Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “Чингис хаан” одонгийн эзэн Ерөнхийлөгчийн гадаадад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй

2017-11-18
0
ЖИРГЭХ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-ний Ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бур улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил уг шагналыг хүртэх эрхмээр олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Найдангийн Түвшинбаярт олгохоор болсон билээ. Тэгвэл “Чингис хаан” одонгийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1.  ”Чингис хаан“ одонг 2014 оноос Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар болсон.

 

Баримт 2.  Өмнө нь Чингисийн одонг Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр олгодог байжээ.

 

Баримт 3. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталсанаар энэхүү одонг олгож эхэлжээ.  

 

Баримт 4.  Одон нь тус бүр 2 мм-ийн зузаантай З давхар байна. Одонгийн нийт диаметр 100 мм аж.

 

Баримт 5. Одонгийн зүүлт нь алтадсан эвэр угалзан гинжин чимэглэлээр холбогдсон цагаан туг болон бадам цэцгээр хүрээлүүлсэн хөх өнгийн пааландсан суурь бүхий алтан соёмбоос бүрдэнэ. Цагаан тугнууд нь эвэр угалзан хүрээтэй байна. Туг, бадам цэцгийг цагаан алтаар, соёмбыг алтаар хийнэ. Одон, зүүлтийн хэсэгт нийт есөн цагаан туг дүрслэгдэнэ.

 

Баримт 6. ”Чингис хаан“ одонгоор Монгол Улсын төр, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж буй хүмүүсийг шагнадаг уламжлалтай.

 

Баримт 7.  Мөн Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэн энэхүү шагналын эзэн болох боломжтой.

 

Баримт 8.  2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ шагналыг эзэн болж байв.

 

Баримт 9.    Ерөнхийлөгч Н.Багабандийн сvvлчийн зарлиг нь "Чингис хаан" одон хvртээх тухай бөгөөд зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай байлаа. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хvртэж буй онцгой тохиол таарч байв. 

 

Баримт 10.   2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав Чингисийн одонгоор шагнагдав.

 

Баримт 11. Түүний монголын орчин vеийн хөгжмийн урлагийг хөгжvvлж,  дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бvтээснийг ийнхvv өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хvртээжээ. 

 

Баримт 12. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн мөн шагналыг эзэн болов. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв.

 

Баримт 13. 2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржод Чингисийн одон гардуулав. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Чингис хааны одон хүртээжээ.

 

Баримт 14. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хааны одон”-оор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт  “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байна.

 

Баримт 15. 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тус шагналын эзэн болов. Ерөнхийлөгч одон гардуулж баяр хүргэхдээ “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна. 

 

Баримт 16. 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном Чингис хааны одонгоор шагнагдав. Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнахаар болжээ. 

 

Баримт 17. 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайд уг одонг гардуулсан юм. Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрбээр олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм. 

 

Баримт 18.  2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёод Чингисийн одон гардуулав. Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цолыг 2002 онд хүртсэн нэрт яруу найрагч юм.

 

Баримт 19.  2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг гардуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.  Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм. Дараагийн Чингис хааны одонг Л.Түдэв гуайд өгөх ёстой гэсэн саналууд цахим ертөнцөөр явж байна.

 

Баримт 20.  2017 онд Чингис хаан одонгийн эзэнээролимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Найдангийн Түвшинбаярийг нэрлээд байгаа юм. 

 

Баримт 21. “Чингис хаан” одон, дагалдах батламж, урамшууллыг гардуулах ёслолын ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар Төрийн ёслолын албатай хамтран Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулдаг.

 

Баримт 22. Одон хүртэгч, эсхүл түүний өв залгамжлагч нь хүсвэл Одон хүртэгчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор уг одонг батламжийн хамт Үндэсний түүхийн төв Музейд хүндэтгэлтэйгээр байрлуулна.

 

Баримт 23. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

 

Баримт 24. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

 

Б.Батчимэг 

 

image

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” тахиа жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-ний Ням гарагт тохионо. Энэ өдрийг тохиолдуулан жил бур улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ жил уг шагналыг хүртэх эрхмээр олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Найдангийн Түвшинбаярт олгохоор болсон билээ. Тэгвэл “Чингис хаан” одонгийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.9.42.10)
    Бүгд одонгоо зүүгээд дагаад явна гээд байвал бас хэцүү еэ.
    2017 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (85.197.41.161)
    Ochirbad bagabandi gonchigdorj ene muusain lalaruud yasan gej ene tumuruur shagnaj bgaan 26 jil uls ard tumenii buyand bayjij ard tumenee ajilgui orlogui uls oronoo urund oruulsan gej ugsun baihldaa novsh gej
    2017 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.34.212)
    баттулга жижигхэн хүн гэдгээ харуулж л байна. 21 онд элбэгдоржоос ч доорд орчихсон бүүр жижигхэн хүн болно биз. ядаж бөх гэвэл давгаад өгөх байж чааваас.
    2017 оны 11 сарын 19 | Хариулах
    • Zochin
      Jinhen jijighen chin chi yum bishv kkk
      2017 оны 11 сарын 19
  • Зочин (182.160.34.212)
    баттулга жижигхэн хүн гэдгээ харуулж л байна. 21 онд элбэгдоржоос ч доорд орчихсон бүүр жижигхэн хүн болно биз. ядаж бөх гэвэл давгаад өгөх байж чааваас.
    2017 оны 11 сарын 19 | Хариулах
    • Zochin
      Tenegtdeg bna shde Dagwadorj yasan gj ene shagnalig awahin teneg mal we sain bodood vz jijighen tolgoitoi mal gj uuriguu hel
      2017 оны 11 сарын 19
  • Soongo (103.229.122.171)
    За яахав ээ, бас ч гэж улсынхаа нэрийг дэлхийд гаргасан хүү шүү, зүгээр хошуу нэмэхэд нэрс нь гарч байсан хүмүүсээс насны эрэмбийг нь бодоод Урианхай гуайд өгчих болов уу гэж бодож байсан, гэхдээ энэ залуугаа авахаар болсон ч дэмжиж байна аа, харин өмнө олгож байсан хүмүүс дотор гончигдорж шиг хийсэн байхгүй зүгээр авчихсан хүн байхгүй шүү, батүүл Монгол Улсын Баатар цолыг минь үнэгүйдэж авсантай агаар нэгэ, тэр мэндооёо гэдэг хүний оронд түдэв гуайд өгөх ёстой байсан, гэх мэтчилэн урд нь өгч байсан хүмүүс дотор бүр ч хэрэггүй хүмүүс байхад юу ч хэлдэггүй байсан хирнээ олимпийн аврага, нүдээрээ инээмсэглэсэн, хүч хөдөлмөрөө гаргасан аврагад өгөхөөр яагаад л хэрүүл өдөж байгаа юм шиг олон бичээд байна даа, журам нь тийм юм бол ерөнхийлөгчийн гадаад айлчлалд оролцоод явж л байг хэнд хамаатай, 9 цэн алтыг нь авч л байг хэнд хамаатай
    2017 оны 11 сарын 19 | Хариулах
    • Zochin
      Sain bna awch l bg yu ni buruu bgan te bas ch gj yapond bish delhiid neree gargachihsan mongoloo taniulchihsan hvn shvde Awah tsag ni mun bha vvnees hoish bol martagdah blgvi de
      2017 оны 11 сарын 19
  • Зочин (90.199.223.235)
    Багабанди очирбатад өгсөн, Энхбаяр Б.Шарав, Д.Бямбасүрэнд, элбэгдорж очирбат, багабанди, наисрай, содном, мэнд-ооёо, ариунбаатар, дэмбэрэлд, хбаттулга түвшинбаярт өгсөн бн. Элбэгдорж жинхэнэ бөөндүүлсэн бн. Баттулга ч аргагүй бөх юмаа.
    2017 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    57 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    1 цаг 4 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    1 цаг 19 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 24 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 28 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 34 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    19 цаг 37 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК