
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр: "Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Ийм явуургүй улс төрөөр нээх хол явахгүй. Яг одоо МАН ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх цаг болсон. Ерөнхий сайд Н.Учралыг би ойлгож байна. Өөрийн толгойтой байвал түүхэнд үлдэх ерөнхий сайд болж үлдэнэ. Улс төрийн дүгнэлтийг Н.Учрал өөрөө л хийх ёстой болохоос хоолойгоо боолгож унаж болохгүй. Ерөнхий сайдыг хөөж явуулаад өөрсдөө үлддэг хурган аргаа болих хэрэгтэй. Би чадах хүртлээ Н.Учрал сайдыг дэмжиж байна. Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгуулж унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгуулж унаж магадгүй. Энэ олон асуудлуудыг Б.Энхбаяр зохион байгуулсан байх магадлалтай" гэв.
Т.Золзаяа























































