Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Болор цом-36" наадмын тэргүүн байр эзэлсэн шүлэг

2019-1-05
0
ЖИРГЭХ

Монголын яруу найргийн хамгийн том "Болор цом" наадам 36 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Тус наадмын тэргүүн шүлэгчээр Завхан аймгийн Их уул сумын харьяат , МЗЭ шагналт яруу найрагч Базарсадын Баттулга тэргүүн байр эзэлж, МЗЭ-ийн түүхт 90 жилийн ойг чимлээ.

Түүний тэргүүн байр эзэлсэн шүлгийг хүргэж байна.

Гүн ухааны сүлжээ бодролууд (Яруу найрагч Б.Баттулга)

ОРШИЛ

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм

Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ

Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм

I

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай

Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх

Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай

Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв

Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу

Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь

Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн

Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ

Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм

Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос

Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа

Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

II

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрлэх юм

Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил

Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил

Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно

Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна

Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө

Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна

Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ

Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод

Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна

Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь

III

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм

Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм

Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм

Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд

Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?

Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд

Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?

Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн суумаар аа

Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ

Совинт буурал хорвоод зоргоор зөнгөөр урсаад

Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би

Молзог зүрхэнд тэнгэрийн шэрэл зааж мишээх

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

IV

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм

Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж

Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ

Салхины дотор талаас хэнз унага гүйж

Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ

Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм

Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан

Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн

Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм

Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

V

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо

Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ

Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо

Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу

Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ

Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү

Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо

Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү

Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу

Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

VI

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо

Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг

Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ

Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь

Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ

Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх

Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ

Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр

Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй

Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч

Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн

VII

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж

Төгөлдөх орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан

Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг Усны гүнд чулууны судал өнгөлдөг

Голын аминд хөх заль бадраанам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Buynjargal (66.181.161.2)
    Saihan bna
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.87.255.66)
    Энэ зэргийн шүлэг жаахан хүүхдүүдч бичнэ дээ
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Сонирхогч (202.21.100.210)
    Данзагийн Нямсүрэн найрагч Амитаба шлүэг Дөрвөн цаг найраглал Билэгсайхан найрагч Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэгүүдийн хажууд арай л бишээ энэ хүмүүс яагаад Болор цом аваагүй нь учир
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Лхазал (203.91.115.39)
    Энэ хорвоо. хүмүүс бүгд л хумхийн тоосноос үүссэн. Тэртээ нэгэн галав юүлэхэд эргээд хумхийн тоос болно.Хухийн тоос сэтгэдэг бас зөн совинтой гэдэг нь яах аргагүй үнэн дээ Монгол угсаатан бол хамгийн их зовинтой ховорхон хумхийн тооснууд шүү дээ
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Цэвээн (203.91.115.39)
    Үнэхээр сайхан ухаарал хайрласан уран сэтгэмжтэй шүлэг байна. ШҮЛЭГ БИЧВЭЛ ИНГЭЖ Л БИЧИХ ХЭРЭГТЭЙ.Болор цомын шүүлт энэ удаад шудрага явагджээ гэж бодлоо Баттулга ч угаасаа л төрмөл найрагч байна билээ
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • het chamirhaad gun uhaan muutai boljee orchin ue bhii chamirhald durlah bolj yag gngnam style shig (202.21.106.152)
    mandahbayar
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.182)
    хумхын тоос болох орчлонд талархая гэнээ
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • ккккк (202.126.89.182)
    шүлэг яруу найрагаа хүн ойлгоход хэцүү бичиж туурвичихаад гүн ухааных гээд нэрлээд байвал би ч гэсэн тансаг гоё үг холбоод агуулга муутай нуршаад байж чадна. арай л биш ээ
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • дандий (66.181.176.157)
    Мах ховордход богтос чөмөг ахлах гэж энэ дээ
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шүлэг л юм даа (66.181.161.122)
    Юу гэх гээд байгаа нь тодорхой бус одоо шүлэг л юм байлгүй дээ
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • энх (122.201.22.128)
    Тулгаа ахдаа халуун баярыг хүргэе ээ.Гүн ухааны бодрол шүлэг схан болжээ. Ийм тунгалаг орчлонд амьдарч явах схан юмаа.Нүүр бардам шүлэг бнаа. Тандаа сн схныг хүсье.
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Jak (103.229.120.148)
    Gaihaltai
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.9.42.11)
    Бас л шинэ содон уянгатай сайхан шүлэг юмаа. Магадгүй жаахан нуршинга байж. Амжилт хүсье
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.200)
    Шүлэг байна аа харин
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • zochin (202.126.89.232)
    orchin ueiin yaruu nairag iim hogiin bolchihoo yu daa tsag ue e dagaad kk
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (93.133.41.183)
    орон, гаран онгодтой юм байна. Заримдаа огшмоор мөрүүд таарах ч, үе үе үүлэн сүүдэр онгоды галыг нь сульдаах аж. Ямар ч байсан МЗЭ-ийн 90 жилийн ойн Болор цомын өнгө тодроох наадам нэг иймэрхүү болж өгөрч.БОЛТУГАЙ, БОЛТУГАЙ
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.160.160)
    Бас ч гайгүй л бичсэн юм шиг байна талархъя гарыг нь ганзганд хүргэсэн ижии аавд нь талархъя
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
  • ttt (202.179.24.231)
    bi neelttei chamaig duveeld duusaj bna .shuud halz zyragtaar ard tumnees sedev ner avaad l shulege tereli tegvel jinhene Bolor tsom bolno .
    2019 оны 01 сарын 05 | Хариулах
    • Мөнхөө
      Огшоод байх зүйрлэл алга Олон нуршаа нугачаа нь сэтгэл үймрээж найрагчийг доош нь хийгээд байгаач юм шигээ гэхдээ маш сайн бичжээ.
      2019 оны 01 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    10 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    10 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    10 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    10 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК