Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатарын засаглах парламентын газрын зураг

2019-3-18
0
ЖИРГЭХ

“Улс төрийн энэ эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна”. Энэ бол Засгийн газрын гал тогоог базаж, бодлого зангидаж явсан Г.Занданшатар УИХ-ын дарга болсныхоо дараа чуулганы нэгдсэн хуралдааны индрээс хэлсэн үг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын даргын тамга атгаж, араас нь М.Энхболдыг УИХ-ын даргын сэнтийгээс буулгах хүртэл түүний хувьд “нууц ноён”-тон байв. Ийн тодотгосон нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах мессежтэй намрын чуулганыг хоёр сар гаруйн хугацаанд гацаахад, Төв талбайд хэдэнтээ зохион байгуулсан жагсаалын гол түлхүүр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар байлаа.

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд “давхар дээл”-тэй гишүүд танхимаараа ажил хаяж, талбайд зохион байгуулсан жагсаал, цуглааны ард Засгийн газрын дэмжлэг, оролцоо чухал байсан нь хэн бүхний нүдний өмнө болсон зүйл. Одоо тэрбээр хөшигний араас хэдийнэ гарч, хууль тогтоох дээд байгууллагын дарга болоод байна. Монголын улс төр эгзэгтэй цаг үедээ байгаа юу гэвэл мэдээж байгаа. Газрын доорх байгалийн баялаг ард түмний өмч гэсэн Үндсэн хуулийн заалтаар төр нь цээжээ дэлсэж, хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдээ багалзуурдаж эхэлсэн үү гэвэл тийм. Гагцхүү улстөрчид, хэсэг бүлэг хэдхэн хүнээс улбаатай зодоон туйлдаа хүрсэн энэ цаг үед УИХ-ын даргын онцолсон шиг улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхлэх үү?.

“Улс төрийн тогтворгүй байдал, талцал хуваагдлыг эцэс болгох хэрэгтэй байна” гэсэн түүний үг биеллээ олж, бодит хөрсөн дээр буух уу гэдэг нь сонирхолтой сэдэв. Нэг үгээр Г.Занданшатарын засаглах чуулган ямар байх вэ. Үндсэндээ энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө ганцхан жил, гурван чуулганы хугацаа үлдээд байна. Үүнээс ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулган бол амалснаа хийх хамгийн боломжит хугацаа, эцсийнх нь. Харин өнөөдрөөс ээлжит бусаар хуралдах чуулган энэ хавар парламент юу хийж, ямар ажил амжуулж чадах эсэхийг тодорхойлно, хөрсийг нь тавина.

“60 тэрбум” гэх хэрэгт нэр холбогдсон шалтгаанаар суудлаасаа буусныг эс тооцвол М.Энхболдын удирдсан парламент муу байгаагүй. Өнгөрсөн намрын чуулганыг эс тооцвол тэд сайн ажиллаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж засаглалын тогтвортой байдлыг хангах, сонгодог парламентын тогтолцоо руу явуулах сэдэл М.Энхболдын үед урагшилсан, УИХ-д өргөн барих эсэх нь цаг хугацааны асуудал болсон. Сонгуулийн цикл бүрээр томилгоонд “дуниартдаг”, тэр хэрээрээ салхи орж савладаг төрийн албаны мерит зарчмыг хадгалах хуулийг баталсан нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцдэггүй л юм бол бусдаар Байнгын хороо, чуулганы хуралдаандаа суудаггүй, бусдын өмнөөс товчлуур дардаг дэггүй гишүүдээ хурууны хээгээр санал өгүүлдэг сайн жишиг түүний үед УИХ-аар батлагдсан. Хаврын чуулганаас хэрэгжиж эхлэх гэж байна.

Сайн муу нэрийн алийг нь ч зүйж байж болох ч онцгой дэглэмд шилжүүлэхдээ тулсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцааж авах шийдвэр М.Энхболдын үед гарч, алх цохьсон нь парламентын түүхэнд томоохон үйл явдлын нэг байсантай маргах, үгүйсгэх хүн гарахгүй болов уу.

Үүн шиг УИХ-ын шинэхэн спикер Г.Занданшатар ангийнхныгаа хэрхэн зангидан залуурдаж, тоймтой томоохон шийдвэрийг гаргаж чадах бол. Түүний алх хаашаа чиглэж, хаана очоод хүчгүйдэх бол. Газрын зураг гаргах гээд үзье.

Хамгийн эхнийх нь мэдээж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. 2017 оны дөрөвдүгээр сараас Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулснаар эхэлсэн энэ ажил Ажлын хэсгээр дамжин УИХ дахь АН, МАН-ын бүлэгт танилцуулснаар төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, 67 гишүүн дэмжиж гарын үсэр зурснаар өдгөө өргөн барих өдрөө хүлээж буй. Энэ хугацаанд Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, ШЕЗ, ХЭҮК, Монголбанк зэрэг байгууллага руу санал авахаар хүргүүлснийг нэмж тодотгох хэрэгтэй.

Сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг хүлээн авч уулзах үеэрээ “Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ” гэдгийг онцолсон. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Тэгэхээр энэ хаврын улс төрийн уур амьсгал бүхэлдээ Үндсэн хуулийн өөрчлөлт рүү чиглэх магадлал нь өндөр. Гэхдээ энд нэг асуудал байна.

Товчлуурын олонхи, шийдвэр гаргах эрх нь бүхэлдээ МАН-д хадгалагдаж байгаа ч ЖДҮ-чин тодотголтой болж, түрээчээсээ яллагдагчаар татагдахдаа тулсан гишүүдэд “Эцэг хууль”-даа гар хүрэх ёс зүй бий юу. Үүнийг нь сөрөг хүчин АН болон бусад намууд, нийгэм хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь эргэлзээтэй. Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулахаас эхлээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх хүртэл МАН-ын гишүүдийн товчлуур ЖДҮ-ийн зээлийн 950 сая төгрөг хүрч, албан тушаалын тохироо, наймаа явсан нь нэгэнт ил болсон зүйл. Намын дарга, Ерөнхий сайдынх нь рейтинг өссөн болохоос МАН үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа парламентынх нь нэр хүнд навс унасан энэ цаг үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирж хэлэлцүүлэх нь Г.Занданшатар даргын хувьд хүнд даваа. МАН-ын мөрийн хөтөлбөрийн амлалтыг биелүүлэх, эрхбиш энэ төслийг гардан боловсруулсан улстөрчийнхөө хувиар эр зориг гаргаад парламентын босго давууллаа гэхэд өөрийнх нь эрх мэдлийг танах төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжих үү, батлуулах уу, бараг л үгүй. Хэрэвзээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “бярдаад” хэлэлцэж эхэлвэл ирэх наадам хүртэл зөвхөн уг төслийг хэлэлцэнэ. Улмаар чуулган засварлаж гишүүд найр наадам хэссээр намрын чуулгантай золгож 2020 оны төсөвтэй зууралдана.

Хоёрдугаарх нь Тавантолгойн хувьчлал. Нэгэнт цагт нэг танхимд хамт ажиллаж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар голчлон ярьж буйгаас биш Тавантолгойн 30 хувийг олон улсын зах зээлд арилжаалах санал өөрийнх нь гараар шүүгдэж явсан үе Г.Занданшатарт бий. Засгийн газрын шийдвэрээр хууль хүчнийхний хамт очиж тусгай зөвшөөрлийг цуцалж хураах, баялгийнхаа тодорхой хэсгийг олон улсын зах зээлд арилжаалж мөнгө босгох тухай хоёр ойлголт хоорондоо тэс ондоо. Өдөр шөнө шиг зөрүүтэй.

Харин энэ удаад тэрбээр Хэрэг эрхлэх газрын бус УИХ-ын даргын хувиар энэ асуудалд хандаж таарна. Гэвч уг асуудалд дахиад л Төрийн тэргүүний эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээж. Өөрөө ил гарч ярихгүй байгаа болохоос Тавантолгойг ямар ч хувилбараар хувьчилж болохгүй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдоороо дамжуулан жилийн өмнө илэрхийлчихсэн. Нэг удаа гацааж болсон асуудлыг хоёр дахиа зогсоох нь тэдэнд алга урвуулах мэт амархан. Бүр өмнөхөөс нь ч илүү эрх мэдлийн хуваарилалт, хүчтэй болсон байж мэдэх. Тэгэхээр бодлого тодорхойлолцож явсан танхимаас нь Тавантолгойн хувьчлалтай холбоотой асуудлыг оруулж ирсэн тохиолдолд Ерөнхийлөгч хэмээх хана хэрэмтэй нүүр тулах нь тодорхой.

Гутгаар нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн хууль бусаар бусдын гарт очсон гэх тусгай зөвшөөрлүүдийг төр буцаан авах, ард түмэнд байгалийн баялгаас хувь хишиг хүртээх эсэх тухай асуудал. Үүнд УИХ-ын даргын хувиар парламентаас тэрбээр ямар бодлого шийдвэрийг гаргуулж, алх цохих вэ. Тэдгээр төслүүдэд санхүүжилт оруулсан хөрөнгө оруулагчдад олгох нөхөн төлбөр Монголын төрд бий юу, бодох л асуудал. Хэн нэгний сэтгэлийн хөөрлөөр бус олон талаас нь хэлэлцэж, ярилцаж байж эцсийн шийдвэр гаргах нь УИХ-ын ажил. Тэндээс гарсан шийдвэр, тогтоолын хүрээнд ажиллах нь Засгийн газрын үүрэг. Тэгэхээр Монгол Улс хуультай, түүнийг нь УИХ-аас баталдаг нь үнэн л юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж байгаа гурван гишүүний санал нэгдсэн хууль бусаар эзэмшиж байгаа гэх орд газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн орчныг бүрдүүлэх эцсийн шийдвэрийг дэнсэлж, алх цохих эрх нь мөн л Г.Занданшатарт байна. Монголын парламентыг элдэв популизмын талбар болгох бус шударга эв нэгдэлтэй болгох нь чухал хэмээсэн шигээ тэрбээр хөрөнгө оруулагчдыг төрийн ямар нэгэн дарамт шахалтгүйгээр ажиллах эрүүл, таатай орчныг бүрдүүлж чадах эсэх нь түүнээс шалтгаална гэсэн үг.

Ээлжит бусаар эхэлж хаврын чуулгантай золгох Г.Занданшатарын засаглах парламентын хэлэлцэх асуудлаас гуравхан төслийг дурдаж газрын зураг гаргахад ийм дүр зураг тодорч байна. Дээр өгүүлсэнчлэн ирэх хаврын чуулган бол энэ парламентад үлдсэн бүрэн эрхийн хугацаандаа хамгийн их ажлыг амжуулах сүүлчийн хугацаа. Ялангуяа Г.Занданшатар юуны төлөө УИХ-ын дарга болсноо харуулах алдаж болохгүй боломж. Тэгэхгүйгээр хувь хүний, хэн нэгний хүрээнд шийдвэр гаргаж ажиллавал М.Энхболдыг огцруулсны учиг тайлагдахгүй. Эсрэгээрээ тэр УИХ-ын дарга биш У.Хүрэлсүхийн “цэрэг”-ээрээ л үлдэнэ. “Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах ёстой. Талцал хуваагдлыг бус, хийж бүтээхийг эрхэмлэх ёстой” гэсэн түүний үг тунхаг болж цаасан дээрээ л бүдгэрнэ.

Мэдээж энэ бүхний эхлэл, цаашид хэрхэх ерөнхий дүр зураг өнөөдөр хөшгөө нээж буй ээлжит бус чуулганаас тодрох болов уу.

 

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 34 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    16 цаг 58 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    19 цаг 21 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    21 цаг 21 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    22 цаг 3 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    22 цаг 15 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    22 цаг 16 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    22 цаг 28 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    22 цаг 35 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    22 цаг 49 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    23 цаг 42 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    23 цаг 52 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
    Өчигдөр 09 цаг 24 мин
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 18 цаг 13 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК