Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Мягмарсүрэн: Тамхи нь хүний биеийн бүтцэд өөрчлөлт оруулдагаас тураадаггүй

2018-12-06
0
ЖИРГЭХ

СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Л.Мягмарсүрэнтэй ярилцлаа. 

 

Тамхины хэрэглээнээс үүдэн жил бүр долоон сая гаруй хүн хорвоог орхидог бөгөөд үүний 900.000 гаруй нь тамхи татдаггүй ч дам тамхидалтанд өртсөн хүмүүс байдаг байна. Манай улсын хувьд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.

 

-Тамхи татдаг 10 хүний зургаа нь уушгины хавдраар өвчилдөг-

-Тамхи татсаны дараа хүний артерийн даралт ихэсдэг учир зүрх судасны өвчлөл тусах магадлал маш өндөр-

 

-Тамхины талаарх ерөнхий ойлголтоос яриагаа эхэлье?

-Тамхин дотор маш олон төрлийн хорт бодис агуулагддаг. Ерөнхийдөө тамхины хамаарлыг никотины хамаарал гэж нэрлэдэг. Донтуулах бодисыг нь сэтгэц идэвхит бодис гэж нэрлэдэг. Энэ нь тодорхой хугацаанд давтамжтайгаар хэрэглэхээр ямар ч хүн бие болон сэтгэцийн хувьд хараат болохыг хэлдэг. Сэтгэц идэвхит бодисыг дотор нь хуулийнхаа хүрээнд хориглогдоогүй, хориглогддог гэж хоёр ангилдаг. Тамхи нь хуулийн хүрээнд хориглодоггүй сэтгэц, идэвхит бодис юм. Сэтгэцийн хувьд хараат болно гэдэг нь тухайн бодисыг хэрэглэмээр санагдах, найз нөхөдтэйгөө суухаараа татмаар болдог. Харин даамжраад ирэхээр биеийн хувьд хараат болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн бодисыг хэрэглэхгүй болохоор бие тавгүйтэж, сэтгэл санаагаар унана. Заавал хэрэглэж байж тайвшрах гээд байдаг.

 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхинд 4000 гаруй хорт бодис агуулагддаг гэж үздэг. Үүнд маш олон төрлийн хавдар үүсгэгч бодисууд агуулагддаг юм. Тухайлбал, уушгины хорт хавдраар өвчлөх магадлал нийт хүн амтай харьцуулахад 10 дахин их байдаг. Мөн тамхины утаа явж байгаа замын хоол боловсруулах эрхтэн, улаан хоолой, давсаг амны хөндий, нойр булчирхай, бөөрний хавдрыг үүсгэдэг.  Тамхи татсаны дараа хүний артерийн даралт ихэсдэг учир зүрх судасны өвчлөл тусах магадлал маш өндөр байдаг. Тамхи татах үед хүний артерийн судас байнга агшиж байдаг. Ингэснээр хүн байнгын цусан хангамжийн дутагдалтай болдог. Өөрөөр хэлбэл, байнгын хүчилтөрөгчийн дутагдалтай явдаг гэсэн үг.

-Хүчилтөрөгчийн дутагдал бий болсноор хүний биед юу болох вэ?

-Тамхи татдаг хүмүүсийн арьс салст байнгын хуурайшилттай байдаг. Мөн байнгын хүчилтөрөгчийн дутагдалтай байхаар хүүхэн хараа хөх хөр өнгөтэй болдог. Ер нь үс, хумс гээд нөлөөлөхгүй эрхтэн байдаггүй.

-Эмэгтэйчүүдийн дунд тамхи татсанаар турдаг гэх ойлголт байдаг?

-Тийм. Ихэнхи эмэгтэйчүүд буруу ойлголттой байдаг. Тамхи нь хүний өөхөн эдийн хуваарилалтыг нь алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл, биеийн хэвлий хэсэгт өөхөн хуримтлалыг бий болгодог юм. Ингэснээр биеийн галбир алдагдана гэсэн үг

-Та дээр тамхи сэтгэцийн эмгэгт нөлөөлдөг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

- Тамхинд агуулагдаж байгаа никотин нь сэтгэцийн болон биеийн хараат байдал  үүсдэг. Өөрөөр хэлбэл, тамхи татаж байж л ажил хийх чадвартай, ажлын бүтээмж сайтай болдог, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн өсвөр насны хүүхдүүд тамхины хожуу гарах хор хөнөөлийг нь мэдэхгүй, ойлгохгүйгээс үүдэн тамхи татах нь их байдаг. Хожим нь тамхины хэрэглээ нь нэмэгдэж, сэтгэлзүйн хараат байдалд ордог л доо.

 

 

-Тамхи татахаар тайвширдаг гэдэг. Тамхинд тайвшруулах бодис агуулагддаг юм уу?

-Сэтгэц идэвхит бодисыг хүн ихэвчлэн хоёр шалтгаанаар л хэрэглэдэг. Нэгдүгээрт, тухайн бодисоос ямар нэгэн байдлаар таашаал хүртэх гэж, хоёрдугаарт өөрт байгаа таагүй мэдрэмжийг дарах зорилгоор хэрэглэдэг. Гэхдээ энэ нь түр зуурын арга гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Бие нь гүйцэд өсөн төлжиж, төлөвшөөгүй байгаа өсвөр насныхан хэрэглэхээр яаж нөлөөлөх вэ. Мэдээж насанд хүрсэн хүнээс илүү хор хөнөөлтэй байх?

-Бие махбод нь өсч байгаа, сэтгэлзүйн хувьд бүрэн төлөвшөөгүй үедээ хэрэглэнэ гэдэг төдий чинээ тухайн бодист донтох магадлал өндөр болно гэсэн үг. Энэ нь хавдар болон бусад тамхины шалтгаант өвчлөлөөр өвчлөх магадлалыг өсгөдөг.

-Хорт хавдрын 38 хувь, зүрхний эмгэгийн 34 хувь, амсгалын эрхтний тогтолцооны 28 хувь нь тамхи татсаны улмаас үүсдэг байна-

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ ихэссэнийг судалгаа харуулж байгаа. Жирэмсэн мөртлөө тамхи татаад зогсож байгаа ээжүүд цөөнгүй ажиглагддаг. Энэ нь урагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Эх ураг хоёрын барьер буюу хамгаалалтын хүчин зүйл байдаг. Барьер нь зарим бодисыг урагт дамжуулдаг бол зарим бодисыг нэвтрүүлэлгүй хамгаалж байдаг. Гэтэл сэтгэц идэвхит бодисууд энэ хамгаалалтаар төвөггүй нэвтэрч ордог учир эхэд нөлөөлж байгаа хортой зүйл нь урагт яг л тэр хэмжээгээрээ нөлөөлдөг. Ураг бүрэлдэн тогтож байх үед ямар нэгэн саатал өгөх л юм бол төрөлхийн гажигтай төрөх магадлалууд маш өндөр болдог. Тиймээс тунгаас хамаарахгүйгээр урагт шууд нөлөө үзүүлдэг юм. Үүнээс үүдэн ураг дутуу төрөх, ургийн гажиг үүсэх, ураг амьгүй төрөх магадлалууд ихэсдэг. Мөн өсөлтөнд нөлөөлдөг.

-Энэ өвчлөлд хамааралтай болсон хүнийг яаж эмчилдэг юм бэ?

-Сэтгэц идэвхит бодисын эмчилгээ нь нэлээд урт хугацааны эмчилгээ шаарддаг. Хамгийн гол эмчилгээ нь сэтгэл заслын эмчилгээ байдаг. Нарийн мэргэжлийн эмчид хандаж эхлээд зөвлөгөө авах ёстой. Никотин орлуулагч бодисууд манай улсад байдаг. Эмчилгээнд үүнийг ашигладаг юм. Зарим нэгэн мансууруулах төрлийн бодист орлуулах бодис байхгүй байдаг болохоор дан сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Ерөнхийдөө аливаа нэгэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь л хамгийн хялбар байдаг.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.45.255)
    eldew yum bicheed nemer bolj bnuu zvgeer l yildwerlexee l bolichioch dee chuxal yum bishiin bol tegj l bodoj bna
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 33 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК