Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: ДЭМБ ”Улаанбаатарын агаарын бохирдол стандарт хэмжээнээс дөрөв дахин их байна”

2018-1-08
0
ЖИРГЭХ

Гамшгийн хэмжээнд хүрсэн утааныхаа асуудлыг монголчууд бид хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Утаа агаарын бохирдол ямар эрсдэл дагуулдгийг бидний монголчууд тэгтлээ сайн ойлгохгүй л байх шиг... Тиймдээ ч бид утааны гамшгийн талаарх 24  баримтыг хүргэж байна.  

Баримт 1. Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний 10-т бичигддэг байсан бол одоо эхний 5-д багтдаг болжээ.

 

Баримт 2. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс гэр хороолол болон авто тээврийн хэрэгсэл нь агаар бохирдуулагчдын 80 орчим хувийг эзэлж байна.

 

Баримт 3. Нийслэлд 180 мянган айл гэр хороололд амьдарч байна гэсэн тооцоо бий. 

 

Баримт 4. 2011 онд  нийт 2.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоог “Цэвэр агаар” сангийнхан гаргасан боловч ердөө 700 сая төгрөгийн хөнгөлөлтийг иргэд авсан гэсэн дүн гарсан байдаг байна.

 

Баримт 5.Гэр хорооллын утаанаас гадна автомашины утаанаас ялгарч буй хорт хийнүүд нь агаарын бохирдолд нөлөөлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг болсоор байгаа бөгөөд 2011 онд улсын хэмжээнд 224000 байсан тээврийн хэрэгслийн тоо 2017 онд 345000 болж нэмэгдсэн байна.

 

Баримт 6. Автомашинуудын 70-аас дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин тээврийн хэрэгслүүд,  түүний дотор  83 хувь нь бензин, 16 хувь нь дизель, нэг хувь нь хийн түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд утаанаас ялгарч буй хийн найрлагад агаар бохирдуулагч этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь судалгаагаар тогтоогджээ.

 

Баримт 7. Автомашинаас хамаарсан агаарын бохирдлын үндсэн үзүүлэлт болох азотын давхар ислийн агууламж 2010  онтой харьцуулахад 2017   онд гурав дахин  өссөн байна. Энэ нь цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд эзэлж байгаа хуучин машины тоо, уулзвар замын нэвтрүүлэх чадвар, авто замын чанар, хөдөлгөөний эрчим зэрэг шалтгаануудаас шууд хамаарсан өсөлт юм.

 

Баримт 8. Улсын хэмжээнд импортлогдож буй 540.0 мянга гаруй тонн шатахууны 60 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод борлогдож байгаагаас ихээхэн хэмжээний хортой бодис агаарт ялгардаг гэсэн тооцоо гарсан байдаг байна.

 

Баримт  9.  Агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж буй бас нэг гол хүчин зүйлд  2000 гаруй нам даралтын уурын зуухууд ордог.

 

Баримт 10. Канадын Simon Fraser-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален 2011 онд Улаанбаатарын утааг судалсан байна.  Улаанбаатарын агаарын бохирдлоос болж ирээдүйд нийслэлийн хүн амын арван хүний нэг нь нас барж магадгүй гэсэн дүгнэлт гарч байсан юм.  

 

Баримт 11. Тоос, хөө тортгийг шингээн цэвэрлэдэг ногоон байгууламжийн хэмжээ Улаанбаатар хотод нэг хүнд 3,2 метр квадрат ноогдож байгаа нь хотын стандарт хэмжээнээс 3-6 дахин бага байна.

 

Баримт 12. Улаанбаатар хотод жил бүр 600 мянган метр куб хуурай хог хаягдал гардаг бөгөөд тэдгээрийг ил задгай замбараагүй асгаж байгаа нь агаар, хөрс, усыг бохирдуулах нэг эх үүсвэр болдог.

 

Баримт 13. 65-аас дээш насны өндөр настан болон 5 хүртэлх насны хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд дэлхий даяар жилд 1,6 сая хүн агаарын бохирдлоос болж нас барж байгаагаас 800 мянга нь хүүхэд.

 

Баримт 14. Харин Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй өвчний улмаас нас барж байна  гэх тооцоо бий. Үүний 240 нь 5 хүртэлх насны хүүхэд байдаг. Тиймээс статистикийн тооцоогоор Улаанбаатарт амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхэд болон 65 хүртэлх насны хүмүүс хамгийн өртөмгий буюу бусдаасаа хоёр дахин эрсдэлтэй нь тогтоогдсон байна.

 

Баримт 15. Амьсгалын замаар орсон хийн 80-90 хувь амьсгалын замын салстад шингэдгээс ихэнх нь уушгинд шингэдэг. Тухайлбал нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч юм.

 

Баримт 16. Азотын давхар исэл нь уушгины эд, амьсгалын замыг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг.

 

Баримт 17. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо болон дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг.

 

Баримт 18. Хөө тортог, том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг.

 

Баримт 19. Тоосонцрын хэмжээнээс хамаарч хүний амьсгалын замын эрхтнээр дамжин эрүүл мэндэд ихээхэн хор нөлөө үзүүлдэг ба тоосоонцор нь нарийн байх тутам амьсгалын замаар дамжин уушгинд очиж тэндээ үлддэг байна. Өвлийн улиралд агаарын бохирдол нь тоосны агууламжийн жилийн дундаж хэмжээг дээд цэгт нь хүртэл ихэсгэдэг.

 

Баримт 20. Хүний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар бол мэдээж ажлын байр. Тэгвэл агаарын бохирдол ажлын байранд хамгийн их байдаг аж. Эрдэмтдийн судалснааражлын байранд агаарын бохирдол хотын утаанаас 4-6, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байгааг тогтоожээ.

 

Баримт 21. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна.

 

Баримт 22. Монгол Улсын иргэд, тэр дундаа улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна.

 

Баримт 23.Түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тоосонцрууд тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын замын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээж, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг. Бензопирин хэмээх хорт хавдар үүсгэгч бодис утаанд хүлцэх хэмжээнээс 14 дахин их байдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ.

 

Баримт 24. Судлаачдын судалгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолттой холбоотой өвчилжээ. Мөн өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарчээ.

 

24tsag.mn

image

Гамшгийн хэмжээнд хүрсэн утааныхаа асуудлыг монголчууд бид хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ бол төр, иргэн, бүх талын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрэх ажил. Утаа нь хариуцлагатай холбоотой гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Утаа агаарын бохирдол ямар эрсдэл дагуулдгийг бидний монголчууд тэгтлээ сайн ойлгохгүй л байх шиг... Тиймдээ ч бид утааны гамшгийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

Баримт 1. Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд эхний 10-т бичигддэг байсан бол одоо эхний 5-д багтдаг болжээ.
Баримт 2. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс гэр хороолол болон авто тээврийн хэрэгсэл нь агаар бохирдуулагчдын 80 орчим хувийг эзэлж байна.
Баримт 3. Нийслэлд 180 мянган айл гэр хороололд амьдарч байна гэсэн тооцоо бий.
Баримт 4. 2011 онд нийт 2.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоог “Цэвэр агаар” сангийнхан гаргасан боловч ердөө 700 сая төгрөгийн хөнгөлөлтийг иргэд авсан гэсэн дүн гарсан байдаг байна.
Баримт 5.Гэр хорооллын утаанаас гадна автомашины утаанаас ялгарч буй хорт хийнүүд нь агаарын бохирдолд нөлөөлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг болсоор байгаа бөгөөд 2011 онд улсын хэмжээнд 224000 байсан тээврийн хэрэгслийн тоо 2017 онд 345000 болж нэмэгдсэн байна.
Баримт 6. Автомашинуудын 70-аас дээш хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин тээврийн хэрэгслүүд, түүний дотор 83 хувь нь бензин, 16 хувь нь дизель, нэг хувь нь хийн түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бөгөөд утаанаас ялгарч буй хийн найрлагад агаар бохирдуулагч этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Баримт 7. Автомашинаас хамаарсан агаарын бохирдлын үндсэн үзүүлэлт болох азотын давхар ислийн агууламж 2010 онтой харьцуулахад 2017 онд гурав дахин өссөн байна. Энэ нь цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд эзэлж байгаа хуучин машины тоо, уулзвар замын нэвтрүүлэх чадвар, авто замын чанар, хөдөлгөөний эрчим зэрэг шалтгаануудаас шууд хамаарсан өсөлт юм.
Баримт 8. Улсын хэмжээнд импортлогдож буй 540.0 мянга гаруй тонн шатахууны 60 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод борлогдож байгаагаас ихээхэн хэмжээний хортой бодис агаарт ялгардаг гэсэн тооцоо гарсан байдаг байна.
Баримт 9. Агаарын бохирдолд хувь нэмрээ оруулж буй бас нэг гол хүчин зүйлд 2000 гаруй нам даралтын уурын зуухууд ордог.
Баримт 10 Канадын Simon Fraser-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален 2011 онд Улаанбаатарын утааг судалсан байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос болж ирээдүйд нийслэлийн хүн амын арван хүний нэг нь нас барж магадгүй гэсэн дүгнэлт гарч байсан юм.
Баримт 11. Тоос, хөө тортгийг шингээн цэвэрлэдэг ногоон байгууламжийн хэмжээ Улаанбаатар хотод нэг хүнд 3,2 метр квадрат ноогдож байгаа нь хотын стандарт хэмжээнээс 3-6 дахин бага байна.
Баримт 12. Улаанбаатар хотод жил бүр 600 мянган метр куб хуурай хог хаягдал гардаг бөгөөд тэдгээрийг ил задгай замбараагүй асгаж байгаа нь агаар, хөрс, усыг бохирдуулах нэг эх үүсвэр болдог.
Баримт 13. 65-аас дээш насны өндөр настан болон 5 хүртэлх насны хүүхдүүд агаарын бохирдолд хамгийн их өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд дэлхий даяар жилд 1,6 сая хүн агаарын бохирдлоос болж нас барж байгаагаас 800 мянга нь хүүхэд.
Баримт 14. Харин Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй өвчний улмаас нас барж байна гэх тооцоо бий. Үүний 240 нь 5 хүртэлх насны хүүхэд байдаг. Тиймээс статистикийн тооцоогоор Улаанбаатарт амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхэд болон 65 хүртэлх насны хүмүүс хамгийн өртөмгий буюу бусдаасаа хоёр дахин эрсдэлтэй нь тогтоогдсон байна.
Баримт 15. Амьсгалын замаар орсон хийн 80-90 хувь амьсгалын замын салстад шингэдгээс ихэнх нь уушгинд шингэдэг. Тухайлбал нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч юм.
Баримт 16.Азотын давхар исэл нь уушгины эд, амьсгалын замыг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг.
Баримт 17. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо болон дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг.
Баримт 18.Хөө тортог, том, нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг.
Баримт 19. Тоосонцрын хэмжээнээс хамаарч хүний амьсгалын замын эрхтнээр дамжин эрүүл мэндэд ихээхэн хор нөлөө үзүүлдэг ба тоосоонцор нь нарийн байх тутам амьсгалын замаар дамжин уушгинд очиж тэндээ үлддэг байна. Өвлийн улиралд агаарын бохирдол нь тоосны агууламжийн жилийн дундаж хэмжээг дээд цэгт нь хүртэл ихэсгэдэг.
Баримт 20. Хүний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар бол мэдээж ажлын байр. Тэгвэл агаарын бохирдол ажлын байранд хамгийн их байдаг аж. Эрдэмтдийн судалснааражлын байранд агаарын бохирдол хотын утаанаас 4-6, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байгааг тогтоожээ.
Баримт 21. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна.
Баримт 22. Монгол Улсын иргэд, тэр дундаа улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна.

Баримт 23.Түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тоосонцрууд тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын замын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээж, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг. Бензопирин хэмээх хорт хавдар үүсгэгч бодис утаанд хүлцэх хэмжээнээс 14 дахин их байдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ.

Баримт 24. Судлаачдын судалгаагаар уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 80 хувь нь өвлийн улиралд, үүнээс 53 хувь нь агаарын бохирдолттой холбоотой өвчилжээ. Мөн өвөлд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгаа судалгаа гарчээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (203.91.118.74)
    Утаатай тэмцэх ажлыг 7 сараас эхлүүлэх, 10 сар гэхэд асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. Нам даралтын бүх уурын зуухыг хаах, айлуудын яндангийн тоог багасгах, дулааныг цахилгаан болон хийгээр шийдэх, 2013 оноос өмнө үйлдвэрлэгдсэн бүх автомашинууд болон дизель хөдөлгүүртэй машинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, их дээд сургуулуудыг хотоос гаргах, зарим үйлдвэрүүдийг ч гаргасан болно. дагавар хотуудыг энэ жилээс эхлэн дэд бүтцийг шийдэх. Хотын цэвэрлэгээ, цас арилгалтыг өглөөний 05-07 цагийн хооронд хийж байх, Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр ид утааны улиралд тэмцээд үр дүн бага гарна. Миний мэдэхэд сүүлийн 10 жил одоогийн арга барилаар ажил явуулаад тусыг үл олов. Хайран хөрөнгө мөнгө.
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mongolchuud hort utaand hordoj bui ni medeej, yynees salah arga ni baihad ajlaa hiihgui bol ih hural tarj dee oor arga alga, ard tymen sanaachlagiig gartaa vach bolno shdee
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.185.15)
    Хамгийн гол нь энэ бүх баримтыг үндэслээд бидний авч хэрэгжүүлж байгаа тууштай арга хэмжээ үр дүн гэж бнауу гэжл ярилцмаар байгаа юм. Аймагт нь хөдөө орон нутагт нь хөгжлийг нь эхлүүлээд зарим их дээд сургуулиудыг маш яралтай хотоос гаргах хэрэгтэй. Аль ч улсын их дээд сургуулийн 80, 90 нь ихэвчлэн хотын зах хөдөө орон нутагтаа баыдаг юм байлээ. Энэ ажлыг яаралтай эхэлчихвэл болмоор санагддаг. Гэвч хувийн сургууль нэртэй бизнес хийдэг хэдэн тэнэгүүд нь гарч өгөхгүйлдээ. Улс эх орны төлөө энэ бүхнийг хуульчилж хэрэгжүүлж чаддаг л бмаар бнадаа
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
    • Зочин
      баярлалаа
      2018 оны 01 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    34 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    56 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 2 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    19 цаг 6 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    19 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    19 цаг 15 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК