Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баяртай, Уэйд

2019-4-11
0
ЖИРГЭХ

Баримт 1.

1982 оны нэгдүгээр сарын 17-нд Иллинойс мужийн Чикаго хотод төржээ.

Баримт 2.

Бага наснаасаа хүнд амьдралыг туулсан бөгөөд аав ээж хоёр нь хүүхэд байхад нь салсан аж. Уэйдийн хувьд ээж,  эгчтэйгээ хамт амьдарч байсан ба ээж нь хар тамхи мансуурсуулах бодис архи хэрэглдэг байжээ. Ээж нь Уэйдийг аав дээрээ байхыг зөвшөөрч эгчтэйгээ аав дээр очин амьдрах болж. Эцэг Роббинс нүүснээр Уэйд ээжтэйгээ 2 жил уулзаагүй гэдэг.

Баримт 3.

Дуэйн Уэйд Marquette их сургуулиас хоёр жил тоглосон ба эхний жилдээ 17 оноо, дараа жилдээ 21 оноо дундчилан багаа шилдэг дөрөвдүгээрт оруулж байжээ.

Баримт 4.

Тэрбээр 2003 онд NBA-гийн драфтын тав дахь сонголтоор “Майами Хит” багт сонгогдов. Энэ амжилт нь Marquette их сургуулиас нэгдүгээр тойргоор сонгогдсон дөрвөн тоглогчийн нэг болсон аж.

Баримт 5.

NBA-н амьд домог Майкл Жорданыг шүтдэг бөгөөд сагсан бөмбөг тоглох гол шалтгаануудын маань нэг хэмээн ярьж байжээ.

Баримт 6.

2004 онд “Бүх одод”-ын тоглолтод оролцсон бөгөөд нийт 13 удаагийн бүх оддын тоглогч юм.

Баримт 7.

2005-2006 оны улиралд “Майами Хит” анхныхаа аварга цолыг авсан бөгөөд Уэйд Финалын MVP болохдоо хамгийн залуудаа Финалын MVP болсон тав дахь тоглогч болж NBA-гийн түүхэнд гуравдугаарт орохоор өндөр оноог дундчилсан байна. (34.7)

Баримт 8.

Нэг улиралд 2000 оноо 500 дамжуулалт 100 хаалт 100 бѳмбѳг таслалт хийсэн 196 см-ээс намхан цор ганц тоглогч болсон юм.

Баримт 9.

Хамгаалагчийн байрлалд хамгийн олон хаалт хийсэн тоглогч.

Баримт 10.

2006 онд Японд болсон дэлхийн аваргаар Mike Kryzewski дасгалжуулагчаас олон улсын тэмцээнд анх удаа хувилбар системд баригдалгүй дураараа довтлох эрхийг авч байсан цор ганц тоглогч юм.

Баримт 11.

2010 оны зун Леброн, Бош, Уэйд гурав нэгдэж лигт шинэ их гурвал бий болов. Уэйд энэ улиралд 26.5 оноо, 7 самбар 5.2 дамжуулалт дундчилжээ.

Баримт 12.

Аавынхаа захиасыг төгс гүйцэтгэж буй тоглогч бөгөөд аав нь Уэйдийг бүх талаар жигд тоглогч байхыг хүсдэг байсан ба Уэйд ч итгэлийг нь алдалгүй Хитийн түүхэнд бүх үзүүлэлтээрээ эхний тавдугаарт багтдаг ажээ.

Баримт 13.

Майами Хит түүхэнд Уэйд: оноо авалтаар нэгдүгээрт, дамжуулалтаар нэгдүгээрт, амжилттай болгосон довтолгоо нэгдүгээрт, тоглосон минут нэгдүгээрт, оролцсон тоглолт нэгдүгээрт, чөлөөт шидэлт нэгдүгээрт, бөмбөг таслалтаар нэгдүгээрт, хаалт хийсэн тоогоороо хоёрдугаарт, самбараас бөмбөг авалтаар дөрөвдүгээрт, сэлгээнээс хамгийн их 20+ оноо авсан тоглогч, сэлгээнээс хамгийн өндөр оноо авсан тоглогч, Хитийн өмсгөлтэй 20000 оноонд хүрсэн тоглогч түүнээс өөр байхгүй гэх мэт гол үзүүлэлтээрээ тэргүүлдэг.

Баримт 14.

NBA-н бүх оддын тоглолтын MVP (2010) болж байв. Энэ тоглолтод трибл дабл хийсэн бөгөөд энэ нь бүх оддын тоглолтонд трибл дабл хийсэн түүхэн дэх гурван тоглогчийн нэг болон үлдсэн юм.

Баримт 15.

Дуэйн Уэйд NBA-д нийт гурван удаа аварга болсон.

Баримт 16.

NBA-гийн хамгаалалтын нэгдүгээр багт гурван удаа  нэрлэгдэж байсан.

Баримт 17.

Уэйд АНУ-ын шигшээ багийн хамтаар хоёр удаа олимпийн наадамд оролцож 2008 оны Бээжингийн олимпийн наадмын аварга болж байсан.

Баримт 18.

Хар багаасаа хулгай дээрэм хар тамхи аллага гэх мэт нийгмийн харанхуй бүхний дунд өссөн тэрээр буруу зам руу оролгүй харин хамгийн их хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эерэг халуун дулаан энергитэй тоглогч хэмээн хүндлэгддэг.

Баримт 19.

Миний итгэл найдвар чиний эргэлзээнээс илүү хүчтэй хэмээн хэлсэн хамгийн олонд хүрсэн эшлэл нь юм.

Баримт 20. 

Тэрбээр энэ улирлыг өөрийн хамгийн сүүлийн улирал хэмээн зарласнаар улирлын тоглолтуудад тоглосон эсрэг багийн тоглогчтой өмсгөлөө солилцсоноос гадна, түүнд зориулсан тусгай таван өмсгөл иржээ. Уг өмсгөлүүдийг түүний ээж болон түүнээс туслалцаа авч байсан дэмжигчид бэлэглэсэн аж. Мөн сүүлийн тоглолт дээр өөрийн хүү болон багийн нийт гишүүдтэйгээ өмсгөлөө солилцсон байна.

Баримт 21.

Дуэйн Уэйдийн эхнэр Америкийн кино жүжигчин Габриэль Юнион аж.

Баримт 22.

Түүний сүүлийн тоглолтыг үзэхээр Леброн Жеймс ирсэн бөгөөд, “Бид энэ замналаа хамтдаа эхлүүлсэн, ахан дүүс бол сагсан бөмбөгөөс ч илүү үнэт зүйл” хэмээн хэлжээ.

Баримт 23.

Түүнийг зодог тайлахтай холбогдуулан Пол Пийрс "Хэрвээ миний замналд Шак,эсвэл Леброн тухайн үеийн “Миами Хит” багийн бүрэлдэхүүн байсан бол хялбархан 5, 6 аваргын цом өргөх байсан" хэмээн мэдэгдсэн нь олон хүнийг бухимдуулсан үйл явдал болов.

Баримт 24.

Дуэйн Уэйд сүүлчийн тоглолтондоо 25 оноо, 11самбар, 10 дамжуулалт хийж трибл даблыг хийв. Ингэснээр бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтад байр ахиж 29 дүгээрт орж ирснээр домогт нэгний карьер өндөрлөв.

image

2018-2019 оны NBA-гийн улирлын тоглолтууд амжилттай явж өндөрлөлөө. Энэ улиралд олон олон онцлох үйл явлаар дүүрэн байлаа. Сүүлийн хоёр улирал дараалан трибл даблыг дундчилсан Уэстбрүүк энэ улирал дахин трибл дабл дундчилж нэгэн шинэ рекорд амжилтын эзэн боллоо. Мөн “Сахалтай нэгэн” хамгийн олон удаа 30+ оноо авсан тоглогч болов. Улирлын сүүлийн тоглолтуудад хасагдах шатны байрлалын төлөө ширүүн тоглолтууд явагдсан ба энэ бүгдээс илүү сүүлийн улиралдаа тоглосон Дуэйн Уэйдийн “Сүүлийн бүжиг” онцлох үйл явдал байлаа. Ингээд та бүхэндээ өнөөдөр сүүлчийн тоглолтоо хийсэн Дуэйн Уэйдийн талаархи 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.194.176.117)
    Өнөөдөр сагсан бөмбөгөөр Африк тивийхэн ноёрхож байгаа Хойд Америк дахь Африкчуудаа гээж
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • ddd (49.0.140.68)
    true legend
    2019 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 34 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 38 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    17 цаг 44 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    17 цаг 47 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 57 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК