Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-12-31
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн 2019 оны шинэ жилийн мэндчилгээ

Монгол эх орныхоо уудам нутагт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэдээ, эх нутгаасаа алс хол, өргөн дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт ахан дүүсээ. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Цаг хугацааны түүх болон улиран одож байгаа 2018 он бол амьдрал өрнөж, ажил ундарсан жил байлаа. Монголчууд бид чамлахааргүй ололт амжилт гаргаж, түүхэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа.

Төр улсын үндэс болсон айл, өрхүүд маань 80 орчим мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж монголчууд бид улам олуулаа боллоо. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо таван толгой тус бүрт өсөж 67 саяд хүрлээ.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч унаж байсан бол 2017 онд 5.8 хувь, 2018 онд 6.4 хувьд хүрч эдийн засаг тасралтгүй өсөн дэвжиж байна. 

Гадаад валютын нөөц 2016 онд 1 тэрбум ам.долларт хүрч унаж байсан бол 2018 оны эцэст 3.5 тэрбум ам.доллар болж өсөн нэмэгдлээ.

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэмэгдүүлж үнэллээ. Ингэхдээ Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байна гэсэн дүгнэлтийг үндэслэл болгосныг онцлон хэлье. 

Монгол Улсын Засгийн газар түүхэн бүтээн байгуулалт болох Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг зориг гарган шуурхай эхлүүлсэн жил байлаа. Өнөөдөр тус үйлдвэрийн дэд бүтцийн ажил болох цахилгаан дамжуулах агаарын шугам, төмөр зам, авто замын ажил 50-90 хувийн гүйцэтгэлтэй байна.  Нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Улаанбаатар хотын 1.5 сая иргэний эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудал бол төв цэвэрлэх байгууламж юм. Сүүлийн 20 гаруй жил шийдэгдээгүй энэ асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, шинэ төв цэвэрлэх байгууламж барих төслийн ажлыг эхлүүлж чадлаа.

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь ундаалах цэвэр усны нөөц нэмэгдүүлэх тулгамдсан асуудлыг шийдлээ.

Улиран одож буй 2018 онд Монгол Улс “Хүнс экспортлогч орон” болно гэсэн зорилтоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас тариаланчиддаа бодлогын дэмжлэг эрчимтэй үзүүлсний үр дүнд монголчууд бид улаан буудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангаж чадлаа. Сүүлийн 20 жил шийдэгдээгүй байсан “Газар тариалангийн бүс нутаг”-ийг зарлаж, эрчимжсэн мал аж ахуйг нүүдлийн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилтыг ч хэрэгжүүлж эхэллээ.

Эрхэм хүндэт нийт ард иргэд ээ,

2018 он бол шударга ёсны төлөөх салхи сэвэлзсэн он жил байлаа.

Ирж буй 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэд, та бидний өмнө тулгарч байгаа чухлаас чухал ажил бол төр улсдаа хариуцлага дэг журам тогтоох явдал юм. Монгол хүн бүр айх аюулгүй, эрх чөлөөт, шударга нийгэмд амьдрах учиртай.

Төрд бугласан утаа мананг арилгах, монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид няцалтгүй үргэлжлүүлнэ гэдгээ баярын энэ өдөр би дахин хэлэхийг хүсч байна. Эгэл жирийн иргэдийн бодлын зангилаа, хүсэл тэмүүлэл, нэгдмэл нэг хүчээс илүү гарах хүч хүмүүний амьдралд үгүй билээ. 

2019 он монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн он байх болно оо.

Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье.

Ирж буй шинэ ондоо иргэн бүр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Монгол хүн (122.201.22.19)
    Баярлалаа. Сэтгэлд нийцсэн сайхан мэндчилгээ хүргэж, ард олондоо шудрага ёсыг хэвшүүлж, ахмадууд бидэнд, хүмүүжиж ирсэн шудрага үйлийг минь дахин харуулах болсонд баярлаж, зүглэл нь зөв, зүтгэл нь ариун байж, хардаж харлуулах хүсэлтэй, хар элгийн хүмүүсийн далд булж тавьсан хавханд нь торж, халаасанд нь оролгүй, ахан дүүстээ сануулж, анд нөхөддөө сэнхрүүлж, аыл хөршөө зөв сонгож, ард түмэндээ олсон нэр хүндээ сэвтээхгүй, альваа үйлд болгоомж сэрэмжийг уралдуулан, амжилттай ажиллаж, атаархагсдын гүтгэлгийг шудрага үйлээр нуга дарж, шуналтнуудын уутны амыг барьж Улсах схйхан удирдаж урам итгэлийг ард түмэндээ бүтэн атгуулахын ерөөлийг өргөж байна!
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.44.69)
    Баярлалаа
    2019 оны 12 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 42 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК