулгайчийн бүлэг үүсгэдэг.


        Х.Болорболд


Баримт 17. Ардчилал гэдэг бол ард түмний засаг огт биш. Нэр нүүрээ барчихсан капитлизмд өөр нэр өгчихсөн хэрэг. Ард түмнийхээ төлөө гэсэн мөртлөө бодлого нь дандаа ард түмнийхээ эсрэг байдаг.


        Судлаач Д.Ганхуяг


Баримт 18. Ардчиллын 26 жилд олсон юм нь бага алдсан зүйл нь маш их. Нийгмийн систем бүрдүүлэгч хүчин зүйл гэж байдаг. Эдийн засаг, төр засаг, болосврол, эрүүл мэнд, соёл шинжлэх ухаан, гэр бүл зэргийг нэг нэгээр нь аваад үзвэл бүгд нуралтын байдалд байна.


Баримт 19. Монголын ардчилал бүхэлдээ дамлууралд орсон. Монголд ардчилал тохирохгүй, барууныхан ардчиллыг бид нарт буруу зааж өгсөн, бид ардчиллын үнэт зүйлсийг хүн танихын аргагүй бузарласан гэх гурьан шалтгаан байж болно.


        Доктор Д.Нэргүй


Баримт 20. Гадны бодлогоор манай улс өнөөдөр мөлхөж байна. Бүх стратегийн ордоо гадныханд өгчихсөн. Энэ бол монжооч зах зээлийн хувьсгал явж байгаагийн илрэл. Юуны чинь үйлдвэржилтын хувьсгал. Хуйвалдаан, урвалт, луйвар гурав өнөөдрийн олигарх гэдэг тунхаг дууны “нуруу”-г босгож байна.  Өнөөдрийн өндөрлөгүүд яг энэ гуравт идэгдчихээд байна.


        С. Бямбасүрэн


Баримт 21. Ардчиллын 26 жилийн түүх маань хаашаа мурийгаад явчихваа гэвэл Би 1990 оноос 2006 он хүртэл явсан  процессыг маш зөв явсан гэж үздэг хүн. Гэхдээ алдсан юмны маань үр нь 1992 оны Үндсэн хуульд таригдсан юм шүү дээ.

 
        Н.Энхбаяр


Баримт 22. Черчилль Ардчилал бол хамгийн муу тогтолцоо. Харамсалтай нь үүнээс илүү тогтолцоог хүн төрөлхтөн олоогүй учраас үүнтэй зууралдаад байгаа юм гэж хэлсэн байдаг. Ардчилал болохоос эхлээд болохгүйг  хүртэл дэндүү их юм багтаадаг.


Бидний хүндэтгэж байсан хүмүүс хулгайч, луйварчин, дарангуйлагч болох үр хөврөл ардчилалд байдаг.


Маш олон хүний максыг хуулдаг гэдгээрээ ардчилал мундаг үзэл. Чи заавал маскаа хуулна, чамайг заавал олон түмэн танина. Монголын ардчилал маш олон хүний максыг хууллаа. Миний ч максыг хуулсан байж магадгүй.


Ардчиллын хамгийн дайсан бол Н.Энхбаяр юм уу Ц.Элбэгдорж юм биш. Харин өөрийнхөө эрхийг мэдэхгүй, түүнийгээ хамгаалж чадахгүй байгаа, сонгуулиар хэдхэн төгрөгөөр саналаа худалддаг жирийн хүн бол ардчиллын дайсан.


        Б.Батбаяр


Баримт 23. Бидний яриад байгаа ардчилал бол хоорондоо зохицох хэв маяг, арга барил процесс юм. 
 

        Н.Алтанхуяг


Баримт 24. Ерөнхийлөгчийн инстиутид дээр өөрт нь хуулиар байхгүй эрх мэдэл тэр дотроо албан тушаалтнуудыг томилдог томилгооны эрх мэдлүүдийг маш их наасан. Жишээ нь Ц.Элбэгдорж бүх шүүгч нарыг чөлөөлчихөөд буцаагаад томилдог. Ингэхдээ үгэнд ордоггүй нь хөдөө явуулах жишээний. Энэ бол шүүх эрх мэдэлд халдаж байгаагийн нэг хэлбэр. Эрх мэдлийг цөөхөн хүн гартаа төвлөрүүлэх, баялагыг цөөхөн хүн хүртэх, авах, идэх ийм шуналд хөтлөгдсөн үйл явц руу Монгол улс орчихлоо.

 

24tsag.mn
 

image

Монгол Улс ардчилсан хувьсгал руу шилжээд 30 шахам жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Ардчиллын замналыг зөвтгөх хүн байхад буруутгах нэгэн ч бас байсан билээ. Тэгвэл 1990 оны Ардчилсан хувьсгалын талаар “VTV” телевиз “Гажуулсан ардчилал” нэврүүлгийг бэлтгэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • zochin (122.201.31.215)
    teneguud unen zuil bichee yu
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Цнд (66.181.160.77)
    Хулгайчуудаар удирдуулаад хаа хүрэхийг нь харая л даа. Төрийн бөөснүүдээ устга
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.76)
    Улс төрийн Меритократия гэдэг онол байдаг. Сингапур улс тйим тогтолцооны ачаар маш хурдан хөгжсөн. Монголд тийм л тогтолцоо байвал сайнсан. Даанч манайхан меритократийг тогтоож чадахгүй л дээ. Яагаад гэвэл- Монгол хүн болгон өөрийгөө мундаг гэж боддог!!!
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • irgen (202.9.42.22)
    АРДЧИЛАЛ ГЭДЭГ ГОЁ НЭРИЙН ДОР ДЭЛХИЙГ НОЁЛОХ ГЭЖ БАЙГАА ДОЛЛАРЫН ЭЗДИЙН БОДЛОГО, УЛС ОРНУУДАД ӨНГӨТ ХУВЬСГАЛ ЗОХИОН БАЙГУУЛАЖ , САНХҮҮЖҮҮЛЭЖ ДАРАА НЬ ӨӨРСДИЙНХӨӨ ҮГЭНД ӨРДӨГ ХАМГИЙН АДГИЙН ХҮМҮҮСИЙГ ОЛЖ ТАВИДАГ
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • зОЧИН (124.158.111.6)
    Коммунизмаа байгуулах нь зөв юм байна. Нэг төлөгний мах идсэн уусан хүн л арга хэмжээ авагддаг байлаа шүү дээ. Ардын Хянан Шалгах Хороог байгуулах хэрэгтэй юм байна. Идэж уух нь хэрээс хэтэрлээ яасан ч ханаж цаддаггүй хувалзууд байдаг юм.
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Тэгээд яа гээд байга юм. Эргээд коммунизмаа байгуулах юмуу.
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.166.72)
    ene odoo yaatsan gar bichsen yum bee xe boduul setgvvlch l bx daa xa xa
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Одоо л жинхэнэ хувьсгал хийж нийгэм журмыг хамтдаа байгуулах хэрэгтэй. Луйварчин хулгайч нарын хөрөнгийг хурааж АРД ТҮМНИЙ ӨМЧ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.27.43)
    Ишш, чааваас! Ямар ч бичэг үсгийн боловсролгүй баагий бичиж дээ.
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.35.106)
    хэдэн тарвага Монголын баялаг өмчийг хуу хамсан 90 оны самуурал
    2017 оны 11 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    57 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 5 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 19 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 25 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 29 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 35 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    19 цаг 38 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК