Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: АМГТГ-ын даргаар томилогдсон Х.Хэрлэн гэж хэн бэ

2017-12-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн томилгоо үргэлжилсээр. Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Х.Хэрлэнг томилжээ.

 

 

Хэн хүний сонирхлыг татдаг, болчих юмсан хэмээн зүтгэдэг эл сэнтийг  үе, үеийн Засгийн газрын тэргүүнүүд хамгийн дотно хүндээ “бэлэглэдэг”. У.Хүрэлсүх ч энэ уламжлалаас ангид байж чадсангүй. Өвөг дээдсээс бидэнд бүрэн бүтнээр нь өвлүүлж үлдээсэн газрын хэвлийн баялаг Х.Хэрлэн болон түүний тойрон хүрээлэгчдийн гарт очих нь тодорхой боллоо. Тойрон хүрээлэгч хэмээсний учир мөдхөн тэр бусдын жишгээр халаа сэлээг хийж эхэлнэ.  Олон нийт ч түүнийг таатай хүлээж авахгүй байгааг цахим ертөнцөд цацагдаж буй мэдээллээс харж болохоор. Цахим мэдээллийн дор бичигдсэн мэдээллүүдийг анзаарч байхад тухайн хүнийг хамгийн сайн танидаг хүмүүс нь эсвэл нэгэн цагт хамт ажиллаж байсан нөхөд нь  өөрийн үзэл бодол, байр суурийг илэрхийлсэн байх нь олонтоо. Олонд хүрч буй мэдээллээс харахад мань хүн тийм ч сайн хүн биш бололтойдог. 


Х.Хэрлэнгийн  талаархи “24 баримт”-ыг хүргэж байна.


Баримт 1. Засгийн газрын ээлжит /2017.12.07/ хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилов.


Баримт 2. Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төржээ. Түүний намтарт бичигдсэнээр, 1993-2000 онд юу хийж байсан нь тодорхойгүй явж байснаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хэмээх албан тушаалд шууд томилогдсон нь олны анхаарлыг татах үндэс болжээ. Намтрыг цааш үргэлжлүүлэх аваас 'Монгол Шуудан' компаний ТУЗ-ийн  дарга, Монголын төмөр замын ТӨХК-ий дэд дарга, 'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ий ТУЗ-ийн дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалыг хашиж ирсэн байх жишээний.


Баримт 3. Х.Хэрлэн нь “Кадастр”-ын Хэрлэн гэдгээрээ уул уурхайн салбарт болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэл сонирхол бүхий хүмүүст танигджээ. Учир нь АМХЭГ-т Кадастрын алба байгуулагдах үеэс ажиллаж,  даргын суудал руу өгссөн  нэгэн.


Баримт 4. Х.Хэрлэнгийн талаар сайн гэхээсээ саар мэдээлэл дэндүү их юм билээ. Ганцхан жишээ хэлэхэд, АТГ-ынхан АМГ-ын дарга асан Д.Батхуягийг барьж, хорих үед дараагийн хүнээр түүнийг нэрлэж байв.


Баримт 5. Үнэндээ тэрбээр  насан багийн андынхаа хүчээр өдий зэрэгтэй яваа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болмоцоо түүнийг нэг биш нэлээд хэдэн албан тушаалд  нэрийг нь дэвшүүлсэн гэх.  


Баримт 6. Уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэрийн шинэ захирлаар томилогдох  яриа гарч байсан ч Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдоно гэх “бор шувуу” Засаг бүрдсэн цагаас хойш ниссэн.


Баримт 7.  Мань хүн улс төрд хөл тавьсан цагаасаа л намын томчуудын итгэлийг хүлээсэн учраас Х.Хэрлэн төрийн өмч хөрөнгийг удирддаг, хувьчилдаг чухал суудалд заларсаар иржээ.  Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх мэт олон сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж байсныг дээр өгүүлсэн.  


Баримт 8. Түүний талаар “Дунд гарын суудлаа ашиглан том гарын бизнесмэн болж чадсан” гэх яриа байдаг.


Баримт 9. “Төрийн алба хашдаг хамгийн залуу ам.долларын саятан” гэх тодотголыг энэ эрхэм хэдэн жилийн өмнө хүртэж байжээ.


Баримт 10. Х.Хэрлэн АМХЭГ-ын Кадастрын албаны даргаар ажиллаж байхдаа лицензийн наймааг жинхэнэ утгаар нь цэцэглүүлж, хөлжсөн нэгэн гэлцэх нь бий.


Баримт 11. Тодруулбал, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ Х.Хэрлэн төрийн мэдлийн Шивээ-Овоогийн  лицензийг 2004 оны арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд У.Хүрэлцоож захиралтай “Шинэ шивээ” компанид шилжүүлсэн байдаг.


Баримт 12. Х.Хэрлэн төрийн мэдлийн Шивээ-Овоогийн лицензийг ийнхүү шилжүүлснийхээ дараа “Шинэ шивээ” ХХК-д хувь эзэмшдэг болсон гэлцдэг.


Баримт 13. Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэнгийн гарын үсэг бүхий 2002 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 441А тоот лицензээр “Алтан дорнод” ХХК-д Заамарын Ар наймганы 485 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж байжээ.


Баримт 14. Тэрбээр 2005 оны наймдугаар сард Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байжээ. Үндэслэл нь ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон гэх үндэслэлээр. 


Баримт 15. Түүнчлэн 400 сая төгрөгөөр хохирсон компаний зүгээс гаргасан гомдлын дагуу шалгахад Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь илэрч байжээ.


Баримт 16. АМХЭГ 2002-2004 онд 120 өргөдлийн төлбөрийг төлж, лиценз олгох ёстой байтал байгууллагын дарга нар нь эрх мэдлээ хэтрүүлж, энэ асуудлыг 2-3 жил нуун дарагдуулсан нь тогтоогджээ.


Баримт 17. Улсын төсвийн хөрөнгөөр /400-680 сая төгрөгөөр/ хайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайханы тушаалаар Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэнгийн мэдэлд шилжүүлжээ. Х.Хэрлэн даргынхаа тушаал гарснаас 20 минутын дараа л нөгөө 120 өргөдлийг авч, бүгдийг хууль бус лиценз болгосон гэх.


Баримт 18. Мөн АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга байхдаа  ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын таванд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгчээ.


Баримт 19. Тус лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан нь  дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай “Гео инфо” ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1750 мянган ам.доллараар арилжсан байдаг.


Баримт 20. Ийнхүү түүнтэй холбоотой хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан ч Х.Хэрлэн ял сонсох нь бүү хэл дарга болж дэвшив.


Баримт 21. Өнөөгийн УИХ-ын гишүүн Лу.Болд АМГТХЭГ-ын даргаар томилогдсоныхоо дараа түүнийг ажлаас нь чөлөөлсөн байдаг.


Баримт 22. Л.Болдын “буян”-аар  гудамжинд лааз өшиглөж явсан тэрбээр 2008 оны сонгуулиар өдгөө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн сонгуулийн менежерээр ажилласан.


Баримт 23. Шанд нь ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын албан тушаалыг өвөртөлсөн. ТӨХ бужигнах үед Д.Сугарын оронд  яригдаж байсан удаатай.


Баримт 24.  Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт удаа дараа хойшлоод байгаа нь Х.Хэрлэнг зүтгүүлж буй томчуудын “дохиур”-тай холбоотой байж ч мэднэ хэмээн тухайн үед хэвлэлийнхэн шуугиж байжээ.

 

24tsag.mn Б.Заяа

image

Өвөг дээдсээс бидэнд бүрэн бүтнээр нь өвлүүлж үлдээсэн газрын хэвлийн баялаг Х.Хэрлэн болон түүний тойрон хүрээлэгчдийн гарт очих нь тодорхой боллоо. Тойрон хүрээлэгч хэмээсний учир мөдхөн тэр бусдын жишгээр халаа сэлээг хийж эхэлнэ. Олон нийт ч түүнийг таатай хүлээж авахгүй байгааг цахим ертөнцөд цацагдаж буй мэдээллээс харж болохоор.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • ЗОЧИН (182.160.0.128)
    ИЙМ ШАЛГАРСАН ХУЛГАЙЧ НАРЫГ ТӨРД ЗАЛАХ Ч ГЭЖ ДЭЭ. ХҮНИЙ ГАР ХӨЛ, ХУРУУ БОЛОХДОО МЭРГЭШСЭН НӨХӨР.
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Иргэн (27.123.212.142)
    Ямартвйч ийм хэмжээний алба хаших боломжгуй этгээддээ?! У.Хурэлсухийн шудрага зан нэг иймэрхуу л юм болж байна?!
    2017 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (27.123.212.137)
    2020 онд битгий сонгоорой.
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.185.79)
    МАН ын чадалтай боловсон хүчнүүдийн нэг.Ажил хэрэгч залуу.Амжилт
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Мал хэзээ ч хүн харадаггүй.Малаас дор орк энд бас нэг байна.Оркууд монголоос зайлж солонгост харлах юм бол монгол хөгжинө гэж ха ха
      2017 оны 12 сарын 08
    • Irgen
      Xuts malaa
      2017 оны 12 сарын 08
  • Зочин (66.181.185.79)
    Тэнэг бөхчүүдээс л дээр.Энэ салбарт ажиллаж бсан туршлагатай л юм байна даг.
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.195.74)
    новш юмаа монголын ард түмэнд ирээдүй алга миеэгээр удирдуулаад Си даргын ивээлд орьё
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (93.115.95.205)
    hurelsukhiin suganii us, mongo bosgogch
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (93.115.95.205)
    ХАМГИЙН ЗАЛУУ ДОЛЛАРЫН ТЭРБУМТАН ШҮҮДЭЭ
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.31.13)
    Ийм хэрэггүй хогоо холхон байлгаж зайлуулаачээ,дандаа хулгайч нар л дарга болоор улс орон дампуурах нь аргагүй
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (27.123.214.104)
    Hurelsuhiin shudarga yoso ni ooroo l bushuuhan holjij avah l etsesiin huselj baij dee
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Bi monhol (59.153.115.247)
    Xyrelcyxee chinii yricsn shudarga ec xaana baina.
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Zochin (150.129.141.61)
    Hurelsuh saidad ard tumen bid yaj itgelee. Arai ch de. Baatartsogt ni mergejliin, bas avilgald holbogdohgui zuv hun shig bsan yum. Ene nuhur uul uurhain salvart yamar yum hiij chadahav de. Avilgaliig uugshuulj, heden hujaa kompanid uilchilne biz
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.43.104)
    Bas neg hulgaich alban tushaal hurtev
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • 98756 (49.0.165.5)
    Ерөнхий сайд Хүрэлсүх минь дээ. Даанч яав даа.Очиж очиж ийм нэр муутай хүнийг авчирч ирэх гэж дээ. Одоо ард түмнээс удахгүй ухамсарын шанаа авна даа .
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • 256 (49.0.165.5)
    Монголын газар нутгыг жинхэнэ зарсан нөхөр гараад ирлээ. Одоо үлдсэн хэсгийг зарах гэж ирсэн юм байхдаа.Хүрэлсүх минь чи ард түмнийг ой санамжгүй гэж битгий бас. Одоо чи удахгүй унанана даа.Маш чанга.
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (49.0.147.60)
    Юугаа ч мэдэхгүй хүнийг эрүүл мэндийн сайд болгодогоос арай өөр л харагдаж байна. Тэгээд хийж чадаж л байвал хэн ч байсан яадаг юм.
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Иш Топор минь дээ (66.181.184.117)
    Иш Топор минь дээ ингэж ч нэрээ баасдах гэж дээ
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.207)
    У Хүрэлцоож гэдэг чинь крөнхий сайд У Хүрэлсүхийн дүү юу ах уу
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.207)
    хятадын мафыхантай холбоотой нөхөр гэсэн Бээжингийн онгоцны буудалд Цагаан шонхорын Энхтайван ,Ц Элбэгдоржийг ерөнхийлөгч байхад уул уурхай хариуцсан зөвлөх байсан Алтан -Очир нартай буухад хятадын мафыхан тусгай хамгаалалтай машинтай тосч авч явсаныг нүдээр харсан хүмүүс ярьдаг юм
    2017 оны 12 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    36 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    43 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    57 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 3 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 7 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 13 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    19 цаг 16 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК