Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Билгүүн: Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 1168 аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн

2020-1-29
0
ЖИРГЭХ

Улсын онцгой комиссоос ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд цэцэрлэг, сургууль, сургалт, хурал цуглаан зэрэг олон нийтийн хамардаг үйл ажиллагаа зохион явуулахгүй байх чиглэл гарсан. Үүнтэй холбогдуулан гарсан нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хангаж ажиллах талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүнээс тодрууллаа.


-Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд оолон нийтийн үйл ажиллагаа, цуглаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргараал. Захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар зарим арга хэмжээний тухай А108 дугаар захирамжийн хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн онцгой комиссын 20 дугаар хуралдааны шийдвэр, Засаг даргын нэгдүгээр сарын 27-ны өдрийн захирамжийн хэрэгжилтийг хангахаар цагдаагийн байгууллагаас энэ сарын 26, 27-нд олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг нийт аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд баар ресторан 157, караоке 169, их дээд сургуль 54, ерөнхий боловсролын сургууль 77, цэцэрлэг 90, цахим тоглоомын 98, амралтын 16 газар, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн долоо, үзвэр үйлчилгээний 18, биеийн тамир спортын найман байгууллага, жолооны 11 курс, хүүхдийн тоглоомын гурван төв гээд нийт 708 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1168 аж ахуйн нэгжид мэдэгдэл шаардлага хүргүүлж ажиллалаа. Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага шөнийн 04.00 цаг хүртэл ажилладаг байсныг 00.00 цаг болгож өөрчилсөн. Энэ хүрээнд цагдаагийн алба хаагчид тогтмол хяналт шалгалтын ажлыг явуулна.

-Шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 15.2-д зааснаар “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах”, 15.2.2-д “Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, доромжилсон бол хүнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

-Мөн соёл урлагийн үйл ажиллагаа явуулах, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон. Цагдаагийн байгууллагаас нь бүгдэд нь хяналт тавьж ажиллана гэсэн үг үү?

-Чиг үүргийн хүрээнд хориглосон үйл ажиллагааг зохион байгуулсан асуудалд мэдээллийн дагуу таслан зогсоох, торгох, холбогдох байгууллагад нь шилжүүлэх арга хэмжээ авч ажиллана. Мөн кино үзвэр, тоглоомын төв зэрэг урлаг соёлын бүхий л газрууд ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай.

-Захирамжийн хүрээнд хэчнээн алба хаагч ажиллах вэ?

-Өнгөрсөн 26, 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас эргүүлийн 178 чиглэлд 514 алба хаагч ажиллаж дээрх албан байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Мөн эмзэг цэгийн шалгалт, шуурхай бүлгийн шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаагаар үйлчилж болзошгүй гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх магадлалтай эмзэг цэгүүдэд ажиллана.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (59.153.112.186)
    хотын олон газар нийтийн бүжиг явуулаад байнаа энэ нь энэ хориг арга хэмжээнд хамрагдах уу
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
    • Olon niitiig hamarsan l bol horiotoi
      Zochin
      2020 оны 01 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    5 цаг 8 мин
  • Н.Учрал: Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй
    5 цаг 52 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллана
    6 цаг 41 мин
  • Г.Тэмүүлэн: Хуулийн байгууллагууд хар тамхитай хатуу тэмцэх ёстой
    7 цаг 41 мин
  • УИХ: ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
    8 цаг 6 мин
  • Японд “Дужуан” хар салхины улмаас хоёр сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг уриалав
    8 цаг 24 мин
  • Их Британи Саудын Арабт “хамгаалалтын” цэргийн дэмжлэг үзүүлнэ
    9 цаг 52 мин
  • Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    9 цаг 53 мин
  • Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
    10 цаг 8 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    10 цаг 10 мин
  • Канадын Бритиш Колумбиа муж Tumbler Ridge-ийн сургуулийн буудалцаантай холбоотойгоор OpenAI-г шүүхэд өгчээ
    10 цаг 17 мин
  • Бүгд Найрамдах Турк улстай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар тохирлоо
    10 цаг 30 мин
  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    11 цаг 38 мин
  • Иран АНУ-тай дайтаж буй үедээ Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоно
    11 цаг 56 мин
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    12 цаг 4 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 7 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    12 цаг 41 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    12 цаг 47 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    12 цаг 59 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    13 цаг 4 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК