Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэгийн үр дүнд жөтөөрхүү хүн бий болдог

2017-12-19
0
ЖИРГЭХ

 
“Бусдын дор орохгүй" амьдрал
 
…Mонгол аав ээж нар хүүхдээ “Хүний дор орохооргүй хүн болгоно” гэж хүмүүжүүлдэг. Үр дүнд нь жѳтѳѳрхүү, амин хувиа хичээсэн монгол хүн бий болно.
 
Япон аав ээж нар хүүхдээ  “Хүнд тѳвѳг удахааргүй хүн болгох сон” гэж ѳсгѳдѳг. Үр дүнд  нь хариуцлагатай, бусадтай нэгдэж чаддаг япон иргэн бий болно…
 
                                             \Нүүрномноос авсан ишлэл \
 
Mонголчууд бид багаасаа л ѳѳр хоорондоо уралдан ѳрсѳлдѳж ѳсчээ. Бага балчир насандаа хүмүүжлээрээ бус хов, гомдлоороо уралдана, дунд сургуульд  мэдлэгээрээ бус дүнгээрээ уралдана, их дээд болон мэргэжлийн сургуулиудад ур чадвараараа бус дипломоороо уралдана, ажил дээр гарахаараа чин сэтгэлээрээ бус зусардлаараа уралдана, амьдрал дээр болохоор хэрэгцээгээрээ бус хэрэглээгээрээ уралдана. Энэ болгон нь “Хүний дор орохгүй байх” гэсэн нэгэн зорилгод хѳтлѳгдѳж, аав ээждээ “Хүний дор орохооргүй амьдарч яваа”-гаа нотлох нэгэн баталгаа болдог аж. Mорь унаж уралдахдаа заавал түрүүлэх гэж зүтгэж, ѳѳрѳѳс нь хоцорсондоо хорсож шаралхан, нулимсаа залгих нэгнийг харж сэтгэлдээ таашаал эдэлж баясах нүүдэлчдийн сэтгэлгээний араншин. Зѳвхѳн түрүүлсэн морьд руу хѳлсийг нь гараараа арчих гэж хошуурч, эзэнд зусардан хѳѳрѳлхѳж, унасан хүүхдийг нь магтан үнсэж  хѳѳргѳх бидний араншин. Хѳлс хүчээ шавхан байж ирсэн бусдыг нь тоож ч харахгүй, ѳрѳвдѳн хайрлахгүй. Аажим аажимдаа бид хэн нэгний ард орох дургүй сэтгэлгээтэй болцгооно. Гэхдээ ямар ч аргаар хамаагүй.
 
Монголчууд бид адил тэгш байх сэтгэлгээнд дасаагүй болохоор заавал хэн нэгнийг нѳгѳѳтэй нь харьцуулан дүгнэдэг. Гэхдээ нэг нь нѳгѳѳгѳѳсѳѳ заавал “илүү” байх ёстой хэмээх хатуурсан санаа бодолтой. Дуучныг дуучинтай нь, улс тѳрчийг улстѳрчтэй нь, сэтгүүлчийг сэтгүүлчтэй нь, бизнесмэнийг бизнесмэнтэй нь, миссийг мисстэй нь, хулгайчийг хулгайчтай нь, нэг найзыгаа нѳгѳѳ найзтай нь, ѳѳрийнхѳѳ эхнэрийг ѳрѳѳлийн эхнэртэй заавал харьцуулан алдааг нь олж шүүмжлэн гоочлоно. Хүн болгон ѳѳрийн гэсэн хүмүүжил тѳлѳвшилтэй, адилгүй санаа бодол сэтгэлгээтэй, ѳѳр ѳѳр авьяас чадвартай, тус тусдаа боломжтой гэдгийг бид ойлгож хүлээн зѳвшѳѳрдѳггүй. Нэгэнд нь байгаа сайн тал нѳгѳѳд нь байхгүй авч, нэгэнд нь байгаа авьяас чадвар нѳгѳѳд нь байхгүй байгааг бид анзаарч мэдэрдэггүй. Хүн болгон ѳѳрсѳддѳѳ байгаа боломжин дотроо оршиж байгааг, тэгж орших учиртайг бид ухаардаггүй. Хэн нэгнийг нѳгѳѳтэй нь заавал харьцуулан уралдуулж, түрүүлснийг нь хѳѳргѳн магтаж, хоцорсоныг нь хорсон муулж суудаг бидний гаж сэтгэлгээ, монголчууд биднийг эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахад саад болж байгааг та анзаардаг уу?
 
Ѳнгийг мѳнгѳѳр хэмжих болсон ѳнѳѳгийн монголчууд бидний амьдрал энэ гаж үзэгдлийг улам л дэвэргэж байна даа. “Амьтан хүн муу хэлнэ” гэдэг айдсанд хүлэгдсэн, “Хүний дор орохооргүй яваа”-гаа харуулах гэсэн солиоролтой хийрхэл та биднийг цѳхрѳѳж, сэтгэлгээг ядрааж, хүсэл зорилгыг тань хиртээж байна даа. Хѳлѳрсѳн гоёлын даашинз, урссан будаг, хундагатай дарсанд дуссан цѳхрѳлийн нулимс, зээлтэй машин, зэвэргэн сэтгэл, хуурамч инээмсэглэл, атаархсан хорсол бүхэн таны амьдралыг амар тайван болгохгүй ээ. Бидний энэ уралдаанч хэвшил, харьцуулсан тансаглал, барьцсан сэтгэлгээн дээр маш олон муу хүмүүс “мѳнгѳ хийж” байна даа.
 
Хэрвээ бид үр хүүхдүүдээ “Хүний дор орохгүй хүн” болгох гэж бус, “Бусдад тѳвѳг удахааргүй хүн” болгон тѳлѳвшүүлэх гэж хичээх аваас олон зүйл сайнаар ѳѳрчлѳгдѳнѳ дѳѳ. Ѳчүүхэн жижиг үйлдэл болгондоо хариуцлагатай ханддаг болно, сайн муу, баян ядуу гэж ялгаварлахгүйгээр хүн бүрийг хүндэлдэг болно, хийж буй бүтээл болгондоо “бусдын сайн сайхны тѳлѳѳ” хэмээн сэтгэлээ шингээдэг болно, чадахгүй зүйлдээ боломжоо учирлан уучлал гуйж татгалздаг болно, бусдад тѳвѳг удахгүйгээр ѳѳрийн боломжоороо амьдарч чаддаг болно. Боломж гэдэг хязгаарлагдмал хэдий ч бидэнд ѳгсѳн бурханы хишиг. Тэгэхээр хүн бүр тѳгс тѳгѳлдѳр байж чадахгүй байгаа нь  бусдад муулуулах шалтаг биш. Хүн болгонд боломж нь адилгүй байх учраас бусдад тѳвѳг удахгүй байх нь хамгийн зѳв сонголт юм даа. Таны амар амгалан амьдралын баталгаа юу гээч? Бусадтай уралдаж ѳрсѳлдѳхгүйгээр ѳѳрийн боломжоороо ажиллаж амьдарч, тэнүүн ухаантныг ч, тэнэг мунхагийг нь ч байгаагаар нь ойлгож харьцах чадвар юм шүү дээ. Уралдлаа гээд түрүүлэх үү?
 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Zochin (117.111.8.217)
    Zuv yum bichsen bn shdee yund ni tegej buhimdaad baigaan. Uuriin tolgoi deereh buhliig harj yavbal taarna
    2017 оны 12 сарын 21 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Малнуудаа өөрсдөө баялаг бүтээ дараа нь бусдад атаарх за.
    2017 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.116)
    Yum uzeegui mulguu teneg luivarchin hulgaich offshorchdiin huuhduud l iim humuujiltei. Ted 9911 tei dugaar barina, gadaadad zugaatsana, bas neg adilhan luivarchingiinhaa huuhedtei gerleme gej tenegtene.
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      umuurch baigaa yum bish tehdee ingej ataarhaj muugaar helj suuhiin orond uuruu uuriinhuu amidraliig bii bolgooch buh yum chinii gart baigaa
      2017 оны 12 сарын 19
  • demjij bna (202.179.25.27)
    saihan bichjee. hamagiin hogiin aranshin,yag odoo shine jileer goe haragdah uraldaan bolj bna. ene demiireliig zogsoohson,uzel bodol,handlagaa oorchlohsondoo..
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Галбадрах гэж нэг Америк залуу их солиорох юмаа чи. Хүний дор орохооргүй гэдэг Монгол ойлголт бол бусдаас битгий хоцор бусадтай адимл тэгш амьдарч аж төр гэсэн үг болохоос тэр Библд заадаг шиг Ертөнцийн Эзэн чиний амьдралыг төлөвлөсөн чи зүгээр л мөрөөрөө яв гэсэн үг биш.
    2017 оны 12 сарын 19 | Хариулах
    • Mgl
      Mal bol ene ovol idchixsen dee chamaig xaxa. Um oilgoxgyi zoruud deer n yxaan myytai myixar noxdyyd aash shiryyn shiren nyyrtei iim malnyyd er n ix bx boljee.
      2017 оны 12 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    19 цаг 4 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    21 цаг 27 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    23 цаг 28 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК