Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын засгийг авч үлдсэн үгс

2018-12-01
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

У.Хүрэлсүх "30 гэр бүлд Н.Номтойбаяр танайх багтана. МАК 36 лиценз эзэмшдэг, мөн Цагаансуваргыг эзэмшдэг"

ЭШЛЭЛ 2.

Н.Номтойбаяр "Ашиглах өмчлөх гэдэг асар их зөрөөтэй. Хуулийн өөрийн гэсэн тайлбартай. Энэ мэтчилэн би маш их гүтгэгдлээ. Одоо та бид хоёрын уулзах дараагийн уулзалт шүүх болсон. Та шүүх хурал дээр өөрийн биеэр оролцоорой. Янз бүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж янз бүрийн хүн амьтан битгий явуулаарай.

ЭШЛЭЛ 3.

У.Хүрэлсүх "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж" Ж.Мөнхбат " Би таны ишиг биш"

ЭШЛЭЛ 4.

М.Билэгт "Шударга ёс тогтоод юу хожих юм"

ЭШЛЭЛ 5.

У.Хүрэлсүх "Надад өдөрт 2500 мессеж ирж байна. Ард түмэн намайг дэмжиж байна" харин Д.Оюунхорол "Ерөнхий сайд аа таныг дэмжихгүй байгаа маш олон ард түмэн бидэн рүү бас мессеж бичиж байна"

ЭШЛЭЛ 6.

С.Жавхлан "Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг явав. Сонгогдох болохоороо үнсэлцэж энд орж ирэхээрээ алалцаад байх юм"

ЭШЛЭЛ 7.

М.Энхболд "Парламент муу байж болно. Гэхдээ парламентыг тарааж болохгүй. УИХ-ын гишүүд муу байж болно. Түүнийг нь хууль шүүхийн байгууллага шалгаж тогтооно. УИХ-ын зарим гишүүн намайг хууль шүүхийн байгууллагыг хөдөлгөж байгаа мэтээр гүтгэж байгаа.

ЭШЛЭЛ 8.

Ж.Батзандан "Эрх баригч намын хагарал Монголын зовлон болж байна. Танай нам мундагтаа 65 суудал аваагүй. Манай намын Ц.Элбэгдорж гэдэг нөхөр "Эрдэнэт"-ийн 49 хувь, Ч.Сайханбилэг гэдэг нөхөр "Дубайн гэрээ" байгуулсан болохоор та нарт санал өгсөн юм.

ЭШЛЭЛ 9.

­Ц.Нямдорж "Монголын төр ийм зүйл үзэх л байсан юм байлгүй дээ. ЖДҮ-тэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаад оруулаад ирэх биз ээ. Тэр үед нь шийдье. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын зөрчил болоод байна. ЖДҮ далим боллоо. Үүнд холбогдсон гишүүдийг ерөөсөө уучлахгүй. Би өмөөрөхгүй.

ЭШЛЭЛ 10.

Х.Болорчулуун "Монголын улс төрийн хатиг хагарч байгаад баяртай байна. ХОТШ банкнаас олон тэрбумаар нь авч, зүй бусаар ашигласан. АСЕМ-ийн нэрээр ашгласан байдлыг бүгдийг шалгах ёстой. "Эрдэнэт"-ийн луйвар, Дубайн гэрээний зууны дээрмийг шалгахыг ард түмэн шаардаж байна. Дубайн гэрээг болиулаагүй нөхдүүд өнөөдөр Засгийн газрыг унагах гэж оролдож байна. Унавал МАНАН бүлэглэлд ашигтай байх.

ЭШЛЭЛ 11.

О.Баасанхүү "С.Жавхлангийн хэлдгээр сайхан алалц, бие биенийхээ булхайг дэлгэ. Яасан, яасан ч гэнэ үү. Аливаа хулгай, дээрэм гэх мэт зүйлийг багаас нь засч явах хэрэгтэй. Дээхэн үед "Элсний 13" гэж байсан бол одоо "ЖДҮ-гийн 13" гэсэн хулгай гарч ирээд байна л даа.

ЭШЛЭЛ 12.

Н.Цэрэнбат "Үе, үе асуудал гарахаар манай улстөрчид тохиролцооны аргаар асуудлыг шийдэж ирсэн. Үр дүн гардаггүй шүү дээ. Ийм учраас л залуус хуваагдаж, бухимдаж байна.

ЭШЛЭЛ 13.

Ц.Гарамжав ""Монполимет" компани 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанийг тайван байлга, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат та. Ер нь Дубайн гэрээг зурахад хэн байсан билээ, Ж.Эрдэнэбат та байж л байсан. "Эрдэнэт"-ийн 49 хувь дээр Засгийн газрын баталгааг хэн гаргаж өгсөн зэргээ бодох хэрэгтэй. Үүрэг хүлээж байгаа болохоос эрх ямба авч байгаа хэрэг биш, бид.

ЭШЛЭЛ 14.

Д.Хаянхярваа "Бид өнөөдөр 40 сая тонн нүүрс гаргасан гэж ярих биш 100-200 сая тонн нүүрс гаргасан гэж яриад суух боломжоо хэн алдсан бэ, монголчууд алдсан шүү дээ.

ЭШЛЭЛ 15.

С.Чинзориг "Бүгдээрээ хэрүүлээ зогсооё. Бидэнд эдийн засгийн жаахан боломж гарч байна. Энэ боломжийг ашигламаар байна. Эв нэгдлийг ярих нь зүйтэй. Намын эв нэгдлийг бэхжүүлэхэд би улс төрийн алхам хийхэд бэлэн байна. Намын удирдлага ч гэсэн бурууд хатуу, зөвд зөөлөн байх хэрэгтэй. Удахгүй 2020 он боллоо. Ард түмэнтэйгээ уулзана. Сайхан хэрэлдэж байгаад ирлээ гэлтэй биш.

ЭШЛЭЛ 16.

М.Оюунчимэг "Өнөөдөр энд яригдаж байгаа энэ их мөнгийг үнэхээр зориулалтын дагуу зарцуулсан бол гэр хороололд дэд бүтэц хэдийнэ бий болчихсон байх байлаа. 0. Ж.Бат-Эрдэнэ "Бүгдээрээ сайхан ярьж байна л даа. Ард түмэндээ хайртай, шинэчлэл хийе гэж ярихаа боль. Битгий шоу хийгээд бай. Үнэн шүү дээ, одоо болих хэрэгтэй. Шударга байя гэж байгаа бол шударга л байя.

ЭШЛЭЛ 17.

Ш.Раднаасэд "Өнөөдөр нэг талдаа шийдвэр гарах байх. Ялсан хүнийх нь зовлон маргааш эхэлнэ.

ЭШЛЭЛ 18. 

Л.Оюун-Эрдэнэ "Яагаад "Эрдэнэт" үйлдвэр, концесстой холбоотой асуудал, нүүрсний мөргөцөг алга болсон асуудал АТГ дээр очоод усанд хаясан мэт алга болдог юм бэ. Өнөөдөр монгол төрийг бүлэглэл удирдаж байгаа.

ЭШЛЭЛ 19.

Ч.Хүрэлбаатар "ЖДҮ дээр Засгийн газар 2018 оны төсөвт огт мөнгө тавилгүйгээр өргөн барьсан. Хоёр жил дараалж мөнгө тавиагүй явж ирсэн. Харин энэ сангийн 2017 оны төсөвт шалгалт хийж үзсэн. Хамгийн үр дүнгүй зарцуулагдаж байсан. Тиймээс оновчтой хэлбэрээр зарцуулах үүднээс мөнгө тавихгүй оруулж ирж байсан. Дээр нь төрийн сангаар гарч байгаа гүйлгээг Сангийн яам хянах ёстой гэнэ. Хэдэн арван сая гүйлгээ хийж байгаа шүү дээ

ЭШЛЭЛ 20.

Ц.Нямдорж "Монголын төр ямар байдалд хүрснийг, бизнес сүлжээ Монголын төрийг яаж ялзруулсаны гор гарч байна. Ц.Элбэгдорж гэж хүн хууль хяналтын байгууллагыг улс төрийн тоглоомын зодооны хэрэгсэл болгосны гор нь одоо гарч байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар эхнийх нь биш. Н.Алтанхуягийн Засгийн газрыг гэр бүлийнхэн ойр тойрныхныг нь оролдсоор байгаад унагасан. Ил болон далд хэлбэрээр хуулийн байгууллага энэ бохир тоглоомонд маш их оролцож байгаа. Би бүгдийг нь хараад л байгаа.

ЭШЛЭЛ 21.

Б.Энх-Амгалан "Мафижсан улс төрийн нам дамжсан бүлэглэл бий болжээ. Төрийн албыг наймаалдаг гэдгийг шударга гишүүд гаргаж ирсэн. Цаашаа энэ байдлаараа явбал хуулийн хайчинд орох тул эдгээр бүлэглэл Засгийн газрыг унагахыг хүсч байгаа. Улс оронд тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна.

ЭШЛЭЛ 22.

О.Содбилэг "Ерөнхий сайд аа, та нефтийн үйлдвэрийг бариулахгүй хүн байна, О.Содбилэг ээ гээд байх юм. Би олон жил энэ салбарт ажилласан хүн. Танд хаанаас тийм мэдээлэл ирээд байна вэ. Энд чинь монопол байхгүй шүү дээ. Үнэндээ 20 гаруй компани өрсөлддөг. Харин ч эх орондоо үйлдвэртэй болохын төлөө ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж байна.

ЭШЛЭЛ 23.

. Ж.Мөнхбат:Л.Болдын банкаар бонд гаргах гэрээ Сангийн сайдын ширээн дээр бий

ЭШЛЭЛ 24.

У.Хүрэлсүх "МАНАН гэх хууль бус пирамид шударга бусын хана хоолойг эвдэхийн төлөө бүх зүйлийг хийнэ. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Хэрэв би үлдвэл парламентад сууж байгаа нэлээн хэдэн хүнтэй хариуцлага тооцно. Ёсзүйн болоод хууль зүйн хариуцлага тооцно. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүн бүгд буруутай гэж бодохгүй байна. Найз нөхөд, хүн чанараа бодоод зурсан байх. Гол нь эх орноо бодьё.

image

УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. Хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн үгнээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • бид (202.72.245.122)
    МАН ч, АН ч ялгаагүй удирдах байгууллагадаа жирийн гишүүд орох боломжийг их мөнгөөр босго тогтоон хаачихсан. Тиймээс л энэ намууд мөнгөтэй баян олигархи бүлэглэлүүдийн атганд орчихсон. Үнэндээ намын бодлого гэдэг нь олигархуудын бодлого болчихсон. Энэ нь саяын өдрүүдэд АН-ын гаргасан араншингаас тод харагдсан. Энэ 2 намд маш том шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ үүнийг нам доторхи эрүүл саруул хүчин жирийн гишүүдтэйгээ хамтран эхлүүлж хийх ёстой. Гахай рецидивист Эрдэнээс юун намын шинэчлэл, криминал л гарна.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.9.42.37)
    Парламент муу байж болохгүй, гишүүн муу байж болохгүй. Муу бол шууд огцрох ёстой. Бүхэл бүтэн улс байж яахаараа муу болгоныг байлгаад байдаг юм. Бусад юмыг уучилж болох юм гэхэд ЖДҮ-д орсон гишүүдийг бол болохгүй. Үүнээс болж хичнээн олон залуучуудыг гадаадад гаргаж боолын хөдөлмөр хийлгэж, олон гэр бүлийг салгах, олон хүүхдийг өнчрүүлэх, хоолыг нь булаан авч, олон аав ээж хөгшдын нулмисыг барж байна вэ. Энэ зээл авна гэсэн санаа нь өөрөө их муухай, муу хүн яахаас ч буцахгүй хүн гэдгийг харуулаад байна. Ядарсан хүүхдийн талхыг булааж аваад хүүхдийг түлхэж унагааж хаячаад явсантай ижил үйл юм. Би та нарын төлөө гэж сонгодчихоод эдгээрийг амьдрах боломжийг нь хулайлаад авчихаж байна.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.55.191.194)
    Hunii bichij ogson umiig zob unshij chadahgui baij yah gej UIH gishuun bolson um abgai
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.116.158)
    АРДЫН ЗАСАГ ГЭЖ БАЙХГҮЙ ЗӨВХӨН ТҮҮХЭНД ҮЛДСЭН
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • иргэн (66.181.182.110)
    Засгийн газраар Нямдорж Хүрэлбаатар Чойжилсүрэн Жавхлан Бямбацогт гээд УВС-ынхан тоглоод багаа юм биш үү
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Монголын уул уурхайн лицензүүдийн ихэнх нь л хятад болон гадаадын иргэдийн мэдэлд хав дараастай байгаа. Гэтэл татвараа төлөөд төсөв бүрдүүлж ил тод ажиллаж байгаа үндэсний хэдхэн компаниа л ад үзээд байгаа юм шиг санагдах юм. Татвар төлж улсын төсөв голчлон бүрдүүлж буй компаниудын хэд нь гадаад эзэнтэй байна.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.9.42.37)
    Нээрээ Билэгт гишүүн буруу уншсан байхаа. Би Буруу хэлсэн байна гээд уучлалт гуйх хэрэгтэй. Зарим гишүүн хүн юм асуугаад дагаж гүйгээд байхад огт дугардаггүй. Ямар дугаар хорооны иргэн биш БИ болёо гэж УИХ гишүүн болчихоод дугарч байх ёстой юм.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Амлагч (202.21.106.137)
    Урвагч Батзандан,Бол,Мурат бас Нямдорж сайдын дүү дуучин Жавхлан нарт Хүрэлсүх гуай амласан албан тушаалы нь өгөхгүй бол шөнө нойргүй хонож байгаа сурагтай.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (202.179.26.119)
    Билэгт гишүүн бичсэн үгээ буруул уншаа биз дээ.Юу н сүртэй юм хэн бичиж өгсөн тэрэнтэй хариуцлага тооц.
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Songogch (157.185.130.11)
    Uhsen JDU.gi.n zasgi.n gazar gej huled bna.Yamar shaamri.n ardi.n zasgi.n gazar ve?
    2018 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Лиценз эзэмшээд үйл ажиллагаа явуулж байгаа многол хүн байвал түүнээс хэзээч төр авч чадна гэж Хурц гуай ярьж байна лээ. Харин гадаадынханд "Хотгор шанага" гэдэг уурхайг зарсан гээд байх юм. Үүнийг одоо яахав ...???????
    2018 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (122.201.21.63)
    С.ЖАВХЛАНД ЧААВААС ГЭЖ НЭГ УДААГИЙН ТОГЛОЛТЫН МӨНГИЙГ НЬ ӨГЧИХӨӨР АЛГАА ДАШААД КНОПОО ДАРАА БИЗ ДЭЭ .ХАРИН БААСАНХҮҮ ЧИНЬ ШУДАРГА ГИШҮҮН ГЭДЭГЭЭ ХАРУУЛЖ ЧАДЛАА.
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
  • Нэргүй (66.181.161.36)
    Жавхлан хэдээр зарагдсан бол
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
  • Ойрд (202.21.106.137)
    Энэ засгийн газар ойрдуудаар тоглуулах нь. Нямдорж, Хүрэлбаатар.... Гэх мэт. Шудрага дүр эсгэгч, дарангуйлагч коммунист Хүрэлсүхэнэ засгийг удирдахад толгой нь хүрэхгүй дээ. Мэдлэг боловсролоо дээшлүүлж ирмээр байна.
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
  • Ard tumen (103.57.95.227)
    Орчин үеийн Ардын засгийн газар ЖДҮ зээлээ өөрсдөө хуваагаад авчихдаг валютын ханш бензин шатахууны үнээ зоргоор нь хаяад ард түмний халаасыг суйлсан ийм л засаг байна даа.
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
  • ард (103.229.120.4)
    Хотгор шанагын уурхайг ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатарыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүй дээ.
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.26.185)
    М.Билэгт "Шударга ёс тогтоод юу хожих юм" nice.
    2018 оны 12 сарын 01 | Хариулах
    • baidrag
      ene teneg abgai yum aa heden togrogoo taraaj asuudlaa zohitsuulaad yabna gej monhiin gej bodson yum baih daa.Eniig chine baihgui bolgoj taniig hund abilgal bitgii ogch bai gedgiig l arilgah uls ornoo hogjuuleh toriin ajliig nom jurmaar ni yabuulah yum daa abgai mine
      2018 оны 12 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 34 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    16 цаг 58 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    19 цаг 21 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    21 цаг 21 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    22 цаг 3 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    22 цаг 15 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    22 цаг 16 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    22 цаг 28 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    22 цаг 35 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    22 цаг 49 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    23 цаг 42 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    23 цаг 52 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК