Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улаанбаатар төмөр зам”-ын дарга Б.Жигжиднямаа мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэлээ

2019-2-20
0
ЖИРГЭХ

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн гэж МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар өнөөдөр мэдэгдлээ. Тэдний хэлснээр “УБТЗ ХНН”-ийн удирдлага тэр дундаа дарга Б.Жигжиднямаа төмөр замыг өргөж, засварладаг ВПРС гэх машиныг ОХУ-аас худалдаж авахдаа оффшор компаниараа дамжуулж мөнгө угаасан бололтой юм. Түүнчлэн “Мөнгө угаах зорилгоор ХХК үүсгэн байгуулж, хэрэгцээ нь дууссан үед татан буулгах замаар төмөр замд машин худалдаж авах ажлыг зохион байгуулсан. Жишээлбэл, ОХУ, Монголын Улсын стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан “УБТЗ ХНН”-ийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын үлдэгдэл болох хоёр сая ам.доллараар зам засварын машиныг худалдаж авах эрхийг УБТЗ-ийн Ерөнхий хороонд өгчээ. 

2016 онд  УБТЗ-аас олон улсын тендер зарласан боловч уг тендерийг хүчингүй болгосон байна. Шалтгаан нь оролцсон хоёр компанийн нэг нь болох Австри улсын Plasser&Theurer компани гурав сая орчим долларын буюу төсөвлөсөн мөнгөнөөс илүү үнийн дүнтэй санал тавьжээ. Харин нөгөө компани нь буюу Латви улсын компани. ВПРС машиныг үйлдвэрлэгч болох ОХУ-ын Киров хотын "Таван сарын нэгэн" нэртэй нэрэмжит үйлдвэр нь дампуурлаа зарлах нөхцөл үүссэн тул тус тендер хүчингүйд тооцогджээ. 

Тухайн үед энэ компанийн хувьцаа эзэмшигч нарын нэг нь /Латви улсын давхар иргэншилтэй/ өөрийн мэдлийн ВПРС машиныг УБТЗ-д өгөх саналаа 2016 оноос илэрхийлж, УБТЗ-ын удирдлагуудтай удаа дараа уулзаж байжээ. Гэтэл 2016 онд Б.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болсоноор энэ асуудал замхарсан байна.

Дараа нь 1.2 сая долларын үнэтэй машиныг 1.7 сая доллараар худалдаж авсан байна. Ингэхдээ өөрийн орос найзын компаниар дамжуулж худалдаж аваад дараа нь өөрийн компанидаа шилжүүлжээ. Мөн 10 жилийн өмнө худалдаж авсан вагоноо худалдаж авсан үнээр нь засуулж байна” гэлээ. Мөн “ОХУ-аас актлагдсан 1000 вагоныг худалдаж аван мөнгө угаасан. Энэ мэтээр УБТЗ-ын дарга Б.Жигжиднямаа ил цагаан мөнгө угааж байхад хэн ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна” гэсэн юм.

МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хэлснээр “Манай холбооноос 2017 оны аравдугаар сарын 31-нд АТГ-д хандсан. Шалгаж байна гэснээс өөр хариу хэлэхгүй байна. Нийслэлийн прокурор Баярмагнай, Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгаланд хандсан. Тодорхой баримтууд гаргаж өгсөн ч хоёр жилийн хугацаанд юу ч шийдэгдсэнгүй. 

Оны өмнө УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа их хэмжээний мөнгөө татвараас нуусан гэж ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тогтоогоод ажлаас нь халах санал өгч, хилээр гарахыг хориглсон. Гэтэл одоо ажлаа хийгээд явж л байна. 

Б.Жигжиднямаа томилогдсон албан тушаалынхаа хугацаанд яаж ашиг мөнгө олохын төлөө л ажиллаж байна. Уг нь бол төмөр замын аюулгүй байдлыг хангая гэж санаа зовох ёстой хүн шүү дээ. Бид хууль хүчний байгууллагад хандсаар байгаад мухардалд орсон. Гэлээ ч чимээгүй суухгүй. 

Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилтантай Монгол Улсын хамгийн том компани. Энэ том байгууллагыг удирдан зохион байгуулдаг Ерөнхий хороо гэж бий. Монголын талаас гурав, ОХУ талаас гурав гишүүнтэй. Гэтэл Монголын талаас удирддаг гурван хүний нэг нь ч төмөр замын салбарын мэргэжилтэй хүн биш. Жаргал зовлонг нь ч мэддэггүй” гэлээ. 

Г.Алимаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (139.5.218.52)
    Тархи угаах
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • Төмөр замчин (202.72.244.198)
    Та хоёр болиоч ээ, мөнгө төгрөгний асуудлыг чинь төмөр зам шүүх цагдаад өгөөөгүйд талархаж амьдраач, ХОЁР оо. ИЧВЭЛ ЯАСЫН.
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
    • доржпунцаг
      өгөөд шалгаад үнэн мөнөө олсон юм билээ
      2019 оны 02 сарын 21
  • Үнэн (202.9.45.104)
    Жигжиднямаа чинь М.Энхболдтой нэг ангид сурч байсан болохоор АТГ Энхжаргал юу гэж шалгах вэ дээ. Энхжаргалыг зайлуулж байж л Жигжиднямаатай хариуцлага тооцож болно.
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • zochin (185.39.141.29)
    ashig huvaadiim bn mi luuhaan
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • БАТ & БАТ (66.181.161.102)
    ИЙМ ТОМ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН МѲНГѲ УГААСАН ГЭХ БЭЛЭЭХЭН БАРИМТ НОТОЛГООТОЙ ИЛ ЦАГААН ГЭМТ ХЭРЭГ ЭЗЭН ХОЛБОГДОГЧ НЬ БЭЛЭЭХЭН БАЙСААР БАЙХАД , ѲРѲГДѲЛ ХҮСЭЛТЭЭ ѲГСѲѲР БАЙХАД ШАЛГАЖ МУХАРЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА АТГ , ТҮҮНИЙ ДАРГА ЭНХЖАРГАЛЫГ ЗѲВХѲН ЭНЭ АСУУДАЛД ХОЛБОГДУУЛАН ѲѲРСДИЙГ НЬ ШАЛГАЖ ХЭРЭГ ҮҮСГЭЖ ЯЛ АСУУХ ЁСТОЙ БИШ ҮҮ ??? ИЙМ БАЙХАД ШУДАРГА ЁС ЯАЖ ТОГТОХ ЮМ БЭ ??? ҮҮНИЙГ ЁСТОЙ ГЭМТ ХЭРЭГ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ѲѲР ЮУГ ГЭМТ ХЭРЭГ ГЭХ ЮМ БЭ ??? , ХААЧИВ НѲГѲѲ ШУДАРГА ЁС ЭНЭ ТАНХИМААС ЭХЛЭХ ЁСТОЙ ГЭЖ ЧУУЛГАН ДЭЭР ЯРЬЖ БАЙСАН ЕРѲНХИЙ ПРОКУРОР ЭНХАМГАЛАН ТА !!!
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Sogtuu hun (202.126.89.208)
    Yun sogtuu humuus ve
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    ХУДЛАА ЮМ ТАРААХАА БОЛЬ
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
    • доржпунцаг
      одоо убтз -д анхаарал хандуулах болсон
      2019 оны 02 сарын 20
    • БАТ & БАТ
      ХЭН ОРГҮЙ ХУДЛАА ЮМ ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ НИЙТЭД ТАРААН ТОЛГОЙГОО ЦУСДАХ ЮМ ХИЙХ ВЭ ДЭЭ ??? ТЭНЭГ Л БИШ БОЛ !!!
      2019 оны 02 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 10 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    9 цаг 14 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    9 цаг 20 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    9 цаг 23 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 32 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК