Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Фридрих-Эбертийн Сангийн Монгол дахь суурин тѳлѳѳлѳгч Др. Нийлс Хегевиш

2019-6-04
0
ЖИРГЭХ

Европын холбоог үгүйсгэгчид, үл итгэгчидэд ашигтай сонгууль болж өнгөрлөө

Европчууд сонголтоо хийлээ. Таван жил тутамд Европын холбооны 28 улсын иргэд хамтарсан парламентаа сонгодог. Өмнө нь энэхүү сонгуулийн ач холбогдлыг авч хэлэлцдэггүй байсан. Гэвч энэ оноос эхлэн өөрчлөгдөж байна. Энэ нь Европын парламентын нөлөө олон жилийн туршид тогтмол өсөж байгаатай холбоотой. Европын холбооны парламент нь Европын холбооны улсуудын нэгдсэн төсвийг батлах, Европын улс орнуудын засгийн газрын тэргүүн гэж хэлж болох Европын холбооны комиссын тэргүүнийг сонгодог юм. Үүнээс гадна Европын холбооны парламент нь гишүүн орнуудын хууль хэрэгжүүлэх журмыг баталдаг. Нөгөөтээгүүр баруун болон зүүний популист улс төрийн хүчнүүдийн нөлөө өсөж, улс орнуудын бие даасан хараат бус байдлыг түлхүү шаардаж, улмаар Европын холбоог үгүй хийхийг хүсэж байгаатай холбоотой. Ингэснээр тэд Дэлхийн хоёрдугаар дайны дараа гишүүн орнуудын голлох улс төрийн намуудын бий болгосон нэгдмэл Европын зөвшилцлийн эсрэг зогсож буй хэрэг юм. Европын холбооны гишүүн орнууд хамтдаа өргөжин тэлэх гэсэн улс төрийн зорилго үүгээр улам бүдгэрлээ.  

 2008 оноос бий болсон Европын орнуудын санхүү эдийн засаг, өрийн хямрал гишүүн орнуудад сорилт болж, улмаар төсөвтөө ихээхэн хэмнэлт хийх шаардлагатай болсон. Евро бүсийн өрийн хямралд орсон гишүүн орнуудыг төсвөө танах тэр дундаа нийгмийн халамжийг багасгах чиглэлийг Европын холбооны нийслэл болох Брюсселиэс өгч байсан. Ийнхүү нийгмийн халамжаа тануулсан иргэд дотоодын засгийн газар болон Брюссель дэх Европын комиссыг буруутгах болсон. Харин чинээлэг гишүүн улс орнуудын хувьд төсөвтөө хариуцлагагүй хандаж, буруу бодлого хэрэгжүүлсэн ядуу гишүүн орнуудын өрийг өмнөөс нь төлж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Ингэснээр еврогийн бүсэд нэмж гишүүн орнуудыг элсүүлсэнд иргэд шүүмжлэлтэй хандах болсон. Түүнчлэн 2015 оны дүрвэгсдийн хямрал иргэдийн дургүйцлийг улам дэвэргэж, гишүүн орнуудыг хилээ хаахыг уриалж, нэгдмэл Европыг бус бие даасан хараат бус улсыг шаардах болсон.

 Дээрх хоёр шалтгааны улмаас Европын томоохон орнуудад баруун болон зүүн төвийн уламжлалт том намуудын нэр хүнд унасан. Өрийн болон дүрвэгсдийн хямрал нэмэгдсэнээр зөвшилцөл, буултад тулгуурласан эдгээр улс төрийн хүчнүүдийн бодлого дэмжлэг авахаа больсон. Том улс төрийн хүчнүүдийн сонгогчдын багагүй хувь зөвшилцөхөөс татгалздаг, нарийн төвөгтэй асуудалд энгийн хөнгөн шийдэл санал болгодог улс төрийн намуудад шилжсэн. 2016 онд Их Британид ард түмний санал асуулга болж, Брекситийг дэмжигчид ялалт байгуулсан. 2018 онд Италид баруун болон зүүний популистуудын засгийн газар байгуулагдаж, Герман, Франц, Швед зэрэг олон гишүүн улс орнуудад төлөвшсөн том намууд сонгуулиар улам бүр бага санал авах болжээ. 

Энэ эгзэгтэй мөчид Европын холбооны 400 сая иргэн тавдугаар сарын 26-ны өдөр шинэ парламентаа сонголоо. Сонгуулийн дүн ямар байв?

1.    1989 оноос хойш Европын парламентын сонгуульд анх удаагаа ийм олон сонсогчид саналаа өглөө. Сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай гарсан нь харьцангуй өндөр үзүүлэлт байлаа.   

2.    Баруун болон зүүн төвийн томоохон намуудын хувьд хохирол ихтэй ч тооцоолж байснаас харьцангуй бага байсан. Гэвч сонгуулиас өмнө олонхийг бүрдүүлж байсан Европын конзерватив ардын нам, Европын социал-демократ нам олонхийн суудлаа алдлаа. Ингэснээр Европын парламентад олонх бүрдүүлэх үйл явц төвөгтэй бѳгѳѳд эгзэгтэй боллоо. 

3.    Европын холбоог үгүйсгэгчид, үл итгэгчид, тодруулбал баруун болон зүүний популистуудад маш ашигтай сонгууль болж өнгөрлөө. Тэд парламентад суудлын тоогоо өсгөж чадсан ч олонх болж чадсангүй. Тэдний нөлөөллөөс олон ажиглагчид болгоомжилж байсан. Гэвч тэд олонх болж чадаагүй учир бодитой нөлөөлөл үзүүлэх боломжгүй.

4.    Ногоон намуудын дэмжлэг Европын олон орнуудад өсөж байна. Сүүлийн саруудад уур амьсгалын өөрчлөлт улам бүр чухал сэдэв болж, иргэдийн анхаарлын төвд байх болсон. Үүний нэг шалтгаан нь долоо хоног бүр хичээл хаяж, олны анхаарал татсан “Ирээдүйн төлөөх Баасан гараг” сурагчдын хөдөлгөөн байсан юм.

 Энэ бүхнээс дүгнэхэд Европын улс төрд ирэх таван жилд хувьсгал хийгдэхгүй ч томоохон өөрчлөлтүүд гарах нь тодорхой боллоо. Европын холбоо наад зах нь Брекситийн улмаас зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай болно. Улам бүр нягт болсоор байгаа Европын улс орнуудын холбоондоо итгэх итгэл буурсаар байна. Бие даасан тусгаар улсууд цаашид ч Европын нэгдмэл байдлыг удаашруулж, зарим тохиолдолд буцаах ч магадлал бий. Гэвч Европын холбоо задрахгүй нь тодорхой. Сонгогчдын дийлэнх хувь нь Европын холбоог дэмжиж саналаа өгсөн. Ирэх жилүүдэд урьдын холбоотон болох АНУ-аас үзүүлж буй улс төр, ОХУ-аас цэрэг арми, Хятадын эдийн засгийн дарамт, шахалтад дунд буй Европын холбоо хир бат бөх байх вэ гэдгээ харуулах мөч ирэх болно.

Эцэст нь дурдахад: Европын улс орнууд дахь улс төрийн нөхцөл байдал болон улс төрийн намын тогтолцоо өөрчлөгдөж байна. Үүний үр дагаврыг урьдчилан харах боломжгүй байна. Сүүлийн олон арван жилд консерватив улс төрийн хүчнүүдийн түлхүү бий болгосон чинээлэг дундаж давхарга, нийгмийн баялгийг нийт иргэдэд тэгш хуваарилах бодлого баримталдаг социал-демократ намуудын бодлогод өөрчлөлт орох нь тодорхой. Үүнийг Европын парламентын сонгуулиар уламжлалт том намууд ялагдал хүлээснээс гадна Ногоон намууд болон барууны популист хүчнүүд хүчирхэгжсэнээс харж болно. Учир нь өнөө үед өндөр хөгжсөн Европын орнуудад материаллаг асуудлын талаарх маргаан багасаж цагаачлал, цаг уурын өөрчлөлт зэрэг соёлын болон байгаль орчны асуудалд анхаарал хандуулах болжээ. Засаг барьж байсан улс төрийн намууд эдгээр асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой болсон. Тэд эдгээр өөрчлөлтийг үл тоомсорлосон. Энэ нь ялангуяа Германд илүү тодорхой харагдсан. 60-аас доош насны сонгогчдын дийлэнх нь Ногоон намыг сонгосон. Ингэснээр том намуудын цаашид оршин тогтнохын төлөөх тэмцэл эхэллээ гэсэн үг.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    52 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 19 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    1 цаг 27 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    1 цаг 50 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    1 цаг 54 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    2 цаг 7 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    2 цаг 12 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    2 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 31 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    2 цаг 31 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    2 цаг 34 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 1 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    23 цаг 45 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    23 цаг 51 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Уржигдар 15 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК