Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Туул: Монголбанк санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарна

2018-1-31
0
ЖИРГЭХ

 

Монголбанкны ХЭЗГ-ын Эрх зүйн хэрэгжилт, хяналтын хэлтсийн захирал А.Туултай ярилцлаа.

 

-Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг төв банкнаас хөндөж байна. Сая төв банкны тухай хуулин оруулсан өөрчлөлтөөр энэ боломж төв банкинд  нээлттэй болсон. Энэ талаар тодруулах уу? 

 

-Монгол Улс хоёр шатлалт банкны системд шилжсэнээс хойш санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн эрх зүйн зохицуулалт тодорхой хийгдээгүй байсан.

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш дэлхий дахин санхүүгийн хэрэглэгчийг мэдлэг, мэдээлэлтэйгээр бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг болгох нь улс орны санхүүгийн салбарын болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хамгийн чухал хүчин зүйл гэдгийг ойлгож, төв банкууд энэ чиглэл рүү анхаарч эхэлсэн.

Манай улсын хувьд 2012 оноос хойш Дэлхийн банк зөвлөмжүүд өгсөөр ирсэн. Тодруулбал, Дэлхийн банкны зүгээс манай улсад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн тогтолцоог бүрдүүлэх, энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг төв банкны хуулиндаа тусгах шаардлагатай гэдэг зөвлөмжийг өгч байгаа.

Өнгөрсөн жилээс Монголбанк Азийн хөгжлийн банктай хамтраад санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд томоохон ажлууд хийж эхэлсэн.

Энэ хүрээнд гурван томоохон ажлыг зохион байгуулсан. Эхнийх нь санхүү, эдийн засгийн бодлого боловсруулж байгаа бүх байгууллагуудыг оролцуулсан олон улсын шилдэг туршлагуудыг судлах сургалт, семинар хийсэн.

Хоёрдугаарт, үндэсний чуулган зохион байгуулсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард дэлхийн есөн орны төлөөлөл оролцсон олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

2018 онд ч бас бид энэ чиглэлийн ажлуудаа үргэлжлүүлнэ. Төв банкны зүгээс банк, санхүүгийн салбарын 10 гаруй хуулинд өөрчлөлт оруулж, олон улсын түвшинд хүргэхийг зорьж ажиллаж байгаа.

Үүний эхлэл болж, гурван томоохон хууль батлагдсаны нэг нь Төв банкны тухай хууль болсон. Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх, үүргийг Төв банкны үйл ажиллагаанд хамааруулж өгсөн.

Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд Төв банкин дээр банкны зохистой харьцааг хангуулах хяналт, шалгалтын нэгжээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт, шалгалтыг хийх нэгжийг байгуулах юм.

Мөн энэ хүрээндээ санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой тодорхой дүрэм, журмуудаа боловсруулж, ажиллана.

 

-Хуульд энэ чиглэлийн тодорхой зохицуулалт байгаагүйгээс хэрэглэгчид хэрхэн хохирч байна вэ?

 

-Тэгэхээр санхүүгийн хэрэглэгч гэдэг нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж санхүүгийн үйлчилгээ авч байгаа хувь хүнийг хэлдэг.

Зарим улс оронд жижиг аж ахуйн нэгжийг хамруулах тохиолдол байдаг. Монгол Улсын хувьд 18 нас хүрсэн иргэнээс гадна жижиг аж ахуйн нэгжүүдийг хамруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Жишээлбэл, ипотекийн зээл гэхэд иргэн хүн л авна. Урт хугацаатай учраас ихэнх тохиолдолд иргэн хүн амьдралдаа нэг удаа ч юм уу л авдаг.

Өөрөөр хэлбэл, яг энэ чиглэлээрээ өмнө нь банк, санхүүгийн байгууллагатай харилцаанд орж үзээгүй, туршлага, мэдлэггүй байдаг.

Гэтэл үүний нөгөө талд банк, санхүүгийн байгууллагад хуульчид, эдийн засагчид, маркетинг гээд маш том баг ажиллаж, маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд санал болгож байгаа.

Тэгэхээр санхүүгийн харилцаанд орж байгаа энэ хоёр талд тэгш бус байдал бий болдог. Нэг талдаа маш сайн хуульчдын баг бүхий банк, санхүүгийн байгууллага. Нөгөө талд иргэн маань бүтээгдэхүүн авахдаа ямар эрх, үүрэг хүлээж байна вэ гэдгээ мэдэхгүйгээр гэрээнд гарын үсэг зураад, харилцаа үүсгэснээр дараа нь эрсдэлд орох магадлалтай. 

Энэ байдлыг л багасгахын тулд эрх зүйн зохицуулалт хэрэгтэй болсон. Өмнө нь зохицуулалт байхгүй учраас төв банк иргэний эрхийг хамгаалсан үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.

 

-Мэдлэгийн зөрүүтэй байдлаас болж зээл олгогч байгууллагын зүгээс манипуляци хийх ч юм уу, ёс зүйгүй үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол байна уу?

 

-Санхүүгийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй, төв банкны хяналтанд үйл ажиллагаа явуулдаг учраас ёс зүйн хувьд тийм үйлдэл гарах нь түгээмэл биш.

Гол нь иргэд зээл авахдаа мэдлэг мэдээлэл маш дутмаг. Зээл авч л байвал боллоо гэх байдлаар хандаж, гэрээгээ уншиж, танилцахгүйгээр гарын үсэг зурдаг.

Эргээд зээлээ төлж чадахгүй бол ямар хариуцлага хүлээх вэ, гэрээний дагуу ямар үүрэг хүлээж байна вэ гэдгээ уншиж танилцахгүйгээр гэрээ байгуулчихдаг.

Нөгөөтэйгүүр иргэд маань өөрийнхөө мөнгөн урсгалыг ч бас сайн тооцоолж чадахгүйгээр, орлогоосоо давсан зээл аваад, эргээд төлж чадахгүй хүнд байдалд орох тохиолдол ч бий. 

2007, 2008 оны үед төв банк маш том үйл ажиллагаа хийж, Монголбанкин дээр буй зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг ашиглаад, хөдөө орон нутагт тооцоо судалгаагүйгээр, маш ихээр олгогдож байсан зээлийг хязгаарлаж чадсан байдаг.

Томоохон дөрвөн банктайгаа хамтраад, иргэдийн бодит боломжоос давсан зээлийг давхардуулан олгохыг хязгаарлаж чадсан.

Одоо миний харж байгаагаар хэрэглээний зээлийн өсөлт маш өндөр байна. Ерөнхийдөө банкууд томоохон бизнесийн зээл гаргахгүй байгаа.

Гэтэл үүний нөгөө талд эх үүсвэр байгаа учраас хэрэглээний зээл түлхүү олгоод эхэлсэн. Иргэд ч бас их дуртайгаар авах хандлага ажиглагдаж байна.

Тэгэхээр Монголбанкны зүгээс иргэдийг цалингийн зээл гэх зэрэг олон зээлийг давхардуулан авахаас сэргийлэхийг хүсч байгаа.

Тийм учраас санхүүгийн байгууллагууд, банкууд болон бусад бүх оролцогч талуудтайгаа хамтраад иргэдэд мэдээлэл хүргэхийг зорьж, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах 5 сарын аяныг эхлүүлээд байна.

-Ярилцсанд баярлалаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    44 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 11 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    1 цаг 19 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    1 цаг 42 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    1 цаг 46 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    1 цаг 59 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    2 цаг 4 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    2 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 23 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    2 цаг 23 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    2 цаг 26 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 53 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    23 цаг 36 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    23 цаг 43 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК