Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хурц: Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн алдах эрх байдаггүй юм

2018-11-22
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Ардын Их Хурлын дарга Ц.Гомбожав: Өнгөрсөн баасан гарагт Ардчилсан Үндсэн хууль тогтоох холбооны удирдах зөвлөлийн хурал гэж хийсэн. Энэ нь 45 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. 1990 онд ард түмнээсээ мандат авч сонгогдсон Ардын Их Хурлын 430 депутатын өнөөдрийн байдлаар 250 нь амьд сэрүүн байгаа. Би энэ холбооны Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж яваа. Хуралдаанаас удирдах зөвлөлийн гишүүддээ үүрэг өгсөн. Төрийн хямралтай тогтворгүй байдалд Ардын Их Хурлын депутат бид дахин дуугарах шаардлага гарч байна. Ойрын үед телевизээр үгээ хэлээ, бодож санаж яваа юмаа хэлье гэж.

ЭШЛЭЛ 2.

У.Хүрэлсүхийн Засгийн газар бол Монгол Улсад шударга ёсыг тогтооё, авилгатай тэмцье гэдэг үндсэн дээр ажил хийгдэж байна гэж бид үзэж байгаа. Монгол оронд авилгатай яаж тэмцэх вэ гэдэг нь хүнд асуудал юм байна гэдэг нь одоогийн Засгийн газрыг огцруулъя, УИХ-ыг тараая гэж байгаа нөхдүүдийн үйлдлээс тодорхой харагдаж байна. Нэг талаар би олзуурхаж байна. УИХ-ын 75 гишүүний хэн нь хэн бэ гэдэг ард түмэнд түрүүчээсээ дэлгэгдэж байна.

ЭШЛЭЛ 3.

Одоогийн нөхдүүдийн ярьж яваа, хэлж байгаагаар Монгол Улс явах юм бол Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол байх уу, үгүй юу, орших уу, эс орших уу гэдэг дээр тулахад хүрэх юм байна. Төрөөр 20-ээд жил тоглуулсан. Монголын ард түмэн хүлцэнгүй, тэвчээртэй, хүлээцтэй ард түмэн ийм нөхцөлд хүрлээ. Үүнийг мэдээллээс хол байгаа жирийн ард түмэн, малчин, ажилчин хол байгаа хүмүүс бол мэдэхгүй. Өнөөдөр мэдээлэл үнэн зөвөөрөө хүрэхээ байсан. Өнөөдөр нэг юм ярихад маргааш нэг өөр юм ярьж байдаг ийм нөхцөлд ахмад хүмүүс ард түмэндээ хандаж үгээ дуугарах зүйтэй юм байна гэж бодож байгаа.

ЭШЛЭЛ 4.

Өнөөдөр Засгийн газраа огцруулна гээд бүлгийн дарга ярина. Засгийн газраа огцруулна гээд УИХ-ын дарга гарын үсэг зурна гэдэг чинь өөрийнхөө хийх ажлыг хийхгүй байна гэсэн үг.

ЭШЛЭЛ 5.

Монголын ард түмний эрх ашиг гээд сайхан үг ярьж буй боловч үйлдэл нь Монголын ард түмний эрх ашиг, намын эрх ашгийн эсрэг үр дүнд хүрч байгаа, түүндээ хорин хэдэн хүн нэгдээд явж байгаад нь манай хоёр хүн ичиж байна гэж байна. Амьд яваа хүн элдэв муу юм үздэг юм байна. Муугийн хамгийн муу жишээ бол энэ болж манай намын, манай төрийн түүхэнд үлдэх байх. Ийм улс төрийн ойворгон, сагсуу, албан тушаалын төлөө увайгүй тэмцдэг хүмүүсийг үтэр түргэн зайлуулах зүйлийг хийх ёстой.

ЭШЛЭЛ 6.

У.Хүрэлсүхийн хэлж байгаад бол буруу юм алга гэж бодож байна. Яагаад гэхээр намын дарга хүн ч мөн. Ерөнхий сайд ч мөн. Үгээ хэлж байхдаа за одоо би намын даргын хувьд үгээ хэлнэ шүү, одоо Ерөнхий сайдын үгээ хэлнэ шүү гээд тасалж хэлэх үү. Үгүй.

ЭШЛЭЛ 7.

Ер нь энэ У.Хүрэлсүхийг ажиллуулахгүй байхад бол УИХ-ын гишүүдээс гадна хуучин төрд ажиллаж байсан зарим хүмүүсийн төлөөллүүд ажлыг нь хийлгэхгүй байгаа. Надад энэ талын мэдээлэл байгаа. Чи ийм юм хийж болохгүй, нам задарна гээд. Ши Жиньпин хэлсэн шүү дээ. Хятадын эрх ашгийн төлөө байна. Би энэ авлигатай тэмцэхгүй бол нам ч байхгүй болно, Хятад улс ч байхгүй болно. Гэхдээ би Хятадын эрх ашгийн төлөө энэ авлигалтай тэмцэнэ гээд. ЖДҮ-ийн энэ мөнгө чинь бол таван хурууны нэг нь. Хамгийн бага нь ч байж магадгүй. Үүнээс их мөнгө хүүдийлсэн нөхдүүдийн талаар ярих ёстой. Улсын Прокурор хатуу үг хэллээ. Чи ингэж хэлэх ёсгүй гэж байна. Ер нь үнэн юм шаардахаар их хатуу сонсогддог шүү дээ.

ЭШЛЭЛ 8.

У.Хүрэлсүхийн Засгийн газар бол Монгол Улсад шударга ёсыг тогтооё, авлигалтай тэмцье гэдэг үндсэн дээр ажил хийгдэж байна гэж бид үзэж байгаа. Монгол оронд авлигалтай яаж тэмцэх вэ гэпэг нь хүнд асуудал юм байна гэдэг нь одоогийн Засгийн газрыг огцруулъя, УИХ-ыг тараая гэж байгаа нөхдүүдийн үйлдлээс тодорхой харагдаж байна. Нэг талаар би олзуурхаж байна. УИХ-ын 75 гишүүний хэн нь хэн бэ гэдэг ард түмэнд түрүүчээсээ дэлгэгдэж байна.

ЭШЛЭЛ 9.

Монгол Улсын Ерөнхий сайд асан  Д.Бямбасүрэн: Монголын дөрвөн Ерөнхийлөгчөөр дамжуулж ялзрал, авилгал, хээл хахуул гарч ирсэн. Одоо энэ асуудал туйлдаа хүрч төрийг дээд түвний хямрал болж байна. Үүнийг хүмүүс МАН доторх хагарал, хямрал гэж хүлээж аваад байна. Миний бодоход үүнээс арай өргөн хүрээтэй Монголын улс төрийн тогтолцооны сул тал ил гарч ил гарч цаашид ийм нөхцөлд байх боломжгүй болсон юм уу даа гэж бодож байна.

ЭШЛЭЛ 10.

ЖДҮДС-аас зээл авсан хүмүүс бол зөвхөн асуудлыг ярих оч үсэргэсэн төдий зүйл. Ганцхан МАН-ын дотор ийм зүйл босч ирсэн үү гэвэл үгүй. Одоогийн нөхцөл байдал төр барьж байсан АН-тай мөн холбоотой асуудал шүү дээ.

ЭШЛЭЛ 11.

Үнэхээр Монголын эрх ашгийн төлөө энэ Засгийн газрыг огцруулах гээд байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Ичмээр байна. Хувийн эрх ашгийн төлөө улс орон руу дайрч байна” гэв.

ЭШЛЭЛ 12.

Энэ бол Ерөнхийлөгчийн тавьсан асуудал УИХ-ыг тараах тухай асуудлаар хөндөгдсөн авлигачдын ашиг сонирхол эргэж төр рүүгээ дайрч байгаа, эргэж Монголыг урт удаан хугацаанд өөрийн эрх ашгаар мөлжихөө илэрхийлж байгаа хэлбэр юм. Түүнээс биш Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухай гэж ярих юм бол огт өөр зүйлийг ярина.

ЭШЛЭЛ 13.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашдаа ингэж явж болохгүй боллоо гэдэг нь туйлын зөв дүгнэлт. УИХ-ын олонх нь төрийн санд гар дүрсэн асуудал УИХ-ын гишүүд олонхоороо төсөв батлахдаа өөрсдөө асар их хөрөнгө хувааж өөрсдөдөө авч байгаа нь Монгол төрд байж болохгүй асуудал.

ЭШЛЭЛ 14.

Энэ асуудалд Ерөнхий сайд их зөөлөн хэллээ. Дараагийн сонгуульд  нэр дэвшүүлэхгүй гэдэг гэдэг чинь тэр болтол хулгай хийх боломжийг нь болгож байгаа шүү дээ. Энд Ерөнхий сайдыг зөөлдөж, алдаа хийлээ гэж бодож байна. Уг нь тэр хүмүүс нэр илчлэгдэж гарсны дараа УИХ-ын гишүүнээсээ ч юм уу сайдын албан тушаалаасаа татгалзаад явах ёстой.

ЭШЛЭЛ 15.

Миний бодход АН, МАН хоёр ямар асуудал дээр сайн эвсэж чаддаг вэ гэвэл өнгөрсөн түүхээ харахад Засгийн газрыг унагаах дээр энэ хоёр их сайн эвсэж чаддаг. Мөн төсвийн мөнгийг хувааж идэхэд их сайн эвсэнэ.

ЭШЛЭЛ 16.

АН-аас ЖДҮДС-руу ч юм уу төсвийн мөнгийг буруу зарцуулсан гээд янз бүрийн юманд нэр холбогдсон хүмүүс Засгийн газрыг унагаж тэрүүгээр ард түмний анхаарлыг өөр тийш хандуулж өөрсдийгөө хамгаалж үлдэх ийм бодлогод хөтлөгдөж байна. Энэ бол аюултай бодлого. Энэ бол АН нийгмийн дэвшилт улс төрийн хүчин байх чадвараа алдаж байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрүүлж байгаа юм.

ЭШЛЭЛ 17.

Хөдөлмөрийн баатар Ч.Хурц: Өнөөдрийн үүсэн нөхцөл байдлыг тодорхой хүн дээр ярих ёстой юм. Өөрөөр хэвийн ажиллаж байгаа төрийн байгууллагыг задалж болохгүй. Парламентын гишүүдийг татан буулгалаа гэхэд дахин 76 хүнийг шилэх юм байна. Хэн гарч ирэх нь тодорхой. Хэн мөнгөтэй тэр улсууд гарах юм байна. Тийм учраас эх орон, ард түмэн гэсэн тэнд сонгогдож, Их Хуралд орж ирж чадахгүй юм байна. Одоогийн Их Хурлынхан мөнгөний Их Хурлынхан гэдэг нь тодорхой боллоо.

ЭШЛЭЛ 18. 

Бид Үндсэн хууль тогтоож байх үед төр нэг толгойтой байя. Төрт ёс гэдэг чинь сац, суварга. Аливаа суварга ганц оройтой байдаг юм. Хэдий олон байх тусам бүрдэхгүй ээ гэж. Өнөөдөр төр засгийн бүх эрх мэдэл намд, бүлэглэлүүд гарч ирлээ.

ЭШЛЭЛ 19.

Монголын төрийн тогтолцоог маш буруу хийж, бид гаднын хүнээс зөвлөгөө авч хийсэн үйлийн маань лай энэ байна. Энэ лай нь Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулжээ. Жишээлбэл, би өөрийнхөө хамгийн сайн мэддэг Ашигт малтмалын тухай хуулийг 1994 онд хийхдээ газрын баялгийг хувийн ч бай, дотоодын ба гадаадын байгууллагад өгөхдөө зөвхөн түрээсээр өгнө, өмч хэвээрээ үлдэнэ гээд Үндсэн хуулийнаа үзэл баримтлалыг тогтсон. Өнөөдрийн энэ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, яамнаас өгч байгаа тусгай зөвшөөрөл ажил хийх зөвшөөрөл биш газар олгох зөвшөөрөл. Тэр газар олгох зөвшөөрлийг удаа дараа хийсэн улсууд одоо гаднын банкинд барьцаалаад мөнгө зээлж болно гээд заачихсан. Тэр компани дампуурлаа гэхэд гаднын компани Монголоос нэхэх юм нь газар болсон байна.

ЭШЛЭЛ 20.

Өөрөө хуулиа хийх ёстой юмыг өрөөлийн хүнээр хийлгээд дээр нь нэмж мөнгө өгөөд түүнээс зуучилсан хүн нь хуваалцдаг байлгүй. Ингээд манай улсын хууль бүх юм чинь ерөөсөө яагаад ч Монгол Улс тогтохгүй нь, төрийн хямралыг улам гүнзгийрүүлэх юм байна гэсэн ойлголттой байна.

ЭШЛЭЛ 21.

Би эрх баригчдаас ичиж байна. Ер нь Үндэсний аюулгүй байдал гэдэг бол эцсийн эцэст баталгаа нь Монгол орны газар доор байгаа байгалийн баялаг. Энэ баялагаа хүнд өгөхийн төлөө чармайн ажиллаж, тэднээс мөнгө олж авахын тулд ажилласан Засгийн газрууд, тэдний Засгийн газрыг толгойлж байсан нөхдүүдэд арга хэмжээ авагдахгүй зүгээр сууж байгаа явдал бол монголын ард түмнийг хашхирахаас өөр аргагүйд хүргэж байна.

ЭШЛЭЛ 22.

Одоо хэн нэг хүний үгээр Засгийн газраа огцруулчихъя, Их Хурлаа тараачихъя гэж байна. Юу үлдэх юм бэ. Хэн энэ төрийг авах юм. Долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдлыг бид тодорхой харсан шүү дээ. МАН ч, АН ч аль аль нь ялгаагүй гаднын хүнийн нөлөөллөөр улс эх орноо задлахын тулд ажилладаг учраас бид ийм нөхцөлд орсон.

ЭШЛЭЛ 23.

Төрт ёсыг хохирооё гэвэл залуучуудыг нь гаргаж тавь. Залуучуудынх нь хүчээр өөрийнх нь төрийг мохоодог юм. Яагаад гэвэл төрийн ажилтан хүн 30 жил болж байж төрт ёсны мөн чанарыг таних болно.

ЭШЛЭЛ 24.

УИХ-ын гишүүд хууль тогтоогч болохоос биш Их Хурлын Үндсэн хуульд мандатгүй улсууд шүү. Тэгэхээр мандатгүй улсууд Үндсэн хуулийг өөрчлөөд сууж байна гэдэг бол Монголын ард түмнийг дээд зэргээр доромжилсон, басамжилсан үйлдэл.

image

“Элсэн цаг” нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт Монголын улс төрийн өмнөх зүтгэлтнүүд нийгэм, цаг үед өрнөж буй асуудлын талаар өөрсдийн байр суурийг хүргэсэн. Ингээд Ардын Их Хурлын дарга Ц.Гомбожав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц нарын 24 эшлэлийг онцлон хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Бат (202.126.89.81)
    Энэ 3 луугар буурайг Төрийн шадар зөвлөх болгох юмсан. Тэгвэл алдаа багасч, их мэдэгчид цөөрөх нягууртай.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Бат (202.126.89.81)
    Энэ 3 луугар буурайг Төрийн шадар зөвлөх болгох юмсан. Тэгвэл алдаа багасч, их мэдэгчид цөөрөх нягууртай.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Бат (202.126.89.81)
    Энэ 3 луугар буурайг Төрийн шадар зөвлөх болгох юмсан. Тэгвэл алдаа багасч, их мэдэгчид цөөрөх нягууртай.
    2018 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.40)
    Vс нь буурал хvнээс vг асуу гэдэг юмаа.
    2018 оны 11 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    Ухаантай юм шиг үгэн дотроо шивэлт санаархлууд шингээсэн байна даа
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • ИРГЭН (103.10.22.91)
    АВИЛГАЧАА ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМУУ АРГИАД БАЙГАА ЮМУУ ЭНЭ ХӨГШЧҮҮД ЧИНЬ. ХӨГШИН ХҮНЭЭР УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛИО ХҮРЭЛСҮХЭЭ ТА НАРЫН САНАА НИЙТЭД ТАЬЖ БУЙ ЖҮЖГҮҮДИЙГ ХҮМҮҮС ЯЛГАЖ АНЗААРДАГ БОЛСОН ЦАГ
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • zochin (202.55.188.36)
    Гомбожав гуай хамгийн мундаг нь, эхнээсээ л байр суурь нь маш зөв, зөв дүгнэдэг, урваж шарваагүй, жинхэнэ Эх оронч.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • ИРГЭН (66.181.191.86)
    ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ БАЙСАН, УЛМААР ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛД ОЙР БАЙСАН ДУНД ЗЭРГИЙН АЛБАН ТУШААЛТНУУД ТЭТГЭВЭРТ ГАРСНЫ ДАРАА, ӨӨР АЖИЛД ШИЛЖСНИЙХЭЭ ДАРАА ӨӨРСДИЙН АЛБАН ТУШШААЛЫН ХҮЧЭЭР ДЭМЖИЖ БОСГОСОН ГАДААД, ДОТООДЫН ХУУЧНЫ АЛБАН ТУШААЛЫН НЭР ХҮНД, ГАР ХӨЛӨӨРӨӨ ДАМЖУУЛАН ТУСЛААД БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ ДАА.ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.???
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Монгол (202.55.188.44)
    Ахмадаа хүндэлж тэдний үгээр удирдуулж явдаг үндэстэн л аюулгүй байж чаддаг ганцхан хууль үйлчилдэг юм даа. Энэ гурав бүх ахмадуудын санаа бодлыг бараг төлөөлж чадна гэж бодож байна.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
    • зочин
      битгий тэнэгт энэ гурав ёстой зөсөн байна
      2018 оны 11 сарын 23
    • зочин
      битгий тэнэгт
      2018 оны 11 сарын 23
  • Залуус (64.119.21.166)
    Монголын гурван зөнөг гэж ........хөөрхий дээ. Гурилтай хоолоо цуслаад гэртээ хэвтвэл барав.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
    • зочин
      зөв шүү. эд гурвын ярихыг сонсоод ёстой ой гутав. үнэхээр зөнөсөн зөнөгүүд. бас хүрэлсүхээс хэдэн халтар цаас авсан байх. Хаянхярвааг ёстой доог тохуу хийж байна лээ, энэ гурван зөнөсөн төгцөгнүүд. Түүнд алдаа байж болно, мөн зөв үг байна
      2018 оны 11 сарын 23
    • АМАА МЭДЭЖ ЯРЬ. ГЭРТЭЭ ОЧООД ААВ ЭЭЖЭЭ ЭХЛЭЭД ЗОД. ЯМАР ХYМYYЖИЛГУЙ ТЭНЭГ АМЬТАН БЭ!!!!!!
      2018 оны 11 сарын 23
  • Зочин (124.158.111.6)
    Үнэн үг хэлжээ. УИХ,ЗГазар,Шүүгч нарыг 45 нас хүрсэн байх шаардлага тавих хэрэгтэй. Амьдрал мэдэхгүй, амны салиа нь арилаагүй юмнууд орж ирж төрийн үйл хэргийг самарч байна даа...
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • иргэн (71.178.201.110)
    Эрх нь байсан, хийх үедээ гийгүүлсэн юмгүй өвгөд минь больж үз. Жонхуугын гар хөлнүүд.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
    • зочин
      ха ха ха мөн ч ахмад зүтгэлтэн болдоо. муу зөнөсөн зөнөгүүд
      2018 оны 11 сарын 23
    • Эдгээр ахмад зүтгэлтнүүдийн юу хийснийг чам шиг чацга дүгнэхгүй ээ, хө!!! Дүгнэх ухаан ч чам шиг юмнуудад байхгүй!! Чи хө, эхлээд бөгсөө гүйцэд арчиж сур!!!
      2018 оны 11 сарын 23
  • Зочин (202.179.24.224)
    chogschidiinchee ug yriaag jaachanch gesen sonsoj ,sanaa onoo avaj boldoggui umuu???
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.50.207.150)
    Үнэхээр үнэн зүйлийг хэлжээ. Хөгшин Бурхинууд...
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
    • зочин
      хха ха ха ха хөгшин төгцөгнүүд
      2018 оны 11 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    18 цаг 17 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    18 цаг 20 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    18 цаг 27 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    18 цаг 30 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК