
Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ССАЖЗЯ-ны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүдтэй албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар тус яамны Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийн явц, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.




















































