
Хуульзүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр: Би хууль бус бусармаг үйл ажиллагаатай тэмцсэн. Би улс орны дотоод аюулгүй байдалд тулгараад байгаа ноцтой асуудлуудын эсрэг шүгэл үлээж иргэд ард түмэндээ мэдээлсэн. Цаашид ч улам чанга үлээнэ гэж бодож байна. Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна. Харамсалтай нь бүх түвшиндээ нуун дарагдуулж ирсэн. УИХ, ЗГ түвшинд энэ асуудлаа ярилцах хэрэгтэй. Надад дурдаагүй сэдэв, нэр олон бий. Намайг албан тушаалаас хөндийрүүлж болно. Гэхдээ улс орны тухай олж мэдсэн мэдээллийг алга болгож чадахгүй. Би хуульзүй, дотоод хэргийн сайдын ажлыг аваад 5 сар болсон. Энэ том бүлэглэл ажиллагааг илчилж нээн илрүүлэхэд хугацаа хэрэгтэй. Дараагийн сайдад захиж хэлэх зүйл олон байна. Яг одоо намайг чөлөөлж болно. Гэхдээ үзэл бодол, үзэл санааг хэзээ ч өөрчилж чадахгүй" гэв.


























































Сэтгэгдэл (1)