Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уул уурхайдаа ч, эрчим хүчний салбартаа ч харьяалагдахгүй болсон нүүрсний уурхайнуудыг яах вэ

2018-2-06
0
ЖИРГЭХ

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Багануур, Шивээ-Овоогийн уурхайд ажиллаж, “Багануур”ХК, “Шивээ-Овоо" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын төвийн бүсийн цахилгаан, дулааны эрчим хүчний гол түүхий эдийг тасралтгүй нийлүүлдэг тус хоёр уурхай хоёулаа лицензийн маргаан болон техник технологийн шинэчлэлийн зэрэг олон тулгамдсан асуудалтай байгаагаа дээрх компаний удирдлагууд салбарын сайдуудад  дуулгалаа.

 

ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

“Шивээ-Овоо”ХК өнөөдрийн байдлаар нийт 582 ажилтантай, жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51, хувийг нийлүүлж байна. Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч актлагдах болсон тул хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэзээ мөдгүй зогсож болзошгүй байгаа  аж.

Мөн сэлбэг материалын ханган нийлүүлэлт санхүүгийн хүндрэлээс шалтгаалан удааширсан зэрэг нь оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.06 мянган мЗ-ээр тасалдахад нөлөөлж байгаа гэнэ.

 

Түүнчлэн “Шивээ-Овоо” ХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад талбайг “Эрдэнэс Монгол" ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашиглан, өр үүсгэчихсэн  тухайгаа   уурхайн  гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин   хэлэв.

Эл мэдээллийн дараа  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: “Шивээ-Овоогийн уурхайг социализмын үед 2.7 тэрбум тонн таамаг нөөцтэй гэж тогтоосон байдаг. Улсын мэдэлд 4,200 га байгаа. Үлдсэн 35 мянга га талбай нь хувийн хэвшлийн мэдэлд байна. Ер нь төр цаашдаа өмчдөө эзэн байх, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн эрчим хүчний аюулгүй байдалд анхаарах учиртай. 2018 ондоо багтаж хөрөнгө оруулалт хийж, техник технологийг нь шинэчлэн, аюулгүй ажиллагааг хангахад УУХҮЯ онцгой анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна"  гэсэн бол  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өмнө нь түлш, эрчим хүч хоёр нэг салбар байсан. Харин өдгөө тус компани нь "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд очоод уул уурхайдаа ч, эрчим хүчний салбартаа ч харьяалагдахгүй болсон нь уурхайг олон хүндрэлд оруулж байна. Тиймээс бүтцийг нь зөв байлгах саналыг УУХҮ-ийн сайдтай хамтран Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна” хэмээсэн.

 

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ОРДОО ТӨР АНХААРАХЫГ ХҮСЛЭЭ

 Багануурын уурхай  уурхай  40  жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 399.8 сая шоо метр хөрс хуулж, 111 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байгаа юм.  Эрчим хүчний салбар хүнд байдалд орсон 1990-ээд оны эхээр Дэлхийн банкнаас салбарын хэмжээнд авсан зээлийн 40 орчим тэрбум төгрөгийн үлдэгдлийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгвөл “Багануур” ХК цаашид 30-40 жил тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой аж. Тус компани жилд 8-10 сая тонн нүүрс олборлож борлуулах хүчин чадалтайгаар шинэчилсэн ТЭЗҮ-ийг боловсруулсан тухайгаа уурхайн удирдлагууд салбарынхаа сайд нарт дуулгав. Хэрвээ хөрөнгө оруулалт нь шийдэгдвэл 700 гаруй сая тонн нүүрсийг 70 гаруй жилд олборлож борлуулах боломжтой аж. Багануурын уурхайд маргаантай байгаа лицензийн асуудал 2006 оноос үүдэлтэй юм  байна.  Уг лицензийн талбайд тус ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсний Нөөц байгаа гэв. Стратегийн ач холбогдол бүхий тус ордод төрөөс анхаарал хандуулахыг уурхайн удирдлагууд дахин дахин онцолж байлаа.

 

Д.СУМЪЯАБАЗАР: ТӨР ӨМЧӨӨ МЭДДЭГ БАЙХ ЁСТОЙ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан юм.

 

Нүүрсний компаниудад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал бол Багануур, Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс энэ хоёр уурхайн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, аюулгүй ажиллагааны асуудлыг Засгийн газар анхааралдаа авч шийдвэрлэх ёстой. Энэ асуудалд  алгуурлаж болохгүй. Хоёр уурхайтай холбоотой бас нэгэн хүндрэл нь лицензийн маргаантай холбоотой асуудал байгаа.

 

Шивээ-Овоогийн уурхайд л гэхэд 2.1 тэрбум тонны таамаг нөөцтэй талбай бол төрийн мэдэлд байх ёстой. Багануурын уурхайд ч гэсэн 2006 оноос энэ маргааны эх үүсвэр тавигдсан юм байна.   Хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг Монгол Улсын засаг захиргааны төв болсон Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж буй энэ чухал асуудлыг төр мэдэлдээ авч чадахгүй хувийн хэвшилд алдчихаад, шүүхээр маргаан дэгдээгээд явж байгаад үнэхээр харамсч  байгаагаа хэлэх нь зөв байх.     

 

Төр өөрөө хайгуулаа хийж, нөөцөө тогтоочхоод ашиглахаар бэлдэж байсан талбайг нь эрх мэдлээр дулдуйдан гарын үсэг зурж авчхаад дараа нь шударга юм ярьж болохгүй. Энэ мэт асуудалтай УУХҮЯ хатуу тэмцэж, зөв шийдвэр гаргуулах талаар үе шаттайгаар ажиллана гэж бодож байна.

 

-Компаниудын өр, авлагын асуудлыг шийдвэрлэх боломжийн тухайд?

-Дулааны цахилгаан станцуудад нийлүүлсэн нүүрсний өр авлагын асуудлууд харьцангуй цэгцэрч байгаа. Өмнө нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд /Дэлхийн банк болон Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр/ авсан зээлийн эргэн төлөлтийн асуудалд нэгдсэн нэг бодлогын шийдвэр гаргах цаг нь болсон.

 

Мөн цахилгаан, дулааны эрчим хүч болон түүний гол эх үүсвэрийг бэлтгэн нийлүүлж байгаа нүүрсний уурхайнуудын цаашдын уялдаа холбоог хангаж ажиллах үүднээс өнөөдөр Эрчим хүчний сайдтайгаа хамтран ажиллаж байна.

 

-Компаниудын хувьцааг гадны хөрөнгийн бирж дээр гаргах талаар та ярьж байсан?.

-Хөрөнгийн зах зээлийг түлхүү хөгжүүлж, урт хугацааны санхүүгийн хэрэгсэл бий болгож, түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэснээр төсөвт дарамт учруулахгүй, арилжааны банкны өндөр хүүтэй зээлийг авахгүй, санхүүгийн дарамтад орохгүй урт хугацааны санхүүгийн боломж бий болгох ёстой гэсэн бодлого барьж байгаа.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-д ‘‘Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Оюутолгой” ,ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Мон Aтом” ХК зэрэг 16 стратегийн орд газар багтаж байгаа. Төр өмчөө мэддэг, бүртгэдэг байх ёстой. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол’’ компанийг Баялгийн сан болгон өргөжүүлж, үйл ажиллагааг нь олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулна гэсэн байр суурьтай байна.

Г.Мөнх

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ахмад уурхайчин (150.129.142.39)
    Багануурын нүүрсний ордоос анхны тн нүүрс олборлож, анхны вагон нүүрс ачуулж, уурхайчдын тосгон, Багануур хотыг барьж байгуулахад анхнаас оролцон удирдах ажил алба хашиж, тэнд залуу насны эрч хүч, итгэл үнэмшлээр 15 жил ажиллаж, уул уурхай, түлш эрчим хүчний салбарын нэгдмэл үйл ажиллагааны чухалыг яс махаараа мэдэрч төрийн захиргааны төв байгууллагад 15 жил, нийтдээ энэ салбарт 40 гаруй жил ажиллаж явсан ахмад уулын инженерийн хувьд саналаа бичиж бна. 1973-1977 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж Улсын нөөцийн комиссоор нөөц нь батлагдаж, улмаар энэ их нөөцийн тооцоонд түшиглэн тухайн үеийн ЗХУ-ын хүч хөрөнгөөр зураг төсөл, Багануур хот, Багануурын нүүрсний уурхайн цогцолборыг барьж байгуулсан түүхтэй. Улсын хөрөнгөөр хайгуул судалгаа хийгдэж нөөц нь батлагдсан талбай дээр дахин хайгуул хийх нэрийн дор хувь этгээдэд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2006 онд хууль зөрчин олгосон. Хууль хэнд ч үйлчилдэг байх ёстой шүү. Энд жинхэнэ утгаараа нам дамнасан бүлэглэл хуулийг гууль болгож байгаа нь маш харамсалтай. Дашрамд бичихэд төрийн төв байгууллагын бүтцэд Эрдэс баялаг, Эрчим хүчний асуудал хариуцсан нэг толгой Яам байхад олон асуудал зөв гольдиролдоо орно доо.
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • уурхайчин (202.9.42.177)
    Төвийн эрчим хүчний системийг тасалдуулахгүй хэвийн ажиллуулахын тулд Станцуудад нүүрсээ урьдчилаад өгдөг. Станцууд мөнгөө өгдөөггүй. Үр дүн нь уурхайчдын цалин бага бас дээр нь нүүрсний нөөцтэй талбайнхаа мэнгийг төлж чадахгүй хагсыг нь төлдөг Үүнийг бүлэг луйварчид тухайн үеийн Ашигт малтмалын удирдлага. Кадастрын дарга нартай хуйвалдаан төлбөр хийгээгүй орхисон талбайг нь өөрийн болгоод тусгай зөвшөөрөл бичүүлээд авчихсан юмаа. Тэр талбайд төрийн хөрөнгөөр прогнозын нөөц тогтоочихсон өөрөөр хэлбэл Монгол улсын төвийн эрчим хүчний ситемийн бүх станцуудыг урт хугацаанд түлшээр хангах төрийн бодлого бүхий стратегийн чухал ачхолбогдолтойг ашиглан өөрсдөө хувиараа нүүрс станцуудад шахаж баяжих шунахайн сэдэлтэй бүлэг хүмүүсийн ажиллагаа. Үүнийг шалгах бүх боломж хуулийн хяналтын байгууллагуудад байгаа. Ганцхан шалтгаан нь тэд бас энэ нөхдийн талд үйлчилдэг болотойюмаа.Монгол иймэрхүү л маягаар төрийнхөө, ард түмнийхээ хөрөнгөрүү гар дүрдэг ардчилал хөгжөөд гажаад байгааюмдаа.Үүнийг таслан зогсоочихволч шудрага монгол ялж л гэхээс өөр юугэхэв.
    2018 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    44 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 10 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    1 цаг 18 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    1 цаг 41 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    1 цаг 46 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    1 цаг 58 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    2 цаг 3 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    2 цаг 4 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 22 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    2 цаг 22 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    2 цаг 25 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 52 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    23 цаг 36 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    23 цаг 43 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК