Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд маргаашнаас шилжүүлнэ

2019-1-30
0
ЖИРГЭХ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хилийн боомтыг сайжруулах гаалийн шинэчлэл болон НӨАТ-ын буцаан олголтын асуудлаар хэлэлцэж шийдвэрлэжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын хуралдаанаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэлийг хийх Засгийн газрын тогтоол гарлаа” гэв.

Тогтоолын агуулгын талаар тэрбээр “Монголын уул уурхайн баялаг, ашигт малтмал зургаан боомтоор гарч байгаа. Гэвч хилээр гарч байгаа эрдэс баялгийн сорьцын асуудал тодорхойгүй байдаг. Сайн чанарын нүүрс гаргачихаад чанар муутай нүүрс гаргасан мэтээр бичдэг. Эсвэл талоны хэмжээнд зөрүүтэй тэмдэглэдэг. Тиймээс авто тээврийн хэрэгсэл бүрээс сорьц авч, түүнд үндэслэн татвар авдаг тогтолцоотой болно. Мөн зорчигч тээврийн хэрэгслийг бүртгэж, хянадаг цахим тогтолцоог гаргаж байна. Түүнчлэн томоохон нүүрс хилээр гарахад түүнийг рентгенээр хянан шалгах тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай байна. Тоног төхөөрөмж муутайгаас болж нүүрсний хулгай гарч байсныг та бүхэн мэднэ. Тиймээс хил, гаалийн системийг шинэчлэх шийдвэр гаргасан” гэлээ.

Харин НӨАТ-ын буцаан олголтын хувьд энэ онд 808 мянган иргэнд 120 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт олгох юм байна. Буцаан олголтыг маргаашнаас иргэдийн данс руу шилжүүлэх бөгөөд энэ долоо хоногт багтаан олгож дуусах аж. Энэ онд буцаан олголтын хэмжээ 60 орчим хувиар нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 630 мянган иргэнд 77.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт өгч байжээ. Үүнд голлон нөлөөлсөн зүйл нь аж ахуй нэгжийн үйл ажиллагаа сэргэсэн, эдийн засгийн идэвхжилт нэмэгдсэнтэй холбоотой гэж Сангийн сайд хэлж байв.

Ингээд НӨАТ-ын асуудалтай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.

-Зарим банк иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг нь барьцаалж, мөнгөө урьдчилж авсан. Энэ үйлдлийг хууль бус гэж мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Нэмүү өртгийн албан татварын тухай хуулиар и-баримтын мэдээллийг зөвхөн Татарын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо ашиглах боломжтой. Хувь хүний мэдээлэл арилжааны банкуудад бүрэн хэмжээгээр очсон нь хууль зөрчсөн асуудал. Түүнчлэн төр өөрөө ард түмний мэдээллийг цуглуулчихаад цөөн тооны аж ахуй нэгж, банкуудад мэдээллийг олгож, давуу байдал үүсгэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. 

-Энэ талаар холбогдох байгууллагуудад урьдчилж сануулаагүй юм уу?

-Сангийн яаманд өмнө нь хэд хэдэн удаа НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилж олгох талаар хандаж байсан. Сангийн яам дээрх хуулийг үндэслэн ийм зүйл хийж болохгүй гэсэн мэдээллийг хүргэсэн. Харамсалтай нь Татварын ерөнхий газар арилжааны нэр бүхий хоёр банктай хамтарч ажилласан байсан.

-Сангийн яамнаас уг асуудлыг хийж болохгүй гэж мэдээлсэн юм байна. Тэгвэл энэ шийдвэрийг дур мэдэн гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцсон уу?

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргыг чөлөөлөх шийдвэр гаргасан.

-Дараагийн даргыг томилох эсэх асуудал өнөөдөр яригдав уу?

 -Төрийн албаны шинэ хуулиар сонгон шалгаруулалт нь хийгдэнэ. Энэ хугацаанд түр орлон гүйцэтгэгчийг тавина.

-НӨАТ-ын сугалаа хүртээмжгүй байна гэсэн иргэдийн шүүмжлэл их бий. Иргэдийн зүгээс буцаан олголтыг таван хувьд хүргэх саналтай байгаа. Энэ талаар Сангийн яам ямар байр суурьтай байна вэ?

-Татварын багц хуулиудыг хийхдээ энэ талаар хэлэлцэж байсан. НӨАТ-ын буцаан олголтын системийг Тайвань Улсын туршлага судалсны хүрээнд  боловсруулж байсан юм. Үүнийгээ ч бид хэрэгжүүлээд явж байна. Мөн НӨАТ-тай холбоотой системүүдийг шинэчлэх ажлыг хийнэ. Шинэчлэхлийн ажлаа сайн хийчихвэл дараа нь хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар ярихад болохгүй зүйлгүй.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.194.97)
    Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүй дээ.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • зочин (202.180.218.132)
    НӨТ ийн сугалааны олон зуун саяын тохиролыг багасгаж олон хүнд багаар боловч хүртээвэл энэ нь хамрах хүрээг өргөжүүлж татварын санг нэмэгдүүлэх хөшүүрэг болох юмсан
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 10 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 14 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 20 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 23 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 32 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК