Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хилээр нэвтрүүлэх эд зүйлсийн талаар зорчигч бүрийн мэдвэл зохих зүйлс

2018-4-19
0
ЖИРГЭХ

Иргэд гадаадад хувийн хэргээр зорчих, буцаж ирэхдээ Монгол улсын хилээр /Гаалийн хил/ ямар бараа бүтээгдэхүүнийг хэдий хэмжээнд биедээ авч явах талаар мэдлэг, мэдээллийн хангалтгүй байдлаас болж авсан бараагаа хураалгах, цаашлаад хориотой бараа авч явж хуулийн хариуцлага хүлээх зэрэг эрсдэл үүсдэг.

Иймд Монгол улсын хилээр нэвтрэхэд зорчигч ямар ачааг хувьдаа авч явахыг зөвшөөрдөг болон хориглодог, хязгаартай нэвтрүүлдэг талаар товч мэдээлэл хүргэе! 

Гаалийн тухай хуулиар зорчигч таны хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Хувийн хэрэглээний эд зүйл гэдэгт аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл, зорчигчийн хувийн хэрэглээний эм, хууль тогтоомжид заасан тоо хэмжээ үнийн дүнд багтаж байгаа гаалийн болон бусад татваргүйгээр нэвтрүүлэх эд зүйлс хамаардаг.

Зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйлс: Зорчигчийн очих газар хүртэл хүрэлцэхүйц дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний бүтээгдэхүүн, хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/; гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн  тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл; зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс; дуран; зөөврийн хөгжмийн зэмсэг; зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, CD тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт; зөөврийн радио хүлээн авагч; гар утас, эсвэл үүрэн телефон,  зөөврийн телевизор; зөөврийн бичгийн машин; зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл,  зөөврийн тооны машин; хүүхдийн тэрэг болон тэргэнцэр; хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр; спортын хэрэглэл. Эдгээр бараа болон ахуйн бага оврын цахилгаан бараа тус бүр нэгээс илүүгүйг авч явахыг зөвшөөрдөг.

Архи, тамхи:

Зорчигч архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй хэмжээгээр авч явах боломжтой. Харин 18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй.

Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэд:

Хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй. Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/.

Валют:

Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана. Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

Эдгээр барааг зорчигч гаалийн болон бусад албан татваргүйгээр хилээр авч гарахыг зөвшөөрдөг байна.

Хувийн хэрэгцээнд зориулсан эм: Үүнд ямар нэг зөвшөөрөл шаардахгүй, их хэмжээний биш зорчигчийн хувийн хэрэгцээнд зориулсан эм багтах бөгөөд энд долоо хүртэл хоногийн яаралтай тусламжийн эм, чихрийн шижин, хорт хавдар, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн хэрэглэдэг эм хамаарна. Харин судсаар сэлбэх шингэн, антибиотек тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, цусны бэлдмэл сийвэн орлуулах эм, нийтлэг дархлаажуулалтын эм бэлдмэлийг хувийн хэрэглээний зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог.

Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл: Зорчигч хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ гаалийн хилээр нэвтрэхийг зөвшөөрдөг. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно. Зорчигчийн байнга оршин суугаа газар гэдэг нь тухайн улсын иргэний, тухайн улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэний оршин суугаа улсыг хэлдэг. Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг тухайн зорчигчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байх зөвшөөрөгдсөн хугацаанд хилээр түр хугацаагаар нэвтрүүлж, бүртгэлээр хяналт тавидаг бөгөөд Хэрэв зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл Монгол Улсад оруулснаас хойш тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвар ногдуулдаг.

Гаалийн мэдүүлэх бараа: Зорчигч гаалийн болон бусад татвар төлөх бараатай, биеэс тусдаа явуулсан ачаатай, гуравдагч этгээдэд дамжуулах бараатай, 5 000 000 төгрөг ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх гадаад валют, чектэй тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөнө. Тухайлбал зорчигч 5 сая төгрөг хүртлэх мөнгө вальютыг биедээ авч явахыг зөвшөөрдөг.

Зорчигч та хилээр оруулах гаргахыг хориглосон болон хязгаарласан барааг зайлшгүй мэдэж байх хэрэгтэй. Хориглосон болон хязгаарласан барааг зохих зөвшөөрөлгүй хил нэвтрүүлснээр та хуулийн хариуцлага хүлээнэ.

Хориглосон бараа: Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэллийг оруулж гаргах, мансууруулах ургамал, судалгаа шинжилгээний зориулалтаас бусад этилийн спиртыг оруулах, Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг гаргахыг хориглоно.

 Эмчилгээний зориулалтаар хилээр оруулж ирэх мансууруулах бодис, ургамлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтоор хил нэвтрүүлдэг.

Хязгаарласан бараа: Ураны хүдэр ба түүний баяжмалыг гаргах, онцгой хортой химийн бодис, Зайлшгүй хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус, буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл, тэсрэх бодисыг оруулж гаргах, Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг түр гаргах, Ердийн түүх соёлын зүйл, амьтан, ургамал,эрдэс судлал, анатоми, археологи палеон-тологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор болон цуглуулга, Үржлийн мал, Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж  Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөрийг гаргах тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай.

Зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Дэлэгрэнгүй мэдээллийг:

  • Монгол улсын Гаалын тухай хууль
  • УИХ-ын 1998 оны 5 дугаар тогтоол ”Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”
  • Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан ба энэхүү нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын мэдээллийг  http://customs.gov.mn/ , www.legalinfo.mn сайтад нийтэд хүртээмжтэй, хуульд нийцсэн, байдлаар байршуулсан.

Гаалийн ерөнхий газар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.131.249.202)
    5,0 сая нь 15,0 сая болсон б.гаа
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • irgen (62.167.114.16)
    mashinii tuhai bolon biedee avch yavah mongonii hemjee 5 say dendyy hozrogdjee mongoliin huuli, 5 say togrogoor hyn gadaad orond yu hiih ve, tegeed ch tyynees deesh mongo mongold orj baival mongold l heregtei shdee,,,yneheer teneg hymyys huuli hiih umaa, orchin yeteigee zohizuulj naad huulia oorchlooch, yadaj mongol ruu orj baigaa ed baraa, mongiig hyazgaarlahteneg hereg, gadnii ornuudiin dundaaj yadaj 10 myangan dollar euro frank geh met baidag shdee
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    28 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    36 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    59 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    1 цаг 3 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    1 цаг 16 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    1 цаг 21 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    1 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 40 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 цаг 40 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    1 цаг 43 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 10 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    22 цаг 53 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    23 цаг 0 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК