Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Рио тинто”-г “буудах сум” нь хэн бэ

2018-4-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын хууль хяналтынхан “Оюутолгой” төслийг хөдөлгөсөн хоёр Ерөнхий сайдаа баривчлаад 30 хоног хорьж, шалгахаар боллоо. “Би Оюутолгойн гэрээний хариуцлагыг хүлээнэ” гэж мэдэгдэж, төслийг эхлүүлэх хатуу итгэл үнэмшилтэй байсан, өнөөдөр ч түүнээсээ няцаагүй яваа хүн бол С.Баяр. Магадгүй түүний улстөрчдийн эвийг олсон, нарийн арга ухаанаар “Оюутолгой” төсөл 2009 онд гараанаас хөдөлсөн гэхэд хилсдэхгүй.

Гаднынхны эн дайнд хүрч хэлэлцээр хийх ур чадвараа харуулж, энэ төслийг хөдөлгөхөд гол үүрэг гүйцэтгэсэн Сангийн сайд асан С.Баярцогт “Төгс зүйл гэж байхгүй ч энэ гэрээг улам сайжруулаад, засаж залруулаад явах боломж Монголын Засгийн газарт бүрэн байгаа” гэсэн байр суурьтай явдаг. Энэ ч утгаараа С.Баярын засгийн үед батлагдсан гэрээг Сү.Батболдын Засгийн газрын үед өөрөө гардаж сайжруулаад явсан байдаг.

Тэгвэл анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллароор хэтрүүлсэн гэсэн хоёр талын маргааны хөлд гацсан “Оюутолгой”-г Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дахин нэг удаа хөдөлгөсөн. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” хоёрын Хөрөнгө оруулалтын гэрээн дэх үл ойлголцлыг нэгтгэн, төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх санхүүжилтийн төлөвлөгөө гаргах ажлыг 2015 онд манлайлсан юм. Тиймээс Ерөнхий сайдын алба хаших хугацаандаа “Оюутолгой”-г гацаанаас гаргаж, эдийн засгийн зүтгүүр болгох гэж зоригтойгоор “ноцолдсон” С.Баяр, Ч.Сайханбилэг хоёртой “Оюутолгой”-н алдаа, оноо аль аль нь холбогдох нь зайлшгүй. Тэд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.


Хүлээн зөвшөөрдгийнх нь нотолгоог хэн хэн нь хуулийн байгууллагаас зугтаалгүй эх орондоо ирж, элдэв гомдол мэдүүлэхгүй шалгуулж байгаагаас харж болно.

Тэднийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн адилхан үндэслэлээр шалгахаар цагдсан. Гол усаар нэг найр наадам гэдэг шиг “Мөнөөх буурай монголчууд чинь дэлхийд томд тооцогдох мега төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан хоёр Ерөнхий сайдаа хорьчихлоо” гэж бөмбөрцөг даяар цуурч байна. 

Харин тэдний хэн, хэн нь хэрэг явдлаас зугтахгүй, эх орондоо очиж шалгуулна гэж хилийн чанадаас мэдэгдсэн. Хэлсэн ёсоороо эх орондоо ирсэн тэднийг хорьж шалгаж буй нь хөрөнгө оруулагчдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй. “Оюутолгой”-г Монгол Улсын хөрөнгө оруулалтын “бэнчмарк” болсон төсөл гэж эдийн засагчид тодотгодог. Өөрөөр хэлбэл, бусдад луужин, чиг баримжаа болдог төсөл гэж хэлж болно. Тэгэхээр Монголын төр, засаг “Оюутолгой” төсөлд хэрхэн хандахаас хөрөнгө оруулалтын орчин нь тодорхойлогдоно гэсэн үг. “Оюутолгой” төслийг хамтран хэрэгжүүлж буй “Рио тинто”-той ойлголцож чадахгүй бол хөрөнгө оруулагчид монголчуудаас жийрхэнэ. Харин ойлголцвол тэд биднийг харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг хүмүүс гэж тооно. С.Баяр “Ерөнхий сайд байсан хоёр хүнээ хорьж шалгах хэрэг байгаа юм уу. Монгол Улс дэлхийд муухай харагдана” гэж хэлжээ. “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources”-ийн хувьцааны ханш унаж буй нь дэлхийд аль хэдийнэ муухай харагдаад эхэлсний илрэл мөн. Улс орноо бодвол, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулагчдыг урин дуудаж буйгаа тооцвол бенчмарк төслийг хөдөлгөсөн нөхдүүдийг хорьж цагдалгүйгээр мөрдөн шалгаж болохоор харагдана. Тэд улс орноосоо дүрвэж зутгаахгүй гэдгээ ил тод илэрхийлсэн шүү дээ. 

Нэгэнт хорьсон, шалгаж байгаа. Учиг явдал нь тайлагдаж, үнэн мөн нь тодрох нь дамжиггүй. “Оюутолгой” төслийг хөдөлгөсөн хүмүүсийг баривчлахдаа “Бусдад давуу байдал олгосон” гэж сэжиглэжээ. Цаад утгаараа энэ нь “Рио тинто”-д давуу байдал олгосон гэж тэднийг хардсан хэрэг. Хэрэг явдлын эцэст давуу байдал олгосон, давуу байдал олж авсан гэсэн хоёр буруутан тодрох нь бололтой. Тэр хэн бэ гэж үймэрч төөрөх хэрэггүй. Хэрэв С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нар давуу байдал олгосон гэж буруутгагдвал давуу байдал олж авсан нь “Рио тинто” групп болно. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслийн нийт үр ашгийн 53 хувийг Монголын тал, харин 47 хувийг нь “Рио тинто” хүртэх учиртай. Төслийн өгөөжийн 53 хувийг хүртэхээр болсон хэрнээ үүнийгээ чамлаж, нөгөө талдаа давуу байдал олгосон гэж буйг нь хэрхэн ойлгохоо мэдэхгүй юм. “Рио”-гийн хүртэх өгөөжийг хэдэн тэрбум “ногоон” хүртэл бууруулбал “Тэдэнд давуу байдал олгоогүй” гэж дүгнэх юм бол. Монголын шүүх ийм асуултад хариулах цаг ирж магадгүй нь. 

Оюутолгойг хөдөлгөсөн хоёр Ерөнхий сайдаа хорьж байгаа нь жирийн хэрэг биш гэдгийг “Дэнжийн-1000”-ын Дэндэв өвгөн ч ойлгоно. “60 тэрбум төгрөг”, “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маапааныг үл хэрэгсээд 14 мянган хүнийг ажлын байраар хангаж, жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн, хамгийн өндөр татвар төлж буй “Оюутолгой”-той зууралдах нь юуны дохио вэ? Энэ бол С.Баяр, Ч.Сайханбилэг гэсэн асуудлыг шийдэж, гацааг гаргасан хүмүүсийн нэр хүндийг унагах, болж өгвөл буруутнаар тодруулчих явуургүй арга гэсэн таамаг бий. Үүн дээр дөрөөлөөд хамтрагчийнхаа хүслийг мохоох заль мэх байж мэдэх юм. Үнэн худлыг нь тогтоож амжаагүй байгаа хардлага сэрдлэг дагуулсан үйл явдлын өрнөлөөс учир мэдэх хүмүүс ийм дүгнэлт хийж байна. Гэхдээ яаран дүгнэхэд эрт нь ойлгомжтой. Хэрэв хоригдож, цагдагдаж буй хүмүүсийн нэр хүндийг унагах, насан туршид нь дагаж явах хардлага сэрдлэгээр булах гэж байгаа бол “Оюутолгой”-гоор гул барих нь дэндүү үнэтэй тусах тоглоом биш үү.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг гаргахад оролцсон М.Энхсайхан мега төслийг амьтантай зүйрлэсэн удаа бий. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг мега төсөл анчин бүрийн агнаж, ашиг шимийг нь хүртэх дуртай амьтан аж. Тэр амьтныг агнаж, ашиг шимийг нь хүртэхээр нөлөө бүхий улс төрийн хүчин, улстөрч, бизнесийн бүлэглэлийнхэн ханцуй шамлан дайрдаг нь нууц биш. “Рио тинто”-г шахаж, эсвэл хөөж явуулж, “Оюутолгой”-г өөрийн талд зоргоор үйлчлүүлэх гэсэн анчдын сум нь С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар юм болов уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (112.72.14.106)
    Энэ хоёрыг өмөөрөх үндэслэл байхгүй. Гэрээг хоёр талдаа ашигтай байхаар шинэчлэх ёстой
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Армени улсыг хар (66.181.178.187)
    оросууд ОТ г авах гэж улайрч байнааа новшнууд өчигдөр Путинийг дагадаг Армений ерөнхийлөгч давраад ерөнхий сайд болж дахин төрд орох гэтэл ард түмэн жагссан Бардам ерөнхий сайд жагсагчидийг тараахаар армийг илгээтэл тэд жагсагчидтай нийлээд огцорууллаа оросууд хятад болон барууны хөрөнгө оруулалтаар Монголчуудыг айлгаж байсан шиг Турк Азербайжан дайсан улсаар Арменичуудыг айлгаж олон жил хянаж ирсэн Кавказын бүс нутагт Азербайжан хөгжлөөрөө тэргүүлсэнд Арменичууд бухимдаж байна Бухимдал аажимдаа ерөнхий сайдыг огцоруулсан сүрт жагсаал болж хувирсан байна
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Элбэгдорж (93.26.165.28)
    Энэ новшнууд шорондоо нүд аниасаа эх орноосоо урвагчид явах зам байх есгүй нөгөө бөө нар юу болов хурдан номоо уншаад нөхдийг нөгөө ертөнцрүү нь явуул мөнгөний бичээч нар өөрсдийгөө малнаас дор гэдгээ мэдэж ав
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (66.181.164.214)
    magdaad baih shaadlaga alga zugeer shalgaad ireheer yagaad shal hudlaa olon hun ajilaar hangaad bgaa um shig um bicheed ba ajillaj bga humuust tsakingaa avch l taarna baiguulga bol tatvar tolj taarna harin gazar shoroo baigaliin bailag n ard tumnii um shu 2 oor asuudal holj hutagj oilgoj bolohgui shu teneg humuus bga bish
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн (202.9.40.75)
    Гэрээг аль болохоор сайжруулах нь чухал. Эдийн засгийн салбарын асуудалд манай бүдүүлэг намууд мөн ч их тээг болох юм даа. Авилга хээл хахуулийн хэргийг өмгөөлөх нь өөрөө гэмт хэрэг болно.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.228)
    Энэ асуудлыг улс төржүүлэхгүй, гадны нөлөөнд автахгүй бодит байдлаар нь шүүчихдэг шударга ёс гэж байдаг бол ямар сайхан бэ? Оюу толгой нь Монголчуудад огт ашиггүй байгаа нь үнэн. Дээр нь Баяр, Баярцогт нар бол сэжиг бүхийгээр баяжсан хүмүүс гэдэг нь бас тодорхой. Баярыг бас 5 хүн алагдсан асуудлаар шалгаагүй л өнгөрсөн. Ер нь бол 7 байшинг нь ч шалгах ёстой л байхгүй юу. Оюу толгойг хөөх гэж байна гэж худлаа бичээд хэрэггүй. Үнэхээрийн тэд Монголчуудыг дорд үзсэн гэрээ хийсэн. Киргизийн Кумтор шиг л хийгдсэн гэрээ. Гэтэл түүнийг залруулах ёстой шдээ. Түүнээс биш хөөх гэсэн гэж нэг ч хүн яриагүй гэжойлгож байан. Дээр нь тэр Сайханбилэг Дубайн гээч сэжиг бүхий гэрээ хийчсэн тиймээс энэ 3-ыг шалгах нь ердийн зүйл. Олон улсад буруу зүйл хийж хариуцлага алдсан тэр тусмаа хахууль авсан байх сэжиг бүхий албан тушаалтныг шалгаж л байдаг шоронд хийж л байдаг тул үүнд эмзэглэх юм байх ч үгүй гол нь зөв голдрил руу орох нь л чухал шдээ
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
    • ОТ огт ашиггүй байгаа гэж хэн хэлж байгаа билээ 15000 ажилтан, авч байгаа татвараа, түүнд нийлүүлж байгаа бараа ажил үйлчилгээгээ яах вэ.
      2018 оны 04 сарын 24
  • Зочин (202.9.40.228)
    Энэ асуудлыг улс төржүүлэхгүй, гадны нөлөөнд автахгүй бодит байдлаар нь шүүчихдэг шударга ёс гэж байдаг бол ямар сайхан бэ? Оюу толгой нь Монголчуудад огт ашиггүй байгаа нь үнэн. Дээр нь Баяр, Баярцогт нар бол сэжиг бүхийгээр баяжсан хүмүүс гэдэг нь бас тодорхой. Баярыг бас 5 хүн алагдсан асуудлаар шалгаагүй л өнгөрсөн. Ер нь бол 7 байшинг нь ч шалгах ёстой л байхгүй юу. Оюу толгойг хөөх гэж байна гэж худлаа бичээд хэрэггүй. Үнэхээрийн тэд Монголчуудыг дорд үзсэн гэрээ хийсэн. Киргизийн Кумтор шиг л хийгдсэн гэрээ. Гэтэл түүнийг залруулах ёстой шдээ. Түүнээс биш хөөх гэсэн гэж нэг ч хүн яриагүй гэжойлгож байан. Дээр нь тэр Сайханбилэг Дубайн гээч сэжиг бүхий гэрээ хийчсэн тиймээс энэ 3-ыг шалгах нь ердийн зүйл. Олон улсад буруу зүйл хийж хариуцлага алдсан тэр тусмаа хахууль авсан байх сэжиг бүхий албан тушаалтныг шалгаж л байдаг шоронд хийж л байдаг тул үүнд эмзэглэх юм байх ч үгүй гол нь зөв голдрил руу орох нь л чухал шдээ
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
    • зочин
      Энэ сэтгэгдлийг дэмжиж байна. Хоёр талдаа ашигтай байх учиртай. Энэ нийтлэлийг хэт нэг талыг барьж бичсэн нь мэдээлэл муутай иргэдийн тархийг угаах зорилгоор бичсэн баына
      2018 оны 04 сарын 24
  • Зочин (202.9.40.228)
    Энэ асуудлыг улс төржүүлэхгүй, гадны нөлөөнд автахгүй бодит байдлаар нь шүүчихдэг шударга ёс гэж байдаг бол ямар сайхан бэ? Оюу толгой нь Монголчуудад огт ашиггүй байгаа нь үнэн. Дээр нь Баяр, Баярцогт нар бол сэжиг бүхийгээр баяжсан хүмүүс гэдэг нь бас тодорхой. Баярыг бас 5 хүн алагдсан асуудлаар шалгаагүй л өнгөрсөн. Ер нь бол 7 байшинг нь ч шалгах ёстой л байхгүй юу. Оюу толгойг хөөх гэж байна гэж худлаа бичээд хэрэггүй. Үнэхээрийн тэд Монголчуудыг дорд үзсэн гэрээ хийсэн. Киргизийн Кумтор шиг л хийгдсэн гэрээ. Гэтэл түүнийг залруулах ёстой шдээ. Түүнээс биш хөөх гэсэн гэж нэг ч хүн яриагүй гэжойлгож байан. Дээр нь тэр Сайханбилэг Дубайн гээч сэжиг бүхий гэрээ хийчсэн тиймээс энэ 3-ыг шалгах нь ердийн зүйл. Олон улсад буруу зүйл хийж хариуцлага алдсан тэр тусмаа хахууль авсан байх сэжиг бүхий албан тушаалтныг шалгаж л байдаг шоронд хийж л байдаг тул үүнд эмзэглэх юм байх ч үгүй гол нь зөв голдрил руу орох нь л чухал шдээ
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (59.153.87.194)
    хөдөлгөхгүй тэр чигээр нь байлгах байсан юм ОТ ажиллалаа төсөл хэрэгжлээ гээд монголын ард түмэнд хэрэг болж байгаа зүйл байхгүй хэдэн дэдсүүд нь баяжсан өөр харагдах зүйл байхгүй байгаа онгон тэр чигээрээ байсан бол дээр байх байлаа
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • шудрага иргэн (202.179.31.57)
    Гавъяа байгуулсан мэтээр бичиж дээ
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • ард Гончиг (66.181.177.205)
    Өмөөрөх үндэс байхгүй л болов уу! хол очиж хуц.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    28 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    36 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    59 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    1 цаг 3 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    1 цаг 16 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    1 цаг 21 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    1 цаг 22 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 40 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    1 цаг 40 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    1 цаг 43 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 10 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    22 цаг 53 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    23 цаг 0 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК