Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Дубайн гэрээ”-тэй холбогдох 24 баримт

2019-5-13
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 дугаар сарын 6-нд батлагдсан.  

Баримт 2.

2013 оны 7 дугаар сард Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоосноор 17.3 хувь (2011) хүрч байсан эдийн засгийн өсөлт 7.9 (2014) болж огцом буурсан.  

Баримт 3.

2015 оны 5 дугаар сарын 18-нд “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” батлагдсан.

Баримт 4.

 “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” зурагдсанаар Оюу толгойн уурхай үйл ажиллагаа явуулах хугацаанд Монгол Улсын Засгийн газар татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр төслийн нийт үр ашгийн 53 хувийн өгөөжийг хүртэх боломжтой болсон гэж тооцоолсон байна.  

Баримт 5.

Монгол улсад татвар, хураамж бусад төлбөр хэлбэрээр 2.4 тэрбум ам доллар төвлөрүүлсэн. Гүний уурхай ашиглалтад орохоор Монгол Улсын төсөвт орж ирэх орлого огцом нэмэгдэх аж.

Баримт 6.

“Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” зурагдсанаар Өмнөговь аймгийн Ханбогд сум, Манлай сум, Баян-овоо сум, Даланзадгад сумдтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулахаар болсон.

Баримт 7.

2015 онд хөрөнгө оруулахаар шийдсэн 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг олон улсад нэр хүндтэй 20 гаруй банк, экспортын агентлаг, олон улсын санхүүгийн хэд хэдэн институтийн нэгдсэн консорциум санхүүжүүлжээ. Эдгээр байгууллагын итгэл найдвар дэлхийн санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын нэр хүндийн илэрхийлэл болно гэж эдийн засагчид хэлдэг.

Баримт 8.

Энэ нь уул уурхайн нэг төсөлд олгосон дэлхийн хамгийн том санхүүжилт болон түүхэнд бичигдсэн юм. Ийм хэмжээ, нөхцөлтэй зээл авч чадсанаар “Оюу толгой” компанид төдийгүй Монгол Улсад итгэх итгэлийг олон улсын тавцанд өсгөж, Монголын үндэсний компаниуд гаднын томоохон банкуудтай хамтран ажиллах үүд нээгдсэн гэж хэлж болно. Мөн Монгол Улсын ирээдүйд гаргах бондын үнэлгээнд эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулан гадаад санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулав.

Баримт 9.

Оюу толгойн бүлэг орд нь: ЗЭС (1 тонн баяжмал дахь агуулга: 25% ),АЛТ (1 тонн баяжмал дахь агуулга: 0.0018%), МӨНГӨ (1 тонн баяжмал дахь агуулга: 0.0038% ) агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг.

Баримт 10.

Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ хүдрийн биет нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог.

Баримт 11.

Газрын гадаргаас 700 метрийн гүнд тархай байрлалтай орших эдгээр бүлэг ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй учир геотехник болон эдийн засаг талаасаа Блокчлон олборлох аргыг ашиглах нь хамгийн зөв шийдэл гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Энэ арга нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан дороос нь бутлан хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргахыг хэлж байгаа аж. Хүдрийг урьдчилан тооцоолсны дагуу нарийн хяналт дор нурааж авна.

Баримт 12.

Блокчлон олборлох аргаар мэргэшсэн компани дэлхий дээр цөөхөн байдаг. Үүнд та бидний мэдэх “Би-Эйч-Пи Billiton” болон “Рио тинто” багтдаг. Өнөөдөр блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж буй 17 л уурхай байдаг. Үүн дээр Оюу толгой нэмэгдэх юм.

Баримт 13.

Гүний уурхайн технологийн гол хөдөлгөгч хүч гүний уурхайн олборлолтын зураг төсөл, барилга угсралт, үйл ажиллагааны шилдэг технологийг эзэмшсэн дэлхийн түвшний мэргэжилтнүүд ажиллаж байна.  Блокчлон олборлоход эхний хөрөнгө оруулалтын зардал чамгүй өндөр боловч цаашдын үйл ажиллагааны зардлууд нь олборлолтын бусад аргаас харьцангуй хямд гэнэ. Үйл ажиллагааны зардал хямд учир бага агуулгатай эрдэс баялгийг ч үр ашигтай олборлох боломж бүрдүүлж буй.

Баримт 14.

Гүний уурхайд баригдах дэд бүтэц: А.Засварын 3 газар, B.Өрмийн машин засварын 2 газар, C.Түлш түгээх 2 газар, D.Тэсрэх бодисын 1 агуулах, E.2 бутлуур, F. Шингэн зуурмагийн 1 газар, G.10 км урт туузан дамжуулга

Баримт 15.

Туузан дамжуулгын нийт урт нь 10 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.

Баримт 16.

Хамгийн гүн босоо ам нь Блю Скай цамхгийг 12 давхарласантай тэнцэнэ.

Баримт 17.

Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилуудын нэвтрэлтийн нийт урт нь 200 км байна (дийлэнх хэсэгтээ 5.5м өндөр, 5м өргөнтэй, үргэлжилсэн шулуун биш, олон үет байна).

Баримт 18.

Гүний уурхайн V босоо амаар секундэд 750 метр/куб, цагт 2,700,000 метр/куб бохир агаар сорж гадагшлуулдаг. Энэ нь "Blue Sky" цамхгийн дайны 18 барилгыг хангахуйц агаар нэг цагт гаргадаг гэсэн үг.

Баримт 19.

Гүний уурхайн хамгийн том байгууламж болох Анхдагч бутлуур нь 46 метр өндөр аж. Оронд нь Эрх чөлөөний хөшөөг бүхэлд нь багтаах боломжтой гэсэн үг.

Баримт 20. 

Гүний уурхайд ажилладаг уурхайчны бүх хамгаалах хувцас тоног хэрэгслүүд нийлээд ойролцоогоор 7-8 кг болдог.

Баримт 21.

Гүний уурхайн гэрэлтүүлэггүй орчинд маш харанхуй байдаг бөгөөд бүх ажилтнууд дуулганы гэрлээ байнга ашиглах хэрэгтэй байдаг. Хамгаалалтын дуулганы гэрэл бүтэн 24 цаг тасралтгүй цэнэгээ барьдаг.

Баримт 22.

Гүний уурхай руу ордог хүн тээврийн өргүүр өдөрт дунджаар 47 удаа дээш доош аялал хийдэг. Өдөрт 61 км зам туулдаг гэсэн үг.

Баримт 23.

Гүний уурхайн аврах баг 150 гишүүнтэй. Армиар бодвол энэ нь бүхэл бүтэн нэг отряд болох бөгөөд аврах багийн 12 гишүүн нь эмэгтэй аж.

Баримт 24.

Гүний уурхайд гэнэтийн ослын үед ашиглах нийт 33 хоргодох байр байдаг. Нийтдээ 1,235 хүний багтаамжтай.

image

Сүүлийн үед дуулиан шуугиан дагуулаад байгаа “Дубайн гэрээ” буюу “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-тэй холбоотой 24 баримтыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (64.119.18.6)
    толгой угаах барааны саван
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • эргэлзээ (64.119.18.6)
    улс өрөнд ороод л байхад бахархаадл байх уу???
    2019 оны 06 сарын 19 | Хариулах
  • хүдэр (103.10.21.83)
    Газрын доогуур ухаж байгаа хонгилын шороог /хүдэр/ хааш нь овоолдог юм бэ
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • цэрэг (103.10.21.83)
    150 хүн бол армид отряд биш харин РОТ цэрэг гэсэн үг
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (49.0.212.179)
    галын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх бодистой ундаа өгч байгаад дубайн гэрээг "байгуулцан".
    2019 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.217.37)
    uurhain nootsiig hench onood togtooj chaddaggui taaj togtoodog gereeg batalsan humuusiig taivan bailgahgui n eruuden shuuj bna gesen ug
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • ү (66.181.186.161)
    гаднаа гяланцаг өгөөж нь үгүй паланцаг
    2019 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.43.45)
    Ашиггүй байна гээд зогсоох юм ярьдаг хүмүүс одоо төлдөг татвараараа эхний хэдэд байдаг,гүний уурхай нь ашиглалтанд орохоор төлөх татвар нь эрс ихэснэ гэдгийг мэддэг байлгүй.тэгээд мөчир дээр суугаад мөчрөө хөрөөдөөд байдаг юм бол.Бас Эрдэнэт эхний хэдэн жилдээ ашиг өгдөггүй байсан гэдгийг мэддэг болуу.
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Эт (202.9.43.45)
    Мэдээж энэ агуу том бүтээн байгуулалтанд их мөнгө хэрэгтэй.далд уурхайн ажлыг явуулах нь 2 талдаа ашигтай ийм үед Сайханбилэг зөв шийдвэр гаргасан.Харин төслийн мөнгийг яаж зарцуулж байгаад өдөр тутам хянах ёстой төлөөлөн удирдах нөхдүүд төлөвлөсөн мөнгө хүрэхгүй болсонд буруутай.Эрдэнэтийн талаар зоригтой шийдвэр гаргаагүй хар толгойгоо бодож их хурал шийд нь гэсэн бол яг тухайн сонгуулийн үер юу болох хаанаас мөнгө олж авах юм бэ гэмээр алдах байсан.Алсын хараатай хүн.тэгэхэд одоогийн засаг хэдхэн сарын өмнө хятадууд мах аваад байгааг мэдсээр байж арга хэмжээ авалгүй ард түмнээ хоосон хонуулж байна.
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • Ffffff (182.160.33.90)
    Энэ гэрээг хурдан цуцлаад САЙХАНБИЛЭГИЙГ ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ ЭЭ
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin (202.9.44.239)
    Aguu, goyo buteen baiguulalt enee teree ni ogt hamaagui ee, mongoliin ard tumend ashig uguujuu uguh tusul bolj chadsan yum uu, tiim bish bol henii buruu ve? Ene tusul hudluud l baih shig baidag yum. Mongolchuudiin amidral ulam l dordood baih yum. Tegeheer yadag ch baisan jiriin humuust neg ih hurteelgui ed bololtoi shuu.
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • Батзориг (66.181.161.53)
    Уурхайгаас олборлож гаргаж байгаа баяжмалын жинхэнэ хууль ёсны агуулга мэдэгддэггүй, мөнгөн гүйлгээг нь манай улсаас хянах боломжгүй, Рио Тинто -гийн Мозамбикийн нүүрсний уурхайд алдсан 5 тэрбум долларын өрийг Дубайн гэрээгээр халхавчилж цайруулсан, тэр өрийг Монголчууд бид төлж байгаа, сайхан том уурхайн нэр хэлээд байдаг, гэтэл 2037 он гэхэд тэндээс юу үлдэх вэ, хөлсний бичээч нарын бүхэл бүтэн арми санхүүжүүлдэг, Монголын төрийг мэдэлдээ авчаад байгаа гэхэд хилсдэхгүй бузар олон үйлдэл илэрсэн ч цээжээрээ хамгаалдаг "улаан хамгаалагч" олонтой.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Төмөр (202.126.89.177)
    Оюу толгойн төслийг гацаахгүй явуулах нь хаана хаана үр өгөөжтэй.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.15)
    Оюутолгой бол Аюурсайханы толгойгоос ч үнэтэй шүү
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • бодор (103.26.195.82)
    БАЯР, САЙХАН БИЛЭГ ЗОРИГТ БАЯРЦОГТ НАРЫН ХЭРЭГ ЗАМХРАХ ТИЙШЭЭ ХАНДАХ ШИВ ДЭЭ...
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.93.194)
    Хоёр талдаа ашигтай гэрээ хийгдэх хэрэгтэй татвар нь Эрдэнэтээс хэд дахин бага гаднын банкнуудаас ОТ г барьцаалж зээл авсан монголын ашиг авах хугацааг хойшлуулаад байдаг эцэст нь монгол баялаг ч угуй хоосон ертэй хоцорно гэдгийг мэргэжлийн эрдэмтэд зарим гишууд анхнаасаа л хэлээд байгаа дээрхи Сайхан зуйлуудийг Баяр Баярцогт Сайханбилэг нар яриад л еерсдее офшортонгууд болоод л байдаг
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.217)
    Зогсоох гээд байгаа даа биш хамгийн гол Монгол баялагаа ашиглуулаад Бороо гоулд шиг хохироод үлдэхэд, өртэй болоод хоцроход л болохгүй гээд байгаа юм.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Очир (202.21.112.37)
    энэ үнэхээр агуу том бүтээн байгуулалт байж болно. гол нь Монгол улсад ард түмэнд нь ашигтай юм гэдэг л эргэлзээтэй болохоос дэлхийд томд орох уурхай бол эргэлзээгүй шүү дээ. хүүхэд хуурч байгаам шиг худал магтаад яахавдээ. энэ их баялагийн эзэн нь гүйлгачин царайлаад л луйдардуулаад байж байгаа шүү дээ
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    garchigaa albaar dubain gereeg magtuulah ungo ayasaar ugson baina, ene dubain geree bish shuu dee. sedveeree bicheechee
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    manaihan goyo zurgand buu huurtaarai.
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    sekundend hedii hemjeenii us ashigladag ve? mongolchuudyyn avch baigaa tsalin, gadaadyydiin avch baiga tsalin yamar ve?alt zesnees oor yamar erdes bayalag mongoloos zooj baigaa ve? geed busad asuudlaa yagaad nuugaad baina?
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Ийм аугаа бүтээн байгуулалтыг ойлгохгүй зогсооно гэж дайрдаг мулгуунууд налайхын уурхай шиг л юм бодоод байх шив дээ. Налайхад хичнээн хүн амь тавилаа даа. Эсэргүүцэж байгаа хүмүүст гадны сонирхол байгаа байхаа. Гэхдээ гэрээгээ улам сайжруулаад манайд унах унцыг нь нэмэх нь зөв байх өө
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
    • Mngl
      Ulin xytsaj yngas ald,ym vzeegvi nobsh be
      2019 оны 05 сарын 13
  • Гоё зураг (202.21.124.134)
    пээ ямар гоё зураг бээ. Дотроо ийм гоё юм уу. миний эх орон эрдэнийн эх орон билээ гэж үнэн юм аа
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • иргэн (202.21.124.134)
    ийм л мундаг бүтээн байгуулалтыг зогсоох гээд байгаа хүмүүс дээ
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.112)
    Оюу толгойн далд уурхай гэж ёстой агуу юм байна лээ!!! Орос, Хятад хоёрт ч ийм орчин үеийн технологитой уурхай байхгүй байх!!!
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 35 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 39 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    17 цаг 45 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    17 цаг 48 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 57 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК